Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Яг одоо дэлхийн #1 эрэлттэй, өргөн ашиглагддаг програмчлалын хэлээр Javascript тодроод байна.
Хэрэв та Javascript мэддэг бол АНУ-д танд сарын $9121 буюу ойролцоогоор сарын 24.4 сая төгрөгийн цалин өгөх ажээ. 2019 оны судалгаагаар Javascript нь Stackoverflow болон Github дээрх хамгийн их яригдаж буй сэдвээр тодорсонд гайхах зүйл үгүй.Яагаад Javascript хэл ийм гайхалтай амжилттанд хүрсэн бэ?
Javascript нь клиент броузер дээр очиж ажиллана, сэрвэр талд супер хурдтай ажиллана, өгөгдлийн сантай ажиллана, гар утас төхөөрөмжүүд дээр ажиллана, програм хангамжийн хөгжүүлэлтийн автоматжуулалт буюу түүл хэрэгсэл скрипт хэлбэрээр ашиглагдана, функциональ програмчлалыг асуудалгүй хийнэ, desktop програмуудыг ч хийнэ. Энэ бүгдийг ганцхан хэлээр л хийнэ гэхэд гайхалтай.
Javascript хэл гайхалтай хялбар энгийн синтакстай. Яг адилхан үйлдэл хийдэг кодыг өөр хэл жишээ нь Java дээр бичихэд олон дахин урт болж ирдэг. Хэлний цаад дизайн нь супер уян хатан, хөрвөн өөрчлөгдөх боломжтой тул та энэ хэлийг ашиглан өөрийг нь ч өөрчлөх боломжтой байдаг тул толгойд орж ирсэн юм болгоныг хийх боломжийг Javascript хэлэнд өгдөг. Та Javascript хэлний стандарт library-ийг ч дуртай газраа өөрчилдөг тул заримдаа энэ Javascript үү эсвэл таны код уу гэдгийг мэдэхэд хэцүү. Цаашилбал IIFE, closure, callback, scope chain, this, prototype удамшил, функц зээлэлт зэрэг ойлголтуудыг ашиглан та бусад хэлний програмистуудын нүдэнд бол илбэ шиг зүйлийг програмчилж чадна.
Дэлхийн #1 аварга том үнэгүй кодын сан! Javascript програмистууд өөрсдийн кодыг дундаа хуваалцдаг газартай (https://www.npmjs.com) бөгөөд аль 2017 онд бусад хэлний сангуудыг хол орхиж сард 18 тэрбум кодын санг хүмүүс татаж ашигласнаар рекорд тогтоон тэргүүлсэн бол 2018 онд сард 32 тэрбум болсон байна. Жишээ болгож хэлэхэд PHP-ийн ийм дундын сан нь https://packagist.org/ бөгөөд 2019 оны байдлаар эндээс сард 600 сая удаа татаж суулгасан байна.
Та React, VueJS, AngularJS, EmberJS, NodeJS, ExpressJS... алдартай фрэймворкүүдийн тухай алхам бүртээ сонсож байгаа байх. Эдгээр бүх фрэймворкүүд Javascript хэлээр бичигдсэн байдаг тул та бараг ямар ч компанид ажилд орж, ямар ч програм бичсэн зайлшгүй Javascript-ийг мэддэг байх ёстой болно. Өө, мэдээж дээр нь та GULP, GRUNT, Webpack, Babel .... түүлинг хэрэгслүүдийг зайлшгүй ашиглах ба эдгээр нь мөн л Javascript ашигладаг.
Тиймээ, та газар дор л байгаагүй бол Javascript ямар чухал хэл болохыг эндээс уншилтгүй мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв та энэхүү хэлийг төгс сурахаар үнэхээр шийдсэн бол та зөв газраа ирсэн байна. Энэхүү сургалт нь ямар нэг өөр тусгай фрэймворк ашиглалгүй програмистуудын шоглон нэрлэснээр Vanilla Javascript буюу энгийн Javascript хэлийг эхнээс нь дуустал нь танд зааж өгч эзэмшүүлэх болно. Ингэснээр та бусад алдартай түүл, фрэймворкуудын цаадах үндсэн зарчмыг ойлгож, бусдыг дуурайлгүй яг л ашгийг нь гарган програмчлах чадвартай болох юм.
