Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Typescript нь өндөр чанартай, алдаагүй javascript кодыг хурдан хөгжүүлэхэд зориулагдсан Microsoft компаниас гаргасан Javascript хэлний өргөтгөсөн хувилбар билээ.
Энгийн Javascript хэл маань өөрөө өгөгдлийн төрөлгүй тул функц болон хувьсагчаар төрөл бүрийн төрлийн өгөгдөл дамжиж энэ нь мөн төрөл бүрийн алдааг ажиллаж буй програмд үүсгэх боломжийг өргөнөөр үүсгэж байдаг.Typescript нь Java, C#, C зэрэг хэлүүд шиг өөрийн гэсэн string, number, boolean, object, array, tubles ... өгөгдлийн төрлүүд болон эдгээрийг төрөл бүрээр хослуулах замаар хөгжүүлэгч өөрийн customized төрөл үүсгэх мөн Generic өгөгдлийн төрлийг дотроо ашигладаг ба програмыг ажиллуулахаас өмнө, бичиж байх явцад алдааг хурдтай илрүүлж өгөх, өндөр чанартай кодыг бага бичиглэл ашиглан бичих (Generic ашиглан) зэрэг маш хүчтэй боломжуудыг хөгжүүлэгчид нээж өгсөн байна.
Typescript нь дотроо Interface, Type, Enum, Class, Decorator зэрэг олон гайхалтай зүйлсүүдийг ашиглан маш уян хатан, объект хандалтат кодыг бичих боломжийг дээд зэргээр хангасан байдаг. Typescript кодыг эцэст нь Javascript рүү хөрвүүлэн төсөлдөө холбож ашигладаг боловч чанартай код бичихийн тулд Javascript хэлэнд байхгүй маш олон ойлголтуудыг оруулж Javascript хэлийг илүү хүчирхэг болгож өгсөн байна.
Typescript хэлийг яагаад сурах ёстой вэ?
Юуны өмнө таны Javascript дээр бичсэн код хамаагүй алдаа багатай найдвартай болох үндсийг програмыг ажиллуулахаас ч өмнө Typescript хэл бидэнд олгож байдаг. Мөн та бидний өдөр тутам ашигладаг React.js, Next.js зэрэг технологиуд Typescript хэл дээр бичиж болдог бөгөөд та ямар нэг компанид ажилд ороход уг хэл дээр бичигдсэн төсөлтэй тулгарах нь баталгаатай юм. Google компаниас гаргасан Angular технологи дээр ажиллахад та Typescript хэлийг мэддэг байх шаардлагатай. Эцэст нь та чанарыг эрхэмлэсэн томоохон компаниуд, стартапд ажилд ороход тэд ажлын CV дээр юуны өмнө Typescript байгаа эсэхийг хардаг. Үүнээс гадна та turing.com зэрэг сайтаар дамжуулан АНУ-ын стартапд монголоосоо зайнаас ажиллахад тэдний тавьдаг топ 10 технологиудын нэгэнд Typescript зүй ёсоор багтдаг байна.
Гайхалтай!
Тэгэхээр бид юу сурах вэ? Сургалт маань хоёр хэсгээс бүтнэ.
- Эхний хэсэгт бид typescript хэлийг өөрийг нь сурна.
- Хоёрдахь хэсэгт бид энэхүү гайхалтай хэлээр бодит төслийг Express.js backend болон React frontend-ийн хамтаар эхнээс нь дуустал бүтээх болно!
За ингээд энэхүү супер сургалтаар та бүхэнтэйгээ удахгүй уулзацгаая!
Хичээлүүд :
-
22:19Typescript гэж юу вэ? Ямар давуу талыг бидэнд өгдөг вэ?
-
06:44[бэлтгэл] Typescript суулгах, анхны typescript кодоо бичиж ажиллуулах нь
-
06:17[бэлтгэл] Typescript үндсэн тохиргоог хийж watch горимтой танилцая!
-
03:57[бэлтгэл] Liveserver ашиглан html, ts файл дээрх өөрчлөлтийг hot-reload хийх нь
-
05:56[төрөл] Typescript өгөгдлийн төрөл гэж юу вэ? Number өгөгдлийн төрөл ашиглан програмын алдааг илрүүлэх
-
12:15[төрөл] Type inference болон static type checker гэж юу вэ? strict mode болон strictNullChecks тохиргооны тухай
-
06:52[төрөл] Typescript union өгөгдлийн төрөл гэж юу вэ? Хөгжүүлэгч өөрийн гэсэн төрөл үүсгэх аргатай танилцацгаая!
-
04:08[төрөл] Type alias ашиглан өөрийн өгөгдлийн төрлийг хадгалж ашиглах
-
14:12[төрөл] Typescript object төрөл болон түүний optional property-тэй танилцацгаая!
