Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Орчин үед өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй хурдтай технологи, их өгөгдлийн хөгжлийг даган вэб апп, мобайл апп болон бусад шаардлагатай програмуудыг асар богино хугацаанд хийх зайлшгүй шаардлага үүссэнийг бизнес эрхлэгчид улам бүр анзаарч эхэлж байна.

Хэн зөв бүтээгдэхүүнээр хурдтай зах зээлд нэвтэрнэ, тэр бизнес амжилт олж байна. Арван жилийн өмнөх шиг хэдэн сараар эсвэл жил дамнан системийг төлөвлөн бүтээх талаар санах ч хэрэггүй цаг үе иржээ! Амжилттай бизнесүүд ердөө 1-6 сарын дотор гарч ирж зах зээлийг эзэлж байна. Яаж тэр вэ?

Өмнө нь бизнесүүд вэб сайтаа React, javascript эсвэл PHP-ээр, андройд утасны аппыг Java эсвэл котлиноор, iOS утасны аппыг Swift-ээр, энэ бүхний ард байх backend-ээ Laravel ч юмуу Java Spring эсвэл бүр Python, Ruby зэрэг зүсэн бүрийн технологи ашиглаж хийхээс өөр аргагүй байдаг байлаа. Учир нь бүгдийг нь хийдэг нэг технологи байгаагүй хэрэг. Сая дурдсан технологиуд нь хоорондоо ямар ч холбоогүй, ихэвчлэн тэс өөр өөр програмчлалын хэл дээр бичигдэнэ. Ингэхээр технологи бүрийг мэддэг төрөл бүрийн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах шаардлагатай болох ба цалин мөнгөний зардал өндөр гарна. Дээр нь жишээ нь андройд аппыг хийж байхад бусад багийнхан туслах ямар ч боломжгүй, вэб дээр хийсэн яг ижил кодыг апп дээр өөр технологиор давтан хийх зэрэг асуудлаас болоод төслийг гүйцэтгэх хугацаа урт болдог байсан байна.

Тэгвэл хэдхэн жилийн өмнөөс бүх зүйлийг ганц хоёрхон технологи ашиглан гүйцэтгэх боломжтой болсон нь шинэхэн стартапуудыг борооны дараах мөөг шиг хурдтай бий болох боломжийг өгч байна. Ямар технологи гэж бодож байна?

Энэ бол Javascript, React хоёрын хослол юм. Та React, Javascript хоёрыг ашиглан хүчирхэг SPA вэб апп, iOS апп, андройд апп, UWP (universal windows platform app), pwa (progressive web app), энгийн windows програм (electron) гээд л бүгдийг хийж чадна. Back end-ээ мөн л Javascript ашиглан (NodeJS, Express, MongoDB) хийж орхино. Өөрөөр хэлбэл React дээр ажилладаг вэбийн багийнхан одоо шууд нэмж юм суралгүйгээр гар утасны аппуудыг бүтээх чадвартай гэсэн үг юм. Ер нь React нь өөрөө ч цэвэр Javascript шүү дээ! Тиймээс бүр цаадах утгаараа ганцхан технологи ч гэж хэлж болох нь...

Энэ утгаар стартап компани ганцхан програмисттай байсан ч болохоор байгаа нь гайхалтай хэрэг! Ямар их мөнгө, цаг хугацааг хэмнэх билээ! Тиймээс Javascript, React, React Native, Redux, NodeJS, ExpressJS, MongoDB эзэмшсэн хөгжүүлэгч орчин үеийн хамгийн эрэлттэй үнэ цэнэтэй нэгэн болж байгаа билээ! ( Эдгээр нь бүгд Javascript технологи бөгөөд 1234.mn дээр нарийвчлан заасан байгаа )

Тэгвэл React Native гэж юу вэ? Энэ технологийг 2015 онд Фэйсбүүк компаниас гаргасан бөгөөд React болон Javascript технологийг ашиглан iOS, андройд утасны натив буюу төрөлх аппуудыг хөгжүүлэх боломжийг өгдөг. Өөрөөр хэлбэл React Native -ийг ашиглан та нэг кодоор л ВЭБ, АНДРОЙД, iOS, UWP аппуудыг бүтээж чадна. Бүтээсэн апп маань натив тул өндөр хурдтай бөгөөд уг апп iOS утас дээр яг л iOS апп шиг, андройд утас дээр яг л андройдын бусад аппуудтай адилхан харагддаг онцлогтой. Хэрэв та яг натив хэлээр нь (Java, Swift) хөгжүүлбэл нэг бизнесийн аппын андройд хувилбарыг 6 сарын хугацаанд гаргалаа гэхэд яг л ижилхэн iOS хувилбарыг нь хийхэд мөн л 6 буюу түүнээс удаан хөгжүүлэх болно. Харин React Native ашиглавал хоёуланг нь нэг зэрэг магадгүй 2-3 сарын дотор хийх боломжтой юм! Гайхалтай байгаа биз!

