Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Хэрэв та php хэл дээр хамгийн хурдан хялбараар орчин үеийн шаардлагад нийцсэн, хурдтай, уян хатан, өргөтгөхөд хялбар, хүчирхэг вэб сайт бүтээе гэвэл гарцаагүй Ларавел фрэймворкийг хүн бүр танд санал болгох болно.
Орчин үед вэб аппыг бүрэн эхнээс нь бүгдийг нь өөрсдөө хийх зарчим аажмаар үгүй болсоор байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хөгжүүлсэн маш сайн тестлэгдсэн маш олон вэб сайтуудад ашиглагддаг нийтийн PHP модулийн сангаас өөрт хэрэгтэй модулиудыг өөрийн сайтад холбох замаар вэб аппыг маш хурдан хөгжүүлж байна. Жишээ нь таны апп зураг upload хийж upload хийсэн зургийг төрөл бүрээр боловсруулж ашигладах шаардлагатай бол тохиргоо дээрээ нэг мөр код бичээд л яг үүнийг хийх зориулалттай модулыг холбон ашиглах боломжтой болно.
Ларавел нь яаж хамгийн хялбар, хурднаар вэб сайтыг бүтээх вэ гэсэн санаан дээр үндэслэгдэн бүтээгдсэн байдаг ба хөгжүүлэгч хүмүүстээ ч хамгийн гоё кодыг өгөх зорилготой байдаг билээ. Хэрэв та backend, frontend зэрэг хоёр өөр технологи суралгүйгээр нэг дор нэг л фрэймворк ашиглан вэбийг хурдан хийхийг хүсвэл мөн л энэ шийдлийг Ларавел өгдөг юм. Өөрөөр хэлбэл та Ларавелээр frontend талаа ч backend талаа ч тэр байтугай гар утас бусад төхөөрөмж рүү гаргах рест апи талаа ч маш хялбар хийж өгдөг билээ.
Хэрэв та PHP хэлийг мэддэг гэхдээ өөрөө нэг л сайн вэб сайт бүрэн бүтэн хийж чаддаггүй бол энэ сургалт танд гайхалтай тусалж таныг мэргэжлийн өндөр төвшний хөгжүүлэгч болгож чадна гэдгийг би танд баталж байна. Учир нь амжилттай вэб сайтны хамгийн гол үзүүлэлт бол хэсэг бүртээ чанарын өндөр төвшинд шалгагдсан код ажиллаж байх явдал юм. Гэтэл та зөвхөн PHP хэл ашиглан тийм хэмжээнд код бичье гэвэл олон сарын хүнд хүчир хөдөлмөр шаардагдах болно. Гэтэл Ларавел фрэймворк танд вэб сайтны бүх хэсэгт хэрэг болох өндөр чанартай кодуудыг шууд нэгтгэн оруулж вэб сайтыг илүү чанартай блокуудаар шууд угсарч буй мэт хурдан бүтээх боломжийг олгодгоороо супер юм. Өөрөөр хэлбэл та хийж эхлэхээсээ авахуулаад л өндөр төвшний чанартай вэб шууд бүтээж эхлэх ба бүтээх хугацаа нь өөрөө хийхтэй харьцуулбал асар бага болж ирдэг, чанарын хувьд дэлхийн хэмжээнд байх боломжтой байдаг тул үнэхээр таны болон таны ажиллаж буй компаны цаг зав, хөрөнгийг хэмнэдэг билээ!
1234.mn сайт дээр өөр нэгэн миний Ларавелийн сургалт байгаа : Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь (Laravel, VueJS, Pusher, JWT) Энэ хоёр сургалт юугаараа ялгаатай вэ гэж олон хүн асуудаг.