-
05:53[төрөл] Typescript array төрөлтэй ажиллаж сурцгаая!
-
10:13[төрөл] Tuple төрөл гэж юу вэ, түүнийг хэзээ ашиглах вэ? Nested object төрлийг мөн хэрхэн ашиглах вэ?
-
12:07[төрөл] Enum төрөл гэж юу вэ? Бидэнд enum төрөл нь ямар давуу талыг авчирдаг вэ?
-
06:23[төрөл] Any төрөл ямар учиртай вэ? Түүнийг хөгжүүлэгчид хэрхэн ашигладаг вэ?
-
08:00[төрөл] Unknown төрөл ямар учиртай вэ? Any төрлөөс ямар ялгаатай вэ?
-
08:06[төрөл] Void төрөл гэж юу вэ? Функцийн төрлийг зарлаж ашиглах тухай ойлгоцгооё!
-
13:15[төрөл] Never төрөл ямар учиртай вэ? Void төрлөөс ямар ялгаатай вэ?
-
04:57[төрөл] Функцийн параметерийг destructure хийж хүлээж авах, суман болон энгийн функц дээр never утга буцаалт өөр байдаг тухай
-
04:52[төрөл] Any төрлийн утгыг кодоосоо илрүүлэн дандаа тодорхой заасан төрлөөр тодруулж өгч байх ёстой тухай
-
05:51[төрөл] Төрлүүдийн Intersection-тэй танилцацгаая!
-
02:25[төрөл] Readonly төрөлтэй танилцацгаая!
-
04:54[класс] Класс үүсгэх, классаас обьект үүсгэх, байгуулагч функц болон гишүүн өгөгдөл
-
06:50[класс] Класс үүсгэх, классаас обьект үүсгэх, байгуулагч функц болон гишүүн өгөгдөл
-
08:59[класс] Public, private, protected хандалтын тодорхойлогчидтой танилцацгаая!
-
03:59[класс] Typescript дээр this параметрийн төрлийг тавьж өгөх боломжийн тухай
-
06:53[класс] Классын гишүүн өгөгдлүүдийг үүсгэх typescript товч бичиглэлтэй танилц!
-
08:34[класс] Классын get, set функцүүдийг ашиглах, private функцэд public функцээр хандалт өгдгийг давуу тал
-
12:26[класс] Static өгөгдөл болон функц, абстракт класс тухай ойлгоцгооё
-
15:57[класс] Interface гэж юу вэ? Type-аас юугаараа ялгаатай вэ?
-
11:07[класс] Interface-ийн удамшил болон readonly, optional property хэрэглэх нь
-
09:57[класс] Полиморфизм гэж юу вэ? Typescript дээр interface ашиглан полиморфизм бүхий код бичиж туршицгаая!
-
05:18[typescript] Төрөл хувиргах болон шалгах аргууд
-
06:00[typescript] Төрөл хувиргах болон төрөл шалгах аргууд - Discriminating unions аргын тухай
-
07:54[typescript] Discriminating unions аргыг type ашиглан хэрэгжүүлэхэд ямар давуу талтайг харцгаая
-
02:53[typescript] Keyof түлхүүр үгийг ашиглан шинэ төрөл үүсгэж ашиглах
-
08:03[typescript] Index signiture гэж юу вэ, түүнийг жишээн дээр ойлгоцгооё
-
10:17[typescript] index access type гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэрэглэх вэ?
-
13:10[typescript] Функцийг overload хийх буюу ижил нэртэй өөр параметертэй функцийн тухай
-
06:50[generics] Generics гэж юу вэ? Ямар учраас Generics хэрэг болдог вэ?
-
13:56[generics] Функц дээр хэрхэн Generics ашигладаг вэ?
-
15:01[generics] Класс дээр Generics-ийг ашиглан бичих жишээ ажиллацгаая!
-
09:52[generics] filter функцийг хэт ачаалалтай бичих, компайлдах үед index.js файл буруу газар үүсэх алдааг ойлгох нь
-
09:14[generics] Filter функцийг generics ашиглан бичицгээе! Type дотор generics ашиглах нь
-
10:46[generics] @ts-ignore болон generics өөр өөр бичиглэлийн хэлбэрүүд
-
07:24[generics] Функц дээр 2 буюу түүнээс дээш тооны generic type хувьсагч ашиглах нь
-
09:31[generics] Generic Interface-ийг type хэлбэрээр ашиглах нь
-
06:04[generics] Generic interface ашиглан классд илүү чанд стандартыг хэрхэн тулгах вэ?
-
06:06[generics] Классын удамшлын үед хүү классаас эцэг классд generic type дамжуулах нь
-
08:25[generics] Constraints ашиглан generic төрлийг илүү нарийн тодорхойлох нь
-
07:49[generics] Keyof ашиглан generic type дээр constraint хэрэглэцгээе!