За тэгэхээр энэхүү сургалтыг үзсэнээр та юу сурч эзэмших вэ гэдгийг товчлон жагсаая:
- Хөгжүүлэлтэнд хэрэгтэй орчинг суулгаж тохируулж бэлтгэнэ
- React болон Javascript дээрх ойлголтуудаа гүнзгийрүүлэн эзэмшинэ
- Expo ашиглаж болон ашиглалгүйгээр аппыг хөгжүүлэх
- Windows болон Mac үйлдлийн систем дээр хөгжүүлж сурах
- Үндсэн компонентуудтай танилцах, ашиглаж сурах
- Шинээр компонент бүтээн ашиглах
- Компонентуудыг хэлбэржүүлж дизайн бэлтгэж сурах
- Дэлгэц үүсгэх
- Дэлгэц хооронд шилжих, өгөгдөл дамжуулах
- Төрөл бүрийн дэлгэцэнд тааруулж ажиллах интерфэйс бүтээх
- Форм, хэрэглэгчийн оруулсан өгөгдөлтэй ажиллах
- Гуравдагч компонентуудын сантай танилцах, ашиглах
- Төлөв гэж юу түүнтэй хэрхэн ажиллах
- React context, hooks зэрэг орчин үеийн элементүүд ашиглах
- Утасны камер, файлын систем, GPS болон утасны онцлог мэдрэгчүүдийг програмчлах
- Зураг upload хийх, боловсруулах
- Аппыг алхам алхмаар ажиллуулж алдааг олох, тестлэх
- React функц компонент, контекст болон hooks ашиглан ажиллах
- Рест апи дуудаж ажиллах
- Утас дээр AsyncStore ашиглан өгөгдөл хадгалах
- Утас дээр SQLite ашиглан өгөгдөл хадгалах
- Jwt токен гэж юу болох, юунд ашиглах
- Push notification гэж юу болох хэрхэн ашиглах
- Логин хийх, токентой ажиллах
- React animation ашиглах
- http протокол болон түүний хэрэглээ
- Postman ашиглан рест апи турших
- React Native, Expo сайтын тусламжийг ашиглаж сурах
- MongoDB, Express, NodeJS, Mongoose ашигласан Амазон номын дэлгүүрийн backend-ийг ажиллуулж турших
- Амазон номын дэлгүүрийн аппыг iOS болон андройд хувилбараар эхнээс нь дуустал хийж, тестлэж ажиллуулах
- хийсэн аппаа App Store болон Play Store дээр байрлуулах
- on air update буюу хэрэглэгчийн утас дээрх аппыг Play Store оруулалгүй update хийх
- бусад ....

зэрэг орчин үеийн мобайл апп хөгжүүлэгчийн хийж чаддаг байх ёстой бүх л зүйлийг хийж сурах болно!

Энэ сургалтыг үзэхэд юу шаардагдах вэ?
Хэрэв та 1234.mn дээр байгаа React, Javascript, Rest API зэрэг сургалтуудыг үзсэн бол энэ сургалт танд маш хялбархан, яг л гэртээ байгаа мэт байх болно. Энэхүү сургалтаар хийх аппынхаа back end тал дээр бид "Rest API backend эхнээс нь дуустал" сургалтаар хийсэн системийг шууд танилцуулан ашиглах юм. Хэдий тийм боловч ашиглах бүх л ойлголтуудыг эхнээс нь тайлбарлаад явах тул та хүсвэл шууд үзэх ч боломжтой юм. Ер нь бол Javascript хэлний хялбар мэдлэгтэй байхад энэ сургалтыг та эзэмших боломжтой гэж ойлгож болно. Хэрэв та iOS апп бүтээх бол iMac эсвэл Macbook Pro зэрэг компьютер байвал давуу тал болно. Гэхдээ л бид Expo системийг ашиглан windows системтэй компьютер дээр ч iOS апп хөгжүүлэх боломжтой билээ.

Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
Мобайл аппыг андройд болон iOS утсанд зориулж мэргэжлийн түвшинд хөгжүүлж сурах хүсэлтэй оюутнаас эхлээд мэргэжлийн програмистууд хүртэлх бүх хүнд зориулагдсан.

Сургалтын онцлог
Бидний хийсвэр стартап болох Амазон номын дэлгүүрийн iOS болон андройд аппыг хөгжүүлэх байдлаар хийгдэх тул практикт суурилсан сонирхолтой хэлбэрээр явагдах юм. (Дашрамд хэлэхэд Rest API сургалт дээр Амазон номын дэлгүүрийн вэбийг React дээр, backend-ийг нь Express, MongoDB, Mongoose, NodeJS ашиглан бүтээсэн билээ)

За ингээд сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 28:11
    Энэ сургалтаар та юу сурч эзэмших вэ?
  2. 30:07
    Мобайл апп хөгжүүлэлтийн товч түүх
  3. 30:18
    VS Code editor суулгах, тохируулах
  4. 20:14
    Windows пс дээр ажиллах орчноо бэлтгэх, анхны аппаа бичиж АНДРОЙД гар утас дээр ажиллуулцгаая
  5. 03:55
    Expo комманд олдохгүй байна гээд ажиллахгүй байвал яаж засах вэ?
  6. 21:56
    IPHONE утас дээр аппаа ажиллуулах, windows дээр android studio суулган андройд emulator дээр аппаа ажиллуулах
  7. 20:13
    Mac компьютер дээр xcode, android studio суулган аппаа emulator, simulator дээр ажиллуулцгаая!
  8. 23:59
    React native аппын бүтэц, react компонент болон jsx гэж юу вэ, функц компонент болон хэлбэржүүлэлтийн дүрэм
  9. 11:39
    Товчтой ажиллах, Button, TouchableOpacity Alert компонентуудыг ашиглаж товч дээр дарах эвентийг програмчлах
  10. 18:24
    Шинээр дэлгэц үүсгэх, товч дээр даран шинэ дэлгэц рүү шилжих, React Navigation ашиглах
  11. 32:04
    React-ийн цаана байх философи : Declarative, Reactive, Virtual DOM ойлголтууд
  12. 15:08
    Компонент гэж юу вэ? Түүний үүрэг, бүтэц
  13. 24:23
    TextInput, Image, Button ашиглан логин дэлгэц хийцгээе! Өргөн хэрэглэгддэг компонентууд болон тэдний хэлбэржүүлэлт
  14. 24:23
    Өөрийн гэсэн MyButton компонентийг бичих, props ашиглан компонент руу мэдээлэл болон функц дамжуулах
  15. 27:42
    MyInput, MyTextArea компонентуудыг бичих, тохируулах, keyboardType, autoCapitalize, autoCorrect, secureTextEntry, numberOfLines...
  16. 13:38
    Компонентийн дотоод төлөв гэж юу вэ? MyInput дээрх текстийг useState hook хэрэглэн хадгалах, үзүүлэх
  17. 13:17
    Логин дэлгэц дээрээс хэрэглэгчийн утас нууц үг рүү хэрхэн хандах вэ? Props ашиглан функц дамжуулах нь
  18. 13:35
    children props ямар үүрэгтэй вэ? children props ашиглан MyInputArea компонентийг сайжруулж үзье
  19. 18:30
    Компонент хооронд өгөгдөл дамжуулахад ашиглагддаг гурван стратегийн тухай, props drilling проблем гэж юу вэ?
  20. 22:05
    Props drilling проблем туршицгаая, MyInput дээр бичигдсэн текстийг Home компонентоос хэрхэн авах вэ
  21. 27:26
    Flexbox layout гэж юу вэ? Дэлгэцийг төрөл бүрээр хувааж компонентуудыг хэрхэн байрлуулдаг вэ?
  22. 21:15
    FlatList ашиглан мэдээллийг лист хэлбэрээр дүрслэх
  23. 12:50
    FlastList компонентод яагаад key пропс хэрэгтэй байдаг вэ? Netflix шиг хэвтээ лист хийх нь
  24. 27:02
    FlatList листэнд динамикаар элемент хэрхэн нэмэх вэ?