Ялгааг нь би доор бичлээ :
- Цахим ажлын байрны сургалт нь илүү ХИЙЖ БУЙ ТӨСӨЛ ТАЛ РУУГАА анхаарсан сургалт юм
- Онлайн форумын сургалт нь илүү ЛАРАВЕЛ ФРЭЙМВОРКИЙГ ОЙЛГУУЛАХ тал руугаа юм
- Онлайн форумын сургалтанд real time push notification-ийг хэрхэн вэб дээр хийдгийг үзүүлсэн (Pusher)
- Алийг нь ч үзсэн та бодит төсөл дээр даган хийж өндөр төвшний мэдлэг авах болно
- Би танд хоёуланг нь дарааллуулан үзэхийг зөвлөж байна
Ингээд та Ларавелийг бодит апп хийх замаар сурахыг хүсч байвал энэ сургалт танд яг тохирох болно. Бид энэхүү сургалтаараа ажлын байрны зарыг байрлуулах платформыг эхнээс нь дуустал танд хийж үзүүлэх болно. Тэгэхээр энэ сургалтыг үзэж, сургалт дээрх төслийг дагаж хийж дууссаны дараа та өөрөө бие даан Ларавел аппуудыг цааш нь эхнээс нь хийж явахад ямар ч асуудалгүй болох билээ.
Ер нь хэл юмуу технологийг сурах хамгийн сонирхолтой зам бол бодит амьдралын системийг шууд хийж үзэх замаар асуудал бүрийг бодитоор харж, шийдэж, хэрэгжүүлэх замаар суралцвал хамгийн хурдан сурдаг бөгөөд бас мартагддаггүй билээ!
Бидний хийх ажил хайх систем нь дараах хэсгүүдтэй томоохон бодит амьдарлын систем юм:
- Ажил олгогчийн хэсэг (Ажлын зар оруулах, ажилд орох хүсэлт өгсөн хүмүүстэй ажиллах, имэйлээр зарлах, бусад...)
- Ажил хайгчийн хэсэг (Заруудыг үзэх, хайх, хүсэлт өргөдөл явуулах, бусад...)
- Админы хэсэг (сайт дээр нийтлэл тавих, бусад...)
Энэхүү системийг бүтээх явцдаа бид дараах технологиудыг ашиглах болно:
1. laravel 6
2. Vuejs
3. Xampp
4. Mysql Workbench
5. Composer
6. Git bash
7. NodeJs
Ингээд та орчин үеийн PHP вэб хөгжүүлэгч болоход бэлэн үү? Сургалт дээрээ уулзацгаая!
Хичээлүүд :
-
04:22Танилцуулга
-
15:38Хөгжүүлэлтийн орчин бэлтгэх
-
14:50Өгөгдлийн санг зохион байгуулах
-
17:07Route-ын суурь ойлголтууд
-
06:50Сайтад зочлох замыг тохируулах, URL-тохиромжтой угтваруудыг нэмж оруулах(Route prefix)
-
30:38Route model binding - ийг ашиглан контроллерлуу хялбараар утга дамжуулах, контроллерын үйлдлүүдийг хялбарчлах.
-
08:16Хуудаслалт(Paginate) хийх
-
12:07Migration and seeding ашиглан өгөгдлийн сан зохион байгуулах, системийг тестлэх зорилгоор хуурамч өгөгдлөөр өгөгдлийн санг дүүргэх
-
09:24Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to one холболт 1-р хэсэг
-
06:21Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to one холболт 2-р хэсэг
-
18:59Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to many холболт 1-р хэсэг
-
09:29Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to many холболт 2-р хэсэг
-
15:09Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. Many to many холболт 1-р хэсэг
-
05:13Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. Many to many холболт 2-р хэсэг
-
21:46CRUD 1-р хэсэг Create method, өгөгдөл үүсгэх функцыг байгуулах
-
08:57CRUD 2-р хэсэг Store method, хадгалах функцыг байгуулах
-
26:58CRUD 3-р хэсэг Update method, өгөгдлийг засах функцыг байгуулах
-
08:50CRUD 4-р хэсэг Show method, харах функцыг байгуулах
-
08:16CRUD 5-р хэсэг Delete method, устгах функцыг байгуулах
-
20:19CRUD 6-р хэсэг Validation, шалгах функцыг байгуулах
-
17:02Laravel helper guide буюу текстэн мэдээлэлтэй ажиллах туслах функцүүд
-
11:34Laravel helper guide буюу URL-тай ажиллах туслах функцүүд
-
10:38Laravel helper guide буюу массив ба объёкттой ажиллах (Arrays & Objects)
-
07:38REST API ба түүний тохиргоог хийх
-
16:42REST API ашиглан өгөгдлийн санд өгөгдөл хадгалах функц байгуулах
-
06:30REST API Өгөгдлийн сангаас өгөгдөл авах ба харагдах интерфэйсийг тохируулах
-
06:42REST API өгөгдлийг шинэчлэх ба put, patch төрлийн хүсэлтийг ашиглах
-
07:45REST API өгөгдлийг устгах ба resource ашиглах
-
10:35Төсөл - 3. Зургийн цомог үүсгэх. Өгөгдлийн санг зохион байгуулах.
