Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Хэрэв та php хэл дээр хамгийн хурдан хялбараар орчин үеийн шаардлагад нийцсэн, хурдтай, уян хатан, өргөтгөхөд хялбар, хүчирхэг вэб сайт бүтээе гэвэл гарцаагүй Ларавел фрэймворкийг хүн бүр танд санал болгох болно.



Орчин үед вэб аппыг бүрэн эхнээс нь бүгдийг нь өөрсдөө хийх зарчим аажмаар үгүй болсоор байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хөгжүүлсэн маш сайн тестлэгдсэн маш олон вэб сайтуудад ашиглагддаг нийтийн PHP модулийн сангаас өөрт хэрэгтэй модулиудыг өөрийн сайтад холбох замаар вэб аппыг маш хурдан хөгжүүлж байна. Жишээ нь таны апп зураг upload хийж upload хийсэн зургийг төрөл бүрээр боловсруулж ашигладах шаардлагатай бол тохиргоо дээрээ нэг мөр код бичээд л яг үүнийг хийх зориулалттай модулыг холбон ашиглах боломжтой болно.

Ларавел нь яаж хамгийн хялбар, хурднаар вэб сайтыг бүтээх вэ гэсэн санаан дээр үндэслэгдэн бүтээгдсэн байдаг ба хөгжүүлэгч хүмүүстээ ч хамгийн гоё кодыг өгөх зорилготой байдаг билээ. Хэрэв та backend, frontend зэрэг хоёр өөр технологи суралгүйгээр нэг дор нэг л фрэймворк ашиглан вэбийг хурдан хийхийг хүсвэл мөн л энэ шийдлийг Ларавел өгдөг юм. Өөрөөр хэлбэл та Ларавелээр frontend талаа ч backend талаа ч тэр байтугай гар утас бусад төхөөрөмж рүү гаргах рест апи талаа ч маш хялбар хийж өгдөг билээ.

Хэрэв та PHP хэлийг мэддэг гэхдээ өөрөө нэг л сайн вэб сайт бүрэн бүтэн хийж чаддаггүй бол энэ сургалт танд гайхалтай тусалж таныг мэргэжлийн өндөр төвшний хөгжүүлэгч болгож чадна гэдгийг би танд баталж байна. Учир нь амжилттай вэб сайтны хамгийн гол үзүүлэлт бол хэсэг бүртээ чанарын өндөр төвшинд шалгагдсан код ажиллаж байх явдал юм. Гэтэл та зөвхөн PHP хэл ашиглан тийм хэмжээнд код бичье гэвэл олон сарын хүнд хүчир хөдөлмөр шаардагдах болно. Гэтэл Ларавел фрэймворк танд вэб сайтны бүх хэсэгт хэрэг болох өндөр чанартай кодуудыг шууд нэгтгэн оруулж вэб сайтыг илүү чанартай блокуудаар шууд угсарч буй мэт хурдан бүтээх боломжийг олгодгоороо супер юм. Өөрөөр хэлбэл та хийж эхлэхээсээ авахуулаад л өндөр төвшний чанартай вэб шууд бүтээж эхлэх ба бүтээх хугацаа нь өөрөө хийхтэй харьцуулбал асар бага болж ирдэг, чанарын хувьд дэлхийн хэмжээнд байх боломжтой байдаг тул үнэхээр таны болон таны ажиллаж буй компаны цаг зав, хөрөнгийг хэмнэдэг билээ!

1234.mn сайт дээр өөр нэгэн миний Ларавелийн сургалт байгаа : Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь (Laravel, VueJS, Pusher, JWT) Энэ хоёр сургалт юугаараа ялгаатай вэ гэж олон хүн асуудаг.

