Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

*** Энэхүү сургалт нь 2022/11 сард хийгдэж дөнгөж дууссан шинэ сургалт юм ***

1234.mn сайт дээр ухаалаг төхөөрөмжийн апп бүтээх React Native, Flutter гэсэн хоёр сургалт байдаг бол ийнхүү Java хэл ашиглан андройд апп бүтээх гуравдах сургалт нээгдэж байна.


Өмнөх хоёр сургалтаас ялгаатай нь энэ сургалтаар бид native aпп бүтээх юм. Андройд үйлдлийн системтэй утасны цөмд Java virtual machine ажиллаж байдаг бөгөөд энэ утгаараа бид java хэлийг ашиглан апп бүтээвэл андройд утасны бүх боломжинд нэвтэрч илүү хурдтай апп бүтээх боломжтой байдаг. (Яваандаа Google нь андройд хөгжүүлэлтийн албан ёсны хэлээр Kotlin-ийг зарласан)

React native болон Flutter ашиглан бүтээгдсэн аппууд нь hybrid хэмээх төрөлд ордог бөгөөд эдгээр апп нь андройд утасны java virtual machine дээр ажиллахын тулд ямар нэгэн завсрын модулиар (bridge) дамжуулагдан ажилладаг байна. Энэ утгаараа эдгээр хэлээр бичсэн аппууд нь native аппуудын хурдыг гүйцдэггүй боловч android болон iOS төхөөрөмжийн аль аль дээр ажиллах чадвартайгаараа эдийн засгийн ач холбогдлыг компанид авчирдаг байна. Мөн хэрэв бид iOS төхөөрөмжүүдийн натив аппыг хөгжүүлье гэвэл Swift хэл дээр хөгжүүлдэг (урьд нь Objective C дээр бичдэг байсан) билээ.

Ингээд бүгдээрээ энэ сургалтаар юу сурах, бүтээхийг сонирхоё. Бидний бүтээх апп нь лангууны ард суудаг жижиг бизнес эрхлэгч нар, зах дээр юм зардаг худалдаачид, явуутаар бараа бүтээгдэхүүн борлуулдаг худалдаачдад зориулсан бараа бүтээгдэхүүн борлуулах бүртээ сугалаатай, QR кодтой ибаримтыг wireless GPrinter ашиглан шууд утаснаасаа хэвлэх боломжтой ухаалаг утас дээр ажилладаг POS (Point Of Service) аппыг бүтээх юм.

Монгол улс 2016 оноос эхлэн бараа үйлчилгээ бүрт сугалаа бүхий ибаримт хэвлэдэг системд шилжсэн билээ. Жижиг дунд том дэлгүүрүүдийн хувьд кассын төхөөрөмж худалдан авч түүн дээрээ баримт хэвлэж өгдөг POS програмыг суулган ашигладаг. Энэхүү POS програм нь монгол улсын татварын газартай сүлжээгээр холбогдож гүйлгээ бүрт хэрэглэгдэх сугалаануудыг урьдчилан татаж өөр дээрээ хадгалдаг бөгөөд улмаар сүлжээ тасарсан ч уг татсан сугалаануудаа ашиглан баримтаа хэвлэсээр байдаг. Гэхдээ хамгийн багадаа гурав хоногт нэг удаа хийгдсэн гүйлгээнүүдээ татварын газар рүү сүлжээнд холбогдон илгээх үүрэгтэй байдаг билээ.

Дэлгүүрүүдийн хувьд асуудал амархан шийдэгдсэн ч жижиг лангуу, явуутаар ажилладаг хүмүүст кассын машин тохиромжгүй нь ойлгомжтой байлаа. Тиймээс эдгээр худалдаачдад зориулсан гар утас дээрээс баримт хэвлэж өгдөг ухаалаг аппын хэрэгцээ зах зээлд үүссэн юм. Ингээд жилийн 60-100к үнэтэй ашиглах ийм зориулалттай аппууд бүтээгдэж эхэлсэн бөгөөд та бидний энэ сургалтаар бүтээх апп нь яг ийм зориулалттай апп гэж ойлгоорой. Тиймээс бид энэ сургалтаар шууд бизнес болгож болох апп бүтээж үзүүлсэн хоёр дахь сургалт болж байна (өмнө нь PHP мастер сургалтанд бид шууд бизнес болгож болох гэр бүлийн санхүүгийн систем хөгжүүлж үзүүлсэн).

