Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

2016, 2017, 2018, 2019 оны шилдэг PHP Фрэймворкоор тодорсон Ларавелийг ашиглан та маш хурдан хугацаанд монгол хэл дээр видео бичлэг үзэн сурахыг хүсч байна уу? Тэгвэл та зөв газраа ирсэн байна.

Тун залуухан (2011) боловч хамгийн хүчирхэг PHP фрэймворк болох Ларавелтэй танилцана уу.

Ларавелийг ашиглан та ойлгомжтой хялбар кодоор, хүчирхэг, найдвартай, хурдтай бас хамгаалалттай вэб сайт бүтээж чадна. Мөн сурахад маш хялбар! Ямар ч хүчирхэг зүйлийн гол танигдах шинж чанар нь түүний хялбар байдал билээ.

Орчин үед вэб аппыг бүрэн эхнээс нь бүгдийг нь өөрсдөө хийх зарчим аажмаар үгүй болсоор байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хөгжүүлсэн маш сайн тестлэгдсэн маш олон вэб сайтуудад ашиглагддаг нийтийн PHP модулийн сангаас өөрт хэрэгтэй модулиудыг өөрийн сайтад холбох замаар вэб аппыг маш хурдан хөгжүүлж байна. Жишээ нь таны апп зураг upload хийж upload хийсэн зургийг төрөл бүрээр боловсруулж ашигладах шаардлагатай бол тохиргоо дээрээ нэг мөр код бичээд л яг үүнийг хийх зориулалттай модулыг холбон ашиглах боломжтой болно.

Энэ сургалтыг үзсэнээр та дээрх аргуудад суралцахаас гадна Ларавелийг бие даан ашиглан мэргэжлийн вэб сайтыг хурдан хугацаанд хийх чадварыг эзэмшинэ. Та PHP дээр эхлэн суралцагч байсан ч энэ сургалтыг бүрэн ойлгож суралцах боломжтой.

Хамгийн гол нь сургалтын туршид бид хамтдаа Laravel 5, Vuejs фрэймворкийг ашиглан RealTime Forum App-ыг эхнээс нь дуустал нь бүтээж, сервер дээр тавин ажиллуулж үзэх болно. Сургалтын явцад эзэмшсэн ур чадвараа ашиглан маш богино хугацаанд өндөр хамгаалалттай, хүчирхэг, уян хатан вэб программыг та бүтээж сурна. Мөн та Ларавелыг эзэмшихээс гадна PHP-ийн шинэ боломжууд, өөрийн аппыг Facebook-тэй хэрхэн холбох зэрэг олон чухал зүйлсийг сурах болно.

Хэрэв та PHP хэлийг мэддэг гэхдээ өөрөө нэг л сайн вэб сайт бүрэн бүтэн хийж чаддаггүй бол энэ сургалт танд гайхалтай тусалж таныг мэргэжлийн өндөр төвшний хөгжүүлэгч болгож чадна гэдгийг би танд баталж байна. Учир нь амжилттай вэб сайтны хамгийн гол үзүүлэлт бол хэсэг бүртээ чанарын өндөр төвшинд шалгагдсан код ажиллаж байх явдал юм. Гэтэл та зөвхөн PHP хэл ашиглан тийм хэмжээнд код бичье гэвэл олон сарын хүнд хүчир хөдөлмөр шаардагдах болно. Гэтэл Ларавел фрэймворк танд вэб сайтны бүх хэсэгт хэрэг болох өндөр чанартай кодуудыг шууд нэгтгэн оруулж вэб сайтыг илүү чанартай блокуудаар шууд угсарч буй мэт хурдан бүтээх боломжийг олгодгоороо супер юм. Өөрөөр хэлбэл та хийж эхлэхээсээ авахуулаад л өндөр төвшний чанартай вэб шууд бүтээж эхлэх ба бүтээх хугацаа нь өөрөө хийхтэй харьцуулбал асар бага болж ирдэг, чанарын хувьд дэлхийн хэмжээнд байх боломжтой байдаг тул үнэхээр таны болон таны ажиллаж буй компаны цаг зав, хөрөнгийг хэмнэдэг билээ!

