warning
1234.mn :: Онлайн сургалт - програмчлалын сургалт
   
 

Багш : Нэмэхбаатар Лайхан

Мэргэжил : Дижитал маркетер Freelance
Заах чиглэл : Facebook digital marketing, Creative Strategy, media planning
Элссэн огноо : 2019-11-03

Танилцуулга :
Нэмэхбаатарын Лайхан миний хувьд программ хангамж, маркетингийн чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшсэн. 2002 оноос телевизийн салбарт графикч, 2010 оноос худалдаа үйлчилгээний салбарт маркетер, 2016 оноос “Эйл Эй Консалтинг” компаниа байгуулан ажиллаж байна.

Манай байгууллага хэрэглэгчдийнхээ фэйсбүүк хуудсаар дамжуулж өрсөлдөгчөөсөө ялгарах онлайн контент хөгжүүлэлтийг системтэйгээр хийхэд нь тусалдаг. Зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нь таниулах, борлуулалтаа өсгөхөд чиглэсэн коучин үйлчилгээ үзүүлж ирсэн. Энэ хугацаанд дотоодын 200 гаруй байгууллагын 300+ гаруй фэйсбүүк бизнес хуудсыг хөгжүүлж ажиллахдаа олон зүйл шинээр сурч, алдаж, ирсэн ажлын туршлагаа суурь болгон энэхүү видео хичээлүүдийг бэлтгэв.

Яг л Паретогийн 80/20-ийн зарчим шиг хязгааргүй мэдээллүүдээс сонгон үзэж буй 80%-ийн хэрэглэгчид, нөгөө талд нь зорилтод агуулгатай контентуудыг бүтээх замаар та бидэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож, худалдаалж буй 20% -ийн бизнес хэрэглэгчид юм. Видео хичээлүүд нь бүх насны хүн сурах боломжтой. Бизнесээ зоригтойгоор удирдахад тань багахан ч атугай тус болно гэдэгт итгэлтэй байна.

Боловсрол :
2016 - Одоо Бизнес хөгжүүлэгч Freelance “Эйл Эй Консалтинг“ ХХК
2012 - 2014 Бизнесийн удирдлага магистр Тайван улс “National Kaohsiung first university of science and technology”
2007 - 2010 Бизнесийн удирдлага "Санхүү эдийн засгийн дээд сургууль"
2002 - 2006 Программ хангамж "Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль"

Ажлын туршлага :
2016 - Одоо Digital Marketing Strategist Эйл Эй Консалтинг
2015 - 2016 Sansar supermarket chain Маркетинг албаны дарга
2014 - 2015 Макс Групп - Max Group Маркетер
2014 - 2015 HERA Equipment GERFLEET Ахлах менежер
2010 - 2012 Миний сүлжээ Маркетинг менежер
2003 - 2010 Entertainment industry Видео эдитор, клип макер

Нэмэхбаатар Лайхан багштай холбогдох