-
22:32Төсөл - 3. Нэг зураг storage-д хадгалах
-
27:10Төсөл - 3. Олон зураг storage-д хадгалах
-
18:02JQUERY ашиглан олон файлын input field үүсгэх
-
29:37JQUERY ашиглан олон зураг upload хийх
-
19:12Төсөл - 3. Хяналт(Validation) хийх
-
12:17Төсөл - 3. Зургийн цомгийн загвар гаргах
-
17:19Төсөл - 3. Өгөгдлийн сангаас зургийн цомгийн нэрийг GET хүсэлт илгээн, динамикаар өгөгдөл авах
-
16:57Төсөл - 3. Зургийн цомогт харъяалагдах бүх зургийг өгөгдлийн сангаас авах
-
16:17Төсөл - 3. Зургийн цомгоос зураг устгах
-
17:00Төсөл - 3. Modal цонх ашиглах устгах үйлдлийг зөвшөөрөх
-
04:28Төсөл - 3. Modal цонх ашиглах устгах үйлдлийг зөвшөөрөх (үргэлжлэл)
-
21:58Төсөл - 3. Зургийн цомогруу олон зураг нэмэх ба кодыг цэгцлэх
-
30:39Төсөл - 3. Зургийн цомгийн зургийг өөрчлөх
-
31:07Төсөл - 3. Seeder ашиглан админ хэрэглэгчийн өгөгдлийг өгөгдлийн санд нэмэх
-
23:11Төсөл - 3. Route дээр middleware тавьж хамгаалалт хийх ба Админ хэрэглэгчтэй холбоотой линкүүдийг нуух
-
07:12Төсөл - 3. Route дээр middleware тавьж хамгаалалт хийх (Үргэлжлэл)
-
43:05Төсөл - 3. Зургийн хэмжээг өөрчлөх(Image Intervention)
-
24:57Төсөл - 4. Цахим ажлын байрны систем бүтээх - Шинэ ларавел прожект суулгах. Model, Migration, Factory, Controller үүсгэх.
-
16:16Фолдерын бүтэц ба migration файлыг тохируулах
-
32:15Seeder ашглан jobs, users, companies хүснэгтүүдийг өгөгдлөөр дүүргэх
-
19:47Ажлын байрны жагсаалт харуулах хуудасны загвар гаргах, Өгөгдлийн сангаас ажлын жагсаалтыг авах, Дэлгэцэнд жагсаалтаар харуулах
-
29:12Ажлын байр ба Компаны дэлгэрэнгүй мэдээлэл
-
19:31Компаны хуудсын загвар гаргах
-
22:23Ажил хайгчаар системд бүртгүүлэх
-
16:19Ажил хайгчийн профайл загварыг хийх
-
27:13Ажил хайгчийн ерөний мэдээллүүдийг засах форм дээр ажиллах
-
22:36Хэрэглэгчийн ажил байдлын тодорхойлолт ба Хэрэглэгчийн ажлын анкеттай ажиллах форм дээр ажиллах
-
25:40Хэрэглэгчийн профайл зургийг шинэчлэх ба бүх формуудын хүсэлт дээр шалгалт тавих
-
13:13Өгөгдлийн санд өөрчлөлт хийх. phone_number баганыг өмнө үүсгэсэн хүснэгтэнд нэмж оруулах. MVC бүтцийн дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах.