Нэгэнт бид Ларавелийг судалж, түүний боломжуудыг нь ашиглаж сурч байгаа тул RealTime Forum аппын кодыг бичихдээ эхлээд нэг аргаар нь хийж байгаад дараачийн хичээлүүдээр өөр аргаар сайжруулах гэх мэт байдлаар хийж явах болно.

Ер нь хэл юмуу технологийг сурах хамгийн сонирхолтой зам бол бодит амьдралын системийг шууд хийж үзэх замаар асуудал бүрийг бодитоор харж, шийдэж, хэрэгжүүлэх замаар суралцвал хамгийн хурдан сурдаг бөгөөд бас мартагддаггүй билээ! Би яагаад онлайн хэлэлцүүлгийн систем сонгосон бэ гэхээр бизнес болон боловсролын бүх л системд ямар нэг зүйлийг хэлэлцэх булан зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд та энэ хэсгийг нь хийнгээ яагаад Ларавел, VueJS сурч болохгүй гэж? Шинэ технологи сурахдаа хэрэггүй юм хийж байхаар бүх газарт хэрэглэгдэх юмийг хийвэл нэг сумаар хоёр туулай буудах болно!

1234.mn сайт дээр өөр нэгэн миний Ларавелийн сургалт байгаа (Laravel6, VueJS - Цахим ажлын байрны систем бүтээх нь) Энэ хоёр сургалт юугаараа ялгаатай вэ гэж олон хүн асуудаг.

Ялгааг нь би доор бичлээ :

- Цахим ажлын байрны сургалт нь илүү ХИЙЖ БУЙ ТӨСӨЛ ТАЛ РУУГАА анхаарсан сургалт юм
- Онлайн форумын сургалт нь илүү ЛАРАВЕЛ ФРЭЙМВОРКИЙГ ОЙЛГУУЛАХ тал руугаа юм
- Онлайн форумын сургалтанд real time push notification-ийг хэрхэн вэб дээр хийдгийг үзүүлсэн (Pusher)
- Алийг нь ч үзсэн та бодит төсөл дээр даган хийж өндөр төвшний мэдлэг авах болно
- Би танд хоёуланг нь дарааллуулан үзэхийг зөвлөж байна

Ингээд асар богино хугацаанд, өндөр чанар бүхий, өргөтгөх боломж бүхий, өндөр хурдтай, өндөр хамгаалалттай, вэб сайтуудыг үйлдвэрлэн гаргах чадвартай орчин үеийн хөгжүүлэгч болохдоо та бэлэн үү?

Сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 5:25
    Танилцуулга
  2. 10:09
    Энэхүү сургалтын үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ?
  3. 16:10
    Хөгжүүлэлтийн орчин бэлтгэх
  4. 21:38
    Шинэ Laravel төсөл үүсгэж, суулгах
  5. 13:25
    Ларавел өгөгдлийн сан зохион байгуулах.
  6. 4:42
    Өгөгдлийн сан зохион байгуулах (Question)
  7. 2:46
    Өгөгдлийн сан зохион байгуулах (Reply)
  8. 2:04
    Өгөгдлийн сан зохион байгуулах (Likes)
  9. 3:19
    Өгөгдлийн санг MySql сервер дээр үүсгэх
  10. 6:32
    Өгөгдлийн сан хүснэгт холбох(Eloquent ORM)
  11. 5:18
    Асуулгын хүснэгтийн холболт хийх
  12. 4:54
    Сэтгэгдэл бичих хүснэгтийн холболт хийх(Reply relationship)
  13. 14:57
    Өгөгдлийн санг дүүргэх(Factory)
  14. 11:37
    Өгөгдлийн санг утгаар дүүргэх(Database seed)
  15. 5:57
    Introduction Routing
  16. 2:12
    Программ тестлэх багаж (postman)
  17. 5:06
    Асуулга (Question CRUD) Read.
  18. 3:22
    Route model binding
  19. 5:22
    Асуулга (Question CRUD) Delete.
  20. 14:47
    Асуулга (Question CRUD) Store.
  21. 7:15
    Question resource
  22. 4:57
    Асуулга (Question CRUD) Update.
  23. 10:08
    Категори нэмэх(Category store)
  24. 8:01
    Бүх категори унших, нэг категори унших, устгах (Category read, show, delete)
  25. 4:55
    Категори засах(Category update)
  26. 13:26
    Бүх сэтгэгдэл үзэх, нэг сэтгэгдэл үзэх.
  27. 8:42
    Сэтгэгдэл үүсгэх, устгах
  28. 10:21
    Resource for Reply and Category
  29. 3:54
    Сэтгэгдэл засах
  30. 11:35
    Сэтгэгдэлд like/Dislike систем
  31. 20:07
    Json web token танилцуулга ба пакеж суулгах тест
  32. 04:17
    Өөрсдийн бүтээж буй Realtime forum app-д JWT-г суулгах тохируулах
  33. 04:29
    User.php ба AuthController-уудыг тохируулах
  34. 12:47
    JWТокенийг шалгах
  35. 12:12
    Хэрэглэгч бүртгэх
  36. 10:12
    JWT-д middleware шинээр хийх.
  37. 13:45
    Алдааны мэдэгдэлтэй ажиллах.
  38. 16:15
    Vuetify суулгах.
  39. 04:29
    Vuejs-ийн үндсэн компонент үүсгэх.
  40. 06:23
    Үндсэн цэс болон хөл хийх компонентуудыг хийх.
  41. 04:17
    Vue-Router суулгах
  42. 08:09
    Нэвтрэх компонент
  43. 08:29
    Нэвтрэх компонентийн төгсгөлийн хэсэг
  44. 10:37
    JWT-ийг шалгаад системд нэвтрүүлэх.
  45. 08:49
    User helper class
  46. 08:10
    JWT-оор дамжуулан хэрэглэгчийг мэдээллийг локал дээр хадгалж авах Helper class-ыг хийх
  47. 14:03
    Token helper class
  48. 05:44
    Хэрэглэгчийн нэр болон токен хадгалах
  49. 14:16
    Токен шалгаад хэвтрүүлэх болон системээс гаргах
  50. 13:50
    Хэрэглэгч бүртгэх форм компонент үүсгэх
  51. 12:35
    Хэрэглэгч бүртгэх формоос ирсэн хүсэлтийг шалгах
  52. 10:14
    Шинэ хэрэглэгч бүртгүүлсний дараа хэрэглэгчийг системд шууд нэвтрүүлэх
  53. 11:19
    Redirect буюу нэвтэрсэн болон бүртгүүлсэн хэрэглэгчийг цааш хэрхэн нэвтрүүлэхийг тодорхойлох.
  54. 18:20
    Хэрэглэгч нэвтэрсэн тохиолдолд цэс харагддаг болгох
  55. 09:20
    Системээс гарах товчыг ажиллагаанд оруулах
  56. 07:36
    Форум компонент угсрах
  57. 10:55
    Axios-ашиглан өгөгдлийн сангаас өгөгдөл авах
  58. 13:26
    1 асуултыг дэлгэцэнд харуулах
  59. 15:21
    Асуулт үүсгэх компонентыг бүтээх
  60. 09:38
    Markdown editor-ыг Vuejs дээр ашиглах
  61. 04:10
    Контроллерлуу TOKEN дамжуулах
  62. 14:12
    Шинэ асуулт нэмэгдэх үед хэрэглэгчийн мэдээлэл болон Slug нэмж хадгалах
  63. 08:11
    Markdown parse
  64. 11:06
    Засах болон устгах товчыг зөвхөн өөрийн үүсгэсэн асуулт дээр гаргаж үзүүлэх
  65. 05:22
    Өгөгдлийн сангаас асуулт устгах
  66. 09:27
    Асуулт засах компонентыг бүтээх
  67. 12:48
    Асуултын мэдээллийн шинэчлэх
  68. 39:05
    Ангилал үүсгэх, бүх ангиллалыг харах болон устгах.
  69. 03:17
    Ангилал устгах хэсгийн үргэлжлэл
  70. 07:55
    Ангилалтай холбоотой мэдээллийг засах
  71. 05:59
    Ангилал(Category)-д зөвхөн админ хэрэглэгч хандах
  72. 05:00
    Хүмүүсийн үүсгэсэн асуулгад ирсэн сэтгэгдлийг ялгаж авах
  73. 16:19
    Бүх сэтгэгдлийг дэлгэцэнд харуулах
  74. 14:17
    Хэрэглэгчийн сэтгэгдлийг өгөгдлийн санд хадгалах
  75. 13:48
    Сэтгэгдэл хадгалах өмнөх хийчээлийн үргэлжлэл
  76. 13:17
    Хэрэглэгчийн сэтгэгдэл устгах (1-р хэсэг)
  77. 02:47
    Хэрэглэгчийн сэтгэгдэл устгах (үргэлжлэл)
  78. 14:16
    Сэтгэгдэл хэсгийг засах - 1
  79. 06:08
    Сэтгэгдэл хэсгийг засах - 2
  80. 21:41
    Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд reaction нэмэх
  81. 11:45
    Мэдэгдэл 1
  82. 01:09
    Мэдэгдэл 2
  83. 14:18
    Хэрэглэгчид мэдэгдэл хүргэх 1
  84. 06:28
    Хэрэглэгчид мэдэгдэл хүргэх 2
  85. 10:44
    Pusher суулгах
  86. 13:00
    Real time like
  87. 06:16
    Realtime like төгсгөлийн хэсэг
  88. 05:16
    Broadcasting notifications
  89. 06:12
    Pusher-луу JWT дамжуулах
  90. 14:09
    Realtime-аар мэдэгдэл ба сэтгэгдлийг ажиллуулах 1-р хэсэг.
  91. 02:41
    Realtime-аар мэдэгдэл ба сэтгэгдлийг ажиллуулах 2-р хэсэг.
  92. 09:46
    Хүчингүй болсон токентэй ажиллах.
  93. 10:18
    Токен өөрчлөх ба түүнтэй холбоотой алдаатай ажиллах.
  94. 03:32
    Токен эвдлэх, болон түүнийг дахин сэргээх
  95. 05:40
    Хэрэглэгч нэвтрээгүй үед сэтгэгдэл бичих формыг харуулахгүй болгох
  96. 12:41
    Realtime forum reply count

