Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Хэрэв та Laravel, Symfony зэрэг орчин үеийн PHP фрэймворк сурч байсан бол магадгүй хамгийн ойлгомжгүй хэсэг нь хаана нь байсныг одоо санаж байгаа байх.

Тиймээ энэ бол эдгээр фрэймворкууд нь PHP хэлний объект хандлагат боломжийг тултал ашиглаж бичигдсэн байдаг бөгөөд эдгээр кодууд нь ихэнх хүмүүст харийн код шиг л харагддаг. Тэгвэл та энэхүү сургалтыг судалснаар дээрх кодуудыг маш энгийн харин ч бүүр амархан болохыг ойлгох болно. Ингэснээр та эдгээр фрэймворкууд дээр илүү мэргэжлийн код бичих боломж нээгдэх юм.

Зөвхөн эдгээр фрэймворк ч биш, мөн бид цаашлан төсөлдөө Packagist.org PHP repo-оос бусад хөгжүүлэгчдийн хийсэн чухал чухал library-ийг өөрийн кодод оруулж ирж ашиглах үед яг дээрх асуудал дахин сөхөгддөг. Ийм шалтгаанаас болж хүмүүс google хайлт ашиглан түр аргалсан код бичих зэргээр хийж буй төслийнхөө чанарыг улам муутгаж мэргэжлийн бус хөгжүүлэлт хийж эхэлдэг байна.

Яагаад ихэнх хөгжүүлэгчид php хэл мэддэг мөртлөө тэрний объект хандлагат боломжийг мэддэггүй гэж та гайхах байх. Энэ нь маш энгийн шалтгаантай. PHP хэл нь 1996 онд буюу олон жилийн өмнө үүссэн хэл бөгөөд анх гарахдаа объект хандалтат код бичих зориулалтгүйгээр үүссэн байна. Шалтгаан нь бас л энгийн түүнийг зохиогч нь PHP-ийг програмчлалын хэл биш харин вэбийн template-ийг бичих түүл хийх гэж анх зохиосон байна. Тэр байтугай рекурс зэрэг функц ч бичих боломжгүй байсан гээд бодчих. Гарсных нь дараа бусад хөгжүүлэгчдэд их таалагдаж, тийм ч юм нэмээд өгөөч ийм ч юм нэмээд өгөөч гэж шалсаар байгаад аажимдаа програмчлалын хэл болон хувирахаас өөр аргагүй болсон байна. Ийм байхад объект хандлагат боломжийг дурдаад юун, тиймээ?

Ингээд php хэл хөгжсөөр 2004 онд л php5 хувилбараас объект хандлагат боломжуудтай гарч иржээ. Ингэхээр үүнээс өмнө php-г идэвхтэй ашиглаж байсан бүх хөгжүүлэгчид энэ боломжийг суралгүйгээр олон жил төсөл хөгжүүлчихсэн байсан тул цаашдаа ч үүгээр дутахгүйгээр хөгжүүлээд байж болно гээд тоохгүй олон жил явсан хэрэг. Гэвч php улам хөгжиж packagist global php repository (дэлхий нийтийн хөгжүүлэгчдийн бичсэн төрөл бүрийн зүйлсийг хийдэг php кодын сан) болон Symfony, Laravel зэрэг супер фрэймворкууд гарч ирснээр тоглоомын дүрмийг өөрчилсөн юм. Учир нь эдгээр нь бүгд php-ийн объект хандлагат боломжийг ашиглан бичигдсэн байлаа. Ийнхүү цаашаа хөгжье гэвэл бүгд л үүнийг сурахаас өөр аргагүй болсон билээ.

