Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 37/34/32к хямдрал зарлагдлаа! 5+ сургалт 34k. Хямдрал 07/31-ний 23:59 хүртэл!

Багшийн логин

Та 1234.mn сайтад албан ёсны бүртгэлтэй багш уу? Тэгвэл энэ хэсгээр логин хийж өөрийн сургалтаа зохион байгуулна уу. (Багшаар бүртгүүлэх үү?)

Гар утасны дугаар

Нууц үг

Нууц үгээ мартсан уу? Тусламж

Албан ёсны багш болсноор та:
  • Өдөр шөнөгүй орж ирэх нэмэлт орлоготой болох
  • Орж ирсэн орлогоо хянах
  • Ажлын санал хүлээн авах
  • Сургалт үүсгэх, ажиллах
  • Сурагчидтай мэссэжээр харилцах
  • Өөрийгөө олон нийтэд таниулах
  • Сургалтынхаа үзүүлэлтүүдийг графикаар харах боломжтой.
Багшаар бүртгүүлэх

Асуулт & Хариулт

Хувийн бизнесээ эхлэе, надад ямар ашигтай вэ?

Та 1234.mn сайт дээр сургалт явуулснаар дараах давуу талыг эдлэх боломжтой :

  • Таны сургалтыг худалдаж авсан хүн бүрээс та 40% цэвэр ашиг олох болно! Та сургалтаа оруулаад хүлээх л үлдлээ. Таны сургалтыг сурталчлах, хүмүүст хүргэхийг бидэнд даатгана уу.
  • Та 1234.mn сайт дээр сургалт явуулснаар өөрийгөө уг салбарт мэргэжилтэн гэдгээ олон нийтэд батлан харуулах бөгөөд ажил олгогчдын анхаарлыг татах нь гарцаагүй. Тиймээс та одоо байгаа ажлаа сайжруулан солих (ажилгүй байгаа бол ажилд орох) боломж өндөр болно!
  • Нэг л удаа заана. Маш хялбархан, та сургалтаа нэг л удаа бэлтгээд сайтад байрлуулна. Дахин дахин заах шаардлаггүй. Суралцагч бүртгүүлэх бүрт танд автоматаар мэдэгдэнэ.
  • Юу ч зааж болно. Тэр байтугай 1234.mn дээр одоо байгаа сургалтыг ч давхардуулан зааж болно. Та илүү заахыг хэн мэдэх билээ! Жишээ нь элсэлтийн математик, ширээний теннис, англи хэлний орчуулга, хоол хийх тухай... Хамгийн гол нь та өөрөө сайн чаддаг байхад л болно. Мөн та өөр хүний бэлтгэсэн бичлэг ашиглаж болохгүй гэсэн ганц нөхцөлтэй.
  • Хязгааргүй сургалт. Та хэдэн ч сургалт явуулж болох бөгөөд танаас сургалт явуулж байгаагийн төлбөр, сайтын төлбөр авахгүй. Харин хүн сурах бүрт танд өдөр шөнөгүй мөнгө орж ирэх болно. Таны нэг л удаа бэлтгэсэн сургалт олон жилийн турш танд мөнгө оруулсаар байх болно.
  • Мөн та шинэ зүйл судлан суралцаад түүнийгээ зааж болно. Юм шинээр судлах нь таныг ч хөгжүүлнэ. Өөрийгөө хөгжүүлэнгээ мөнгө хийцгээе!
1234.mn дээр онлайн сургалт явуулна гэж юу гэсэн үг вэ?
Онлайн видео сургалт явуулахад хэцүү юу?
Сургалтын ашгаа хэрхэн авах вэ?

Та сургалтуудаараа олсон орлогоо сар бүрийн сүүлийн ажлын өдөр дансандаа хүлээж авах болно. Мөн та өөрийн хуудаснаас сургалтандаа сууж буй бүх хүмүүсийг харж, орлогоо тооцоолох боломжтой.

Ямар сургалт явуулж болох вэ?

Юу ч зааж болно. Тэр байтугай 1234.mn дээр одоо байгаа сургалтыг ч давхардуулан зааж болно. Та илүү сайн заахыг хэн мэдэх билээ! Жишээ нь програмчлал, элсэлтийн математик, фэйсбүүк, гар утасны гайхалтай апп, ширээний теннис, англи хэлний орчуулга, гар урлал, шатар тоглох, хоол хийх тухай гэх мэт юу ч байж болно. Хамгийн гол нь та өөрөө сайн чаддаг байхад л болно. Гагцхүү та бусдын бичлэгийг шууд ашиглаж болохгүй гэсэн ганцхан нөхцөлтэй.

Хэн зааж болох вэ?

Хэн ч зааж болно, гэхдээ багш нь уг зааж буй сэдвээ сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Бид сургалтыг нээхээс өмнө хичээл бүрийг нарийвчлан шалгаад, шаардлага хангаж байвал сургалтыг нээдэг.