Тэгэхээр та энэ сургалтаар юу сурах вэ?

Юуны өмнө та сугалаатай ибаримт гаргахын тулд татварын газрын апитай танилцаж хэрэглэж алдааг олж зүгшрүүлж сурна. Эдгээр апи баримт бичгийг ebarimt.mn сайтаас татаж авч бид судлан ярилцаж бүрэн ойлгох болно. Хэрэв та монгол улсын хөгжүүлэгч мөн л бол энэ процессийг гарын 5 хуруу шигээ мэддэг байх ёстой юм. Учир нь та өөр ямар ч бизнесийн апп, сайт бүтээсэн тэр нь бараа үйлчилгээ борлуулж л байвал дээрх баримтыг хэрэглэгчдээ илгээх ёстой байдаг. Мөн ибаримт гаргадаг аппыг ашиглаж буй бизнес бүр монгол улсын татварын газраас өөрийн гэсэн pos api захиалж (windows dll файл ирдэг) авах ёстой байдаг ба худалдаачдын өмнөөс захиалах ажлыг мөн бид хийж сурна. Тэгээд уг худалдаачнаас ирсэн гүйлгээ бүрийг уг dll апиг ашиглан илгээх ёстой байдаг. Тэгэхээр энэ сургалтыг үзсэнээр та дээрх бага зэрэг төвөгтэй процессыг дэлгэрэнгүй ойлгож авах юм.

Үүний дараа бид Java хэлний үндсийг сургалтанд ашиглагдах хэмжээгээр танд зааж өгөх болно. Бид android studio дээр жишээ Java кодууд бичиж ажиллуулж Java хэлийг ойлгох бөгөөд хэрэв та Java хэлийг дэлгэрэнгүй сурахыг хүсвэл сайтын footer дээр байгаа Мэргэжлийн лекцүүд CD-г захиалан өөрөө бие даан судлаарай. Энэхүү CD дотор миний 2009 онд гаргасан Java програмистын гарын авлага ном бүтнээрээ орсон байдаг.

Бидний бүтээх төсөл маань гурван хэсгээс тогтоно. Эхнийх нь мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ нэр тоо ширхэгийг хүлээн авч баримтыг хэвлэж өгөх үүрэгтэй ухаалаг утасны Java апп юм.

Хоёрдахь нь өмнөх Java аппаас ирсэн гүйлгээний мэдээллийг хүлээн авч татварын газрын сэрвэр рүү дамжуулах үүрэгтэй windows сэрвэр дээр ажиллах windows service юм. Энэ сэрвисийг бид C# хэл ашиглан бүтээх ба уг сэрвэрийг унтрааж асаасан ч уг сэрвис автоматаар өөрөө эргэн ажиллаж байх болно. Энэхүү сэрвис нь орж ирсэн гүйлгээ бүрийг уг гүйлгээний худалдаачны дээр дурдсан windows dll апиг ашиглан илгээх ба сэрвэр дээр ажиллаж байх mysql өгөгдлийн санд хадгалах болно (posapi нь dll хэлбэрээр ирж буй тул бид windows service-ийг мөн ашиглаж байна, үүнийг гэхдээ linux сэрвэр дээр ялгаагүй хийх боломжтой).

Гуравдахь хэсэг нь php хэл дээр бидний програмыг ашиглах худалдаачдыг бүртгэх үүрэгтэй жижиг php сайт байх болно. Үүнийг аппын борлуулагчид ашиглах ба худалдаачдад аппаа борлуулах бүртээ газар дээр нь энэ сайтаараа уг худалдаачныг бүртгэж авна. Энэ php нь windows сэрвэр дээр байгаа mysql сэрвэр рүү дээрх мэдээллийг хадгалж өгнө.