Php-ийн зохиогч нь (Rasmus Lerdorf) php хэлийг templating түүл байхаар (blade, twig, ejs, handlebars зэрэг шиг) бодож бичсэн нь ирээдүйд php хэлэнд агуу том давуу талыг авчирсан юм. Templating боломжтой тул php кодыг html дотор шигтгэж бичих боломжтой байдаг. Мөн хэлний синтакс бүтэц нь маш энгийн тул дэлхийн хамгийн хялбархан сурч болох хэлний нэг байдаг. Энэ хоёр давуу талыг нэгтгэвэл энэ хэлийг ашиглан бусад ямар ч хэлээс хамаагүй хурдтайгаар вэбийг хөгжүүлж чаддаг нь бодит үнэн юм. Дээр нь энэ хэлээр back end, front end-ийг хамтад нь нэг дор биччихдэг тул хөгжүүлэлтийн хурд 2 дахин богино байх нь аргагүй. Зүгээр дан html байсан ч энэ нь php-ийн хувьд ямар ч асуудалгүй, алдаагүй зөв код гэж үзэгддэг. Энэхүү вэбийг асар хурдтай хөгжүүлдэг давуу талыг нь ашиглан орчин үеийн стартапууд энэ хэлийг ашиглан төслийнхөө прототайпыг бичиж сонгохдоо маш амжилттай хэрэглэдэг. Харин сонгогдсон прототайпыг дараа нь React, next.js ч юмуу орчин үеийн хурдтай фрэймворкуудаар хөгжүүлдэг байна.

Ингээд 1234.mn сайтаас энэхүү гайхалтай сургалтыг гаргаж байна. Гэхдээ бид зөвхөн php-ийн объект хандлагат боломжийг сураад зогсохгүй гол нь үүнийг ашиглан өөрсдийн гэсэн MVC фрэймворк бичиж мэдлэгээ газар дээр нь бодитойгоор хэрэгжүүлж сурах юм.

Тэгэхээр бүгдээрээ энэ сургалтаар та юуны өмнө объект хандлагат PHP онцлогийг сурна:
- Класс, объект үүсгэх зарлах, класстай холбоотой түлхүүр үгсийг ойлгож ашиглаж сурах
- Гишүүн хувьсагч болон функцүүдтэй ажиллах
- Хэт ачаалалтай функцүүд
- функцийн дахин тодорхойлолт
- getter, setter функцүүд
- Байгуулагч болон устгагч функц
- Удамшил
- namespace
- packagist ашиглан бусад library-ийг төсөлдөө оруулах
- autoloading
- болон бусад шаардлагатай ойлголтуудыг үзнэ


Мөн бид нийлээд нэгэн MVC буюу Model View Controller архитектурт тулгуурласан Ларавелтэй төстэй фрэймворкийг эхнээс нь дуустал хөгжүүлнэ! Тун гайхалтай байх болно.

Хэрэв та PHP хэл сайн мэдэхгүй бол энэ сургалтын өмнө үзэх ёстой PHP мастер сургалт хэмээх сургалтыг 1234.mn дээрээс эхлээд судлаарай.