Энэ сургалтыг та үзэхийн тулд HTML, CSS-ийн хялбар мэдлэгтэй байхад л хангалттай. Учир нь бид бүгдийг эхнээс нь дуустал нь үзэх болно! Хэрэв та HTML, CSS гэж юу болох талаар гайхаж байвал яг одоо 1234.mn дээр байгаа "HTML5, CSS3 эхнээс нь дуустал!” гэсэн гайхалтай сургалтыг үзээрэй. Дашрамд хэлэхэд энэ сургалтыг би мэргэжлийнхэнд ч зөвлөж байгаа. Учир нь html, css бидний мэддэгээс их өөр, гайхалтай хүчирхэг болсон байхыг үзээд та гайхах нь лавтай!
Мэргэжлийн програмистуудын хувьд та энэ сургалтыг үзсэнээр хэлний зарим чухал элемент, зарчмуудыг огт өөр өнцгөөр олж харах боломжтой гэж би найдаж байна. Би сургалтынхаа явцад аль болох бүх л ойлголтыг тодорхой болгож, бүх хүрээг хамрахыг хичээсэн болно.
Сургалтынхаа явцад бид СОНИРХОЛТОЙ ТОГЛООМ, ХУВИЙН САНХҮҮ, ОНЛАЙН ХООЛНЫ ЖОР гэсэн гурван ч гайхалтай вэб апп-ыг цэвэр Javascript хэл ашиглан MVC зарчмаар эхнээс нь дуустал хийх болно. Гайхалтай нь бид Javascript хэлийг сурах явцдаа програмын хэрхэн бүтээдэг зарчмыг бас сурах юм!
Сургалтын явцад бидний сурах зүйлс :
- VS Code editor суулгах, тохируулах
- Javascript хэлний хувьсагч, өгөгдлийн төрөл, давталт, функц, обьект, массив зэрэг үндсэн элементүүд
- Програмын алдаатай ажиллах, try catch, debugging, chrome Dev Tool ашиглаж сурах
- Javascript хөшигний цаан хэрхэн ажилладаг тухай. Үүнд : execution context, scope chain, this, hoisting болон бусад чухал ойлголтууд
- DOM гэж юу болох, түүнтэй ажиллах
- Javascript нарийн ойлголтууд. Үүнд байгуулагч функц, prototype удамшил, метод зээлэх, closure, callback, call, bind, apply зэрэг функцүүд.
- Кодыг модул ашиглан хэрхэн зохион байгуулах, өгөгдлийн хамгаалалт, кодын дахин ашиглалтыг хэрхэн хэрэгжүүлэх
- Ecmascript стандарт буюу Javascript-ийн хувилбаруудын тухай. Үүнд ES5, ES6, ESNEXT хувилбарууд тэдний боломж
- Асинхрон програмчлал. Үүнд promise, async/await, Event loop, Event queuee
- Javascript 2019 онд хэрхэн програмчилж байна вэ гэдгийг судлана. Үүнд бид npm, webpack, babel болон ES6 кодыг эзэмших болно
- Сурсан зүйлээ баталгаажуулахын тулд гайхалтай өнгө үзэмжтэй гурван вэб аппыг эхнээс нь дуустал нь хийнэ.
- Git, github, gitpage, netlify ашиглан вэбээ хувилбараар хөгжүүлэх, онлайнд кодоо байрлуулах, вэбээ интернэтэд байрлуулах
За ингээд Javascript хэлийг зүгээр нэг сурах биш, харин түүний нууцыг бүрэн тайлж, эзэмших гайхалтай аялалд тавтай морил!
Сургалт маань анх удаа нээгдэж байгаа тул өдөрт нэг видео хичээл нэмэгдэх байдлаар явах болно. Магадгүй зарим өдрүүдэд илүү олон сургалтууд нэмэгдэх боломжтой. Хэрэв танд өдөрт нэг видео хангалттай гэж үзэж байвал яг одоо сургалтандаа бүртгүүлээрэй.
