Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
2016, 2017, 2018, 2019 оны
шилдэг PHP Фрэймворкоор тодорсон Ларавелийг ашиглан та маш хурдан хугацаанд монгол хэл
дээр видео бичлэг үзэн сурахыг хүсч байна уу? Тэгвэл та зөв газраа ирсэн байна.
Тун залуухан (2011) боловч хамгийн хүчирхэг PHP фрэймворк болох Ларавелтэй танилцана уу.
Ларавелийг ашиглан та ойлгомжтой хялбар кодоор, хүчирхэг, найдвартай, хурдтай бас
хамгаалалттай вэб сайт бүтээж чадна. Мөн сурахад маш хялбар! Ямар ч хүчирхэг зүйлийн гол
танигдах шинж чанар нь түүний хялбар байдал билээ.Орчин үед вэб аппыг бүрэн эхнээс нь бүгдийг нь өөрсдөө хийх зарчим аажмаар үгүй болсоор байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хөгжүүлсэн маш сайн тестлэгдсэн маш олон вэб сайтуудад ашиглагддаг нийтийн PHP модулийн сангаас өөрт хэрэгтэй модулиудыг өөрийн сайтад холбох замаар вэб аппыг маш хурдан хөгжүүлж байна. Жишээ нь таны апп зураг upload хийж upload хийсэн зургийг төрөл бүрээр боловсруулж ашигладах шаардлагатай бол тохиргоо дээрээ нэг мөр код бичээд л яг үүнийг хийх зориулалттай модулыг холбон ашиглах боломжтой болно.
Энэ сургалтыг үзсэнээр та дээрх аргуудад суралцахаас гадна Ларавелийг бие даан ашиглан мэргэжлийн вэб сайтыг хурдан хугацаанд хийх чадварыг эзэмшинэ. Та PHP дээр эхлэн суралцагч байсан ч энэ сургалтыг бүрэн ойлгож суралцах боломжтой.
Хамгийн гол нь сургалтын туршид бид хамтдаа Laravel 5, Vuejs фрэймворкийг ашиглан RealTime Forum App-ыг эхнээс нь дуустал нь бүтээж, сервер дээр тавин ажиллуулж үзэх болно. Сургалтын явцад эзэмшсэн ур чадвараа ашиглан маш богино хугацаанд өндөр хамгаалалттай, хүчирхэг, уян хатан вэб программыг та бүтээж сурна. Мөн та Ларавелыг эзэмшихээс гадна PHP-ийн шинэ боломжууд, өөрийн аппыг Facebook-тэй хэрхэн холбох зэрэг олон чухал зүйлсийг сурах болно.
Хэрэв та PHP хэлийг мэддэг гэхдээ өөрөө нэг л сайн вэб сайт бүрэн бүтэн хийж чаддаггүй бол энэ сургалт танд гайхалтай тусалж таныг мэргэжлийн өндөр төвшний хөгжүүлэгч болгож чадна гэдгийг би танд баталж байна. Учир нь амжилттай вэб сайтны хамгийн гол үзүүлэлт бол хэсэг бүртээ чанарын өндөр төвшинд шалгагдсан код ажиллаж байх явдал юм. Гэтэл та зөвхөн PHP хэл ашиглан тийм хэмжээнд код бичье гэвэл олон сарын хүнд хүчир хөдөлмөр шаардагдах болно. Гэтэл Ларавел фрэймворк танд вэб сайтны бүх хэсэгт хэрэг болох өндөр чанартай кодуудыг шууд нэгтгэн оруулж вэб сайтыг илүү чанартай блокуудаар шууд угсарч буй мэт хурдан бүтээх боломжийг олгодгоороо супер юм. Өөрөөр хэлбэл та хийж эхлэхээсээ авахуулаад л өндөр төвшний чанартай вэб шууд бүтээж эхлэх ба бүтээх хугацаа нь өөрөө хийхтэй харьцуулбал асар бага болж ирдэг, чанарын хувьд дэлхийн хэмжээнд байх боломжтой байдаг тул үнэхээр таны болон таны ажиллаж буй компаны цаг зав, хөрөнгийг хэмнэдэг билээ!
Нэгэнт бид Ларавелийг судалж, түүний боломжуудыг нь ашиглаж сурч байгаа тул RealTime Forum аппын кодыг бичихдээ эхлээд нэг аргаар нь хийж байгаад дараачийн хичээлүүдээр өөр аргаар сайжруулах гэх мэт байдлаар хийж явах болно.