Ялгааг нь би доор бичлээ :

- Цахим ажлын байрны сургалт нь илүү ХИЙЖ БУЙ ТӨСӨЛ ТАЛ РУУГАА анхаарсан сургалт юм
- Онлайн форумын сургалт нь илүү ЛАРАВЕЛ ФРЭЙМВОРКИЙГ ОЙЛГУУЛАХ тал руугаа юм
- Онлайн форумын сургалтанд real time push notification-ийг хэрхэн вэб дээр хийдгийг үзүүлсэн (Pusher)
- Алийг нь ч үзсэн та бодит төсөл дээр даган хийж өндөр төвшний мэдлэг авах болно
- Би танд хоёуланг нь дарааллуулан үзэхийг зөвлөж байна

Ингээд та Ларавелийг бодит апп хийх замаар сурахыг хүсч байвал энэ сургалт танд яг тохирох болно. Бид энэхүү сургалтаараа ажлын байрны зарыг байрлуулах платформыг эхнээс нь дуустал танд хийж үзүүлэх болно. Тэгэхээр энэ сургалтыг үзэж, сургалт дээрх төслийг дагаж хийж дууссаны дараа та өөрөө бие даан Ларавел аппуудыг цааш нь эхнээс нь хийж явахад ямар ч асуудалгүй болох билээ.

Ер нь хэл юмуу технологийг сурах хамгийн сонирхолтой зам бол бодит амьдралын системийг шууд хийж үзэх замаар асуудал бүрийг бодитоор харж, шийдэж, хэрэгжүүлэх замаар суралцвал хамгийн хурдан сурдаг бөгөөд бас мартагддаггүй билээ!

Бидний хийх ажил хайх систем нь дараах хэсгүүдтэй томоохон бодит амьдарлын систем юм:
- Ажил олгогчийн хэсэг (Ажлын зар оруулах, ажилд орох хүсэлт өгсөн хүмүүстэй ажиллах, имэйлээр зарлах, бусад...)
- Ажил хайгчийн хэсэг (Заруудыг үзэх, хайх, хүсэлт өргөдөл явуулах, бусад...)
- Админы хэсэг (сайт дээр нийтлэл тавих, бусад...)

Энэхүү системийг бүтээх явцдаа бид дараах технологиудыг ашиглах болно:
1. laravel 6
2. Vuejs
3. Xampp
4. Mysql Workbench
5. Composer
6. Git bash
7. NodeJs