Хэрхэн багшаар бүртгүүлэх вэ?

Хэрэв танд багшийн нэвтрэх эрх байхгүй бол энд дарж багшаар ажиллах хүсэлт илгээнэ үү. Бид бүртгэлийн мэдээллийг хүлээж аваад тантай холбоо барьж уулзалт товлох болно. Багшаар ажиллахад ямар нэг төлбөр байхгүй. Та өөрийн багшийн эрхээр нэвтрээд тэндээсээ хүссэн сургалтаа шинээр үүсгэж ажиллах боломжтой.

Сургалтаа хэрхэн явуулах вэ?

Та багшийн эрхээрээ нэвтрээд хэдэн ч сургалт үүсгэж болно. Сургалт бүрт байх хичээлүүдийн товч агуулгыг текстээр оруулж өгнө. Үүний хажуугаар хичээл бүрд видео файл бэлтгээд бидэнд илгээх ба бид видео бүрийг хичээлийн агуулгатай нь хянаж үзээд шаардлага хангасан бол таны видеог 1234.mn дээр байрлуулан сургалтыг нээж өгөх болно. Нээх үедээ бид 1234.mn сайтад бүртгүүлсэн бүх хэрэглэгчдэд таны хичээлийн тухай и-мэйлээр мэдэгддэг.

Видео хичээлийн нөхцөл ба шаардлага

Таны бэлтгэх видео дараах нөхцлүүдийг хангах шаардлагатай :

  • Бусдын бичлэгийг шууд ашигласан байж болохгүй.
  • Видео бүр 3-30 минутын хугацаанд үргэлжилнэ.
  • Таны яриа нь ойлгомжтой, сонсогдохуйц байна.
  • Видео бичлэг дээрх мэдээлэл харагдахуйц том хэмжээтэй, тод байна.
  • Видео хичээл бэлтгэхдээ power point лекц гаргаад уншаад байх биш аль болох ямар нэг асуудлыг тавьж, түүнийгээ амьдрал дээр хэрхэн шийдвэрлэхийг бодитоор хийж үзүүлэх замаар бэлтгэх шаардлагатай. Их хэмжээний текст, лекцэн мэдээллийг та уг хичээлийн нэмэлт материал болгон download хийгдэхээр холбож оруулах нь илүү зохимжтой.
Видео хичээл хэрхэн бэлтгэх вэ?

Хэрэв та хичээлээ компьютер дээр хийж үзүүлэх бол дэлгэцийг бичдэг (Screen Capture) төрөл бүрийн програм хангамж ашиглаж болно. Жишээ нь Fast Stone болон Screencast-o-matic ашиглаж болно. Компьютер дээрээс бичиж байгаа тохиолдолд та сайн микрофон (жш: Blue Yeti) хэрэглэвэл таны хувьд давуу тал болох болно. Учир нь компьютерийн өөрийнх нь микрофон хүний дууг шуугиан ихтэй чанаргүй бичдэг. Хэрэв та микрофон худалдаж авах бол залгуурыг нь компьютерт таарах эсэхийг шалгаарай.

Хэрэв та хичээлээ биечлэн хийж харуулах бол ухаалаг гар утас, эсвэл бичлэг хийдэг зургийн аппарат, memory карт дээр бичдэг камер, мөн камерийн хөл зэргийг ашиглаж болно.

Суралцагчидтайгаа хэрхэн харилцах вэ?

Та багшийнхаа эрхээр нэвтрээд "Суралцагчид" хэсгээс одоо таны сургалтуудад хэн хэн сууж байгааг харах боломжтой. Мөн "Миний Сургалтууд" хэсгээс ямар нэг сургалт сонгоод тэндээс "Суралцагчид" товчийг дарж уг сургалтанд одоо хэн суралцаж байгааг харж, мэссэж илгээж харилцах боломжтой.

багш болоход төлбөртэй юу?

Багш болохын тулд та ямар нэг төлбөр төлөхгүй.

Зохиогчийн эрх

Бид таны хичээлүүдийг таны зөвшөөрөлгүй 1234.mn сайтаас өөр газар, өөр байдлаар ашиглахгүй. Та өөрийн видеонуудыг 1234.mn сайтаас өөр газарт байрлуулах, хувилан зарах бүрэн эрхтэй. Таны видеонуудыг өөр хүмүүс ямар нэг байдлаар 1234.mn сайтаас хуулбарлан авсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болно. Учир нь ийм боломж үргэлж байдаг. Бид шаардлагатай гэж үзвэл таны видео дээр 1234.mn сайтын лого (эсвэл бүдэг тэмдэг буюу water mark) тавих бөгөөд хэрэв хүмүүс татаж авбал хаанаас авсан болох нь үргэлж бусдад танигдаж байх юм. Та дээрх нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр багш болох боломжтой.