-
09:45[generics] new оператор ашиглан байгуулагч функцийн төрлийг зарлаж ашиглах
-
07:08[generics] Generic factory функцийг generic constraint-ээр сайжруулан жишээ бичицгээе!
-
08:37[generics] Generic factory функцэд байгуулагч функц рүү параметер дамжуулан ашиглах
-
08:53[generics] Generic constraints дээр extents ашиглах үед дэлгэрүүлэн ярилцая
-
05:39[generics] Нөхцөлт төрөл - Conditional type буюу ternary бичиглэл ашиглан хэрхэн илүү динамик төрөл үүсгэх вэ?
-
13:11[generics] Generic conditional төрөл ашигласнаар ямар давуу тал үүсдгийг харцгаая!
-
12:42[generics] Generic conditional type дээр constraints хэрэглэн хязгаарлах тухай (MessageType жишээ)
-
13:16[generics] Infer түлхүүр үгийг хэрэглэн contraints доторх төрлийг олж ашиглах нь
-
09:03[generics] Infer түлхүүр үгийг хэрэглэх дараачийн жишээг хийж үзэцгээе (InferredBaseType)!
-
07:39[generics] [T] extends [any] бичиглэл ямар учиртай вэ буюу distributed conditional type
-
09:24[generics] Union type дээр never ашиглан филтердэх, null утга авдаггүй Safe төрлийг бичих
-
12:42[mapped type] In түлхүүр үгийг ашиглах, Pick болон Readonly utility төрлүүдийг бичицгээе!
-
07:49[mapped type] Mapped type дээр +, - ашиглан readonly болон ? -уудыг төрлөөс нэмж хасцгаая!
-
04:52[mapped type] Intersection ашиглан шинээр үүсгэж буй төрлийг өргөтгөх, өөрчлөх нь
-
07:03[mapped type] as түлхүүр үгийг ашиглан map хийж буй төрлийн атрибутуудын нэрийг өөрчлөх
-
09:53[mapped type] Mapped type үүсгэх үед үед зарим атрибутуудыг хэрхэн хасах вэ?
-
11:03[mapped type] GenerateEventListeners жишээ mapped generic төрлийг үүсгэх дасгал хийцгээе!
-
07:15[mapped type] ExtractSecretFields жишээ mapped generic төрлийг үүсгэх дасгал хийцгээе!
-
11:23[template type] Template literal төрөл гэж юу вэ? Хэд хэдэн жишээн дээр ойлгоцгооё!
-
07:02[template type] Template төрөл дээр keyof болон infer ашиглах. Тэмдэгт мөр literal төрлөөс сүүлийг u үсгийг хасах
-
04:29[template type] Рекурсив төрөл дуудалтыг ашиглах, Infer ашиглан TrimRight функцийг бичицгээе!
-
01:56[generics] Generic type дээр default утга ашиглах тухай
-
05:48[generics] Generic функц дээр type predicate гэдэг ойлголттой танилцацгаая!
-
05:37[generics] infer механизм ямар хүчтэй болохыг дахин нэг жишээгээр харцгаая!
-
10:12[generics] Github дээрх type challenge төсөлтэй танилцацгаая! Time to excersize!!
-
09:02[module] Модуль гэж юу вэ? Script код дотор глобаль scope асуудал ба түүнийг модуль ашиглан шийдэх нь
-
17:48[module] Typescript дээр модуль бүхий код ажиллуулж сурцгаая!
-
03:26[module] Модуль байдлаар бичигдсэн кодыг терминалаас ажиллуулах нь
-
07:52[module] Typescript namespace ямар учиртай вэ? Namespace ашигласан код бичицгээе!
-
05:53[module] Declare түлхүүр үг ямар учиртай вэ? Жишээгээр танилцацгаая!
-
07:46[module] Declaration файл гэж юу вэ? Typescript-ийн өөрийн declaration файлтай танилцая!
-
05:45[module] Өөрсдийн declaration файлд namespace зарлан глобаль объектийг ашиглая!
-
07:16[webpack] Lodash модулийг typescript кодонд оруулж ирэх, definitely typed санг ашиглах нь
-
10:24[webpack] Webpack тохируулж lodash болон index.js файлуудыг нийлүүлэн bundle.js болгож ашиглая!
-
12:23[webpack] Typescript төсөл дээр webpack dev server суулгаж ашиглах нь
-
04:57[webpack] Production болон development хувилбараар төслийг компайлдах нь
-
05:50[webpack] Webpack dev server дээр вэбээ dev/prod горимоор ажиллуулах
-
09:12[webpack] Html-Webpack-Plugin ашиглан production html автоматаар үүсгэх нь
-
03:16[webpack] Clean-webpack-plugin ашиглан dist хавтсаа build хийх бүртээ цэвэрлэцгээе
-
08:39[webpack] Typescript кодыг вэб броузер дээр debug хийх, source-map ашиглах нь
-
06:16[webpack] VS Code дээр typescript кодыг debug хийцгээе!
