Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
PHP хэл нь 1995 онд бий болсноосоо эхлэн дэлхий нийтийг 25 жилийн турш байлдан дагуулсаар байгаа бөгөөд дэлхий дээр байгаа бүх вэбийн 79.2% нь PHP хэлээр бичигдсэн байдаг нь гайхалтай.
Тийм ч учраас та хаана ч ажилд орсон PHP дээр бичигдсэн вэбүүдтэй ажиллах, засах, цааш нь хөгжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү шалтгаанаар вэб хөгжүүлэгч хүний заавал сурсан байх ёстой нэг хэлэнд PHP хэл ордог билээ. Таны яг одоо харж буй энэ сайт хүртэл PHP хэл дээр хийгдсэн юм.Хэрэв та PHP хэлийг сурахаар шийдсэн бол энэхүү сургалтанд сууснаар та PHP хэлний ямар ч мэдлэггүй байж байгаад бүрэн эхнээс нь сурч эзэмших болно. PHP хэлээр та Backend, Frontend, өгөгдлийн сантай ажиллах, ухаалаг төхөөрөмжүүдийн rest api талыг бүтээх, бусад вэб аппуудад хэрэглэгдэх онлайн сэрвис хийх, сэрвэр болон пс дээрх файлын системд төрөл бүрийн скрипт бичиж администраци хийх гээд бүх л төрлийн ажлыг хийж болдгоороо универсаль хэл юм. Хэрэв танд ганц хэл сурах боломж байгаад орчин үеийн динамик вэбийг хийх шаардлага гарсан бол гагцхүү PHP ээс өөр хэл энэ шаардлагыг хангаж чадахгүй юм.
Орчин үеийн өндөр хурдтай стартапуудын эринд та ямар нэг санааг үнэхээр бизнес болж чадах уу үгүй юу гэдгийг эхлээд шалгах шаардлага байнга гардаг. Хэрэв та санаагаа амжилт олохыг мэдэхгүй байж өндөр өртөгтэй технологиудыг ашиглан системээ бүтээвэл цаг хугацаа мөнгө их ордог ба бүтээгдэхүүн гараад зах зээл дээр амжилт олохгүй байх эрсдэл маш өндөр байдаг. Тэгвэл энэ тохиолдолд стартапууд PHP хэрэглэн бизнес санааг хурдтай бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргаад хэр хүлээж авч байгааг хурдан шалгах боломжтой байдаг. Ингэснээр та их хэмжээний мөнгийг хэмнэж олон санааг зах зээл дээр нэвтрүүлж турших боломж бүрддэг байна. PHP хэл нь дэлхийд хамгийн амархан сурах боломжтой хэлүүдийн нэгэнд ордог нь мэдээж ийм бололцоо олгодог. Дээрээс нь frontend, backend бүгдийг нэг хэлээр нэг хүн хийчих боломжтой тул зардал болон цаг хугацаа хамгийн бага ордог давуу тал байдаг. Хэрэв PHP дээр хийсэн бүтээгдэхүүн амжилт олоод нэвтрээд эхэлбэл харин аажмаар орчин үеийн технологи руу хөрвүүлж улам сайжруулах тактикийг баримтлах нь стартапуудад ашигтай байх болно. 1234.mn сайт ийм стратегиар ажиллаж буй тул одоо хүртэл вэб нь анхны PHP хувилбараар байсаар байгаа бөгөөд саяхнаас л Next.js рүү хөрвүүлэгдэж эхэлсэн билээ.
Бид энэхүү сургалтаараа өөрсдийн гэсэн хялбар фрэймворк хийж түүгээрээ орлого зарлагыг бүртгэдэг систем бүтээх болно. Өөрөөр хэлбэл PHP ашиглан хэрхэн систем бүтээх аргуудад нь суралцах болно. Мөн дээр нь та вэб сэрвэр болон өгөгдлийн сангийн сэрвэрийн тохиргоо, администрацын үндсэн чадварт суралцаж эцэст нь хийсэн вэбээ shared болон физик сэрвэрт байрлуулж үнэгүй SSL холбож сурах юм!
