Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

XX зууны сүүлчээр мэдээллийн технологийн хөгжлийн процедурт хандлагат программчлалыг бут цохин гарч ирсэн ирээдүйн шинэ боломж, төслүүдийг бий болгосон программ бичих боломж нь “ОБЪЕКТ ХАНДЛАГАТ ПРОГРАММЧЛАЛ” байлаа.

Өдгөө объект хандлагат программчлалын тухай сонсоогүй, түүнийг ашиглаж үзээгүй нэг ч программист байхгүй гэхэд хилсдэхгүй. Мөн түүнчлэн программист хүнд заавал байх чадваруудын жагсаалтад хамгийн дээгүүрт ордог болжээ. Хэрэв та өөрийгөө шилдэг программист болгохоор сэтгэл шулуудсан бол энэхүү сургалт таны эхэлж эзэмшсэн байвал шаардагдах тэрхүү чадварыг олгох болно.

Сургалтынхаа явцад бид алгоритм, программчлалын си хэлээ бататган, уг мэдлэг дээрээ тулгуурлан С++ хэлийг үзэх ба түүний хамтаар программчлалын Java хэлийг нэгэн зэрэг судлаад явах юм. Ингэснээр та объект хандлагат программчлалыг С++ болон Java хэл дээр давхар сурч Java хэлний эхлэлээ тавих юм. Мөн бид сурсан мэдлэгээ ашиглан spring framework дээр mongodb ашиглан монгол udemy шиг сайт хийж сурах болно!

Сургалтын хамгийн чухал мөн чанар нь ОБЪЕКТ ХАНДЛАГАТ ПРОГРАММЧЛАЛЫН ОЙЛГОЛТ бөгөөд үүнийг практик дээрх хялбар жишээ аван тайлбарлаж, шинээр онол үзэх болгондоо жишээн дээр хэрхэн ашигладаг, яагаад хэрэгтэй ойлголт болохыг танилцуулах болно.

Компьютер графикын салбарын нэг хэсэг болох компьютерийн тоглоом хийх эхлэлийг танд Java хэл дээрх жижигхэн 2D тоглоомоор эхлүүлэх болно. Мөн нэмж хэлэхэд 2D, 3D тоглоом бүтээх хамгийн түгээмэл, хүчирхэг платформууд болох unreal engine, unity зэрэг нь C++ хэлийг дэмждэг байна.

Бүрэн объект хандлагат Java хэл нь cross platform бөгөөд ашиглаж сурснаар бид ямар ч төхөөрөмж дээр хөгжүүлэлт хийх боломжтой болох юм. Харин бид энэхүү сургалтаараа зөвхөн вэб дээр API гаргаж үзэх болно.

Энэ сургалтаар та юу сурах вэ?
- Объект хандлагат ойлголтууд (Байгуулагч, устгагч, хуулагч функц, класс, объект, хандалтын түвшин, хийсвэр класс, ... гэх мэт)
- Java хэлний acm санг ашиглан сонирхолтой тоглоом хийж үзэх, Applet -ийн тухай
- Гар, хулганатай хэрхэн ажиллах ойлголтууд
- JUnit тест хийх
- Баримт бичиг бэлтгэх
- Spring framework ашиглан API гаргах
- Маш сонирхолтой вэб систем хийх
- Authentication, token ашиглах
- Монгол udemy сайтыг java Spring framework, mongodb ашиглан бүтээнэ

Энэхүү сургалт нь хэнд зориулагдсан бэ?
- Java хэлийг Си болон С++ хэл дээр тулгуурлан хамгийн үр дүнтэй аргаар сурахыг хүссэн хэн бүхэн
- Объект хандлагат ойлголтыг өөрийн болгож чадварлаг программист болохоор зорьсон хэн бүхэн

Java хэлний ажиллах зарчим, JVM -аас эхлээд объект хандлагат программчлал дээрх бүх ойлголтыг дуустал орох бөгөөд С++ хэл дээр 20%, Java хэл дээр 80% чиглэгдсэн сургалт юм.