Ингээд та орчин үеийн PHP вэб хөгжүүлэгч болоход бэлэн үү? Сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 04:22
    Танилцуулга
  2. 15:38
    Хөгжүүлэлтийн орчин бэлтгэх
  3. 14:50
    Өгөгдлийн санг зохион байгуулах
  4. 17:07
    Route-ын суурь ойлголтууд
  5. 06:50
    Сайтад зочлох замыг тохируулах, URL-тохиромжтой угтваруудыг нэмж оруулах(Route prefix)
  6. 30:38
    Route model binding - ийг ашиглан контроллерлуу хялбараар утга дамжуулах, контроллерын үйлдлүүдийг хялбарчлах.
  7. 08:16
    Хуудаслалт(Paginate) хийх
  8. 12:07
    Migration and seeding ашиглан өгөгдлийн сан зохион байгуулах, системийг тестлэх зорилгоор хуурамч өгөгдлөөр өгөгдлийн санг дүүргэх
  9. 09:24
    Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to one холболт 1-р хэсэг
  10. 06:21
    Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to one холболт 2-р хэсэг
  11. 18:59
    Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to many холболт 1-р хэсэг
  12. 09:29
    Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. One to many холболт 2-р хэсэг
  13. 15:09
    Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. Many to many холболт 1-р хэсэг
  14. 05:13
    Өгөгдлийн сан дахь хүснэгтүүдийг холбох. Many to many холболт 2-р хэсэг
  15. 21:46
    CRUD 1-р хэсэг Create method, өгөгдөл үүсгэх функцыг байгуулах
  16. 08:57
    CRUD 2-р хэсэг Store method, хадгалах функцыг байгуулах
  17. 26:58
    CRUD 3-р хэсэг Update method, өгөгдлийг засах функцыг байгуулах
  18. 08:50
    CRUD 4-р хэсэг Show method, харах функцыг байгуулах
  19. 08:16
    CRUD 5-р хэсэг Delete method, устгах функцыг байгуулах
  20. 20:19
    CRUD 6-р хэсэг Validation, шалгах функцыг байгуулах
  21. 17:02
    Laravel helper guide буюу текстэн мэдээлэлтэй ажиллах туслах функцүүд
  22. 11:34
    Laravel helper guide буюу URL-тай ажиллах туслах функцүүд
  23. 10:38
    Laravel helper guide буюу массив ба объёкттой ажиллах (Arrays & Objects)
  24. 07:38
    REST API ба түүний тохиргоог хийх
  25. 16:42
    REST API ашиглан өгөгдлийн санд өгөгдөл хадгалах функц байгуулах
  26. 06:30
    REST API Өгөгдлийн сангаас өгөгдөл авах ба харагдах интерфэйсийг тохируулах
  27. 06:42
    REST API өгөгдлийг шинэчлэх ба put, patch төрлийн хүсэлтийг ашиглах
  28. 07:45
    REST API өгөгдлийг устгах ба resource ашиглах
  29. 10:35
    Төсөл - 3. Зургийн цомог үүсгэх. Өгөгдлийн санг зохион байгуулах.
  30. 22:32
    Төсөл - 3. Нэг зураг storage-д хадгалах
  31. 27:10
    Төсөл - 3. Олон зураг storage-д хадгалах
  32. 18:02
    JQUERY ашиглан олон файлын input field үүсгэх
  33. 29:37
    JQUERY ашиглан олон зураг upload хийх
  34. 19:12
    Төсөл - 3. Хяналт(Validation) хийх
  35. 12:17
    Төсөл - 3. Зургийн цомгийн загвар гаргах
  36. 17:19
    Төсөл - 3. Өгөгдлийн сангаас зургийн цомгийн нэрийг GET хүсэлт илгээн, динамикаар өгөгдөл авах
  37. 16:57
    Төсөл - 3. Зургийн цомогт харъяалагдах бүх зургийг өгөгдлийн сангаас авах
  38. 16:17
    Төсөл - 3. Зургийн цомгоос зураг устгах
  39. 17:00
    Төсөл - 3. Modal цонх ашиглах устгах үйлдлийг зөвшөөрөх