Бид шууд ухаалаг утаснаасаа татварын газар руу илгээх боломжтой (татварын газар энэ апи гаргасан байдаг) боловч бид өөрсдийн сэрвэр рүү гүйлгээгээ дамжуулах сонголтыг хийж байна. Үүний учир нь уг windows service нь зөвхөн аппаас гүйлгээ хүлээж авах биш төрөл бүрийн вэб сайтуудын ч гүйлгээг боловсруулж өгөх нэгдсэн нэг цэг болох давуу талтай юм. Өөрөөр хэлбэл бид вэб сайтаас ибаримт хэвлэх шаардлага гарвал ялгаагүй энэ windows service рүүгээ гүйлгээгээ илгээгээд хариу баримт авчих давуу тал үүсч байна.

Та бүхэнд сургалтаар бүтээж үзүүлэх дээрх систем нь 1234.mn сайтыг бүтээсэн Примитив Майнд компанид бодитойгоор ашиглагдаж ажиллаж буй бизнес апп (жилийн 100к төлбөртэйгөөр хүмүүс ашигладаг) гэдгийг дуулгахдаа мөн таатай байна. Сургалтын үнэгүй хичээлээс уг аппын ажиллагаатай танилцаарай.

Ингээд маш их юм сурсан гайхалтай аялал болно гэдэгт итгэлтэй байна!
Та бүхэнтэйгээ сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 13:51
    Тавтай морил, энэ хичээлээр бүтээх програмтайгаа танилцая!
  2. 07:52
    Төслийг ямар дарааллаар бүтээх вэ?
  3. 25:37
    Монгол улсын НӨАТ системийн тухай хөгжүүлэгч нарын зайлшгүй мэдэж байх ёстой үндсэн ойлголттой танилцацгаая!
  4. 17:29
    НӨАТ системд холбогдсон ПОС хөгжүүлж байхад анхаарах зүйлс, олон бизнесийн бүтэлгүйтсэн шалтгааны анализ
  5. 29:25
    Баримт илгээгч android pos програмын архитектуртай танилцая
  6. 05:32
    [php вэб] PHP ажиллах орчныг бэлтгэх нь
  7. 08:09
    [php вэб] windows дээр hosts файл болон хялбар эхлэх тухай
  8. 12:25
    [php вэб] Мак дээр hosts файл болон виртуаль хост ашиглан вэбийнхээ index.php ажиллуулцгаая!
  9. 20:15
    [php вэб] QPos системийн өгөгдлийн сангийн бүтэц, дизайныг тодорхойлъё
  10. 25:53
    [php вэб] Mysql клиент програм ашиглан базыг үүсгэн customers table-ийг VSCode extension ашиглан бэлтгэх
  11. 10:30
    [php вэб] Фронт контроллерийг бичиж турших, тохиргооны файлыг бичиж оруулж ирэх
  12. 16:09
    [php вэб] mysqli драйвер тохируулах, Db классыг бичиж баз руу холбогдож турших
  13. 21:40
    [php вэб] Db класс дээр query функц бичих нь, алдаа үүсвэл автоматаар error хүснэгтэд бичих
  14. 13:38
    [php вэб] Db класс дээр row, col, val, debug функцүүдийг бичиж өгье
  15. 16:57
    [php вэб] Вэбийнхээ url-ийг .htaccess ашиглан каноник (canonic) хэлбэрт шилжүүлцгээе
  16. 08:53
    [php вэб] 404 хуудас ба url parameter-ээр орж ирсэн өгөгдлийг скриптүүд рүү дамжуулах
  17. 05:19
    [php вэб] Qpos хэрэглэгчийн CRM вэбдээ ашиглах темплэйттэй танилцая
  18. 14:32
    [php вэб] login дэлгэцийг хийж мэдээллийг post оор login-do.php рүү дамжуулах
  19. 17:48
    [php вэб] Логиныг шалгаад амжилттай бол home.php рүү үсэрнэ, header, footer php-ийн кодыг оруулцгаая
  20. 10:33
    [php вэб] Menu.php үүсгэж header файлаа цэвэрлэнэ. Home.php дээр jquery table гаргацгаая