Хичээлүүд :
-
11:18Энэ сургалтаар бид юу сурч эзэмших вэ!
-
32:08Javascript хэл үүссэн түүх, хөгжлийн явц, броузерийн дайн, Ecmascript стандарт
-
32:12Javascript хэл юугаараа бусдаас өөр вэ? Яагаад ийм алдартай байна?
-
30:18VS Code editor суулгах, тохируулах
-
15:13VS Code Extension суулгах
-
38:37Өгөгдлийн төрөл, хувьсагч, консолтой танилцах
-
33:27Үндсэн операторууд, утга олголт арифметик үйлдэл, typeof
-
30:48Coercion буюу автомат төрөл хувиргалт, операторуудын ажиллах дараалал
-
34:47Нөхцөл шалгалт, prompt ашиглан хэрэглэгчээс утга авах
-
29:09Бүүлийн логик, AND, OR
-
13:43Гурвалсан оператор, ? :
-
16:49switch оператор ашиглах
-
18:09Програмыг debug хийх буюу алхам алхмаар ажиллуулж шалгах
-
28:04Функцтэй танилцацгаая
-
29:21Функцийн Statement болон Expression бичиглэл
-
21:00Обьект гэж юу вэ, түүний өгөгдөлд хандах тухай
-
32:55Обьектийн функцтэй ажиллах
-
21:32Массивтай танилц, pop, push, shift, unshift, length функцүүд
-
32:58Массивийн slice, splice функц, график гаргах жишээ
-
29:37For давталт, давхар давталт ашиглах
-
24:03while, do while давталт
-
15:35Давталтыг break, continue операторуудаар удирдах
-
25:37Утган хандалт болон заагч хандалтын тухай - value VS reference
-
10:35Хувьсагчийн төрлийг шалгах, typeof
-
19:23Алдааг боловсруулах буюу try catch ашиглах
-
31:32Javascript хэл дээр жишээ алгоритмын бодлогууд бодоцгооё
-
39:05Javascript дээр массивт санамсаргүй утга дүүргэж хоёр элементийн байрыг солих
-
24:37Javascript хөшигний цаана - Javascript engine, Глобаль объектийн тухай
-
23:27Функц доторх функц, хувьсагч функцийн үзэгдэх орчин буюу scope
-
18:40Кодын ажиллах Execution context болон Execution Stack-ийг ойлгох
-
18:13хувьсагчийн undefined утга ямар учиртай вэ?
-
34:25Ажиллах орчны үүсгэлтийн болон ажиллах шатууд, creation, execution, hoisting
-
13:55Hoisting анхаарах зүйл, arguments функцийн тусгай хувьсагчийн тухай
-
12:26Өгөгдлийн хандагдах хязгаар буюу scope chaining
-
16:04this түлхүүр үг ямар учиртай вэ?
-
10:09Вэб апп #1 - Сонирхолтой тоглоом апп
-
30:55git гэж юу вэ? gitbash суулгах
-
29:13git үндсэн командууд, git init, status, add, commit, checkout, push, pull командууд
-
26:43HTML, CSS гэж юу вэ? Ямар учиртай вэ?
-
29:17HTML CSS бичиж үзэцгээе!
-
39:45DOM руу хандаж үзэцгээе!
-
38:50Эвент гэж юу вэ, callback ба anonymous функцүүд
-
32:38Оноог өөрчилж, тоглогчийн ээлжийг солих
-
33:15Оноог цуглуулах, DRY зарчим буюу нэг кодоо дахин дахин бичихээс зайлсхийх нь
-
26:14Тоглоомыг шинээр эхлүүлэх функцийг бичих
-
13:32Тоглоомын төлөвийг хэрхэн програмчлах вэ?