  40. 04:28
    Төсөл - 3. Modal цонх ашиглах устгах үйлдлийг зөвшөөрөх (үргэлжлэл)
  41. 21:58
    Төсөл - 3. Зургийн цомогруу олон зураг нэмэх ба кодыг цэгцлэх
  42. 30:39
    Төсөл - 3. Зургийн цомгийн зургийг өөрчлөх
  43. 31:07
    Төсөл - 3. Seeder ашиглан админ хэрэглэгчийн өгөгдлийг өгөгдлийн санд нэмэх
  44. 23:11
    Төсөл - 3. Route дээр middleware тавьж хамгаалалт хийх ба Админ хэрэглэгчтэй холбоотой линкүүдийг нуух
  45. 07:12
    Төсөл - 3. Route дээр middleware тавьж хамгаалалт хийх (Үргэлжлэл)
  46. 43:05
    Төсөл - 3. Зургийн хэмжээг өөрчлөх(Image Intervention)
  47. 24:57
    Төсөл - 4. Цахим ажлын байрны систем бүтээх - Шинэ ларавел прожект суулгах. Model, Migration, Factory, Controller үүсгэх.
  48. 16:16
    Фолдерын бүтэц ба migration файлыг тохируулах
  49. 32:15
    Seeder ашглан jobs, users, companies хүснэгтүүдийг өгөгдлөөр дүүргэх
  50. 19:47
    Ажлын байрны жагсаалт харуулах хуудасны загвар гаргах, Өгөгдлийн сангаас ажлын жагсаалтыг авах, Дэлгэцэнд жагсаалтаар харуулах
  51. 29:12
    Ажлын байр ба Компаны дэлгэрэнгүй мэдээлэл
  52. 19:31
    Компаны хуудсын загвар гаргах
  53. 22:23
    Ажил хайгчаар системд бүртгүүлэх
  54. 16:19
    Ажил хайгчийн профайл загварыг хийх
  55. 27:13
    Ажил хайгчийн ерөний мэдээллүүдийг засах форм дээр ажиллах
  56. 22:36
    Хэрэглэгчийн ажил байдлын тодорхойлолт ба Хэрэглэгчийн ажлын анкеттай ажиллах форм дээр ажиллах
  57. 25:40
    Хэрэглэгчийн профайл зургийг шинэчлэх ба бүх формуудын хүсэлт дээр шалгалт тавих
  58. 13:13
    Өгөгдлийн санд өөрчлөлт хийх. phone_number баганыг өмнө үүсгэсэн хүснэгтэнд нэмж оруулах. MVC бүтцийн дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах.
  59. 48:19
    Ажил олгогчыг бүртгэх. MVC угсрах.
  60. 17:30
    Ажил олгогчын мэдээллийг засан хуудасны загвар гаргах
  61. 15:08
    Ажил олгогчын мэдээллийг шинэчлэх
  62. 28:31
    Ажил олгогчын мэдээллийн хуудасны нүүр зургийг шинэчлэх
  63. 15:42
    Ажил олгогчын мэдээллийн хуудасны лого зургийг шинэчлэх
  64. 29:13
    Ажил олгогчын зүгээс ажиллах ажлын байрны форм бэлтгэх
  65. 21:52
    Ажил олгогчын зүгээс ажлын байр нийтлэх
  66. 16:37
    Ажлын байрны форм дээр хяналт тавих
  67. 17:36
    Ажил олгогч өөрийн үүсгэсэн ажлын байрыг жагсаалтаар харах
  68. 20:43
    Ажлын байрыг засах формтой ажиллах 1-р хэсэг
  69. 22:45
    Ажлын байрыг засах формтой ажиллах 2-р хэсэг
  70. 09:29
    JQuery datepicker санг ашиглан огноог засах
  71. 21:43
    Middleware үүсгэх ба Route-д хамгаалалт тавих
  72. 31:47
    Ажил хайгчын өргөдөл гаргах буюу хүсэлт илгээх хэсгийг хийх
  73. 30:40
    Ажил хайгч ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийг хүсэлтийг харах хэсгийг хийх
  74. 30:10
    Зураг, өгөгдлийн сан, код зэрэгт бага зэрэг хяналт хийх
  75. 18:02
    Нүүр хуудсан дахь ажлын байрны жагсаалтын доор Ажил олгогчын жагсаалтыг bootstrap ашиглах КАРД байдлаар харуулах
  76. 11:57
    Бүх ажлын байрын харах
  77. 11:26
    Бүх ажлын байрыг харах хэсгээс шүүлт хийж харах
  78. 27:15
    Хайлт хийх back-end кодыг бичиж, турших