  25. 22:02
    Өөрсдийн гэсэн лист хэрхэн үүсгэх вэ? ScrollView компонент ашиглах
  26. 05:57
    FlatList листээс элемент устгаж үзэцгээе!
  27. 33:43
    Листнээс устгах үед модал цонх үзүүлж устгах эсэхийг баталгаажуулж үзье!
  28. 17:34
    React Native аппыг хэрхэн debug хийж алхам алхмаар ажиллуулах вэ?
  29. 16:27
    MongoDB Atlas дээр cluster үүсгэж MongoDB Compass ашиглаж холбогдох (Rest api эхнээс нь дуустал хичээлээс)
  30. 14:19
    Амазон РЕСТ АПИ төслийг задалж суулгах бэлтгэл ажил, postman суулгах, тохируурах
  31. 28:30
    Амазон РЕСТ АПИ төслийг ажиллуулж сэрвисүүдтэй нь танилцах, Postman environment тохиргоо хийх
  32. 24:37
    Position ашиглаж хэлбэржүүлэх, alignSelf, top, left, right, bottom ашиглан элементүүдийг байрлуулах
  33. 14:29
    AmazonBookStore төслийг шинээр үүсгэх нь
  34. 18:04
    Ном хайх Search компонентийг бичицгээе! Icon хэрхэн оруулж ирэх вэ?
  35. 13:21
    Хайсан текстийг HomeScreen дэлгэц дээр хэрхэн үзүүлэх вэ? Хайлтын утгаа оруулж дууссаныг хэрхэн мэдэх вэ?
  36. 19:35
    Сэрвэрээс хэрхэн өгөгдлүүдээ дуудаж гаргах вэ? Амазон рест сэрвисийг апп дотроосоо дуудах нь
  37. 04:47
    Сэрвэртэй холбогдохгүй байна гэсэн алдаа гараад байвал юу анхаарах вэ?
  38. 14:28
    userEffect hook ашиглан програмын анх ачаалагдах үед категориудыг сэрвэрээс ачаалах нь
  39. 13:43
    Сэрвэрээс өгөгдөл татах үед үүсэх алдааг илрүүлж апп дээрээ хэрхэн үзүүлэх вэ?
  40. 11:30
    Custom буюу өөрийн гэсэн hook хэрэглэн кодын үр ашгийг нэмэгдүүлэх, useCategory hook бичих
  41. 15:10
    CategoryBookList компонентийг бичих, Номнуудыг бэлэн файлаас оруулж ирж ашиглах
  42. 10:41
    FlatList ашиглан номын жагсаалтыг хэвтээгээр үзүүлцгээе!
  43. 19:12
    Book компонентийг бичиж номын мэдээллийг зураг, үнэ, нэр, рэйтингтэй нь үзүүлцгээе!
  44. 14:55
    Номын өгөгдлийг РЕСТ сэрвисээс татах нь, номын үнийг npm library ашиглан мянгатаар тоймлож үзүүлэх
  45. 15:37
    Номуудаас хайлт хийх, номын мэдээллийг РЕСТ АПИ ашиглан өөрчлөх
  46. 11:26
    Амазон РЕСТ апиг номуудаас текст ашиглан хайдаг болгон сайжруулах нь
  47. 13:44
    Сэрвэрээс өгөгдөл хайх шийдлийн танилцуулга, хайлт хийхэд категориудын номын тоог үзүүлэх
  48. 20:24
    Апп дотроосоо сэрвэрээс апи дуудан хайлт хийх, serverSearchText шинэ дотоод төлөвийг HomeScreen компонентод нэмэх
  49. 20:57
    Сэрвэрээс мэдээлэл татах хооронд түр хүлээнэ үү гэсэн тэмдэг үзүүлэх нь
  50. 11:13
    Номуудыг бүтэн дэлгэцээр скролддог болгох, зохиогчийн нэрсийг гаргах бусад жижиг засварууд
  51. 08:01
    Өөрийн хийсэн аппыг EXPO дээр байрлуулж утаснаасаа ажиллуулах
  52. 16:35
    1234.mn дээр шинээр нэмэгдсэн хичээлүүдийг үзүүлдэг апп хийцгээе!
