Хэрэв та цаашид 1234.mn сайтыг ашиглахаа больж, 1234.mn дээр бүртгүүлсэн, оруулсан бүх мэдээллээ устгуулахыг хүсч байвал дараах алхмын дагуу устгуулна уу.

1) contact@1234.mn хаяг руу "Өгөгдөл устгуулах хүсэлт" гэсэн имэйл илгээнэ. Имэйлдээ дараах зүйлсүүдийг тусгана:
  • Та 1234.mn сайтад бүртгүүлсэн өөрийн имэйлээс энэ имэйлийг бичнэ. Бүртгүүлсэн имэйлээ та сайтад нэвтрээд өөрийн ТОХИРГОО хэсгээс харна уу.
  • Устгуулах болсон шалтгаанаа бичнэ.
  • Сургалт худалдаж авсан байвал уг сургалтууд хүчингүй болж цаашид та үзэх боломжгүй болж байгааг зөвшөөрч байгаагаа илэрхийлнэ.
Бид имэйлийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор таны аккаунт болон холбогдох өгөгдлүүдийг (жишээ нь бичсэн сэтгэгдлүүд, сургалт үзсэн статистик мэдээлэл гэх мэт)
2) Утсаар хүсэлтээ илгээх
Хэрэв та бүртгэлтэй имэйлдээ хандалтгүй болсон бол 99301979 дугаар руу 1234.mn сайтад бүртгэлтэй утаснаасаа холбогдож өгөгдлөө устгуулах хүсэлтээ илэрхийлнэ.
3) Хэрэв та бүртгэлтэй имэйл болон утастаа хандалтгүй болсон бол
Энэ тохиолдолд та худалдаж авсан сургалтуудынхаа худалдаж авсан банкны гүйлгээг хэвлэж аваад contact@1234.mn хаяг руу илгээх ба 99301979 дугаар руу өөрийн одоо ашиглаж буй дугаар руу холбогдон хүсэлтээ илэрхийлнэ.