Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Танд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе! Та бүхэндээ 1234.mn сайтаар дамжуулан Герман улсаас Герман хэлийг нь заах болж байгаадаа туйлын их баяртай байна.

Энэхүү герман хэлний анхан шатны суурь мэдлэг олгох А1 сургалтанд маань нийт 58 хичээлүүд багтаж байгаа билээ. Эдгээр хичээлүүд нь герман хэл анх сурч байгаа болон анхан шатны мэдлэгээ бататгахыг хүсэж байгаа хүмүүст зориулагдсан юм.

Ихэнх залуусын адилаар би гадаад хөгжилтэй улсыг үзэж, амьдарч суралцах хүсэлдээ хөтлөгдөн 2005 онд Герман улсыг зорьсоноос хойш 18 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд би гадаад улсад амьдарч юм үзэж нүд тайллаа, сургууль соёлд нь суралцлаа, ажил хийлээ, хамт олонтой боллоо, ханьтайгаа учирч 2 хүүхдийн ээж болон Герман улсад амьдарч байгаа билээ.

Ингээд би миний адилаар Герман улсыг зорьж сурч ажиллаж, амжилтанд хүрэхийг хүсч буй залуустаа зориулан энэхүү 18 жилийн турш олж мэдсэн, сурсан бүхнээ хуваалцахаар 1234.mn сайтад сургалт бүтээж эхэлсэн билээ.Та бүхэнд сургалтууд маань зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй, бодит практик зөвлөгөө, туршлага дүүрэн гайхалтай аялал болох болно гэж найдаж байна.

Энэхүү сургалт маань герман хэлийг гүнзгийрүүлэн заах цуврал 4 сургалтын эхнийх нь юм. Үргэлжлэн гарах сургалтууд нь: "Герман улсад амьдрах", "Герман улсад суралцах", "Герман улсад ажиллах" сэдвээр чухал мэдээллийг өгөхийн хамтаар уг мэдээллээ ашиглан танд герман хэлийг гүнзгийрүүлэн заах юм. Та эдгээр сургалтуудыг үзэж дууссаны дараа Герман улсад ажиллаж, сурч, амьдрахад хэрэгтэй бүх мэдээллийг олж авч, шаардлагатай хэлний мэдлэгийг өндөр түвшинд эзэмших болно гэдэгт би итгэлтэй байна.

Мэдээж та юуны өмнө эхлээд герман хэлийг анхан шатнаас нь эхлэн суралцах хэрэгтэй. Бусад герман хэлний сургалтаас ялгаатай нь би өөрийн Герман улсад амьдарч буй амьдрал дээрээ тулгуурлан сургалтуудаа бүтээж буй тул танд газар дээрх хүнээс нь илүү хэрэгтэй чухал мэдээлэл очиж, илүү практик чухал хэлийг нь сурах боломжтой болж байгаагаараа онцлог юмаа.

Энэхүү сургалтын маань материал нь видео болон текст хэлбэрээр байгаа нь та бүхнийг тухайн өдрийн текст хичээлээ хэвлэж аваад видео хичээлтэйгээ тулган, бичиж тэмдэглэх зүйлсээ цаг тухайд нь бичиж тэмдэглэх боломжийг олгож өгч байгаа болно.

Эдгээр хичээлүүд нь цагаан толгойн 26 үсгүүд болон тэдгээрийн дуудлагууд, өөрийгөө болон бусдыг танилцуулах, өдөр тутамд хэрэг болох өргөн хэрэглээний үгс болон одоо болон өнгөрсөн цаг, эдгээр цаг дахь үйл үгийн хувиргалууд, өгүүлбэрийн бүтэц, тийн ялгал, артикл буюу нэр үгний хүйс заасан үгнүүд, герман хэлний нэр үгний хүйсийг хэрхэн таних, тоонууд, хэрхэн анкет асуулга бөглөх талаар болон өөр бусад олон төрлийн сэдвийг агуулж байгаа болно.

Хичээлээ ойлгомжтой болгох болон урт нүсэр текст оруулахаас зайлхсийх үүднээс хичээлээ зурагчлан оруулсан нь ойлгоход хялбар дөхөмтэй болсон гэдэгт итгэлтэй байна.

