Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Зөвлөмж: Энэ сургалтыг үзэхийн өмнө "VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 1" сургалтыг үзэхийг зөвлөж байна.

Ямар ч хүчирхэг зүйлийн гол танигдах шинж чанар нь түүний хялбар байдал билээ.

Тун залуухан боловч хамгийн хүчирхэг Javascript фрэймворкуудын нэг болж чадсан VUEJS-ийг ашиглан та ойлгомжтой хялбар кодоор, найдвартай, хурдтай бас хүчирхэг хамгаалалттай вэб сайтыг хурдан хугацаанд бүтээж чадна.

Мэдээж та манай Javascript хэлийг эхнээс нь дуустал! сургалтын танилцуулга дээр байгаа дараах хэсгийг уншсан байх:
Яг одоо дэлхийн #1 эрэлттэй, өргөн ашиглагддаг програмчлалын хэлээр Javascript тодроод байна. Хэрэв та Javascript мэддэг бол АНУ-д танд сарын $9121 буюу ойролцоогоор сарын 24.4 сая төгрөгийн цалин өгөх ажээ. 2019 оны судалгаагаар Javascript нь Stackoverflow болон Github дээрх хамгийн их яригдаж буй сэдвээр тодорсонд гайхах зүйл үгүй.

Тэгвэл энэхүү хүчирхэг хэлний бүхийл гайхамшгийг өөртөө агуулсан, нэмж өргөтгөсөн 2019 оны шилдэг Javascript Фрэймворкоор тодорсон VUEJS-ийг ашиглан та маш богино хугацаанд, монгол хэл дээр видео бичлэг үзэн сурахыг хүсч байна уу?

Энэ сургалтыг үзсэнээр та дээрх аргуудад суралцахаас гадна Vuejs-ийг бие даан ашиглан мэргэжлийн вэб сайтыг хурдан хугацаанд хийх чадварыг эзэмшинэ. Та Javascript дээр эхлэн суралцагч байсан ч энэ сургалтыг бүрэн ойлгож суралцах боломжтой. Хамгийн гол нь сургалтын туршид бид хамтдаа Vuejs фрэймворкийн суурь ойлголтуудыг эхнээс нь дуустал нь демо прожектууд дээр туршиж, ажиллуулж үзэх болно.


Сургалтын явцад эзэмшсэн ур чадвараа ашиглан маш богино хугацаанд өндөр хамгаалалттай, хүчирхэг, уян хатан интерактив вэб программыг та бүтээж сурна.

Эцэст нь нэг асуулт асууя. VueJS гэж яг юу вэ?

Энэхүү гайхалтай фрэймворкийг фэйсбүүкийн ReactJS, гүүглийн Angular фрэймворкуудтай өрсөлдүүлэн ердөө ганц залуу бүтээсэн гэвэл та итгэх үү? Энэ залуу өөрөө Гүүглд ажиллаж байсан ба өөрийн хоббигоор бүтээсэн энэхүү фрэймворк нь гарсан даруйдаа дэлхий нийтийн хөгжүүлэгчдийг шууруулж чадсан билээ. Дэлхий нийт ердөө ганц хүн хөгжүүлж байгаа гэдгийг нь ч тоосонгүй, шууд л талархан хүлээн авчээ.

Яагаад ийм их амжилттай байсан юм бол? Юуны өмнө Ларавел фрэймворкийн бүтээгч Тейлор Отвел хэлэхдээ VueJS бол React сурахаас хамаагүй амар бас супер эд байна гэж анх твиттерээр зарлажээ. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг вэб фрэймворкийг бүтээсэн хүний амнаас ийм үг сонсоход хүн бүрийн анхааралд оролгүй яахав.

Өөр гоё юм юу байна вэ? Яагаад та энэ сургалтыг судлаад олж мэдэж болохгүй гэж?



Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 02:00
    Танилцуулга
  2. 06:01
    Формтой ажиллах: Input form binding
  3. 02:48
    Формтой ажиллах: Input form binding үргэлжлэл
  4. 09:01
    Формтой ажиллах: Vue instance object-ийн өгөгдлийг груплэх ба формын инпутэд зарим тохиргоо хийх.
  5. 04:17
    Формтой ажиллах: Textarea-тай ажиллах
  6. 05:19
    Формтой ажиллах: Чекбокс ашиглах ба өгөгдлийг массивт хадгалах
  7. 03:12
    Формтой ажиллах: Радио товч ашиглах
  8. 10:35
    Формтой ажиллах: Сонголт хийх доош унадаг цэстэй ажиллах
  9. 03:28
    Формтой ажиллах: V-model bind дээрх нэмэлтийн тухай
  10. 11:46
    Формтой ажиллах: Формыг дээрх нэмэлтүүдийг ба тэдгээрийн тохиргоо
  11. 06:46
    Формтой ажиллах: Илгээх товчтой ажиллах
  12. 14:22
    Directive - ыг ойлгох нь
  13. 03:19
    Directive - рүү утга дамжуулах нь
  14. 05:23
    Directive - рүү аргумент дамжуулах нь
  15. 05:45
    Directive - рүү modifier дамжуулах нь
  16. 03:59
    Local Directive бүртгэх нь
  17. 07:55
    Multiple modifiers ашиглах нь
  18. 09:55
    Directive - рүү олон утга дамжуулах нь
  19. 06:21
    Локал шүүлтүүр(Local filter)- үүсгэх нь
  20. 05:37
    Глобал шүүлтүүр(Global filter) ба олон шүүлтүүрийг хэрхэн холбох вэ?
  21. 11:30
    Computed hook ашиглан Filter-ийг илүү динамик болгох
  22. 14:33
    Mixin-ийг ойлгох нь. Mixin үүсгэх.
  23. 11:18
    Mixin хэрхэн ажиллаж байгааг тестлэх. Глобалаар mixin ашиглах
  24. 20:44
    Хөдөлгөөнт анимацын тухай (Transitions)
  25. 09:48
    Урсдаг трансишн үүсгэх
  26. 13:41
    Трансишн ба Анимаци шинж чанаруудыг холих
  27. 05:15
    Динамик нэрүүд ба аттрибут ашиглах
  28. 06:09
    Олон элементийн хооронд транисишн тохируулах(Transitioning between multiple elements)
  29. 14:07
    Жаваскрифт дэгээнүүд ба Жаваскрифт анимешнүүдийг ойлгох нь
  30. 12:20
    Жаваскрифт дэгээнүүд ба Жаваскрифт анимешн хийх
  31. 13:08
    Динамик компонент хооронд шилжихдээ анимешн ашиглах
  32. 20:48
    Груп трансишн ашиглан анимаци хийх (Using transition-group to animate a list)
  33. 11:23
    Супер асуулт, хариултын жижиг веб программыг өмнөх мэдлэгээ ашиглан хийж үзэх. Танилцуулга хичээл.
  34. 33:13
    Супер асуулт, хариултын жижиг веб программын гол кодчилол болон трансишныг хийх.
  35. 31:10
    Vuejs Router (vue-router) суулгах, Router-ын тохиргоо хийж, ачааллах
  36. 14:00
    Router-ын горимыг ойлгох(Hash vs History) ба Router линкүүдээр header цэс хийх
  37. 09:56
    Би хаана байна. Идэвхитэй линкүүдийг хэлбэржүүлэх ба Кодоос url-ийг өөрчлөх
  38. 13:55
    Route-д параметр тохируулах, Route-ээс параметр авах, Route-ийн параметрийг өөрчлөх
  39. 08:55
    Эцэг Route-д хүү Route тодорхойлох
  40. 06:56
    UserStart component(Эцэг route)-оос Хүү component(Хүү route)-руу чиглүүлэх
  41. 15:51
    Route link-ийг илүү динамик болгох, Route-ийг нэрлэх. Route рүү хандах хандалтыг илүү халбар болгох
  42. 05:46
    Route дээр query ашиглан параметр дамжуулах
  43. 14:48
    Олон router-view ашиглах, router-view нэрлэх, Redirect method ашиглах
  44. 13:58
    Router-view дээр transition ашиглах, Animation хийх, Route дээр # - ашиглан html DOM-рүү хандах
  45. 26:02
    Scroll төлөвийг удирдах, Route-д хамгаалалт хийх, Хамгаалалт хийхийн өмнө beforeEnter method ашиглах
  46. 18:44