Сургалтын агуулга нь дараах бүлгүүдэд хуваагдаж байна :
Ажиллах орчноо тохируулах
- Apache, mysql, php суулгах тохируулах
- Аpache вэб сэрвэр дээр виртуал хост тохируулах
- VS Code ийг PHP хөгжүүлэлтэд зориулан тохируулах
- Mac гайхалтай шинэ терминал суулгах тохируулах
- Mysql gui tool суулгах
- Mysql workbench суулгах
PHP хэл
- Вэб сайт болон вэб сэрвэр хэрхэн ажилладаг тухай
- Хувьсагч, оператор, давталт, массив, дотоод функцүүд
- Тэмдэгт мөртэй ажиллах
- Функц, ламбда функц
- Файлтай ажиллах
- Формтой ажиллах, HTTP протокол
- SESSION, Cookie ашиглах
- PHP7, PHP8 юу нэмэгдсэн бэ
- Бусад хэлний элементүүд ...
MySQL өгөгдлийн сантай ажиллах
- Mysqli сан
- Phpmyadmin
- Mysql query browser програм ашиглах
- Mysql хэрэглэгч үүсгэх тохируулах
- Терминалаас mysql рүү хандах
- SQL, encoding, index
- Өгөгдлийн санг архивлах болон сэргээх
- Нууцлал хамгаалалт, sql injection
Өөрсдийн гэсэн хялбар фрэймворк бүтээх
- Фронт контроллер
- Өгөгдлийн сантай mysqli ашиглан хандах сан
- Бусад туслах функцүүдийн сан
- Нууцлал хамгаалалт, cross site scripting, injection
- Logging, monitoring
Хувийн санхүү хөтлөх систем
- Өөрсдийн фрэймворкоо ашиглана
- Худалдаж авсан темплэйтийг хэрхэн ашиглахыг сурна
- Бүртгүүлэх, нэвтрэх, хуудасны хамгаалалт
- Орлого зарлагаа бүртгэх
- Орлого зарлагын төрлийг бүртгэх
- Тухайн сарын байдлыг графикаар харах
- Сар бүрийг хооронд нь харьцуулж харах
- Юун дээр их зарлага гаргаж буйг олох
- Shared хост дээр байрлуулах
- Физик сэрвэр дээр суулгах, SSL тохируулах
Сургалтыг хэн үзэхэд тохиромжтой вэ?
Танд энэхүү сургалтыг үзэхэд PHP хэлний мэдлэг шаардлаггүй харин HTML, CSS, мөн SQL ашиглах хялбар мэдлэг байвал илүү хялбар байх болно. HTML CSS мэдэхгүй бол манай гайхалтай HTML, CSS ийн сургалтыг бас үзээрэй.
За ингээд вэбийн гүн рүү орж судлах энэхүү гайхалтай сургалт дээрээ уулзацгаая!
Хичээлүүд :
-
12:43PHP сургалтанд тавтай морил, энэ сургалтаар та юу сурах вэ?
-
09:27[Ажиллах орчноо бэлтгэх] windows дээр xampp, mysql gui tool суулгах
-
13:37[Ажиллах орчноо бэлтгэх] windows дээр apache виртуал хост тохируулах шалгах
-
16:47[Ажиллах орчноо бэлтгэх] VS Code -ийг PHP-д зориулан тохируулах, нэмэлт extension-ууд суулгах
-
06:31[Ажиллах орчноо бэлтгэх] Mac дээр xampp суулгах
-
15:32[Ажиллах орчноо бэлтгэх] Mac дээр apache виртуал хост тохируулах
-
04:38[Ажиллах орчноо бэлтгэх] Шинэ терминалыг суулгаж тохируулах
-
23:29[php үндэс] PHP хэл үүссэн түүх, дэлхийгээр өргөн тархсаны цаад шалтгаануудтай танилцая
-
09:53[php үндэс] Вэб хэрхэн ажилладаг вэ? PHP ямар үүрэгтэй оролцдог вэ?
