Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
XX зууны сүүлчээр мэдээллийн технологийн хөгжлийн процедурт хандлагат программчлалыг бут цохин гарч ирсэн ирээдүйн шинэ боломж, төслүүдийг бий болгосон программ бичих боломж нь “ОБЪЕКТ ХАНДЛАГАТ ПРОГРАММЧЛАЛ” байлаа.
Өдгөө объект хандлагат программчлалын тухай сонсоогүй, түүнийг ашиглаж үзээгүй нэг ч программист байхгүй гэхэд хилсдэхгүй. Мөн түүнчлэн программист хүнд заавал байх чадваруудын жагсаалтад хамгийн дээгүүрт ордог болжээ. Хэрэв та өөрийгөө шилдэг программист болгохоор сэтгэл шулуудсан бол энэхүү сургалт таны эхэлж эзэмшсэн байвал шаардагдах тэрхүү чадварыг олгох болно.Сургалтынхаа явцад бид алгоритм, программчлалын си хэлээ бататган, уг мэдлэг дээрээ тулгуурлан С++ хэлийг үзэх ба түүний хамтаар программчлалын Java хэлийг нэгэн зэрэг судлаад явах юм. Ингэснээр та объект хандлагат программчлалыг С++ болон Java хэл дээр давхар сурч Java хэлний эхлэлээ тавих юм. Мөн бид сурсан мэдлэгээ ашиглан spring framework дээр mongodb ашиглан монгол udemy шиг сайт хийж сурах болно!
Сургалтын хамгийн чухал мөн чанар нь ОБЪЕКТ ХАНДЛАГАТ ПРОГРАММЧЛАЛЫН ОЙЛГОЛТ бөгөөд үүнийг практик дээрх хялбар жишээ аван тайлбарлаж, шинээр онол үзэх болгондоо жишээн дээр хэрхэн ашигладаг, яагаад хэрэгтэй ойлголт болохыг танилцуулах болно.
Компьютер графикын салбарын нэг хэсэг болох компьютерийн тоглоом хийх эхлэлийг танд Java хэл дээрх жижигхэн 2D тоглоомоор эхлүүлэх болно. Мөн нэмж хэлэхэд 2D, 3D тоглоом бүтээх хамгийн түгээмэл, хүчирхэг платформууд болох unreal engine, unity зэрэг нь C++ хэлийг дэмждэг байна.
Бүрэн объект хандлагат Java хэл нь cross platform бөгөөд ашиглаж сурснаар бид ямар ч төхөөрөмж дээр хөгжүүлэлт хийх боломжтой болох юм. Харин бид энэхүү сургалтаараа зөвхөн вэб дээр API гаргаж үзэх болно.
Энэ сургалтаар та юу сурах вэ?
- Объект хандлагат ойлголтууд (Байгуулагч, устгагч, хуулагч функц, класс, объект, хандалтын түвшин, хийсвэр класс, ... гэх мэт)
- Java хэлний acm санг ашиглан сонирхолтой тоглоом хийж үзэх, Applet -ийн тухай
- Гар, хулганатай хэрхэн ажиллах ойлголтууд
- JUnit тест хийх
- Баримт бичиг бэлтгэх
- Spring framework ашиглан API гаргах
- Маш сонирхолтой вэб систем хийх
- Authentication, token ашиглах
- Монгол udemy сайтыг java Spring framework, mongodb ашиглан бүтээнэ
Энэхүү сургалт нь хэнд зориулагдсан бэ?
- Java хэлийг Си болон С++ хэл дээр тулгуурлан хамгийн үр дүнтэй аргаар сурахыг хүссэн хэн бүхэн
- Объект хандлагат ойлголтыг өөрийн болгож чадварлаг программист болохоор зорьсон хэн бүхэн
Java хэлний ажиллах зарчим, JVM -аас эхлээд объект хандлагат программчлал дээрх бүх ойлголтыг дуустал орох бөгөөд С++ хэл дээр 20%, Java хэл дээр 80% чиглэгдсэн сургалт юм.
Харин та одоо сургалтаа зөвхөн авах л үлдлээ...
Хичээлүүд :
-
08:14Энэ сургалтаар бид юу сурч эзэмших вэ?