-
18:41git тохиргоо шалгах, github account үүсгэх
-
18:02Кодоо Github дээр байрлуулах, вэб сайтаа интернэтэд байрлуулах
-
19:48Github дээрээс кодоо татаж авах, open source төслүүдээс татаж ашиглах
-
21:38git branch үүсгэх, төслийн хувилбарыг үүсгэн ажиллах нь
-
35:10Функц болон Объект хандалтат архитектур Удамшлын давуу тал
-
35:23Object.create ашиглан объект үүсгэх, Prototype удамшил
-
26:16Байгуулагч функц ашиглан объект үүсгэх, Функцийн prototype
-
25:40Функцийн this заагчийг өөрчлөх, bind , call, apply функцүүд, функц зээлэлт
-
34:09Байгуулагч функцийг ашиглан удамшил хэрэгжүүлэх
-
33:46Math обьектийн тухай, функцийг функцийн аргументээр дамжуулах нь, first class функц
-
10:37Функцээс функцийн КОДЫГ буцаах нь
-
22:29IIFE буюу нэн даруй ажиллагч функцүүд гэж юу вэ? Тэдний гайхамшигт давуу тал
-
32:46За одоо Closure -ийг үзэх цаг ирлээ!
-
24:50Closure-ийг илүү төвөгтэй жишээн дээр харах
-
19:01Вэб апп #2 - Өрхийн санхүү апп, модулар архитектурын тухай, decoupling ойлголт
-
46:01Модулиудыг үүсгэж турших, git рүү байрлуулах, gitpage дээр байрлуулах, буцааж татах
-
26:44Евент листенерээ тохируулъя, гарны эвенттэй ажиллах
-
22:48Хэрэглэгчийн оруулсан утгыг авах
-
06:32Бүх үйл ажиллагааг шинээр эхлүүлэх функцийг бэлтгэх
-
13:38Орлого, зарлагыг хадгалах объектийг үүсгэх
-
29:20Санхүүгийн модуль руу орлого зарлагыг хадгалах
-
34:39Орлого зарлагыг нэмэхэд дэлгэцэнд гаргаж ирэх
-
20:38Утга оруулах талбаруудыг цэвэрлэх
-
07:55Тэмдэгтийг тоо руу хөрвүүлэх, орлого зарлагыг хоосон эсэхийг шалгах
-
22:47Өрхийн төсвийг орлого зарлагын дагуу өөрчлөх
-
18:39Төсвийн мэдээллийг дэлгэц дээр харуулах
-
11:19Event bubbling буюу эвент дамжуулах
-
28:08Массиваас элемент splice ашиглан устгах, санхүүгийн модуль дотор устгах сэрвис нэмж өгөх
-
30:32Устгах эвент листенерүүдийг холбох split ашиглан тэмдэгт мөрийг хуваах
-
08:43Элементүүдийг дэлгэцээс устгах removeChild функц
-
07:07Устгасны дараа үлдэгдлийг дэлгэцэнд харуулах
-
23:35Зарлагуудын эзлэх хувийг тооцоолох
-
15:00Зарлагын хувиудыг дэлгэцэнд гаргах
-
29:22Он сарыг үзүүлэх, мөнгийг таслалаар форматлах
-
21:25Орлого зарлага оруулахад өнгөөр ялгаж үзүүлэх Change эвенттэй ажиллах
-
11:44Орчин үеийн Javascript хэл буюу ES6 нэмэлтүүд
-
15:09let, const ашиглан хувьсагч зарлах
-
06:59Блок хандалт болон IIFE кодын хамгаалалт
-
12:10ES6 тэмдэгт мөртэй ажиллах
-
11:42Суман функц буюу Arrow function
-
21:20Суман функц ба this түлхүүрийн тухай
-
14:07Обьектийг задлах арга
-
35:30ES6 хувилбарын массивтай ажиллах нэмэлт функцүүд
-
10:32Spread оператортой танилцая
-
12:18Rest параметер ашиглах
-
08:05Параметрийн анхны утгыг зааж өгөх
-
22:25Map өгөгдлийн бүтэц ашиглах
-
17:27ES6 класс болон статик функц
-
22:05Массивын reduce, filter функцүүдийг ашиглах
-
34:00Класс болон дэд класс, удамшил
-
11:41Асинхрон код гэж юу вэ?