  79. 14:50
    Цахим хаягаар баталгаажуулалт хийлгэх
  80. 10:50
    Цахим баталгаажуулалтыг бодит майл хаягруу явуулж шалгах
  81. 34:17
    Ажил хайгчын зүгээс ажилд орох хүсэлт илгээх хэсгийг Vuejs ашиглан хийх.
  82. 07:55
    Ажил хайгчын зүгээс ажилд орох хүсэлт илгээх хэсгийг Vuejs ашиглан хийх. 2-р хэсэг
  83. 21:18
    Ажил хайгч сонирхож буй ажлын байраа хадгалж авах. 1-р хэсэг
  84. 22:20
    Ажил хайгч сонирхож буй ажлын байраа хадгалж авах. 2-р хэсэг
  85. 23:29
    Ажил хайгч хадгалсан ажлын байраа жагсаалтаар харах
  86. 06:57
    Seeder файл ба зарим алдаануудыг засах
  87. 36:58
    Vuejs ашиглан ажлын байрнаас хайлт хийх. SPA
  88. 18:47
    https://colorlib.com/ сайтаас бэлэн загвар прожектдоо татаж авах. Татсан загвараа системдээ суулгах
  89. 16:49
    Татаж авсан загварын бүтцийн дагуу системдээ тохируулж салгах. Код бичих талбараа цэгцлэх
  90. 26:33
    Master blade буюу үндсэн загвар ба Ажил хайгчыг бүртгэх хуудасны загварыг шинэчлэх
  91. 24:15
    Ажил олгогчыг бүртгэх хуудасны загвар ба нэвтрэх хуудсыг modal window-оор шинэчлэх
  92. 23:05
    Ажлын байрыг харах загвар болон jobs өгөгдлийн санд өөрчлөлт хийх
  93. 42:46
    JOBS өгөгдлийн санд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Ажлын байр үүсгэх, засах формуудыг шинэчлэх
  94. 12:27
    Өгөгдлийн санд хийсэн өөрчлөлттэй холбоотойгоор factory файлыг шинэчлэх
  95. 03:59
    Ажлын байрны хуудас дээр ажлын дэлгэрэнгүй мэдээллүүдийг засах ба Ажил олгогчын хуудасны мэдээллийг шинэчлэв
  96. 13:54
    Үргэлжлэл
  97. 09:25
    Nav цэс дээрх доош задардаг цэсийг засцгаая
  98. 04:14
    Бүх ажлын байрыг харах хэсгийг шинээр суулгасан загварт оруулах
  99. 14:08
    Бүх ангилал болон ажлын байрны тоог нүүр хуудсанд харуулах
  100. 15:16
    Ажлын байрыг ангилалаар шүүж харах
  101. 26:34
    Ажил олгогчдыг жагсаалтаар гаргаж харах
  102. 16:39
    Нүүр хуудсан дахь хайлтын формыг ашиглан ажлын байр хайх
  103. 11:01
    Ажлын байрыг хэн нэгэнд цахим шуудангаар санал болгох нэмэлт хийх. Цахим шуудан явуулах загвар гаргах.
  104. 27:35
    Ажлын байрыг хэн нэгэнд цахим шуудангаар санал болгох нэмэлт хийх. Цахим шуудан явуулах контроллер код бичих.
  105. 08:57
    Ажлын байрыг хэн нэгэнд цахим шуудангаар санал болгох нэмэлт хийх. Цахим шуудан явуулах үед гарах алдаатай ажиллах.
  106. 29:05
    Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийн хэсгийн доор бусад ажлын байрыг санал болгох
  107. 24:26
    Админ удирдлагын систем
  108. 37:22
    Админ удирдлагын систем - Нийтлэл-1
  109. 25:59
    Админ удирдлагын систем - Нийтлэл-2. Нийтлэл оруулах форм угсрах, өгөгдлийн санд хадгалах.
  110. 26:23
    Админ удирдлагын систем - Нийтлэл-3. Нийтлэл дэлгэцэнд харуулах
  111. 29:00
    Админ удирдлагын систем - Нийтлэл-4. SoftDelete ашиглан нийтлэлийг устгах, засах, сэргээх
  112. 08:48
    Админ удирдлагын систем - Нийтлэл-5. Өгөгдлийн санд дахь баганын нэрийг шинэчлэх
  113. 19:38
    Төгсгөлийн хичээл : Нийтлэлийн статусыг өөрчлөх ба Дэлгэцэнд админ хэрэглэгчийн нийтлэл хэвлэх