-
48:19Ажил олгогчыг бүртгэх. MVC угсрах.
-
17:30Ажил олгогчын мэдээллийг засан хуудасны загвар гаргах
-
15:08Ажил олгогчын мэдээллийг шинэчлэх
-
28:31Ажил олгогчын мэдээллийн хуудасны нүүр зургийг шинэчлэх
-
15:42Ажил олгогчын мэдээллийн хуудасны лого зургийг шинэчлэх
-
29:13Ажил олгогчын зүгээс ажиллах ажлын байрны форм бэлтгэх
-
21:52Ажил олгогчын зүгээс ажлын байр нийтлэх
-
16:37Ажлын байрны форм дээр хяналт тавих
-
17:36Ажил олгогч өөрийн үүсгэсэн ажлын байрыг жагсаалтаар харах
-
20:43Ажлын байрыг засах формтой ажиллах 1-р хэсэг
-
22:45Ажлын байрыг засах формтой ажиллах 2-р хэсэг
-
09:29JQuery datepicker санг ашиглан огноог засах
-
21:43Middleware үүсгэх ба Route-д хамгаалалт тавих
-
31:47Ажил хайгчын өргөдөл гаргах буюу хүсэлт илгээх хэсгийг хийх
-
30:40Ажил хайгч ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийг хүсэлтийг харах хэсгийг хийх
-
30:10Зураг, өгөгдлийн сан, код зэрэгт бага зэрэг хяналт хийх
-
18:02Нүүр хуудсан дахь ажлын байрны жагсаалтын доор Ажил олгогчын жагсаалтыг bootstrap ашиглах КАРД байдлаар харуулах
-
11:57Бүх ажлын байрын харах
-
11:26Бүх ажлын байрыг харах хэсгээс шүүлт хийж харах
-
27:15Хайлт хийх back-end кодыг бичиж, турших
-
14:50Цахим хаягаар баталгаажуулалт хийлгэх
-
10:50Цахим баталгаажуулалтыг бодит майл хаягруу явуулж шалгах
-
34:17Ажил хайгчын зүгээс ажилд орох хүсэлт илгээх хэсгийг Vuejs ашиглан хийх.
-
07:55Ажил хайгчын зүгээс ажилд орох хүсэлт илгээх хэсгийг Vuejs ашиглан хийх. 2-р хэсэг
-
21:18Ажил хайгч сонирхож буй ажлын байраа хадгалж авах. 1-р хэсэг
-
22:20Ажил хайгч сонирхож буй ажлын байраа хадгалж авах. 2-р хэсэг
-
23:29Ажил хайгч хадгалсан ажлын байраа жагсаалтаар харах
-
06:57Seeder файл ба зарим алдаануудыг засах
-
36:58Vuejs ашиглан ажлын байрнаас хайлт хийх. SPA
-
18:47https://colorlib.com/ сайтаас бэлэн загвар прожектдоо татаж авах. Татсан загвараа системдээ суулгах
-
16:49Татаж авсан загварын бүтцийн дагуу системдээ тохируулж салгах. Код бичих талбараа цэгцлэх
-
26:33Master blade буюу үндсэн загвар ба Ажил хайгчыг бүртгэх хуудасны загварыг шинэчлэх
-
24:15Ажил олгогчыг бүртгэх хуудасны загвар ба нэвтрэх хуудсыг modal window-оор шинэчлэх
-
23:05Ажлын байрыг харах загвар болон jobs өгөгдлийн санд өөрчлөлт хийх
-
42:46JOBS өгөгдлийн санд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Ажлын байр үүсгэх, засах формуудыг шинэчлэх
-
12:27Өгөгдлийн санд хийсэн өөрчлөлттэй холбоотойгоор factory файлыг шинэчлэх
-
03:59Ажлын байрны хуудас дээр ажлын дэлгэрэнгүй мэдээллүүдийг засах ба Ажил олгогчын хуудасны мэдээллийг шинэчлэв
-
13:54Үргэлжлэл
-
09:25Nav цэс дээрх доош задардаг цэсийг засцгаая
-
04:14Бүх ажлын байрыг харах хэсгийг шинээр суулгасан загварт оруулах
-
14:08Бүх ангилал болон ажлын байрны тоог нүүр хуудсанд харуулах
-
15:16Ажлын байрыг ангилалаар шүүж харах
-
26:34Ажил олгогчдыг жагсаалтаар гаргаж харах
-
16:39Нүүр хуудсан дахь хайлтын формыг ашиглан ажлын байр хайх
-
11:01Ажлын байрыг хэн нэгэнд цахим шуудангаар санал болгох нэмэлт хийх. Цахим шуудан явуулах загвар гаргах.