-
12:03Event Loop ойлголттой танилц
-
17:02Өмнө нь бид Callback ашиглан асинхрон кодыг бичдэг байсан тухай
-
16:41Multithreaded VS Single threaded програмчлалын хэл
-
28:40Promise -тэй танилц!
-
27:07Promise chaining гэж юу вэ?
-
18:42Promise дээр Async/Await ашиглан хялбарчлах нь
-
23:38Fetch api ашиглан цаг агаарын өгөгдөл татаж үзүүлэх
-
05:11Fetch болон async/await ашиглан сайжруулах
-
38:07Орчин үеийн Javascript хөгжүүлэлтийн технологитой танилц!
-
30:29Webpack ашиглаж сурцгаая!
-
25:59Webpack ашиглаж сурцгаая -2 (css, зураг, фонт ачаалах)
-
33:06Webpack ашиглаж сурцгаая - 3 (webpack dev server)
-
22:43Webpack ашиглаж сурцгаая - 4 (Оптимизаци хийх, код хуваах, кэш ашиглах)
-
35:15Шинэ вэб сайтын webpack, babel тохиргоог гүйцэтгэж шалгах
-
10:11MVC буюу Model, View, Controller архитектуртай танилц
-
26:26ES6 Модултай танилц!
-
19:37Axios ашиглан интернэт сэрвисээс жорын өгөгдөл татах
-
21:04Хайлтын моделийг бичих, төслөө gitpage дээр байрлуулах
-
17:25Хайлтын контроллерийг бичих, вэб аппын state буюу төлөв
-
28:43searchView програмчлах, хайлтын үр дүнг гаргах
-
17:02Хайлт хийх зуур түр хүлээнэ үү гэсэн эргэлдэх сумыг хийх
-
40:45Хайлтын үр дүнг хуудаслан үзүүлэх, хуудас хооронд шилжих
-
15:54Хоолны жорын моделийг бичих
-
16:55Жорын контроллерийг програмчлах, hashchange эвенттэй ажиллах
-
23:56Хоолны жорын View хэсгийг бичих, жорыг дэлгэц дээр гаргаж ирэх
-
11:34Идэвхтэй байгаа жорыг хайлтнаас тэмдэглэж харуулах
-
31:38Сагсны програмчлалыг гүйцэтгэх, модел контроллер view
-
29:04Сагснаас орцуудыг устгах, uniqid давхардахгүй ID өгөх library ашиглах
-
23:56Лайк модел болон контроллерийг програмчлах
-
39:18Лайкын товч, цэсийг програмчлах
-
24:41Лайкуудаа browser-ийн storage рүү хадгалах
-
26:44Frontend, backend технологи, вэбийн уламжлалт болон орчин үеийн архитектур
-
23:30Frontend, backend фрэймворкууд үүссэн шалтгаан, тэдгээрийн эзлэх байр суурь
-
44:55Орчин үеийн вэб хөгжүүлэх архитектурын дүр зураг, ашиглах фрэймворкууд
-
30:07Mobile app development MEAN, MERN, FULL STACK
-
21:53Орчин үеийн технологиудын Stackoverflow дээрх 2019 оны статистик үзүүлэлт
-
18:071234.mn сайт дээрх сургалтуудыг эхэлж буй хүн ямар дарааллаар үзвэл дээр вэ?
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын
хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ:
49,000
|
|
Алгоритм ба Си хэл
Хугацаа: 18 цаг 19 мин | Сурагчид: 1752 | Үнэ:
49,000
|
|
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын
сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 210 | Үнэ:
49,000
|
|
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын
сэлэм - 2
Хугацаа: 20 цаг 18 мин | Сурагчид: 179 | Үнэ:
49,000
|
|
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1734 | Үнэ:
49,000
|
|
NodeJS ExpressJS REST API Backend эхнээс нь
дуустал! (REACT вэб аппын хамт)
Хугацаа: 33 цаг 24 мин | Сурагчид: 1280 | Үнэ:
49,000
|
|
React Native - Ухаалаг утасны програмчлал (iOS,
Android) эхнээс нь дуустал !