Ер нь хэл юмуу технологийг сурах хамгийн сонирхолтой зам бол бодит амьдралын системийг шууд хийж үзэх замаар асуудал бүрийг бодитоор харж, шийдэж, хэрэгжүүлэх замаар суралцвал хамгийн хурдан сурдаг бөгөөд бас мартагддаггүй билээ! Би яагаад онлайн хэлэлцүүлгийн систем сонгосон бэ гэхээр бизнес болон боловсролын бүх л системд ямар нэг зүйлийг хэлэлцэх булан зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд та энэ хэсгийг нь хийнгээ яагаад Ларавел, VueJS сурч болохгүй гэж? Шинэ технологи сурахдаа хэрэггүй юм хийж байхаар бүх газарт хэрэглэгдэх юмийг хийвэл нэг сумаар хоёр туулай буудах болно!
1234.mn сайт дээр өөр нэгэн миний Ларавелийн сургалт байгаа (Laravel6, VueJS - Цахим ажлын байрны систем бүтээх нь) Энэ хоёр сургалт юугаараа ялгаатай вэ гэж олон хүн асуудаг.
Ялгааг нь би доор бичлээ :
- Цахим ажлын байрны сургалт нь илүү ХИЙЖ БУЙ ТӨСӨЛ ТАЛ РУУГАА анхаарсан сургалт юм
- Онлайн форумын сургалт нь илүү ЛАРАВЕЛ ФРЭЙМВОРКИЙГ ОЙЛГУУЛАХ тал руугаа юм
- Онлайн форумын сургалтанд real time push notification-ийг хэрхэн вэб дээр хийдгийг үзүүлсэн (Pusher)
- Алийг нь ч үзсэн та бодит төсөл дээр даган хийж өндөр төвшний мэдлэг авах болно
- Би танд хоёуланг нь дарааллуулан үзэхийг зөвлөж байна
Ингээд асар богино хугацаанд, өндөр чанар бүхий, өргөтгөх боломж бүхий, өндөр хурдтай, өндөр хамгаалалттай, вэб сайтуудыг үйлдвэрлэн гаргах чадвартай орчин үеийн хөгжүүлэгч болохдоо та бэлэн үү?
Сургалт дээрээ уулзацгаая!
Хичээлүүд :
-
5:25Танилцуулга
-
10:09Энэхүү сургалтын үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ?
-
16:10Хөгжүүлэлтийн орчин бэлтгэх
-
21:38Шинэ Laravel төсөл үүсгэж, суулгах
-
13:25Ларавел өгөгдлийн сан зохион байгуулах.
-
4:42Өгөгдлийн сан зохион байгуулах (Question)
-
2:46Өгөгдлийн сан зохион байгуулах (Reply)
-
2:04Өгөгдлийн сан зохион байгуулах (Likes)
-
3:19Өгөгдлийн санг MySql сервер дээр үүсгэх
-
6:32Өгөгдлийн сан хүснэгт холбох(Eloquent ORM)
-
5:18Асуулгын хүснэгтийн холболт хийх
-
4:54Сэтгэгдэл бичих хүснэгтийн холболт хийх(Reply relationship)
-
14:57Өгөгдлийн санг дүүргэх(Factory)
-
11:37Өгөгдлийн санг утгаар дүүргэх(Database seed)
-
5:57Introduction Routing
-
2:12Программ тестлэх багаж (postman)
-
5:06Асуулга (Question CRUD) Read.
-
3:22Route model binding
-
5:22Асуулга (Question CRUD) Delete.
-
14:47Асуулга (Question CRUD) Store.
-
7:15Question resource
-
4:57Асуулга (Question CRUD) Update.
-
10:08Категори нэмэх(Category store)
-
8:01Бүх категори унших, нэг категори унших, устгах (Category read, show, delete)
-
4:55Категори засах(Category update)
-
13:26Бүх сэтгэгдэл үзэх, нэг сэтгэгдэл үзэх.
-
8:42Сэтгэгдэл үүсгэх, устгах
-
10:21Resource for Reply and Category
-
3:54Сэтгэгдэл засах
-
11:35Сэтгэгдэлд like/Dislike систем
-
20:07Json web token танилцуулга ба пакеж суулгах тест
-
04:17Өөрсдийн бүтээж буй Realtime forum app-д JWT-г суулгах тохируулах
-
04:29User.php ба AuthController-уудыг тохируулах
-
12:47JWТокенийг шалгах
-
12:12Хэрэглэгч бүртгэх
-
10:12JWT-д middleware шинээр хийх.
-
13:45Алдааны мэдэгдэлтэй ажиллах.
-
16:15Vuetify суулгах.
-
04:29Vuejs-ийн үндсэн компонент үүсгэх.
-
06:23Үндсэн цэс болон хөл хийх компонентуудыг хийх.
-
04:17Vue-Router суулгах
-
08:09Нэвтрэх компонент
-
08:29Нэвтрэх компонентийн төгсгөлийн хэсэг
-
10:37JWT-ийг шалгаад системд нэвтрүүлэх.