Харин та одоо сургалтаа зөвхөн авах л үлдлээ...
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 08:14
    Энэ сургалтаар бид юу сурч эзэмших вэ?
  2. 11:55
    Объект хандлагат программчлал гэж юу вэ?
  3. 05:39
    C++ хэлний тухай, ажиллах зарчим
  4. 07:53
    Орчингоо бэлтгэх, Codeblock IDE суулгах, Visual Studio Code дээр тохируулах
  5. 06:58
    Си хэл, С++ хэлний төстэй, ялгаатай зүйлс
  6. 09:35
    Товч сэргээн санах: Хувьсагч, Өгөгдлийн төрөл, Давталт, Нөхцөл шалгах, Функц
  7. 08:16
    Preproccessor гэж юу вэ? (#define)
  8. 06:16
    Inline буюу дотоод мөр функц
  9. 07:18
    iostream сангийн тухай (cin, cout)
  10. 13:45
    Хаяган хувьсагч, түүний хэрэглээ
  11. 13:25
    Java хэлний тухай, ажиллах зарчим, JVM
  12. 12:07
    Орчингоо бэлтгэх, Eclipse IDE суулгах, Visual Studio Code дээр тохируулах
  13. 05:07
    Java, энгийн үйлдлүүд: Хэвлэх, гараас утга авах, сан ашиглах
  14. 08:36
    Заалтан хувьсагч (C++ хэлэнд)
  15. 06:37
    Заалтан хувьсагч: Java хэлэнд
  16. 12:00
    Санах ойн оператор: new, delete (C++ болон Java хэлэнд)
  17. 04:43
    Санах ойн цоорхой гэж юу вэ? Түүнээс урьдчилан сэргийлэх
  18. 16:08
    Класс ба Объект (C++ хэлэнд)
  19. 06:34
    Java хэлэнд класс, объект хэрэглэх
  20. 11:27
    Primitive болон Non-Primitive өгөгдлийн төрөл
  21. 09:18
    Хандалтын түвшин: Public, Private, Protected (C++ хэлэнд)
  22. 05:55
    Хандалтын түвшин Java хэлэнд
  23. 07:58
    Байгуулагч функц (Constructor) (C++ хэлэнд)
  24. 05:56
    Байгуулагч функц (Constructor): Java хэлэнд
  25. 06:03
    Функц дахин тодорхойлох (Overload) (C++ хэлэнд)
  26. 05:45
    Функц дахин тодорхойлох (Overload): Java хэлэнд
  27. 10:31
    Объектон хүснэгт ба функц (C++ хэлэнд)
  28. 06:47
    Объектон хүснэгт ба функц: Java хэлэнд
  29. 10:25
    Устгагч функц (Destructor) (C++ хэлэнд)
  30. 10:33
    Java. Хоёр тэмдэгт мөр харьцуулах
  31. 14:09
    Хаяган хувьсагч, түүнийг байгуулагч функц дотор ашиглах тухай, Хуулагч функц (C++ хэлэнд)
  32. 07:58
    Хуулагч функц: Java хэлэнд
  33. 11:42
    Статик гишүүн функц, Статик гишүүн өгөгдөл (C++ хэлэнд)
  34. 06:43
    Статик гишүүн функц, Статик гишүүн өгөгдөл: Java хэлэнд
  35. 06:11
    Хаяган объект (C++ хэлэнд)
  36. 08:23
    Заалтан объект: Java хэлэнд
  37. 07:52
    This хувьсагч (C++ хэлэнд)
  38. 06:40
    This хувьсагч: Java хэлэнд
  39. 15:57
    Дүрсний талбайг олох бодлого, C болон C++ хэлээр бодох
  40. 10:18
    Дүрсний талбайг олох: Java хэлэнд
  41. 18:47
    Удамшил (Inheritance) (C++ хэлэнд)
  42. 11:56
    Удамшил хэрэглээ: Java хэлэнд
  43. 11:29
    Дүрсний талбайг олох бодлогоо удамшил ашиглан сайжруулах (C++ хэлэнд)
  44. 05:33
    Удамшил ашиглан Java хэлэнд бодлогоо бодох
  45. 10:42
    Удамшил ба байгуулагч, устгагч функцийн холбоо хамаарал (C++ хэлэнд)
  46. 07:09
    Удамшил ба байгуулагч функцийн холбоо хамаарал (super ашиглах): Java хэлэнд
  47. 11:57
