warning
1234.mn :: Онлайн сургалт - програмчлалын сургалт
   
 

Багш : Батхуяг Мөнгөнтуул

Мэргэжил : Нийгмийн сурган хүмүүжүүлэгч, шатрын дасгалжуулагч
Заах чиглэл : Шатар
Элссэн огноо : 2020-11-26

Танилцуулга :
• Монгол Улсын Гавьяат Тамирчин
• Монголын анхны эмэгтэй Их мастер
• Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хувийн дүнгээр алт, мөнгө медаль, багийн төрөлд алт, хүрэл медаль тус тус авч байсан
• Монгол Улсын аварга
• Монголын Бүх ард түмний 11-р спартакиадын аварга
• Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт
• Ази тивийн бүсийн аваргын 1 алтан, 4 мөнгөн медальт
• “Шеньжин-2011” Универсиадийн мөнгөн медальт
• Дэлхийн шатрын Олимпид 9 удаа амжилттай тоглосон:
 2008 оны Дрездены Олимпид 1-р ширээн дээр 114 шатарчнаас 7-р байр, багаараа “С” категорит алтан медаль.
 2012 оны Станбулын олимпид 1-р ширээн дээр 140 шатарчнаас шагналт 4-р байр эзэлсэн,
 2014 оны Тромсогын олимпид 1-р ширээн дээр 140 шатарчнаас шагналт 4-р байр эзэлсэн, багаараа “В” категорит алтан медаль.
• ОХУ-ын эмэгтэйчүүдийн рапид болон блиц тоглолтын аварга
• Москва хотын дэд аварга
• Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнээс хувийн дүнгээр ширээндээ хүрэл медаль, блиц төрөлд алтан медаль тус тус авч байсан
• Өсвөрийн шатарчдын улсын 6 удаагийн аварга
• Цомын тэмцээний хоёр удаагийн аварга
• Ази номхон далайн орнуудын өсвөрийн шатарчдын фестивалийн хошой мөнгөн медальт
• ОХУ-ын багийн аваргын хошой мөнгөн медальтай бөгөөд 2011 онд хувийн дүнгээрээ ширээндээ түрүүлсэн
• 2008, 2010 онуудад насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас анхлан оролцож амжилттай тоглосон
• 13 насандаа Олон улсын мастер, 15 насандаа шатрын Их мастер цолыг хүртсэн амжилтуудаараа шатрын спортын түүхэнд хамгийн бага залуудаа ийм амжилт үзүүлсэн дэлхийн цөөхөн охидын нэг болон бичигдсэн.
• 20 хүртэлх насны дэлхийн шилдэг охидын чансааны жагсаалтанд 2002 оноос эхлэн тасралтгүй 8 жил бичигдэж байсан.
• Одоо эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолтой бөгөөд манай эмэгтэй шатарчид дотроос мөн л анхлан уг цолыг хүртээд байна.
• 2021 оны 2-р сарын байдлаар чансаагаараа дэлхийн эмэгтэй шатарчдын чансааны жагсаалтын 39 дугаарт, Ази тивдээ 13 дугаарт бичигдэж байгаа.
• Чансаагаараа Монголдоо 19 жил тасралтгүй 1-дүгээрт бичигдэж байна.

Боловсрол :
ОХУ-ын Нийгмийн Их Сургууль

Ажлын туршлага :
Үндэсний шигшээ багийн тамирчин.
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны шатрын дасгалжуулагч, тамирчин.
Сакура олон улсын сургуулийн шатрын дугуйлангийн багш.
Шатрын спортоор тасралтгүй 28дах жилдээ хичээллэж байна.

Батхуяг Мөнгөнтуул багштай холбогдох