  21. 15:37
    [php вэб] Хэрэглэгчийг үүсгэх create-user.php скриптийг бичицгээе
  22. 06:22
    [php вэб] Хэрэглэгчийн өгөгдлийг баз руу хадгалах кодыг user-create-do.php скрипдэд бичицгээе
  23. 07:40
    [php вэб] Хэрэглэгчдийн мэдээллийг базаас уншиж нүүр хуудсанд хүснэгт байдлаар харуулцгаая
  24. 06:31
    [php вэб] Хэрэглэгчийг жагсаалтаас устгах скриптийг бичэцгээе. Устгахын өмнө асууж байж устгана.
  25. 22:40
    [php вэб] Хэрэглэгчийн мэдээллийг засварлах, татварын газрын сэрвистэй танилцах
  26. 16:32
    [php вэб] Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах user-edit-do, системээс гарах logout скриптүүдийг бичицгээе
  27. 17:49
    [java хэл] Windows дээр Android studio суулгах
  28. 03:43
    [java хэл] Windows дээр гар утсаа компьютертээ холбож Android studio дээр бичсэн аппыг утсан дээрээ ажиллуулах
  29. 14:06
    [java хэл] Маc компьютер дээр Android Studio суулган жишээ project emulator дээр ажиллуулцгаая
  30. 04:13
    [java хэл] Таны утас Android studio-той холбогдож гарч ирэхгүй байвал яах хэрэгтэй вэ?
  31. 10:10
    [java хэл] Android Studio дээр анхны Java кодыг ажиллуулцгаая. Диалог цонх гаргаж туршина.
  32. 15:35
    [java хэл] Package, class, объект гэж юу вэ? Computer, Notebook, Server классуудыг бичиж туршицгаая!
  33. 14:56
    [java хэл] Байгуулагч функц, хэт ачаалалтай (олон) байгуулагч функц, this, super заагчдыг ашиглах
  34. 16:52
    [java хэл] Удамшил ямар үүрэгтэй вэ, Notebook болон Server класст гишүүн функц бичиж турших
  35. 11:29
    [java хэл] Member visibility буюу хандалтын public, private, protected, package тодорхойлогчид гэж юу вэ?
  36. 27:15
    [java хэл] Хандалтын public, private, protected, package тодорхойлогчдыг кодон дээр туршиж ойлгоцгооё
  37. 16:51
    [java хэл] Абстракт класс болон интерфэйс гэж юу вэ? Жишээ кодон дээр харцгаая!
  38. 21:03
    [java хэл] Полиморфизм гэж юу вэ? Абстракт класс, интерфэйс ашиглан полиморфизм хэрэгжүүлэх нь
  39. 24:37
    [java хэл] Java primitive болон reference өгөгдлийн төрлүүдтэй танилцая, жишээ код дээр туршицгаая!
  40. 18:08
    [java хэл] Статик өгөгдөл функц гэж юу вэ? Классын тогтмолыг хэрэглэх нь
  41. 25:00
    [java хэл] Delegation гэж юу вэ? Сэрвэр дээр өөрсдийн бичсэн hypervisor объект ашиглан виртуаль сэрвэрүүдийг нэмж, асаадаг кодыг бичицгээе!
  42. 35:08
    [java хэл] Exception гэж юу вэ? try catch ашиглан exception боловсруулах
  43. 07:02
    [c# service] Visual Studio суулгаж windows service project үүсгэцгээе!
  44. 20:49
    [c# service] Асах болон унтрахдаа файл руу лог бичдэг windows сэрвис бүтээе!
  45. 26:34
    [c# service] Mysql сэрвэр дээр өөр пс ээс хандаж болох админ хэрэглэгч үүсгэж сурцгаая!
  46. 33:32