Хичээл болгоны төгсгөлд тухайн өдрийн үзсэн хичээлээ бататгаж богино цээж бичиг оруулсан байгаагаас гадна мэдлэг мэдээллийн буланд герман орны талаарх бяцхан танин мэдэх мэдээллүүдийг тухайн өдрийн хичээлтэй холбогдуулж нэг өгүүлбэрт багтаан оруулсан байгаа билээ. Энэ нь та бүхэнд хэл сурангаа тухайн орныг бага ч болов танин мэдэхэд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 10:52
    Willkommen in Deutschland- Герман улсад тавтай морил
  2. 14:34
    Deutschkurs für Anfänger A1- Герман хэлний анхан шатны мэдлэг олгох А1 курс
  3. 17:04
    Das Alphabet- Цагаан толгой
  4. 11:19
    2. Die Aussprache der bestimmten Buchstabenkombinationen - Үсэгний нийлэмжүүдийн дуудлага
  5. 17:06
    Stellen Sie sich und andere vor - Өөрийгөө болон бусдыг танилцуулах
  6. 16:09
    Sich begrüßen und von jemandem verabschieden - Мэндчилэх болон салах ёс гүйцэтгэх
  7. 16:43
    Das Geschlecht und Artikelwörter- Үгийн хүйс болон артикл үгнүүд
  8. 08:51
    Woher kommst du? Чи хаанаас ирсэн бэ?
  9. 09:54
    Welche Sprachen sprechen Sie? Та хаанахаар (ямар хэлээр) ярьдаг вэ?
  10. 06:49
    Zahlen bis 20- 20 хүртэлх тоонууд
  11. 09:23
    Zahlen bis 100 - 100 хүртэлх тоонууд
  12. 22:52
    Personalpronomen und Konjugation - Биеийн төлөөний үгнүүд болон үйл үгийн хувиргалт
  13. 11:52
    Die Konjugation in Gegenwart- Одоо цаг дахь үйл үгийн хувиргалт
  14. 29:06
    Konjugation in Gegenwart Teil 2- Одоо цаг дахь үйл үгийн хувиргалт Хэсэг 2
  15. 13:32
    Konjugation in Gegenwart Teil 3 - Одоо цаг дахь үйл үгийн хувиргалт Хэсэг 3
  16. 22:54
    Wiederholungsdiktat - Давтах цээж бичиг
  17. 22:12
    Das besitzanzeigende Fürwort- Хамаатуулах төлөөний үг
  18. 22:08
    Die Familie - Гэр бүл
  19. 15:48
    Nähere Information zur Person- Хувь хүний талаарх мэдээлэл
  20. 35:22
    Die Lebensmittel kaufen- Хүнс худалдаж авах
  21. 18:44
    Preis- Wie viel kostet das? - Үнэ - Энэ ямар үнэтэй вэ?
  22. 14:43
    Die Frage - Асуулт
  23. 18:42
    Die Uhrzeiten und die Wochentage- Цаг болон долоо хоногийн өдрүүд
  24. 20:50
    Der Tagesablauf- Өдрийн рутин
  25. 29:35
    Die Wohnung- Байр орон сууц
  26. 34:16
    Die Wohnungssuche und die Wohnungsanzeige - Байр хайх болон байрны зар
  27. 28:53
    Die Einrichtung und die Möbel - Байрны тохижуулалт болон тавилгууд
  28. 25:05
    Plural - Олон тоо
  29. 25:24
    Das Geschlechswort - Хүйс заасан үг
  30. 21:59
    Länderinformation - Улс орнуудын талаарх мэдээлэл
  31. 25:25
    Die Verneinung mit "Nicht und Kein" - Үгүйсгэх хэлбэр "Nicht und Kein"
  32. 22:59
    Die trennbare und unrennbare Verben - Салдаг болон үл салдаг үйл үгнүүд
  33. 14:24
    Die Farben - Өнгөнүүд
  34. 21:29
    Das Wetter - Цаг агаар
  35. 18:38
    Das Hobby - Хобби
  36. 32:49
    Lasst uns kochen - Хоол хийцгээе
  37. 26:06
    Das Wiederholungsdiktat - Давтах цээж бичиг
  38. 25:30
    Wiederholungstest Teil 1 - Давтах дасгал ажил. Хэсэг1
  39. 33:25
    Wiederholungstest Teil 2 - Давтах дасгал ажил. Хэсэг2
  40. 27:45
    Der Satzbau - Өгүүлбэрийн бүтэц
  41. 28:30
    Die Einführung in die Fälle - Тийн ялгал
  42. 25:00
    Das Perfekt - Өнгөрсөн цаг
  43. 19:31
    Das Partizip2- Партицип 2
  44. 19:31
    Übungen zur Partizip2 - Дасгал ажил партицип2
  45. 30:40
    Berufe und Arbeitsumfeld - Мэргэжил болон ажлын талбар
  46. 41:56
    Eine Stellenanzeige verstehen - Ажлын байрны зарыг яаж ойлгох вэ?
  47. 23:32
    Die Präposition - Угтвар үгс
  48. 13:24
    Auf Reise - Аялалд
  49. 19:00
    Ein Formular ausfüllen - Анкет асуулга бөглөх
  50. 13:43
    Die Körperteile - Биеийн хэсгүүд, эд эрхтнүүд
  51. 09:18
    Die Gesundheit und die Krankheit - Эрүүл мэнд болон өвчин
  52. 23:55
    Beim Arzt - Эмчид үзүүлэх
  53. 14:13
    Der Komperativ - Харьцуулсан хэлбэр
  54. 16:00
    Der Superlativ - Тэмдэг нэрийн Давуу хэлбэр
  55. 25:03
    Was ist eine gesunde Ernährung- Эрүүл хооллолт гэж юу вэ?
  56. 09:41
    In einer Stadt sein - Хотод байх
  57. 12:56
    Lokale Präpositionen - Байршил заасан угтвар үгнүүд
  58. 05:55
    Ende Төгсгөл

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000 болгож хямдруулж аваарай!