-
27:35Ажлын байрыг хэн нэгэнд цахим шуудангаар санал болгох нэмэлт хийх. Цахим шуудан явуулах контроллер код бичих.
-
08:57Ажлын байрыг хэн нэгэнд цахим шуудангаар санал болгох нэмэлт хийх. Цахим шуудан явуулах үед гарах алдаатай ажиллах.
-
29:05Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийн хэсгийн доор бусад ажлын байрыг санал болгох
-
24:26Админ удирдлагын систем
-
37:22Админ удирдлагын систем - Нийтлэл-1
-
25:59Админ удирдлагын систем - Нийтлэл-2. Нийтлэл оруулах форм угсрах, өгөгдлийн санд хадгалах.
-
26:23Админ удирдлагын систем - Нийтлэл-3. Нийтлэл дэлгэцэнд харуулах
-
29:00Админ удирдлагын систем - Нийтлэл-4. SoftDelete ашиглан нийтлэлийг устгах, засах, сэргээх
-
08:48Админ удирдлагын систем - Нийтлэл-5. Өгөгдлийн санд дахь баганын нэрийг шинэчлэх
-
19:38Төгсгөлийн хичээл : Нийтлэлийн статусыг өөрчлөх ба Дэлгэцэнд админ хэрэглэгчийн нийтлэл хэвлэх
Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь
(Laravel, VueJS, Pusher, JWT)
Хугацаа: 15 цаг 28 мин | Сурагчид: 296 | Үнэ:
49,900₮
|
|
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын
сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 216 | Үнэ:
49,900₮
|
|
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын
сэлэм - 2
Хугацаа: 20 цаг 18 мин | Сурагчид: 182 | Үнэ:
49,900₮
|
|
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын
хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2824 | Үнэ:
49,900₮
|
|
PHP мастер сургалт - Хувийн санхүү хөтлөх
систем бүтээцгээе
Хугацаа: 22 цаг 4 мин | Сурагчид: 462 | Үнэ:
49,900₮
|
|
Ларавел Eloquent ORM - Мастерын сэлэм
Хугацаа: 5 цаг 59 мин | Сурагчид: 104 | Үнэ:
49,900₮
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
Package symfony/debug is abandoned, you should avoid using it. Use symfony/error-handler instead.
Package phpunit/php-token-stream is abandoned, you should avoid using it. No replacement was suggested.
суулгах явцад ийм алдаа гараад энийг яаж засвал дээр вэ.
Тус сургалтыг үзэж дууссандаа баяртай байна. Ларавел фрэмворкыг оюутан байхдаа дипломын ажил дээрээ ашиглаж байсан тэр хугацаанаас хойш вэб хийх гэж оролдоогүй байж байгаад vue.js талаар судалж үзэхээр шийдэж тус сургалтыг худалдаж авсан. Энэхүү сургалт дээр ларавелыг эхнээс нь дуустал нэг нэгэнгүй дэлгэрэнгүй заасан нь мартсан байсан зүйлийг минь сэргээж өгч урам орууллаа. Золбоо багшдаа баярлалаа.
Жаахан сэтгэл дундуур байгаа зүйл нь Vue Js талаар олон хичээл байсангүй... гэхдээ анхан шатны мэдлэг олж авч чадсан.