    [c# сэрвис] Windows сэрвисээ Mysql өгөгдлийн сантай холбож Db классыг бичиж ажиллуулж туршицгаая!
  47. 18:24
    [c# сэрвис] Клиент сэрвэр програм хэрхэн ажилладаг вэ? Нэг болон олон thread бүхий сэрвэрийн тухай.
  48. 26:19
    [c# сэрвис] Windows сэрвис дотроо TCP сэрвэрийн MyTCP сэрвэр классын кодыг бичицгээе!
  49. 26:15
    [c# сэрвис] MyTCPServer рүү холбогдсон клиентаас өгөгдлийг сокетоос уншиж, үүсгэсэн сэрвэр рүүгээ curl ашиглан холбогдож шалгацгаая!
  50. 19:55
    [c# сэрвис] Хялбар Java клиент апп бичиж Windows сэрвис доторх бидний сэрвэр рүү холбогдож туршицгаая!
  51. 20:57
    [c# сэрвис] Хялбар Java клиент програмын үргэлжлэл, PrintWriter, InputStream, OutputStream ашиглан сэрвэр рүү мэдээлэл илгээх унших
  52. 13:54
    [c# сэрвис] Клиентаас хийсэн борлуулалтаа дамжуулах JSON, сэрвэрээс уг гүйлгээний сугалаа QR кодыг дамжуулах JSON жишээтэй танилцая!
  53. 17:53
    [c# сэрвис] ebarimt.mn/posapi сайттай танилцаж энэ сайтаас ямар мэдээлэл пос хөгжүүлэлтэндээ авч ашиглахыг ярилцацгаая!
  54. 20:17
    [c# сэрвис] ПосАпи техникийн баримт бичигтэй танилцацгаая! ПосАпи хэрхэн суулгах ашиглах тухай.
  55. 26:53
    [c# сэрвис] Посапи гэж юу вэ, checkApi, getInformation, callFunction, toReg, returnBill, put функцүүдтэй танилцая!
  56. 11:37
    [c# сэрвис] returnBill, sendData функцүүд болон баримт засварлах, програмчлалын хэлтэй посапи холбох тухай
  57. 16:31
    [c# сэрвис] ПосАпи классуудыг C# дээр бичиж, татварын газраас library dll үүдийг мөн posapi.dll файлыг авч төсөлдөө оруулцгаая!
  58. 15:20
    [c# сэрвис] Posapi.cs файлыг бичиж, посапи мэдээллийг шалгах апиг дуудаж туршицгаая!
  59. 14:39
    [c# сэрвис] Посапи put, sendData функцийг ашиглан жишээ борлуулалтын мэдээллийг татварын газарт сэрвисээсээ илгээцгээе!
  60. 10:07
    [c# сэрвис] Java програмаас сэрвэр рүү борлуулалт илгээхэд түүнийг сэрвэрээс татварын газарт илгээх
  61. 13:07
    [c# сэрвис] Java клиент дээр BillData зэрэг пос апи классуудыг болон сэрвэр рүү команд илгээх PosCommand классуудыг бичицгээе!
  62. 14:55
    [c# сэрвис] Java клиент дээр туршилтын гүйлгээг BillData, BillDetail, PosCommand классуудыг ашиглан бэлтгэцгээе!
  63. 14:23
    [c# сэрвис] Gson library ашиглан PosCommand объектийг serialize хийн json руу хөрвүүлж сэрвэр рүү илгээцгээе!
  64. 11:05
    [c# сэрвис] Сэрвэр дээр PosCommand классыг бичиж java клиентээс ирсэн өгөгдлийн Deserialize хийн нууц үгийг шалгацгаая!
  65. 17:35
    [c# сэрвис] Сэрвэр дээр PosResponse классыг бичиж КЛИЕНТЭЭС ирсэн гүйлгээг Deserialize хийн боловсруулах
  66. 17:47
    [c# сэрвис] Java клиент дээр PosResponse классыг бичиж сэрвэрээс ирсэн хариултыг Deserialize хийн боловсруулах
  67. 11:52
    [c# сэрвис] Сэрвэр дээр гүйлгээг хадгалахад алдаа гарвал түүнийг илрүүлж клиент руу мэдэгдэх нь
  68. 13:47
