warning
Програмчлалын орчин үеийн өндөр чанартай видео сургалтууд
1) 1234.mn брэнд нь хэрэглэгчээс дараах мэдээллийг авдаг. Үүнд:
  • Хэрэглэгчийг фэйсбүүкээ холбуулах үед тухайн хэрэглэгчийн фэйсбүүкийн нэр, ID, имэйл хаяг
  • Хэрэглэгчийг 1234.mn сайтад анх бүртгүүлэх үед хэрэглэгчийн нэр, утас, имэйл, сонирхдог сургалтын чиглэл зэрэг мэдээллийг хадгалж авдаг.
Бид энэхүү мэдээллийг хэрэглэгчийг 1234.mn сайтад фэйсбүүкээр логин хийхэд, коммент хэсэгт ялгаж үзүүлэхэд, худалдан авалт хийгдсэний дараа авсан сургалтын мэдээллийг имэйлээр илгээх, шинэ сургалтын тухай болон хямдралыг зарлах, нууц үгийг сэргээхэд, хэрэглэгчид таалагдах боломжтой сургалтыг санал болгоход ашигладаг болно.

1234.mn брэнд нь хэрэглэгчдийнхээ дээрх мэдээллийг ямар нэг байдлаар бусад хувь хүн, компанид өгөх, зарах, түгээх зэрэг үйлдлийг хийхгүй байх үүрэгтэй.
2) Хэрэглэгч өөрийн өгөгдлийг устгах хүсэлтийг хэрхэн гаргах вэ?
Хэрэв хэрэглэгч цаашид 1234.mn сайтыг ашиглахаа зогсоож өөрийн дээрх мэдээллийг 1234.mn сайтаас бүрмөсөн устгуулахыг хүсвэл бидэнтэй 99301979 дугаараар эсвэл contact@1234.mn хаягаар бидэнтэй холбогдон энэхүү хүсэлтээ өгснөөр гүйцэтгэх боломжтой.
3) Хэрэглэгч нэвтрэх фэйсбүүк хаягаа солих
1234.mn сайтыг зөвхөн бодит хүний фэйсбүүк хаягаар л ашиглах ёстой ба ямар нэг өөрийн бус спам хаяг хэрэглэн ашиглахыг хориглоно. Хэрэглэгч нь 1234.mn сайтад бүртгүүлсэн өөрийн өдөр тутмын амьдралдаа ашигладаг бодит фэйсбүүк хаягаар сайтад нэвтэрч сургалтаа үзэх ёстой ба хэрэв энэ фэйсбүүк эрхээ өөр хүнд дамжуулж давхар үзсэн тохиолдолд 1234.mn сайт нь 50,000₮-250,000₮ хүртэл мөнгөн дүнгээр торгууль тооцон авч уг хэрэглэгчийн эрхийг хаах эрхтэй. Хэрэв хэрэглэгч цаашид 1234.mn сайтад бүртгүүлсэн фэйсбүүк хаягаа блоклуулсан, хакердуулсан, анхнаасаа буруу фэйсбүүк холбосон тохиолдолд фэйсбүүк хаягийг нэг удаа төлбөргүй солих боломжтой бөгөөд хоёр дахь удаанаас 50,000₮ төлбөрөөр өөрчилж өгнө. Үүний тулд хэрэглэгч өөрийн фэйсбүүк хаягийг ашиглаж чадахгүй болсон байдлыг зургаар авч 1234.mn сайтын чатаар юмуу "Онлайн видео сургалт - 1234.mn" фэйсбүүк пэйж рүү мэссэжээр илгээж баталсан байх шаардлагатай. Мөн фэйсбүүкээ солиулах хүсэлтийг анх бүртгүүлсэн утасны дугаараас 99301979 дугаар руу залган бидэнтэй холбогдон энэхүү хүсэлтээ өгснөөр гүйцэтгэх боломжтой.
4) Хэрэглэгч өөрийн эрхийг хамгаалах тухай
1234.mn сайтын хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх мэдээллийг аюулгүй хадгалах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч ямар нэг байдлаар өөрийн нэвтрэх мэдээллийг бусдад дамжуулах, logout хийлгүй гарах зэргээс үүдэн мэдээллийн алдагдал гарсан, үйлчилгээ доголдсон тохиолдолд 1234.mn брэнд нь ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.

Мөн хэрэв хэрэглэгч өөрийн нэвтрэх эрхийн мэдээллийг өөр хүнтэй хуваалцаж, нэг эрхээр хоёр буюу түүнээс дээш хүн үзэж буй нь илэрсэн тохиолдолд 1234.mn сайт нь тухайн хэрэглэгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар эсвэл бүрмөсөн хаах, 50,000₮-250,000₮ хүртэл мөнгөн дүнгээр торгууль тооцон авах эрхтэй.
5) Хэрэглэгч сургалтуудыг бусдад дамжуулан зарах, түгээх тухай
1234.mn сайтын сургалтуудыг хэрэглэгчид зөвхөн 1234.mn сайт дээр л үзэх зориулалттай. Хэрэв хэрэглэгч өөрийн худалдаж авсан сургалтыг ямар нэг байдлаар бусдад өгсөн, хуваалцсан, дамжуулан зарсан нь илэрвэл 1234.mn сайт тухайн хэрэглэгчийн эрхийг бүрмөсөн хаах, хууль эрх зүйн байгууллагад мэдэгдэж учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.