-
11:55Объект хандлагат программчлал гэж юу вэ?
-
05:39C++ хэлний тухай, ажиллах зарчим
-
07:53Орчингоо бэлтгэх, Codeblock IDE суулгах, Visual Studio Code дээр тохируулах
-
06:58Си хэл, С++ хэлний төстэй, ялгаатай зүйлс
-
09:35Товч сэргээн санах: Хувьсагч, Өгөгдлийн төрөл, Давталт, Нөхцөл шалгах, Функц
-
08:16Preproccessor гэж юу вэ? (#define)
-
06:16Inline буюу дотоод мөр функц
-
07:18iostream сангийн тухай (cin, cout)
-
13:45Хаяган хувьсагч, түүний хэрэглээ
-
13:25Java хэлний тухай, ажиллах зарчим, JVM
-
12:07Орчингоо бэлтгэх, Eclipse IDE суулгах, Visual Studio Code дээр тохируулах
-
05:07Java, энгийн үйлдлүүд: Хэвлэх, гараас утга авах, сан ашиглах
-
08:36Заалтан хувьсагч (C++ хэлэнд)
-
06:37Заалтан хувьсагч: Java хэлэнд
-
12:00Санах ойн оператор: new, delete (C++ болон Java хэлэнд)
-
04:43Санах ойн цоорхой гэж юу вэ? Түүнээс урьдчилан сэргийлэх
-
16:08Класс ба Объект (C++ хэлэнд)
-
06:34Java хэлэнд класс, объект хэрэглэх
-
11:27Primitive болон Non-Primitive өгөгдлийн төрөл
-
09:18Хандалтын түвшин: Public, Private, Protected (C++ хэлэнд)
-
05:55Хандалтын түвшин Java хэлэнд
-
07:58Байгуулагч функц (Constructor) (C++ хэлэнд)
-
05:56Байгуулагч функц (Constructor): Java хэлэнд
-
06:03Функц дахин тодорхойлох (Overload) (C++ хэлэнд)
-
05:45Функц дахин тодорхойлох (Overload): Java хэлэнд
-
10:31Объектон хүснэгт ба функц (C++ хэлэнд)
-
06:47Объектон хүснэгт ба функц: Java хэлэнд
-
10:25Устгагч функц (Destructor) (C++ хэлэнд)
-
10:33Java. Хоёр тэмдэгт мөр харьцуулах
-
14:09Хаяган хувьсагч, түүнийг байгуулагч функц дотор ашиглах тухай, Хуулагч функц (C++ хэлэнд)
-
07:58Хуулагч функц: Java хэлэнд
-
11:42Статик гишүүн функц, Статик гишүүн өгөгдөл (C++ хэлэнд)
-
06:43Статик гишүүн функц, Статик гишүүн өгөгдөл: Java хэлэнд
-
06:11Хаяган объект (C++ хэлэнд)
-
08:23Заалтан объект: Java хэлэнд
-
07:52This хувьсагч (C++ хэлэнд)
-
06:40This хувьсагч: Java хэлэнд
-
15:57Дүрсний талбайг олох бодлого, C болон C++ хэлээр бодох
-
10:18Дүрсний талбайг олох: Java хэлэнд
-
18:47Удамшил (Inheritance) (C++ хэлэнд)
-
11:56Удамшил хэрэглээ: Java хэлэнд
-
11:29Дүрсний талбайг олох бодлогоо удамшил ашиглан сайжруулах (C++ хэлэнд)
-
05:33Удамшил ашиглан Java хэлэнд бодлогоо бодох
-
10:42Удамшил ба байгуулагч, устгагч функцийн холбоо хамаарал (C++ хэлэнд)
-
07:09Удамшил ба байгуулагч функцийн холбоо хамаарал (super ашиглах): Java хэлэнд
-
11:57Төрөл хөрвүүлэлт гэж юу вэ? (Type casting) C++ хэлэнд
-
05:11Төрөл хөрвүүлэлт (Type casting) Java хэлэнд
-
11:37Хийсвэр класс (Abstract) ба virtual функц (C++ хэлэнд)
-
10:34Хийсвэл класс (Abstract) ба abstract функц, Override: Java хэлэнд
-
07:59Final түлхүүр үгийг удамшил болон класс-д ашиглах (Java хэлэнд)
-
10:58Том программыг хэрхэн бичих вэ? (UML design)
-
10:44Package гэж юу вэ? (Java хэлэнд)
-
16:19Интерфэйс (Interface): Java хэлэнд
-
05:35Дүрсний талбайг олох бодлогоо интерфэйс ашиглан хэрэгжүүлж үзье
-
08:14Полиморфизм гэж юу вэ?