    Хамгаалалтанд beforeLeave method ашиглах, Route-ыг хялбараар ачаалах, browser-ын хурд нэмэгдүүлэх
  47. 14:59
    HTTP request – Vue-resource суулгах, тохиргоо
  48. 13:40
    Firebase(backend) server тохируулах. Өгөгдөл илгээх формыг бэлтгэх, шалгах
  49. 28:21
    Серверлүү пост(post) хүсэлт илгээх, Серверлүү гет(get) хүсэлт илгээх
  50. 11:08
    Vue-Resource-ыг глобаллаар тохируулах, Пост хүсэлт илгээхийн өмнөх боловсруулалт
  51. 04:53
    Пост хүсэлтийн хариунд боловсруулалт
  52. 07:15
    Vue-Resource хаанаас ирдэг вэ?
  53. 14:56
    Vue-Resource санг өргөтгөх(custom acitons) ба URL үүсгэх загварыг ойлгох
  54. 15:41
    Vuex: State Management Pattern + Library танилцуулга
  55. 33:43
    Vuex: Parent and Child component үүсгэх, VUEX суулгах, Centralized State үүсгэх, түүнийг ашиглах
  56. 18:55
    Vuex: getters ашиглах, mapGetters helper function ашиглан getters-ыг хаялбаршуулах
  57. 12:50
    Vuex: mutations ашиглах, mapMutations helper function ашиглан mutations-ыг хаялбаршуулах
  58. 20:05
    Vuex: actions ашиглах
  59. 25:56
    Vuex: Module
  60. 16:01
    Axios: Танилцуулга, axios суулгах, backend(firebase) тохиргоо хийх
  61. 25:12
    Axios: POST ба GET хүсэлт серверлүү илгээх
  62. 15:44
    Axios: Хүсэлт илгээхэд зарим тохиргоог нэмэлтээр хийж өгөх(global configuration)
  63. 11:43
    Axios: Interceptors ашиглах
  64. 09:54
    Axios: Custom instances default үүсгэж component-д ашиглах
  65. 04:35
    Authentication in Vue Apps. SPA-ны ажиллах зарчим.
  66. 11:07
    Firebase сервисийн тохиргоог хийх, Хэрэглэгч бүртгэх тохиргоог хийх(Firebase REST API)
  67. 07:37
    Хэрэглэгч нэвтрэх тохиргоог хийх(Firebase REST API)
  68. 24:57
    Хэрэглэгчийн нэвтрэх хүсэлтийг VUEX ашиглан илгээх, өгөгдлийг VUEX-д хадгалах
  69. 25:02
    Бусад component-оос VUEX-рүү хандах, Backend талд token дамжуулах
  70. 06:25
    69-р хичээлийн үргэлжлэл
  71. 14:59
    Route-д хамгаалалт тавих, VUEX State-д тулгуурлан нэвтрэлт хийдэг болгох
  72. 12:02
    Logout
  73. 11:04
    Автоматаар системээс Logout хийх
  74. 26:11
    Автоматаар Login хийх(Нэвтрэх)
  75. 05:03
    Vue CLI 3 Танилцуулга
  76. 06:54
    Шинэ Vue CLI-г ашиглан прожект үүсгэх
  77. 10:02
    Шинэ Vue CLI-г ашиглан прожект үүсгэх хичээлийн үргэлжлэл
  78. 08:32
    Шинэ Vue CLI-г ашиглан ninja-custom прожект үүсгэх
  79. 09:12
    Шинэ Plugin суулгах
  80. 12:00
    Using the GUI
  81. 15:25
    Нинжагийн хортой SMOOTHIE. Аппын танилцуулга, компонентын бүтэц.
  82. 09:51
    Прожектод Material Design framework суулгах(Google), Navbar component угсрах
  83. 22:17
    Index.vue component угсрах
  84. 08:57
    Устгах товч нэмэх
  85. 16:11
    Firestore тохиргоо хийх, Smootie app-даа Firebase сервис суулгах
  86. 22:16
    Firestore-оос өгөгдөл авах, түүнийг дэлгэцэнд харуулах
  87. 04:09
    Firestore-оос өгөгдөл утсгах
  88. 30:13
    Smoothie нэмэх component-ыг угсрах, орц нэмэх input-ыг тохируулах
  89. 17:44
    Ingredients-ын утгуудыг дэлгэцэнд харуулах, Smoothie өгөгдлийг Firestore-д хадгалах
  90. 09:38
    Ingredients-ын утгыг дэлгэцэн дээрээс устгах
  91. 20:07
    Smoothie засах component үүсгэх, slug ашиглан firestore-оос өгөгдөл шүүж авах
  92. 20:49
    Smoothie засах Формоо засаж дуусгах, Firestore-т байгаа өгөгдлийг шинэчлэх
  93. 16:45
    Бэлэн болсон прожектыг серверт байршуулах /Build & Deploy to Firebase/