    Төрөл хөрвүүлэлт гэж юу вэ? (Type casting) C++ хэлэнд
  48. 05:11
    Төрөл хөрвүүлэлт (Type casting) Java хэлэнд
  49. 11:37
    Хийсвэр класс (Abstract) ба virtual функц (C++ хэлэнд)
  50. 10:34
    Хийсвэл класс (Abstract) ба abstract функц, Override: Java хэлэнд
  51. 07:59
    Final түлхүүр үгийг удамшил болон класс-д ашиглах (Java хэлэнд)
  52. 10:58
    Том программыг хэрхэн бичих вэ? (UML design)
  53. 10:44
    Package гэж юу вэ? (Java хэлэнд)
  54. 16:19
    Интерфэйс (Interface): Java хэлэнд
  55. 05:35
    Дүрсний талбайг олох бодлогоо интерфэйс ашиглан хэрэгжүүлж үзье
  56. 08:14
    Полиморфизм гэж юу вэ?
  57. 07:41
    Java хэлэнд ACM график санг ашиглах
  58. 18:50
    acm санг ашиглан дүрс зурах
  59. 07:09
    Java applet-ийн тухай
  60. 14:36
    Getter, Setter тухай ойлголт
  61. 11:53
    Try, catch, finally (Exception handling)
  62. 12:33
    JUnit: Java unit тест хийх
  63. 10:44
    Event 1 (Mouse event)
  64. 05:21
    Event 2 (Keyboard event)
  65. 08:00
    acm санг ашиглан тоглоом хийцгээе: 1. Design-аа гаргах
  66. 25:08
    acm санг ашиглан тоглоом хийцгээе: 2.Design-аа ашиглан классаа хэрэгжүүлэх - 1
  67. 22:25
    acm санг ашиглан тоглоом хийцгээе: 3.Design-аа ашиглан классаа хэрэгжүүлэх - 2
  68. 07:20
    acm санг ашиглан тоглоом хийцгээе: 4. Event Listener оруулах, тоглоомоо дуусгах
  69. 06:24
    Javadoc гэж юу вэ?
  70. 09:10
    Хийсэн тоглоомоо javadoc ашиглан баримт бичиг болгоё
  71. 07:47
    Spring framework гэж юу вэ?
  72. 10:30
    Spring framework суулгах, тохируулах
  73. 05:01
    Mongol Udemy - онлайн сургалтын платформтой танилц
  74. 07:55
    Mongol Udemy статик вэбдээ зориулж Java backend бичиж үзье
  75. 08:13
    API гэж юу вэ?
  76. 08:28
    Http протокол, get, put method-ийн тухай
  77. 14:14
    Mongol Udemy -д шаардлагатай API жагсаалт
  78. 04:11
    MySQL өгөгдлийн сангийн тухай
  79. 03:30
    MySQL суулгах, тохируулах
  80. 14:50
    MySQL өгөгдлийн санг ашиглан өгөгдлөө зохион байгуулъя
  81. 20:30
    Java, MySQL өгөгдлийн сангаа холбох
  82. 07:32
    MongoDB өгөгдлийн сангийн тухай
  83. 14:18
    MongoDB өгөгдлийн сангаа холбох
  84. 21:52
    Өгөгдлийн сандаа өгөгдөл оруулж тестлэх
  85. 03:55
    Postman суулгах, ашиглах
  86. 13:09
    Бүртгүүлдэг API гаргах
  87. 15:49
    Frontend -ээ API-тай холбох
  88. 06:27
    Нэвтрэх API гаргах
  89. 09:56
    Нууц үгийг encrypt хийж хадгалах
  90. 05:07
    Token generate хийж, буцаах
  91. 05:28
    Frontend -ээ API-тай холбох
  92. 06:27
    Token-ийг cookie болгон хадгалах. Authentication гэж юу вэ?
  93. 19:50
    Сургалт нэмэх API
  94. 19:10
    Хичээл нэмэх API
  95. 10:45
    Нүүр хэсгийн API
  96. 10:09
    Frontend -ээ API-тай холбох
  97. 25:45
    MongoDB өгөгдлийн сангийн давуу талыг гаргах - ганцхан collection дээр өгөгдлөө зохион байгуулах, Refactoring хийх
  98. 15:19
    Сагс дотор ашиглагдах API
  99. 10:26
    Frontend -ээ API-тай холбох
  100. 15:33