-
08:52[php үндэс] Эхнийхээ php скриптийг бичицгээе! header.php, footer.php файлуудыг ашиглах
-
10:57[php үндэс] PHP бүхэл, бутархай, бүүл хувьсагчид, тайлбар хэрхэн бичих, loosely typed хэл
-
09:54[php үндэс] PHP дээр алдааг гаргадаг болгох, php хаах таг, short tag
-
11:06[php үндэс] Тэмдэгт мөр зарлах, тэмдэгт мөр дотор хувьсагч оруулах
-
11:07[php үндэс] Тэмдэгт мөрийг heredoc, nowdoc ашиглан үүсгэх, php дотроос html кодыг хэрхэн бичих тухай
-
10:03[php үндэс] Тогтмол зарлах, тогтмолыг хэрхэн хэрэглэх тухай
-
06:56[php үндэс] Magic constants ашиглах, require файл руу мэдээлэл дамжуулах
-
11:17[php үндэс] Php арифметик операторууд болон тэдгээрийн товч бичиглэлүүд
-
05:58[php үндэс] Reference буюу заалттай танилцая
-
18:46[php үндэс] if else нөхцөл шалгалтыг ашиглах
-
16:42[php үндэс] Массивтай танилцацгаая, тоон болон тэмдэгт индекст массив, стандарт бус индекс ашиглах
-
06:03[php үндэс] Массивыг хэвлэж үзүүлэх arr функцийг бичиж скриптүүддээ холбох нь
-
09:23[php үндэс] Массивтай ажиллах үндсэн үйлдлүүд, массивтай ажилладаг функцүүд
-
11:43[php үндэс] Массивтай ажиллах функцүүд : range, sort, array_slice, array_values, array_merge, array_search
-
11:35[php үндэс] Глобал массив $_SERVER ийн тухай. Foreach давталыг ашиглаж сурцгаая!
-
10:13[php үндэс] for давталтыг ашиглаж сурцгаая
-
04:07[php үндэс] while, do while давталтуудыг сурцгаая
-
06:00[php үндэс] ternary оператор, ?? операторыг хэрэглэх нь
-
06:17[php үндэс] switch оператортой танилцая
-
12:16[php үндэс] Тэмдэгт мөртэй ажиллах, substr, str_replace, mb_ функцийн ач холбогдол
-
08:51[php үндэс] Тэмдэгт мөртэй ажиллах, strpos, strstar, htmlspecialchars, implode, explode функцүүд
-
19:24[mysql] Mysql Query browser дээр баз үүсгэж users, balance table-үүдийг үүсгэн гадаад түлхүүр тохируулах
-
05:42[mysql] Mysql workbench ашиглан Mac дээр өгөгдлийн сангаа үүсгэцгээе
-
04:41[mysql] VS Code Mysql extention ашиглаж өгөгдлийн сан руугаа хандацгаая
-
12:41[mysql] Mysql үүссэн түүх, PHP хэлнээс өгөгдлийн сантай ажиллах үндсэн интерфэйсүүдийн тухай
-
12:23[mysql] mysql өгөгдлийн сантай PHP ээс холбогдох, холбогдох үеийн алдаануудтай ажиллах
-
17:11[mysql] mysql ээс өгөгдөл унших, php-ийн STORE RESULTSET болон USE RESULTSET горимын ялгааг ойлгох
-
17:27[mysql] Өгөгдлийн сан руу бичих, устгах, өөрчлөлт хийх нь [insert, update, delete]
-
09:21[mysql] SQL Injection халдлага гэж юу вэ? Хялбар халдлагын жишээг хийж харцгаая
-
12:12[mysql] Prepared statement гэж юу вэ, select дээр бүгдээрээ ашиглаж үзэцгээе!
-
03:07[mysql] Mysqli unbuffered resultset ийг ашиглаж сурцгаая!