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
Онлайн форумын бүрэн вэб сайтыг эхнээс нь (Laravel, VueJS, Pusher, JWT)
Хугацаа: 15 цаг 28 мин | Сурагчид: 290 | Үнэ: 49,000₮
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 210 | Үнэ: 49,000₮
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 2
Хугацаа: 20 цаг 18 мин | Сурагчид: 179 | Үнэ: 49,000₮
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ: 49,000₮
PHP мастер сургалт - Хувийн санхүү хөтлөх систем бүтээцгээе
Хугацаа: 22 цаг 4 мин | Сурагчид: 438 | Үнэ: 49,000₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Ларавел Eloquent ORM - Мастерын сэлэм
Хугацаа: 5 цаг 59 мин | Сурагчид: 100 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Package swiftmailer/swiftmailer is abandoned, you should avoid using it. Use symfony/mailer instead.
Package symfony/debug is abandoned, you should avoid using it. Use symfony/error-handler instead.
Package phpunit/php-token-stream is abandoned, you should avoid using it. No replacement was suggested.

суулгах явцад ийм алдаа гараад энийг яаж засвал дээр вэ.
2024-03-07 06:58:03
❤️ Сургалт сайн байна. Сэтгэгдэл өндөр байгаа шүү
2023-03-20 16:20:46
❤️ oilgomjtoi baisan
2021-07-28 14:38:37
❤️ ................................taalagdsan
2021-07-26 05:14:45
❤️ Сайн байна уу,
Тус сургалтыг үзэж дууссандаа баяртай байна. Ларавел фрэмворкыг оюутан байхдаа дипломын ажил дээрээ ашиглаж байсан тэр хугацаанаас хойш вэб хийх гэж оролдоогүй байж байгаад vue.js талаар судалж үзэхээр шийдэж тус сургалтыг худалдаж авсан. Энэхүү сургалт дээр ларавелыг эхнээс нь дуустал нэг нэгэнгүй дэлгэрэнгүй заасан нь мартсан байсан зүйлийг минь сэргээж өгч урам орууллаа. Золбоо багшдаа баярлалаа.
Жаахан сэтгэл дундуур байгаа зүйл нь Vue Js талаар олон хичээл байсангүй... гэхдээ анхан шатны мэдлэг олж авч чадсан.
2021-02-14 09:38:56
❤️ Ih oilgomjtoi hcheel bailaa
2020-11-22 18:09:49
❤️ Таалагдаж байна.
2020-06-02 13:35:29
❤️ баярлалаа
2020-05-21 21:49:29
❤️ torloh heldeerei website iin gol hicheeluudiig uzeeh unheer saihan bas bayrlmaar blaa dahiad iluu olon hicheel oruulj ogooroi gej husyee aan bas une tolboriin huwd unheer setgel hangluun bna bayrin uyeer hymdral uzuulne geden sanaa chin goy bnoo xxa computerin tal deer iimerhuu uyan hatan gazar ih howor bdag bolhoor goy sanagdlaa bayrlalaa
2020-02-29 19:57:08
❤️ Uneheer sain hicheel bolson baina
2020-02-04 19:04:28
❤️ их таалагдлаа
2020-01-29 10:05:49
❤️ eh heldeeree heregtei hicheelee avj bgaadaa mash ih bayrtai bn ajild tani amjilt husey
2020-01-23 11:49:57
❤️ Сэтгэгдэл маш өндөр байна багш минь их ойлгомжтой товч бөгөөд тодорхой заасан байна багш даа ажлийн өндөр амжилт хүсье баярлаа.
2020-01-18 13:12:20
❤️ Мэддэг сэдэвийн хичээлүүдээ сонгосон байна гэхдээ цаашдаа олон хичээл авч үзэх болно баярлалаа
2020-01-17 10:06:41
❤️ сайн чанартай сургалт байна
2019-12-31 13:01:21
❤️ taalagdaj bna unheer ih.
2019-12-27 10:59:10
❤️ sonirholtoi bayrlalaa
2019-12-12 15:44:18
❤️ mash ix taalagdlaa bayrlalaa
2019-12-05 20:59:59
❤️ Ene programm heliig oilgomjtoi zaaj bna bs uur olon programmiin hel hicheel oruulval heregtei bhaa bayrlalaaa
2019-11-30 19:44:48
❤️ Баярлалаа илүү их хичээл нэмж оруулаарай. Анх удаа сурж байгаа болохоор тусламж их авах хэрэг гарсан.
2019-11-08 21:51:31
❤️ thank you
2019-11-04 14:20:11