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 210 | Үнэ: 49,000₮
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ: 49,000₮
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3000 | Үнэ: 49,000₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь (Laravel, VueJS, Pusher, JWT)
Хугацаа: 15 цаг 28 мин | Сурагчид: 290 | Үнэ: 49,000₮
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1734 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ git hub deereee bairshuulaad ugj bolohgui yu?
2022-05-26 19:12:03
❤️ Дажгүй шүү.
2022-01-24 11:03:58
❤️ i liked it
2021-08-24 09:04:33
❤️ багш даа баярлалаа мэдэхгүй юмаа асууж баймаар байна
2020-12-10 18:24:35
❤️ Сургалт эхлээд тааруухан эхэлсэнээ сүүлдээ үнэхээр хэрэгцээтэй, бичлэгийн хувьд ч чанартай, маш агууламж сайтай, хэрэгтэй сургалт болж явагдаж байна.

Золбоо багшд тусгайлан талархаж баяр хүргэмээр байна. Ийм сайхан сургалтыг цаг зав гарган оюутнууд бидэнд улам ойлгомжтой сайхан зааж буйд баярлалаа. Нэг зүйлийг ойлгуулахын тулд дахин дахин жишээ авч тайлбарлаад байгаа нь үнэхээр их таалагдлаа. Компонентуудыг сайн ойлгохгүй байсан ч гэсэн багшийн уйгагүй зүтгэлийн үр дүнд маш сайн ойлгож эхэлж байна.

Axios сургалт дээр хянах самбар эхнээсээ гарахгүй байсан. Одоо ч гэсэн гараагүй л байна. Хойшид гарах байх гэж найдаж байна. Ер нь цаашид шинэ сэдэв эхлэхдээ github дээр тавихаас гадна бүх компонентуудыг дэлгэц дээрээ нэг халь гүйлгэж харуулаад эхлэмээр байна. Тэгэхгүй бол зарим нэг сэдвүүдийн доторх код өөрчлөгдсөнөөс болоод нэлээд хожуу алдаа нь илэрч гарч ирээд байна.

Баярлалаа
2020-11-07 17:18:53
❤️ Бага зэрэг таалагдсангүй ээ яриа нь жоохон сул болон царгилттай сонсогдоод байнаа түүнээс бол хичээлийн агуулга бол таалагдаа бас жижигхэн хэмжээний мэдээний эсвэл захиалгийн веб хийж болох уу
2020-10-30 01:47:25
❤️ Сургалт их таалагдаж байгаа баярлалаа
2020-02-18 11:46:46
❤️ Дууны хувьд ганц нэг хичээл дээр асуудалтай байгаа санагдсан бусдаар бол маш сайн сургалт болсон байна баярлалаа
2019-12-02 14:25:04
❤️ VueJs -ийн сонирхолтой олон боломжууд таалагдаж байна.
2019-10-30 11:13:46