За ингээд сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 15:24
    Тавтай морил, энэ сургалтаар бид юу сурч, бүтээх вэ?
  2. 08:10
    Энэхүү сургалтаар бүтээсэн фрэймворк болон Блог CMS системтэй танилцана уу
  3. 10:06
    [Суурь мэдлэг] Орчин үеийн PHP түүний үзүүлэлт, үндсэн мэдлэг бүлгээр бид юу судлах вэ?
  4. 03:34
    [Суурь мэдлэг] Ажиллах орчноо тохируулах, PHP суулгах VSCode тохируулах, виртуаль хост тохируулах
  5. 09:08
    [Суурь мэдлэг] Windows дээр cmder, mac дээр terminal ашиглан (hyper terminal) php кодыг ажиллуулах нь
  6. 14:35
    [Суурь мэдлэг] Scalar төрлийн зарлалтыг ашиглах нь
  7. 04:52
    [Суурь мэдлэг] Буцаах буюу return төрлийг зарлаж ашиглах
  8. 06:55
    [Суурь мэдлэг] null coalesce оператортой танилцая
  9. 12:22
    [Суурь мэдлэг] spaceship оператортой танилцая
  10. 15:56
    [Суурь мэдлэг] apache виртуаль хост үүсгэж codely.mn домэйн дээр жишээ код ажиллуулцгаая!
  11. 07:55
    [Суурь мэдлэг] Бусад сайтаас ялгаатайгаар Session тохируулах боломжтой танилцая
  12. 24:12
    [ОХП] Процедур хандлагат болон объект хандлагат програмчлалын ялгаа, давуу болон сул талууд
  13. 10:42
    [ОХП] Класс болон объект гэж юу вэ, тэдгээрийн ялгаа, php дээр гишүүн функцийг дуудах
  14. 11:11
    [ОХП] Notebook класс бичиж тэндээсээ хоёр notebook объект үүсгэж туршицгаая!
  15. 20:25
    [ОХП] Классын байгуулагч болон устгагч функц, anonymous класс гэж юу вэ?
  16. 14:32
    [ОХП] Классын удамшил гэж юу вэ? Ямар асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг вэ?
  17. 16:29
    [ОХП] Компьютер классаас Нөүтбүүк болон Сэрвэр классуудыг удамшуулан код бичиж туршицгаая!
  18. 18:15
    [ОХП] Классын хандалтын public, private, protected тодорхойлогчидтой танилцацгаая!
  19. 06:33
    [ОХП] Хандалтын тодорхойлогчдыг Компьютер болон Сэрвэр классууд дээр турших төлөвлөгөө
  20. 32:23
    [ОХП] Сэрвэр класс дээр виртуаль сэрвэр нэмэх, виртуал сэрвэрүүдийг асаах функцүүдийг бичицгээе!
  21. 30:13
    [ОХП] Виртуал сэрвэрүүдийн эрүүл мэндийг шалгах, үйлдлийн систем ачаалах, програм ажиллуулах функцүүдийг бичих
  22. 13:04
    [ОХП] Классын тогтмол гэж юу вэ? Хэрэглэгч бүртгэх жишээ кодоор харцгаая!
  23. 18:22
    [ОХП] Абстакт класс болон абстракт функц гэж юу вэ? Тэд ямар ашигтай, үүрэгтэй вэ?
  24. 15:26
    [ОХП] Интерфэйс гэж юу вэ, түүний үүрэг, ач холбогдол, жишээ код
  25. 21:46
    [ОХП] Классын статик өгөгдөл, статик функцтэй танилцаж, классын нийт хэдэн объект байгааг тоолдог код бичиж үзье!
  26. 24:31
    [ОХП] Классын Magic буюу шидэт функцүүдийг ашиглацгаая [__call, __set, __get, __toString, __destruct, __construct]
  27. 14:39
    [ОХП] Trait гэж юу вэ, түүний хэрэглээ. FM трэйтийг бичиж Notebook, Server классуудад ашиглацгаая!
  28. 15:40
    [ОХП] namespace гэж юу вэ, глобаль namespace болон use операторыг хэрэглэх, namespace-д алиас ашиглах.
  29. 32:02
    [ОХП] Autoloader гэж юу вэ? PSR-4 стандартын autoloader бичиж туршицгаая!
  30. 13:30
    [framework] Composer ашиглан packagist-ээс Carbon package-ийг кодондоо суулган ашиглаж туршицгаая!
  31. 16:02
    [framework] Regular Expression гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ? \d \w \s мета тэмдэгтүүдийг ашиглан хайх
  32. 10:32
    [framework] Regular Expression дээр ^ $ * + . \ i тусгай тэмдэгтүүдийг ашиглах
  33. 04:35
    [framework] Regular Expression дээр [ ] ашиглан боломжит хувилбаруудыг заах
  34. 16:16
    [framework] Regular Expression дотор Capture group ашиглан текстээс хайж массиваар хайлтын үр дүнг авах
  35. 19:46
    [framework] Яагаад PHP дээр вэб сайтыг үр ашигтай хөгжүүлэхэд тусгай PHP фрэймворк хэрэгтэй вэ?
  36. 17:49
    [framework] Вэб сайтын MVC буюу Model View Controller архитектурын тухай
  37. 07:07
    [framework] Бид ямар фрэймворк хөгжүүлэх вэ? Фрэймворкоо ашиглан ямар CMS хөгжүүлэх вэ?
  38. 12:30
    [framework] Фрэймворкийнхоо хавтсуудыг үүсгэж .htaccess файл ашиглан www хавтсыг web root хавтас болгох
  39. 12:38
    [framework] www хавтас дотор .htaccess файлыг үүсгэн бүх request-ийг фронт контроллер руу (index.php) шилжүүлье!