    Хичээл үзэхэд ашиглагдах API (Lesson)
  101. 30:43
    Frontend -ээ API-тай холбох
  102. 11:08
    Худалдан авалт хийх API
  103. 03:22
    Дүгнэлт. Өөрийгөө цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
Алгоритм ба Си хэл
Хугацаа: 18 цаг 19 мин | Сурагчид: 1752 | Үнэ: 49,000₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ: 49,000₮
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3000 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Тийм, араас нь тухайн хичээлийнхээ кодыг бас хавсаргамаар байна төөрүүлээд л байх юм
2023-12-15 14:37:26
❤️ Gehdee ta nart ene bagsh ni neg naashq sanagdahq bnu. uuruu inglee teglee ntr gd bolq ym bnaa ntr lol. Bolno bolq gdgiin medej bh ystoi buzdeee code oo run hiiheesee umnu
2023-11-14 04:47:40
❤️ thanks
2023-10-01 00:27:16
❤️ 9-р хичээлээ үзэж байна. Ойлгоод урам ороод гоё байна. С++ хэлнийхээ хичээлүүдийг үзэж дуусчихаад Java гэсэн байгааг нь үзвэл болох болов уу?
2023-07-19 00:30:19
❤️ sain bnu bagshaa minii cmd deer java>javac test.java geed comanda ogson olddoguie file ni
Reply: Java home path zaaj ogoh eswel java file bgaa gazraa terminal or cmd gee bairluulj baij alliah bhaa.
2023-07-04 14:38:21
❤️ Энэ сургалт нь Java Spring талаарх мэдлэгийг өгсөн сайн сургалт байлаа. Сүүлийн үеийн Nestjs-тэй төстэй санагдлаа.
2023-07-04 14:36:25
❤️ gal2
2023-07-03 17:54:48
❤️ Mysql д өгөгдөл оруулах сургалт нэмэгдэхгүй юу? Хэрэглээнд одоо ч Mysql нь байгаа шүүдээ.
2023-05-23 17:18:02
❤️ sain bnu bagshaa minii cmd deer java>javac test.java geed comanda ogson olddoguie file ni
2023-03-02 23:32:23
❤️ Энэ багш маш ойлгомжтой сайн заадаг шүү! ер нь career-аа өөрчлөх хэрэгтэй болсон бол 1234мн -н бүх сургалтыг шууд шаах хэрэгтэйдээ, амжилт хүсье балиар амьтад минь
2023-02-12 12:16:03
❤️ Энэ багш маш ойлгомжтой сайн заадаг шүү!
2023-02-12 12:13:55
❤️ uneheer sain surgalt baina lee
2023-02-03 09:50:15
❤️ Анхан суралцаж байгаа хүмүүст л зүгээр юм дөө.
2022-12-22 02:07:24
❤️ vneheer sn surgalt bna.
2022-10-18 18:30:15
❤️ Bayrlalaa
2022-02-09 21:35:44
❤️ hicheeluudee ingej hurdan zaaj baij yg zaasan dugaar deeree codoo hawsargaj boldoggui ymuu . Zarim dugaar deeree hawsargasan bsan ch zarim n bvr userchihsen ymuu gemeer bolood oilgohod hetsuu bna. video uzeed dagaad hiij baigaa gedgiig bas bodmoor ym.
2022-02-07 17:49:43
❤️ OOP -iin talaar ih medlegtei bolj baigaadaa bayrtai baina
2021-09-19 15:19:59
❤️ MySQL, MongoDb 2өө 2ууланд нь өгөгдөл оруулаад үзүүлэх боломжгүй юу?
2021-08-04 22:39:35
❤️ MySQL өгөгдлийн сан гээд явж байснаа өгөгдөл ч оруулахгүй яагаад хаячваа. эсвэл MySQL, MongoDb 2ууланд нь өгөгдөл оруулаад үзүүлчихгүй.
2021-07-31 18:44:06
❤️ its okey
2021-07-26 08:50:05
❤️ Bayrlalaa <3
2021-06-07 18:32:53
❤️ сургалт таалагдаж байгаа баярлалаа багшаа,
Зөвхөн жава хэлээ дагнасан бол гэж бас бодлоо цаашид бодоорой гэж хүсье.
Амжилт хүсье!
2021-04-07 19:55:58
❤️ Хүлээж байсан сургалт маань орлоо, баярлалаа.
2021-03-18 09:11:59