-
07:34[mysql] Prepared statement ашиглан олон өгөгдлийг insert хийх, update хийх
-
08:44[framework] Шинээр виртуаль хостоо фрэймворкдоо зориулан тохируулцгаая
-
13:47[framework] Front controller гэж юу вэ, түүний давуу тал. Үүсгэж туршицгаая!
-
09:10[framework] URL дээрээс index.php хэсгийг арилгаж цэвэрхэн URL-тэй болцгооё
-
20:58[framework] Фронт контроллероо бичиж ажиллуулж туршицгаая!
-
07:40[framework] Фронт контроллерийг сайжруулж байхгүй url дээр 404 хуудас үзүүлдэг болгох
-
24:49[framework] Фрэймворк дотроо Prepared statement ашигласан _select, _fetch функцүүдийрг нэмэх
-
11:43[framework] Заалт ашиглан бичлэгийн тоог тодорхойлох, _close хаах функцийг нэмэх
-
12:51[framework] Өгөгдлийн санд өгөгдөл бичих, өөрчлөх, устгах үүрэгтэй _exec функцийг бичицгээе!
-
10:01[framework] Параметергүй query-г ажиллуулах _selectAll функцийг бичицгээе!
-
07:05[web] Санхүүгийн вэбдээ ашиглах супер темплэйтийг framework дээрээ хуулж ажиллуулж танилцацгаая!
-
15:29[web] Бүртгүүлэх хуудасны интерфэйсийг хийх, DOMAIN тогтмолыг фрэймворкдоо нэмэх нь
-
13:23[web] Нэг скриптээс нөгөө рүү өгөгдлийг POST, GET ашиглан дамжуулах тухай
-
19:45[web] sign-up-save скриптээс өгөгдлийг mysql рүү бичих, өгөгдлийг ариутгах post функцийг фрэймворкд нэмж ашиглах
-
14:49[web] Бүртгэхийн өмнө төрөл бүрийн шалгалтуудыг гүйцэтгэх нь
-
06:07[web] Бүртгэж дууссаны дараа home хуудас руу үсэрдэг болгоё
-
20:50[web] Session болон Cookie гэж юу вэ? Тэдгээрийн үүргийг HTTP протоколын үүргийн хамт ойлгоцгооё!
-
12:07[web] Session ашиглаж бүртгүүлсэн хүний мэдээллийг home хуудас дээр гаргах
-
08:56[web] Бүртгүүлэхэд үүссэн алдааг session-р дамжуулж бүртгэлийн хуудсанд үзүүлэх
-
04:32[web] html дотор php кодыг дизайнеруудад зориулж template байдлаар бичих нь (if, endif, foreach, endforeach)
-
07:13[web] Хэрэглэгч бүртгэх үед үйлчилгээний нөхцлийг нэмж шалгах нь
-
08:20[web] Логин хуудсыг бэлтгэж sign-in-do.php хуудас руу мэдээлэл дамжуулах
-
17:01[web] Логин хуудас дээр хэрэглэгчийн мэдээллийг шалгаж зөв бол нэвтрүүлэх нь
-
10:31[web] Home хуудас дээр темплэйтээс загвар оруулах, header, footer файлуудыг бичих
-
11:36[web] Header, footer файлуудаас хэрэггүйг нь хасч монгол болгоё
-
07:36[web] Logout хийх скриптийг бичиж турших, navbar хэсгийг тусд нь файлд гаргах нь
-
08:59[web] Логин хийгээгүй хүмүүс home хуудас болон бусад хамгаалалттай хуудсыг үзэхээс хамгаалах нь
-
21:16[web] Гэр бүлийн санхүүг хэрхэн хамгийн хялбараар бүртгэх тухай санхүүгийн хичээлийг тухлан сонирхоно уу!
-
11:14[web] Гэр бүлийн санхүүд эхний үлдэгдлийг тусгаж өгөх нь
-
22:13[web] Гүйлгээнүүдийг үзүүлэх html table ийг home дэлгэц дээр угсарцгаая!
-
20:15[web] Шинээр гүйлгээ нэмэх интерфэйсийг table дотор оруулж дэлгэцүүдэд тааруулан оптимизаци хийцгээе!