  40. 19:12
    [framework] init.php, Router класс болон классуудыг автоматаар require хийх функц бичицгээе!
  41. 9:26
    [framework] Фрэймворкийн тохиргоог хадгалах Config классыг бичицгээе!
  42. 11:45
    [framework] URL-ийн бүтцийг тохирч Router класс руу өгөгдлийг хэрхэн салгаж авахыг жишээгээр ойлгоцгооё!
  43. 22:31
    [framework] Вэбийн URI-ийг parse хийж Router классын controller, action, param, language, route утгуудыг гаргаж авцгаая!
  44. 14:12
    [framework] Router классыг бичих - үргэлжлэл
  45. 22:37
    [framework] Controller болон PagesController, вэб сайтыг ажиллуулах App классуудыг бичиж ажиллуулцгаая
  46. 14:44
    [framework] Хэрхэн ob_start, ob_get_clean функцүүдийг ашиглан өөрсдийн html template систем хийх вэ?
  47. 14:28
    [framework] html template-үүдийг бичиж уг темплэйтүүдийг render хийх View классыг бичицгээе!
  48. 12:06
    [framework] PagesController классын action-уудын кодыг View класстайгаа холбон өөрчилж темплэйтүүдээ рендер хийж гаргацгаая!
  49. 06:55
    [framework] Админ route-аар вэб үзэхэд зориулж admin template хуудсыг бэлтгэн Controller-тоо оруулцгаая!
  50. 20:34
    [framework] Фрэймворкийг англи, монгол, япон хэл дээр гаргадаг болгож сайжруулцгаая!
  51. 13:49
    [framework] Сайтдаа bootstrap фрэймворк нэмж, сайтын цэсийг бий болгох
  52. 15:18
    [framework] VS Code дээр mysql extension ашиглан ажиллах, төсөлд шаардлагатай table-үүдийг үүсгэх
  53. 19:13
    [framework] Db классын байгуулагчыг бичиж mysqli интерфэйсийг системдээ тохируулцгаая
  54. 12:28
    [framework] Db класс дотор query болон escape функцүүдийг нэмж сайт дээрээ турших нь
  55. 22:00
    [framework] Model классыг бичих, Page моделийг бичиж getList( ) функцийг оруулснаар бүх вэб хуудсыг CMS дээр гаргадаг болгоцгооё!
  56. 13:36
    [framework] Page модел дээр getByAlias( ) функцийг нэмээд вэб хуудасны нэр дээр дарахаар контентийг нь үзүүлдэг болгоцгооё!
  57. 14:44
    [framework] Үндсэн цэсийг засах, contact хуудсыг ажилладаг болгох, зарим жижиг засваруудыг гүйцэтгэх
  58. 10:02
    [framework] Үндсэн цэс дээр хэл сольдог линк нэмж ажилладаг болгоцгооё!
  59. 10:08
    [framework] Сайтын хэлийг солиход яг одоо үзэж байгаа хуудас өөрчлөгддөггүй болгож сайжруулцгаая!
  60. 16:34
    [framework] Холбогдох цэс дээр дарахаар санал хүсэлтээ илгээдэг формыг гаргах, админ цэс болон хуудсуудыг засварлах
  61. 09:28
    [framework] Session классыг үүсгэж дотор нь флаш мэссэжийн кодыг бичиж туршицгаая!
  62. 14:10
    [framework] Contact форм дээр ИЛГЭЭ товчийг дарахад ажилладаг болгоцгооё, Message модел дээр addNewMessage функцийг нэмнэ
  63. 12:53
    [framework] Админ сайт дээр хуудаснуудыг table рүү оруулж, admin.js файлыг нэмээд устгах товч дээр итгэлтэй байгааг асуудаг болгоцгооё!
  64. 16:03
    [framework] Админ сайтаас вэб хуудсыг устгадаг болгох, router дээр redirect функц нэмэх, Session флаш мэссэжийг Session ашигладаг болгон сайжруулах
  65. 07:00
    [framework] Шинээр блог хуудсыг үүсгэх формыг бэлтгэж controller дээр admin_add функцийг нэмцгээе
  66. 09:46
    [framework] Шинэ блогийн формын мэдээллийг өгөгдлийн санд хадгалах кодыг бичицгээе
  67. 09:00
    [framework] Админаас блог вэб хуудсыг засварлах формыг бэлтгэх нь
  68. 11:46
    [framework] Блогийн форм дээрх мэдээллийг хадгалах, Page модел дотор saveBlog функц нэмж өгөх
  69. 06:42
    [framework] Message модел дотор getList функциг бичиж админ дээрээс хүмүүсийн илгээсэн мэссэжүүдийг хардаг болгоцгооё!
  70. 17:29
    [framework] Login хийхийн UserController, user модел болон admin_login.html файлуудыг бичицгээе!
  71. 17:13
    [framework] Session класс дээр логинтой холбоотой функцүүдийг бичиж логин хийдэг болгох, salt ашиглан brute force халдлагаас сэргийлэх
  72. 20:05
    [framework] Logout товчийг нэмж, админ хуудсуудыг логин хийгээгүй хүмүүсээс хамгаалдаг болгоцгооё!
  73. 17:42
    [framework] Нэвтрэх цэс нэмэх, логин хийсэн хүний нэрийг гаргах, контакт цэсийг орчуулах
  74. 07:43
    Төгсгөлийн хичээл - Дүгнэлт болон php хэлний давуу талын талаар