-
07:41Java хэлэнд ACM график санг ашиглах
-
18:50acm санг ашиглан дүрс зурах
-
07:09Java applet-ийн тухай
-
14:36Getter, Setter тухай ойлголт
-
11:53Try, catch, finally (Exception handling)
-
12:33JUnit: Java unit тест хийх
-
10:44Event 1 (Mouse event)
-
05:21Event 2 (Keyboard event)
-
08:00acm санг ашиглан тоглоом хийцгээе: 1. Design-аа гаргах
-
25:08acm санг ашиглан тоглоом хийцгээе: 2.Design-аа ашиглан классаа хэрэгжүүлэх - 1
-
22:25acm санг ашиглан тоглоом хийцгээе: 3.Design-аа ашиглан классаа хэрэгжүүлэх - 2
-
07:20acm санг ашиглан тоглоом хийцгээе: 4. Event Listener оруулах, тоглоомоо дуусгах
-
06:24Javadoc гэж юу вэ?
-
09:10Хийсэн тоглоомоо javadoc ашиглан баримт бичиг болгоё
-
07:47Spring framework гэж юу вэ?
-
10:30Spring framework суулгах, тохируулах
-
05:01Mongol Udemy - онлайн сургалтын платформтой танилц
-
07:55Mongol Udemy статик вэбдээ зориулж Java backend бичиж үзье
-
08:13API гэж юу вэ?
-
08:28Http протокол, get, put method-ийн тухай
-
14:14Mongol Udemy -д шаардлагатай API жагсаалт
-
04:11MySQL өгөгдлийн сангийн тухай
-
03:30MySQL суулгах, тохируулах
-
14:50MySQL өгөгдлийн санг ашиглан өгөгдлөө зохион байгуулъя
-
20:30Java, MySQL өгөгдлийн сангаа холбох
-
07:32MongoDB өгөгдлийн сангийн тухай
-
14:18MongoDB өгөгдлийн сангаа холбох
-
21:52Өгөгдлийн сандаа өгөгдөл оруулж тестлэх
-
03:55Postman суулгах, ашиглах
-
13:09Бүртгүүлдэг API гаргах
-
15:49Frontend -ээ API-тай холбох
-
06:27Нэвтрэх API гаргах
-
09:56Нууц үгийг encrypt хийж хадгалах
-
05:07Token generate хийж, буцаах
-
05:28Frontend -ээ API-тай холбох
-
06:27Token-ийг cookie болгон хадгалах. Authentication гэж юу вэ?
-
19:50Сургалт нэмэх API
-
19:10Хичээл нэмэх API
-
10:45Нүүр хэсгийн API
-
10:09Frontend -ээ API-тай холбох
-
25:45MongoDB өгөгдлийн сангийн давуу талыг гаргах - ганцхан collection дээр өгөгдлөө зохион байгуулах, Refactoring хийх
-
15:19Сагс дотор ашиглагдах API
-
10:26Frontend -ээ API-тай холбох
-
15:33Хичээл үзэхэд ашиглагдах API (Lesson)
-
30:43Frontend -ээ API-тай холбох
-
11:08Худалдан авалт хийх API
-
03:22Дүгнэлт. Өөрийгөө цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?
Алгоритм ба Си хэл
Хугацаа: 18 цаг 19 мин | Сурагчид: 1840 | Үнэ:
49,900₮
|
|
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын
хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2824 | Үнэ:
49,900₮
|
|
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3094 | Үнэ:
49,900₮
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
Reply: Java home path zaaj ogoh eswel java file bgaa gazraa terminal or cmd gee bairluulj baij alliah bhaa.
Зөвхөн жава хэлээ дагнасан бол гэж бас бодлоо цаашид бодоорой гэж хүсье.
Амжилт хүсье!