    [c# сэрвис] Клиент болон сэрвэрийн кодыг функц ашиглан maintenance хийхэд эвтэйхэн болгон цэгцлэе!
  69. 16:45
    [c# сэрвис] Сэрвэр дээр processSendData функцийг бичиж хийгдээгүй бүх гүйлгээг татварын газарт илгээж турших
  70. 20:25
    [c# сэрвис] Сэрвэр дээр GetInformation, CheckApi, ExtraInfo, Success классуудыг бичиж гарсан алдааг клиент руу дамжуулах нь
  71. 12:20
    [c# сэрвис] Клиент дээр GetInformation, ExtraInfo, CheckApi, Success зэрэг классуудыг бичиж сэрвэрээс ирсэн алдааны мэдээллийг боловсруулах
  72. 13:40
    [c# сэрвис] Клиентаас сэрвэр рүү STATUS комманд илгээхэд сэрвэр сүлжээний болон тохиргооны мэдээллээ клиентэд илгээх
  73. 07:46
    [c# сэрвис] Клиентээс гүйлгээг хүчингүй болгох RETURN командыг сэрвэр рүү илгээцгээе
  74. 10:32
    [c# сэрвис] Сэрвэр дээр клиентаас RETURN комманд ирэхэд боловсруулах нь
  75. 17:23
    [java app] Android Studio дээр шинэ project үүсгэж үүссэн файлуудын үүрэг зориулалттай танилцацгаая!
  76. 10:15
    [java апп] Android studio-ийн Layout Editor-той танилцацгаая!
  77. 15:42
    [java апп] MainActivity дээр аппын үндсэн товчуудыг байрлуулж тохируулцгаая!
  78. 07:45
    [java апп] MainActivity дээр ScrollView тавьж цэсийн товчнуудыг скролддог болгоцгооё!
  79. 04:54
    [java апп] Үндсэн дэлгэцийг Landscape горимд компонентуудыг өөрөөр өрж ажилладаг болгоцгооё!
  80. 06:31
    [java апп] Аппын дэлгэц дээр ImageView ашиглан лого байрлуулах, TextView ашиглан холбоо барих мэдээллийг оруулах
  81. 08:06
    [java апп] Аппын launcher logo-г Android studio дээр generate хийж үүсгэцгээе!
  82. 12:02
    [java апп] TohirgooActivity, BarimtShivehActivity, BarimtuudActivity, BarimtActivity цонхнуудыг үүсгэцгээе!
  83. 09:21
    [java апп] Товч дээр дарах үед Toast-ээр мэссэж үзүүлэх, аппаас ГАРАХ товчийг ажилладаг болгоцгооё
  84. 08:55
    [java апп] Апп дотроосоо утсаар залгах, GPS болон Bluetooth тохиргооны цонхыг гаргах, зураг авах нь
  85. 08:55
    [java апп] Аппын нүүр хуудаснаас бусад цонхнууд руу шилжих, бусад цонхноосоо буцах
  86. 11:17
    [java апп] Андройд Activity амьдарлын циклтэй танилцаж, туршилтаар ажиглацгаая!
  87. 18:02
    [java апп] Activity хооронд хэрхэн өгөгдөл дамжуулж буцаах вэ? startActivityForResult deprecated функцийн оронд юу ашиглах вэ?
  88. 19:42
    [java апп] LayoutInflater болон AlertDialog.Builder ашиглан өөрсдийн custom диалог хийж сурцгаая!
  89. 14:17
    [java апп] SQLite базтай ажиллах Db болон DatabaseHelper классуудыг бичицгээе!
  90. 15:51
    [java апп] DatabaseHelper-ийн onCreate, onUpgrade функцүүд, Db-ийн getString, getInt, addConfig функцүүдийг бичицгээе!
  91. 10:12
    [java апп] Db класс дээр Query, getConfig, getRow, getColumn функцүүдийг бичицгээе!
  92. 13:54
    [java апп] ParentActivity классыг бичиж дотор нь db болон тохиргооны утгуудыг хийцгээе!