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
PHP мастер сургалт - Хувийн санхүү хөтлөх систем бүтээцгээе
Хугацаа: 22 цаг 4 мин | Сурагчид: 438 | Үнэ: 49,000₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь (Laravel, VueJS, Pusher, JWT)
Хугацаа: 15 цаг 28 мин | Сурагчид: 290 | Үнэ: 49,000₮
Laravel6, VueJS - Цахим ажлын байрны систем бүтээх нь
Хугацаа: 35 цаг 36 мин | Сурагчид: 298 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Миний мэдхийн Монгол хэл дээрх хамгийн сайн сургалт
Баярлалаа
2024-02-28 08:29:50
❤️ заавал бакэнд фрэймворк ашиглахгүйгээр вэб апп хөгжүүлэх бүхийл мэдлэгийг сэтгэл гарган зааж өгсөн багшдаа баярлалаа. Амарбат багшийн хичээлүүд үнэхээр мэргэжлийн түвшинд ойлгомжтой зааж байгаа нь илт байдаг шүү
2023-05-18 18:23:17
❤️ PDO prepared statement яаж хийхийг нь оруулж болох уу багшаа.
өмнөх хичээлүүдээр нь дандаа mysqli холболт үзсэн болохоор
PDO холболтыг OOP дээрээ улам дадлагажуулаад prepared statement ийг PDO холболттой яаж хийх талаар ойлгуулвал их хэрэгтэй байна
2022-10-17 00:34:12
❤️ Үнэхээр сайн сургалт байлаа
2022-05-18 22:38:02