-
13:32[decorator] Decorator гэж юу вэ, жишээ Angular project дээрээс decorator-ийн ажиллагаатай танилцацгаая!
-
09:38[decorator] Классын байгуулагч функц болон Javascript байгуулагч функц хоёрын ялгаа
-
10:54[decorator] Класс Decorator гэж юу вэ? Decorator яг хэзээ ажилладаг вэ?
-
10:37[decorator] Decorator-ийг параметертэйгээр дуудах буюу Decorator Factory ашиглах нь
-
10:32[decorator] Олон decorator-ийг нэг класс дээр ашиглах, дуудагдах дараалал, хэрэглэх хэрэглээ
-
11:17[decorator] Decorator ашиглан классын байгуулагч функцийн ажиллагааг өргөтгөх нь
-
06:28[decorator] PropertyDescriptor гэж юу вэ?
-
08:13[decorator] Классын функц дээр Decorator ашиглах нь
-
03:56[decorator] Функцийн Decorator-ийн PropertyDescriptor ашиглан функцийг өөрчлөгдөхгүй болгох
-
12:44[decorator] Функцийн Enumerable Decorator бичиж турших, функцийн decorator хэзээ ашиглах вэ?
-
14:55[decorator] Параметер decorator-той танилцацгаая, хэзээ хэрэглэдэг вэ?
-
09:05[decorator] Классын property decorator, статик өгөгдөл функцийн decorator-той танилцацгаая!
-
11:12[express.js + typescript] Parcel ашиглан typescript хөгжүүлэлт хийх тухай
-
06:33[express.js + typescript] Express болон typescript ашиглан back end сэрвэр бэлтгэх, rest api server гэж юу вэ
-
04:26[express.js + typescript] Шинээр typescript express project үүсгэн тохируулах
-
14:38[express.js + typescript] Project-доо node, express type мэдээллийг оруулж concurrently, nodemon ашиглан ажиллуулцгаая!
-
10:11[express.js + typescript] Хялбар Router бичин express сэрвэртэйгээ холбож Postman ашиглан ажиллуулах
-
04:25[express.js + typescript] Хялбар Exception баригч middleware-ийг express back-end сэрвэртэйгээ холбох
-
07:05[express.js + typescript] item-controller контроллер, Item модел бичиж төсөлдөө холбоцгооё!
-
10:22[express.js + typescript] Шинээр Item нэмдэг createItem контроллерийг бичиж post router-тэй холбоцгооё
-
10:18[express.js + typescript] Item-delete, item-update контроллеруудыг бичиж төслөө дуусгацгаая!
-
07:28[react + typescript] React болон typescript ашиглан хялбар front-end вэб хөгжүүлэх бүлэгт тавтай морил!
-
07:39[react + typescript] Create-react-app ашиглан react + typescript project үүсгэн ажиллуулцгаая!
-
08:16[react + typescript] Хялбар компонент бичиж турших, typescript react documentation харах
-
05:47[react + typescript] Эцэг компонентоос хүү компонент руу өгөгдөл дамжуулах нь
-
03:47[react + typescript] Бидний хийх аппын компонентуудын бүтэц
-
08:48[react + typescript] ShoppingList компонентийг бичиж туршицгаая!
-
04:56[react + typescript] Шинэ Item нэмэх AddNewItem компонентийг бичицгээе!
-
07:59[react + typescript] AddNewItem компонент дотор барааны нэр, тоог useState ашиглан хадгалах нь
-
09:17[react + typescript] App компонентоос шинэ Item нэмдэг функцийг AddNewItem комп руу дамжуулах
-
07:02[react + typescript] Аpp компонент дотор useState хэрэглэн item-уудыг дэлгэцэнд гардаг болгоцгооё!
-
09:53[react + typescript] Front-end вэб аппаасаа Back-end express апп руугаа холбогдох, CORS гэж юу вэ?
-
05:02[react + typescript] Express сэрвэр дээрээ CORS тохиргоо хийж front-end, back-end холбон ажиллуулах
-
07:22[react + typescript] React апп дээрээсээ post rest api дуудан express back-end рүүгээ item нэмцгээе!
-
02:35Дүгнэлт төгсгөлийн хичээл
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3000 | Үнэ:
49,000
|
|
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1734 | Үнэ:
49,000
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
Видео тоглуулагчдаа дараагийн видеоруу short key ашиглаад шилждэг болгох, 1.75 хурдаар үзэхийг нэмж өгөөч.
Console.log("- - орсон, их мэдээлэл өгсөн сургалт байлаа. - - ");
Маш олон гоё, супер технологиудыг зааж байгаад туйлын их баяртай байдаг шүү. ????