-
10:33[web] Шинэ бичлэгийг мэдээллийг дамжуулах форм үүсгэж ажиллуулах
-
07:56[web] Санхүүгийн бичилтийг хадгалах transaction table-ийг үүсгэцгээе
-
19:34[web] Transaction table-д шинэ бичилтийг формоос хадгалцгаая
-
13:35[web] try catch гэж юу вэ, базд хадгалах үед үүсэх алдааг try catch ашиглан барьж авцгаая!
-
07:19[web] Сайт даяаар үүссэн алдааг хэрэглэгчдэд сайтын толгойны доор үзүүлэх механизмыг фрэймворкдоо нэмье.
-
09:57[web] Системд үүссэн алдааг error log table рүү хадгалцгаая!
-
16:32[web] Базд бичсэн бичилтүүдийг home дэлгэц дээр уншиж гаргаж ирцгээе!
-
15:18[web] Базаас уншсан өгөгдлүүдээ хүснэгт дээр форматлан эвтэйхэн харуулцгаая! Мөнгийг мянгатаар тоймлоно.
-
17:59[web] Хүснэгтээс санхүүгийн бичилтийг устгахыг хийцгээе!
-
07:19[web] Бичилтийг устгахын өмнө устгах эсэхийг баталгаажуулж асуудаг болгоцгооё
-
14:07[web] Бичилтийг засварлах edit хуудсыг бичиж өгөгдлийг home дэлгэцээс дамжуулдаг болгоё
-
12:06[web] edit дэлгэц дээрх бичилтийн мэдээллийг хадгалах edit-save скрипт бичиж хадгалдаг болгох нь
-
15:29[web] Datepicker-ийг mysql-ийн форматтай болгож засах, засах болон устгах линкүүдийг товч болгох
-
24:38[web] Бүх өгөгдлүүдийн нийлбэрийг үзүүлэх, _selectRoNoParam, _selectNoParam функцүүдийг нэмж сайжруулах нь
-
08:15[web] Нийлбэрийн мөрийг илүү customize хийж аятайхан болгоцгооё
-
06:06[web] Бодит гүйлгээг оруулж туршицгаая, мөнг гүйлгээ засварлах нэмэх үеийн bug-ийг засцгаая
-
08:33[web] badge ашиглан жинхэнэ үлдэгдлийг үзүүлэх мөрийг хүснэгтэндээ нэмцгээе!
-
15:43[web] Актив пассивын зөрөөг үзүүлж бүртгэлийг зөв хийгдсэн эсэхийг харуулцгаая!
-
04:04[web] Сайтандаа шинээр домэйн худалдаж авцгаая!
-
04:28[web] Домэйнийг өөрсдийн IP руу заалгах, вэбээ сэрвэр рүү хуулж виртуал хост тохируулах нь
-
09:10[web] Вэбийн базыг архивлах сэрвэр дээр оруулж ирж income.mn сайтыг бүрэн ажиллуулцгаая
-
12:30[web] Үнэгүй SSL-ийг хийсэн вэбдээ тохируулж сурцгаая!
-
11:40[web] Олон хэрэглэгчдийн өгөгдлүүдийг салгах, access control хамгаалалтыг хийж хэрэглэгчид бие биенийхээ өгөгдөл рүү хандах боломжгүй болгох нь
-
13:17[web] Auto increment нэмэгдсэн ID-ийг хэрхэн авах вэ? Сайтын бусад засваруудыг хийж янзалцгаая!
-
06:57[web] 404 хуудсыг темплэйтээс авч сайжруулах, javascript ашиглан линкийг дарахад back хийдэг болгож сурцгаая!
-
14:25[web] Системийн дотоод алдааг үзүүлэх 500 хуудсыг үүсгэе. Төрөл бүрийн алдаатай хэрхэн ажиллах вэ?
-
11:51[web] Гүйлгээг сар өдрөөр шүүх комбонуудыг нүүр хуудсанд угсарцгаая!