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 29,900₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 216 | Үнэ: 29,900₮
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 2
Хугацаа: 20 цаг 18 мин | Сурагчид: 182 | Үнэ: 29,900₮
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2824 | Үнэ: 29,900₮
PHP мастер сургалт - Хувийн санхүү хөтлөх систем бүтээцгээе
Хугацаа: 22 цаг 4 мин | Сурагчид: 462 | Үнэ: 29,900₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Laravel6, VueJS - Цахим ажлын байрны систем бүтээх нь
Хугацаа: 35 цаг 36 мин | Сурагчид: 306 | Үнэ: 29,900₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Баярлалаа.
2023-09-08 09:44:41
❤️ Үнэхээр ойлгомжтой байна. Баярлалаа,
2021-12-31 22:44:35
❤️ Сургалтуудаас их зүйл сурсан
2021-09-13 19:42:56
❤️ Бүх сургалтууд нь ойлгомжтой, хэрэгтэй байдаг.
2021-09-13 19:41:31
❤️ thank you
2021-07-16 23:49:23
❤️ tanai hamt olond bayrlalaa nadad mash ih medleg ugj bgaa
2021-02-24 23:25:36
❤️ Үнэхэээр мундаг гоё хичээл байлаа.
2020-12-03 23:18:53
❤️ Nice
2020-09-30 17:40:40
❤️ nice
2020-02-12 19:32:49
❤️ Laravel JWT VueJS талаар дэлгэрэнгүй тайлбарласан эх хэл дээрх хамгийн ойлгомжтой сургалт байна.
2020-01-19 11:47:41
❤️ Ойлгоход их амар юм багш даа баярллаа
2020-01-09 12:26:04
❤️ Гайхалтай. Зорилгодоо хүрэхэд тусалж байгаад баярлалаа.
2019-12-14 22:45:10
❤️ маш сайн болжээ баярлалаа
2019-12-12 08:53:34
❤️ Маш ойлгомжтой байна. Та бүхэнд маш баярлалаа улам цаашдаа хамтран ажиллана гэдэгтэй итгэлтэй байна
2019-10-11 13:26:40
❤️ Маш сайн хичээл болжээ
2019-09-29 21:15:25
❤️ Surgalt mash ih taalagdlaa zarim bichleg deer duu ni changa, tsuuraitaj baisniig es tootsvol mash heregtei haij baisan surgalt maani baisan.
2019-09-29 00:54:31