  53. 19:12
    Номын дэлгэрэнгүйг үзүүлэх дэлгэц рүү шилжих нь, navigation, useNavigation ашиглах
  54. 14:02
    Дэлгэц хооронд мэдээлэл дамжуулах, Navigation parameter ашиглах нь
  55. 18:23
    Async, await ашиглан сэрвэрээс унших, Номын мэдээллийг сэрвэрээс уншиж авчрах
  56. 23:22
    Өмнөх дэлгэц рүү параметер дамжуулах, navigation push, pop, popToTop, initialParams ашиглах
  57. 26:33
    Header өнгө, текст өнгө солих, Header текстийг параметрээр дамжуулах, header дээр зураг гаргах
  58. 23:10
    Header дээр товч байрлуулах, useLayoutEffect hook ашиглах
  59. 18:18
    Header дээрх бусад тохиргоонууд BACK товчийг өөрчлөх, тунгалаг болгох, useHeaderHeight hook ашиглах
  60. 08:43
    BACK товч дээрх ажиллагааг солих HeaderBackButton компонентийг ашиглан буцах үед баталгаажуулдаг болгох
  61. 16:23
    HamburgerMenu цэсийг баруун дээд өнцөгт хоёр янзаар хийж үзэцгээе, react-native-header-buttons ашиглах
  62. 11:28
    Drawer цэс нэмэх, StackNavigator.js файл руу navigation кодыг зөөх
  63. 10:14
    Бүртгүүлэх болон Логин дэлгэцийг нэмж Drawer цэсэнд холбоцгооё!
  64. 28:00
    REST апи дуудан хэрэглэгчийг аппаас бүртгэдэг болгох нь
  65. 13:45
    Хэрэглэгч бүртгэхэд сэрвэрээс илгээсэн шалгалтын мэдээллийг барьж авч апп дээрээ үзүүлэх нь
  66. 15:48
    AsyncStorage ашиглан утсанд мэдээлэл хадгалах, токенийг хадгалж гаргаж үзүүлэх
  67. 14:30
    Логин хийж нэвтрэх дэлгэцийг ажилладаг болгоцгооё! Нэвтрэх үед токенийг AsyncStorage ашиглан хадгална
  68. 29:39
    Контекст гэж юу вэ? Контекс ашиглан глобаль өгөгдөл үүсгэн ашиглах нь
  69. 31:24
    Логин хийхэд хэрэглэгчийн мэдээллийг контекстэд хадгалж цэсийг зохих ёсоор өөрчилье
  70. 19:01
    Бүртгүүлэх дэлгэцийг контексттой холбох, DRY зарчим хэрэгжүүлэх
  71. 19:18
    Гарах буюу Logout функцийг хэрэгжүүлцгээе!
  72. 31:18
    Програмыг ачаалагдах үед гарах SplashScreen дэлгэцийг хийж логин session-ийг сэргээцгээе!
  73. 27:45
    Нэвтэрсэн админ хэрэглэгчээр ном устгадаг болгоцгооё!
  74. 30:26
    Номыг устгасны дараа үндсэн номнуудын жагсаалтыг хэрхэн дахин сэрвэрээс ачаалж үзүүлэх вэ?
  75. 18:54
    Axios-ийн цаана байх XMLHttpRequest обьект хэрхэн cookie-г дотроо хадгалдаг тухай, logout хийх үед уг cookie-г цэвэрлэе
  76. 18:21
    Устгах үйлдэл хийхэд Authorization header дээр токеноо дамжуулж устгах үйлдлийг амжилттай хийх
  77. 26:52
    Drawer цэсийг өөрийн компонент ашиглан өөрчилцгөөе! React-native-paper сангийн Avatar компонентийг ашиглана.
  78. 09:54
    Өөрчилсөн Drawer цэсийг ажиллагаатай болгоё
  79. 35:19
    Шинэ ном нэмэх дэлгэц, FormText компонентийг бичих, StatusBar, Constants.js ашиглах
  80. 21:23
    Анимаци хэрхэн ашиглах вэ? Шинээр нэмж буй номын мэдээллийг дотоод төлөвт хадгалах
  81. 18:46
    Хэрэглэгч мэдээлэл оруулах үед анимаци бүхий алдааны мэдээллийг үзүүлдэг болгоцгооё!
  82. 17:16
    Switch компонент ашиглан номыг бестсэллэр мөн эсэхийг тохируулдаг болгоцгооё!
  83. 15:38
    Picker компонентийг ашиглан номын категориудаас сонгодог болгоё
  84. 08:24
    Picker компонент доторх категориудын мэдээллийг useCategory hook хэрэглэн сэрвэрээс авч ашиглая
  85. 29:59
    RadioButton компонентийг ашиглан номын категориудыг сонгож үзье!