-
05:01[web] Жил, сар комбогоос сонгохоор сонгосон утгыг комбо дээр нь гарч ирдэг болгоцгооё
-
08:10[web] Сар жилийг сонгоод шүүх товчийг дарахад сонгогдсон утгуудыг авч өөрийгөө дахин ачаалдаг болгоё
-
03:56[web] url-аар дамжигдаж орж ирсэн сар жилийг комбонууд дээр буцаан гаргаж ирэх нь
-
09:00[web] Сонгогдсон сар жилээр базаас шүүж зөв утгуудыг гүйлгээний хуудсанд үзүүлцгээе!
-
08:59[web] Гүйлгээний хүснэгтийн огноог эвтэйхэн болгож засцгаая
-
08:00[web] Session ашиглан сар жилийг буцаан сэргээн үзүүлэх нь
-
06:32[web] Гүйлгээний хүснэгтээс толгойг хасч гүйлгээ нэмэх хэсгийг сайжруулцгаая
-
14:02[web] Буруу дүнтэй гүйлгээг улаан badge ашиглан гүйлгээнүүдийн дундаас ялгаж үзүүлцгээе!
-
23:09[web] Гүйлгээг огноогооо эрэмбэлэх, datepicker календарь дээрх өдрийг jQuery ашиглан өөрчилж сурцгаая!
-
05:29[web] Календарь дээр default утга тавихыг базаас нэмэлтээр шүүлгүйгээр шийдэж сайжруулья
-
09:02[web] Вэбийн толгой дээр бүх цаг үеийн санхүүгийн үзүүлэлтүүдийг товчоор харуулцгаая!
-
13:37[web] Санхүүгийн дээрээ ChartJS график оруулж ирж шалгаж ажиллуулцгаая!
-
05:38[web] Гүйлгээний хуудсыг шүүлтүүрээ session ашиглаж шийддэг болгож өөрчилцгөөе
-
06:33[web] home хуудаснаас гүйлгээний мөнгөн графикийг үзүүлэх хуудсыг бэлтгэж гаргацгаая
-
22:02[web] Нийт бэлэн мөнгө болон зардлын графикийг ажиллуулцгаая! SQL файл хавсаргасан
-
07:12[web] Орлогын үзүүлэлтийг график дотроо нэмж гаргацгаая!
-
05:43[web] Гүйлгээний хамгийн их утгыг олж графикийн масштабыг ямар ч гүйлгээг үзүүлж чадахаар тохируулах нь
-
09:39[web] Төгсгөлийн хичээл: зарлагын графикийг тусд нь график болгож гаргацгаая!
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын
хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2824 | Үнэ:
29,900₮
|
|
Өгөгдлийн сан - SQL хэлийг эхнээс нь дуустал
(PHP хэлний хамт!)
Хугацаа: 21 цаг 13 мин | Сурагчид: 1342 | Үнэ:
29,900₮
|
|
Bootstrap 5 - CSS Framework эхнээс нь
дуустал
Хугацаа: 19 цаг 3 мин | Сурагчид: 369 | Үнэ:
29,900₮
|
|
Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь
(Laravel, VueJS, Pusher, JWT)
Хугацаа: 15 цаг 28 мин | Сурагчид: 296 | Үнэ:
29,900₮
|
|
Laravel6, VueJS - Цахим ажлын байрны систем
бүтээх нь
Хугацаа: 35 цаг 36 мин | Сурагчид: 306 | Үнэ:
29,900₮
|
|
Объект хандлагат PHP сурч MVC фрэймворк эхнээс
нь бүтээцгээе! (Блог вэб сайтын хамт)
Хугацаа: 17 цаг 55 мин | Сурагчид: 154 | Үнэ:
29,900₮
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
Амарбат багшдаа туйлын их талархаж байна.
бусад багш нараасаа мэдлэг туршлага заах аргаараа илт давуу байгаа нь харагдаж байна
Уучлаарай энэ хуудас байхгүй байна. buyu 404 huudas garchaad busad huudas garahgui bna yaah uu?