Хугацаа: 45 цаг 45 мин | Сурагчид: 1181 | Үнэ:
49,000
|
|
Next.js блог вэб сайт эхнээс нь - орчин үеийн
вэб сайт хөгжүүлэлтийн шинэ давалгаа
Хугацаа: 19 цаг 46 мин | Сурагчид: 740 | Үнэ:
49,000
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
энэ сургалтыг авсандаа 200 хувь сэтгэл ханамжтай байгаа
heleh saijruulah um er nbaihgui tugs l gej heliida
Энэ хичээл нь бие дааж сурахад илүү хялбар болжээ. Өндөр төлбөр төлөөд, цаг хугацаа алдаад танхимаар сурснаас дуртай хичээлээ давтан үзээд, хаанаас ч сурч болох боломжийг өгсөн байна.
Их таалагдаж байна.
Програмчлалын хэл заадаг уламжлалт арга буюу үзсэн онолоо өөр хоорондоо уялдаагүй хэрэгтэй хэрэггүй олон янзын жижиг бодлогууд дээр туршиж явдаг аргыг халж, тодорхой хэд хэдэн томоохон прожектыг сонгон авч бүрэн програмчлахдаа алхам бүрийг нарийвчлан тайлбарлах байдлаар явсан нь тухайн хэлийг сурах сонирхолтой хүмүүст өвөрмөц арга барил болж, суралцах хүслийг улам нэмэгдүүлж байна.
Javascript хэлийг сурах гэж байгаа, суралцаж байгаа оюутан залуус, хэн бүхэн энэхүү хичээлийг худалдан авч судлаасай гэж хүсэж байна.
Мөн програмчлалын хэл эзэмшсэн хэн бүхэн энэ хичээлйг үзэж, Javascript ES-ын шинэчлэгдсэн боломжуудын талаар мэдээлэл авахын зэрэгцээ програмчлах арга барилаа өөрчлөх боломж байгааг харлаа.
Та бүхэнд хаанаас ч олдохгүй, эх хэл дээрээ үзэж болох хямд үнэтэй, маш сайн сургалт энд байна шүү гэдгийг дуулгахдаа таатай байна.
Ийм олон цагийн хичээлийг нөр их хөдөлмөр, цаг заваа гарган заасан Амарбат багшдаа баярласан талархсанаа илэрхийлье.
Багшийнхаа цаашдын ажил хөдөлмөрт улам өндөр амжилтыг хүсэн ерөөе ...
Хичээлийн лекцүүд сайн бэлтгэгдсэн байна.
Санал: Одоогоор хичээлийг бүрэн үзэж дуусгаагүй байна. Цаашид гарч ирэх эсэхийг мэдэхгүй болохоор энэхүү саналыг бичлээ.
Сэдвүүдийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрийн төгсгөлд нэг видеонд бяцхан даалгавар өгч, дараагийн нэг видео дээр хэрхэн шийдэхийг зааж өгсөн (Solution) видео байвал сонирхол нэмж татахаар санагдлаа.
Энэ зүгээр санал шүү багш аа
Зарим үед камерын фокус алдагдсан эс тооцвол болж байна.
Би IT чиглэлээр суралцдаг 2-р дамжааны оюутан. javascript бол №1 програмчлалын хэл. Аливаа програмчлалын хэлийг тулгардаг бэрхшээл нь ихэнх мэдээлэл сургалт нь гадаад хэл дээр байдгаас гадна асуудал гарахад асуух хүн олддоггүй. Харин Амарбат багш энэ сургалтаараа нарийн зүйлийг ч маш сайн зааснаас гадна бүх хичээлээ маш сонирхолтой заадаг. Их сургуульд уг програмчлалын хэлыг заадагч гэлээ бүх зүйлыг нарийн сонирхолтой заадаггүйгээс сайн мэдлэг төдийлөн олж авч чаддаггүй. Би энэ сургалтыг авсандаа их баяртай байгаа. Энэ сургалтыг авах гэж байгаа хүмүүст хэлэхэд та маш азтай байна. Эргэлзэж байгаа хүмүүст хэлэхэд та ийм чанартай сургалт хаанаас ч олохогүй
Сургалтыг явуулж буй багшдаа маш их баярлалаа.