  86. 22:01
    Шинэ номыг рест апи руу илгээж хадгалцгаая!
  87. 12:18
    Номыг сэрвэр рүү илгээх үед гарах алдааг үзүүлэх, категорийг сонгосон эсэхийг шалгах, хадгалах үед Spinner үзүүлэх
  88. 22:55
    Expo-ийн ImagePicker компонент ашиглан утаснаас зураг сонгох, зурагтай ажиллах эрхийг Permission хэрхэн хүсэх вэ?
  89. 14:35
    ios болон андройд төхөөрөмжийн тохиргооны дэлгэц рүү хэрхэн үсрэх вэ? Linking болон IntentLauncher ашиглах нь
  90. 16:29
    XMLHttpRequest обьект ашиглан номын зургийг сэрвэр рүү upload хийх нь
  91. 28:16
    Upload хийгдэх үед номын mime төрлийг олох, номын зургийг апп талаас нэрийг нь тооцоолж илгээх
  92. 22:14
    Файл upload хийгдэж буй процессийг хувиар дүрслэн үзүүлцгээе! (ProgressBar)
  93. 27:22
    Локал болон Push notification гэж юу вэ? Тохиргооны дэлгэцийг хийцгээе!
  94. 26:00
    Android утсан дээр локал notification гаргах, expo хувилбар нэмэгдүүлэх, кэш цэвэрлэх
  95. 16:59
    expo upgrade хийх үед апп маань ажиллахгүй болбол яах вэ? Хэрхэн пакэж хоорондын зөрчлийг шийдвэрлэх вэ?
  96. 06:49
    iOS дээр локал notification-ийг эрхийг асуун зөвшөөрүүлэх замаар ажилдаг болгох нь
  97. 19:46
    Хямдрал дуусах Notification-ийг хүлээн авч тухайн хямдарсан ном руу үсрэх, notification дээр дарахад хариу үйлдэл үзүүлье!
  98. 16:08
    Push notification буюу сэрвэрээс апп руу notification илгээж апп дээр хүлээн авч үзүүлэх нь
  99. 24:11
    Push Notification –ийг хэрхэн апп хооронд эсвэл бизнесийн сэрвэрээс апп руу дамжуулдаг вэ? APN ба FCM
  100. 10:14
    Нэг физик утаснаас нөгөө физик буюу бодит утас руу push notification илгээж үзэцгээе!
  101. 15:46
    Хэрхэн аппаа build хийж apk файлыг гаргаж авах вэ, app.json дээрх тохиргоог хийж android руу build хийцгээе!
  102. 28:08
    Splash дэлгэц бэлтгээд apk файлыг build хийн гарган авч утсан дээрээ суулгаж туршицгаая!
  103. 18:26
    Firebase api key тохируулах, Firebase project үүсгэн номын дэлгүүртэйгээ холбон build хийх нь
  104. 19:14
    Play Store дээр аппаа байрлуулах, Play console account үүсгэх, Play console дотор юу байдгийг харцгаая!
  105. 10:35
    Project-ийн aab файлыг бэлтгэх, HomeScreen дэлгэц дээрээс линк дээр дарж вэб рүү үсэрдэг болгох
  106. 23:51
    Play store дээр Амазон номын дэлгүүрийг байрлуулж дууслаа!
  107. 06:30
    Дараачийн төсөл: Миний дуртай газрууд (Redux, redux-thunk, Location service, Sqlite, Map, Map Pin...)
  108. 13:44
    Places төслийг шинээр үүсгэх, дөрвөн дэлгэц үүсгэж ReactNavigation холбоод ажиллуулах нь
  109. 19:13
    SQLite баз гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ? документтэй танилцах, жишээ кодыг харах
  110. 18:17
    SQLite базыг үүсгэх db.js файлыг бичиж турших нь
  111. 23:16
    SQLite баз руу бичих, унших, устгах promise уудыг бичиж IIFE ашиглан шалгацгаая!