-
08:49User helper class
-
08:10JWT-оор дамжуулан хэрэглэгчийг мэдээллийг локал дээр хадгалж авах Helper class-ыг хийх
-
14:03Token helper class
-
05:44Хэрэглэгчийн нэр болон токен хадгалах
-
14:16Токен шалгаад хэвтрүүлэх болон системээс гаргах
-
13:50Хэрэглэгч бүртгэх форм компонент үүсгэх
-
12:35Хэрэглэгч бүртгэх формоос ирсэн хүсэлтийг шалгах
-
10:14Шинэ хэрэглэгч бүртгүүлсний дараа хэрэглэгчийг системд шууд нэвтрүүлэх
-
11:19Redirect буюу нэвтэрсэн болон бүртгүүлсэн хэрэглэгчийг цааш хэрхэн нэвтрүүлэхийг тодорхойлох.
-
18:20Хэрэглэгч нэвтэрсэн тохиолдолд цэс харагддаг болгох
-
09:20Системээс гарах товчыг ажиллагаанд оруулах
-
07:36Форум компонент угсрах
-
10:55Axios-ашиглан өгөгдлийн сангаас өгөгдөл авах
-
13:261 асуултыг дэлгэцэнд харуулах
-
15:21Асуулт үүсгэх компонентыг бүтээх
-
09:38Markdown editor-ыг Vuejs дээр ашиглах
-
04:10Контроллерлуу TOKEN дамжуулах
-
14:12Шинэ асуулт нэмэгдэх үед хэрэглэгчийн мэдээлэл болон Slug нэмж хадгалах
-
08:11Markdown parse
-
11:06Засах болон устгах товчыг зөвхөн өөрийн үүсгэсэн асуулт дээр гаргаж үзүүлэх
-
05:22Өгөгдлийн сангаас асуулт устгах
-
09:27Асуулт засах компонентыг бүтээх
-
12:48Асуултын мэдээллийн шинэчлэх
-
39:05Ангилал үүсгэх, бүх ангиллалыг харах болон устгах.
-
03:17Ангилал устгах хэсгийн үргэлжлэл
-
07:55Ангилалтай холбоотой мэдээллийг засах
-
05:59Ангилал(Category)-д зөвхөн админ хэрэглэгч хандах
-
05:00Хүмүүсийн үүсгэсэн асуулгад ирсэн сэтгэгдлийг ялгаж авах
-
16:19Бүх сэтгэгдлийг дэлгэцэнд харуулах
-
14:17Хэрэглэгчийн сэтгэгдлийг өгөгдлийн санд хадгалах
-
13:48Сэтгэгдэл хадгалах өмнөх хийчээлийн үргэлжлэл
-
13:17Хэрэглэгчийн сэтгэгдэл устгах (1-р хэсэг)
-
02:47Хэрэглэгчийн сэтгэгдэл устгах (үргэлжлэл)
-
14:16Сэтгэгдэл хэсгийг засах - 1
-
06:08Сэтгэгдэл хэсгийг засах - 2
-
21:41Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд reaction нэмэх
-
11:45Мэдэгдэл 1
-
01:09Мэдэгдэл 2
-
14:18Хэрэглэгчид мэдэгдэл хүргэх 1
-
06:28Хэрэглэгчид мэдэгдэл хүргэх 2
-
10:44Pusher суулгах
-
13:00Real time like
-
06:16Realtime like төгсгөлийн хэсэг
-
05:16Broadcasting notifications
-
06:12Pusher-луу JWT дамжуулах
-
14:09Realtime-аар мэдэгдэл ба сэтгэгдлийг ажиллуулах 1-р хэсэг.
-
02:41Realtime-аар мэдэгдэл ба сэтгэгдлийг ажиллуулах 2-р хэсэг.
-
09:46Хүчингүй болсон токентэй ажиллах.
-
10:18Токен өөрчлөх ба түүнтэй холбоотой алдаатай ажиллах.
-
03:32Токен эвдлэх, болон түүнийг дахин сэргээх
-
05:40Хэрэглэгч нэвтрээгүй үед сэтгэгдэл бичих формыг харуулахгүй болгох
-
12:41Realtime forum reply count
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын
сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 210 | Үнэ:
49,000
|
|
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын
сэлэм - 2
Хугацаа: 20 цаг 18 мин | Сурагчид: 179 | Үнэ:
49,000
|
|
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын
хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ:
49,000
|
|
PHP мастер сургалт - Хувийн санхүү хөтлөх
систем бүтээцгээе
Хугацаа: 22 цаг 4 мин | Сурагчид: 438 | Үнэ:
49,000
|
|
Laravel6, VueJS - Цахим ажлын байрны систем
бүтээх нь
Хугацаа: 35 цаг 36 мин | Сурагчид: 298 | Үнэ:
49,000
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==