  93. 05:42
    [java апп] Тохиргооны цонхны UI-ийг сайжруулцгаая!
  94. 11:43
    [java апп] НӨАТ болон НХАТ-ийн тохиргоог тохиргооны цонх дээр хийж базд хадгалцгаая!
  95. 19:36
    [java апп] Custom dialog ашиглан НӨАТ-ын тохиргоог баз руу хадгалж туршицгаая! Мөн Db дээр setConfig, deleteConfig функцүүдийг нэмцгээе!
  96. 10:05
    [java апп] Сэрвэртэй холбогдох диалогны интерфэйсийг бэлтгэцгээе
  97. 04:10
    [java апп] Java клиент програмд бичигдсэн кодуудыг native апп код руу оруулж ирцгээе!
  98. 13:22
    [java апп] AsyncTask болон дотоод класс ашиглан вэб сайтаас мэдээлэл уншиж авах нь, интернэтийг ашиглах эрхийг тохируулах
  99. 04:30
    [java апп] Android Studio руу Gson library-ийг build.gradle файлыг ашиглан нэмэх
  100. 12:23
    [java апп] Сэрвэр рүү команд илгээх үүрэгтэй PosApi классыг бичицгээе!
  101. 08:15
    [java апп] PosApi классыг ашиглан windows сэрвис рүү хандан STATUS командыг илгээж хариуг авцгаая!
  102. 11:45
    [java апп] PosApi классыг ашиглан windows сэрвис рүү хандан STATUS командыг илгээж хариуг авцгаая!
  103. 15:57
    [java апп] ServerListener интерфэйсийг бичиж, сэрвэрээс хүлээж авсан статусын мэдээллийг аппын дэлгэц дээр үзүүлцгээе!
  104. 09:05
    [java апп] SerListener интерфэйсийг ашиглан сэрвэрийн хариуг UI дээр гаргах
  105. 08:05
    [java апп] Гүйлгээний дэлгэцийн UI-ийг бичицгээе
  106. 11:10
    [java апп] Гүйлгээг хувь хүнд илгээх диалогийг хийцгээе!
  107. 08:03
    [java апп] Гүйлгээг илгээхэд ProgressDialog үзүүлж сэрвэр рүү туршилтын STATUS командыг илгээж хариуг лог руу харуулах
  108. 08:04
    [java апп] Баримтыг ПосАпи ашиглан үүсгээд сэрвэр рүү илгээцгээе!
  109. 13:52
    [java апп] SQLite дээр receipts table үүсгээд сэрвэр рүү илгээсэн баримтыг хадгалъя!
  110. 12:56
    [java апп] Сэрвэрээс ирсэн хариуг баримт болгон дэлгэц дээр харуулах
  111. 08:32
    [java апп] Zxing төслийг ашиглан баримт дээрээ QR код generate хийж гаргацгаая!
  112. 09:04
    [java апп] Гүйлгээний НӨАТ, НХАТ тооцооллыг нэмж оруулцгаая!
  113. 13:13
    [java апп] Аппыг debug хийж турших, НХАТ-ийг бодохгүйгээр баримт хэвлэх
  114. 06:00
    [java апп] Компанид баримт хэвлэхийн тулд компаны регистрийн дугаарыг авах
  115. 12:48
    [java апп] customerNo талбарыг нэмж сэрвэр рүү компаны баримтыг илгээн баримтыг гаргаж авах
  116. 08:51
    [java апп] ArrayAdapter ашиглан энэ хичээлээр үзэх технологиудыг ListView дээр гаргаж үзэцгээе!
  117. 04:24
    [java апп] ListView дээр дарахад дарагдсан элементийг өөр Activity руу дамжуулах
  118. 12:44
    [java апп] Receipt модел классыг бичиж Sqlite базаас гүйлгээнүүдийг уншиж баримтуудын листэнд оруулж ирэх
  119. 07:01
    [java апп] Гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлцгээе!
  120. 11:37
    [java апп] billIdSuffix талбарыг өдөртөө өөр өөрөөр дамжуулж давхардсан billId асуудлыг шийдвэрлэцгээе
  121. 27:13
    [java апп] Баримтын дэлгэрэнгүй дэлгэцээс баримтын буцаалтыг хийцгээе!
  122. 03:58
    [java апп] Програмд ашиглах BlueTooth Gprinter хэвлэгчтэй танилцах
  123. 07:59
    [java апп] Апп дотроос утасны Bluetooth тохиргооны хуудсыг нээж хэвлэгчийг pair хийх диалогийг хийцгээе!
  124. 08:18
    [java апп] device package, Printer интерфэйс нэмэх, хэвлэгчийн тохиргоонуудыг ParentActivity дээр нэмцгээе
  125. 03:21
    [java апп] Хэвлэгч ашиглахгүй гэсэн тохиргоог базд хадгалцгаая
  126. 11:19
    [java апп] Pair хийгдсэн төхөөрөмжүүдийн жагсаалтыг Device модел класс бичин лист адаптер дотор хийх.
  127. 11:08
    [java апп] Bluetooth ашиглах эрхийг requestPermission ашиглан апп дотроос авах, төхөөрөмжүүдийн жагсаалтыг диалог дээр гаргаж харуулах
  128. 07:23
    [java апп] Pair хийгдсэн төхөөрөмж дээр дарахад уг төхөөрөмжийг sqlite базд хадгалцгаая!
  129. 04:43
    [java апп] Gprinter-ийн Aidl файлыг Android Studio руу оруулж GpService.java файлыг автоматаар generate хийцгээе!
  130. 14:46
    [java апп] GpService хэвлэх сэрвисийг бэлтгэж ачаалах, Bluetooth_scan болон wake_lock эрхүүдийг аппдаа нэмэх
  131. 03:49
    [java апп] Implicit сэрвис intent-ийг explicit интент болгон аппаа ажиллуулах нь
  132. 05:41
    [java апп] Хэвлэгчтэй холбогдох connectPrinter, холбоосыг салгах disconnectPrinter функцүүдийг бичих
  133. 09:14
    [java апп] Хэвлэгчээс статусын мэдээллийг хүлээж авах BroadcastReceiver, хэвлэгчийн статусыг мэдэх getPrinterStatus функцийг бичицгээе!
  134. 03:37
    [java апп] Хэвлэгчээр хэвлэж шалгах товчийг нэмж тест хэвлэлтийг хийцгээе!
  135. 04:58
    [java апп] Програм эхлэнгүүтээ хэвлэгчтэйгээ холбогдох, getStatus функцийг нэмэх
  136. 17:39
    [java апп] Bitmap canvas ашиглан монгол текстийг хэвлэх функц бичиж турших нь
  137. 13:50
    Төгсгөлийн хичээл: Сэрвэрээс ирсэн баримтыг Gprinter дээр хэвлэн гаргацгаая!

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
Объект хандлагат C++ болон Java программчлал (Java Spring фрэймворкийн хамт)
Хугацаа: 17 цаг 59 мин | Сурагчид: 761 | Үнэ: 49,000₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1449 | Үнэ: 49,000₮
Flutter - Ухаалаг утасны апп хөгжүүлэлт (анхан шат)
Хугацаа: 28 цаг 42 мин | Сурагчид: 855 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ unheer sain surgalt boljee bayrlalaa
2022-11-22 15:50:09
❤️ Saihan surgaltuud oruulj bgad bayarlalaa. Neg sanal bnaa tom delgets bichigdsen video hicheeliig notebooknii jijig delgets deer uzeheer heterhii jijig haragdaad uzehed hundreltei bga tul font size aa nemj tomruulj boloh uu?
2022-06-30 21:25:15
❤️ Ойлгомжтой сайн сургалт байнав
2022-05-09 22:32:04