  112. 16:25
    Шинээр газар нэмдэг дэлгэц рүү товч даран үсрэх, дэлгэцүүдийн header тохиргоог хийх, MyHeaderButton
  113. 21:12
    Redux суулган тохируулах, action, reducer үүсгэж Шинээр газар нэмэх дэлгэцийг бэлтгэх
  114. 27:01
    useSelector, useDispatch hooks хэрэглэн redux-тэй ажиллах, шинэ газрыг хадгалах, бүх газруудыг Redux-аас үзүүлэх
  115. 16:30
    Redux-Thunk ашиглан action дотор sqlite-аас уншилт хийх, гарсан үр дүнг FlatList-ээр харуулах нь
  116. 32:19
    Камераар дуртай газрынхаа зургийг авч дэлгэцэнд гаргах, expo-image-picker ашиглацгаая!
  117. 27:46
    PlaceItem компонент бичих, газрын мэдээллийг базд хадгалах, FlatList сайжруулах нь
  118. 13:31
    LocationPicker, MapPreview компонентуудыг хийцгээе. Мөн үнэний нэг эх сурвалж зарчмаар ImagePicker-ийг сайжруулна
  119. 13:53
    Газрын зургийг апп дээрээ гаргах бэлтгэл, Google static maps api гэж юу вэ? Хэрхэн тохируулах вэ?
  120. 07:57
    Улаанбаатар хотын газрын зургийг апп дээрээ гаргаж туршицгаая!
  121. 19:10
    Утасны одоо байгаа байршлыг авч газрын зураг дээрээ гаргацгаая!
  122. 13:38
    MapView ашиглан газрын зургийг дэлгэц дүүрэн үзүүлэх, газрын зураг дээр зүү хатгах
  123. 34:17
    Газрын зураг дээр Marker буюу зүү байрлуулж хадгалах, маркерийн уртраг өргөргийг sqlite базд хадгалах
  124. 12:18
    Хадгалсан газруудаа эргэн орж үздэг PlaceDetailScreen дэлгэцийг хийцгээе!
  125. 21:28
    Уртраг өргөргөөс гудамжны хаягийг текстээр гаргаж авах Google webservice дуудаж апп дээрээ ашиглацгаая!
  126. 21:15
    Хадгалсан газраа устгах, DetailScreen дээрээс шилжихэд маркерийг өөрчилдөггүй болгож аппаа дуусгацгаая!
  127. 15:51
    Expo documentation сайттай дэлгэрэнгүй танилцаж хаана юу байдгийг нь судлая
  128. 08:04
    Expo төсөлд ашиглаж болох бусад гуравдагч компонентууд, сангуудыг хаанаас олж болох вэ?
  129. 09:22
    Expo managed workflow төслийн сул тал буюу хязгаарлалтуудтай танилцацгаая
  130. 14:32
    Expo managed VS Expo Bare VS React Native CLI хөгжүүлэлтийн гурван аргыг харьцуулж ойлгоцгооё!
  131. 28:08
    Mac дээр React Native CLI ашиглан АНДРОЙД төслийн тохиргоо хийж анхны project үүсгэж ажиллуулцгаая
  132. 05:33
    Mac дээр React Native CLI ашиглан IOS төслийн тохиргоо хийж анхны project үүсгэж ажиллуулцгаая
  133. 04:47
    React Native CLI аппыг физик aндройд гар утас дээр хэрхэн ажиллуулж үзэцгээе!
  134. 17:24
    Windows-д зориулсан Chocolatey болон NuGet package management системүүдтэй танилцая!
  135. 22:06
    Windows систем дээр Андройд хөгжүүлэлтийг тохируулж React Native CLI ашиглан анхны төслөө бичих
  136. 05:48
    andoid, ios хавтсуудад байгаа натив төслүүдийг xcode, android ашиглан ажиллуулж үзэцгээе!
  137. 15:59
    QR код апп дээрээ гаргаж ашиглаж үзэцгээе!
  138. 13:38
    React native cli кодыг хэрхэн хөгжүүлэх вэ? Жишээ болгоод QR кодтой жишээгээ хөгжүүлж үзье
  139. 16:31
    Bare төслийг шинээр үүсгэж ажиллуулж үзэх нь, Java heap санах ойг нэмэгдүүлж build хийх, build алдаануудтай ажиллах
  140. 21:49
    Дуртай газраа хадгалдаг Expo managed төслөө Eject хийн Bare төсөл рүү шилжүүлж, нэмэлт тохиргоог хийж ажиллуулж үзье!
  141. 05:54
    Bare төсөл (CarShop) дээр Expo-ийн видео үзүүлдэг компонентийг тохиуруулан оруулж ирж ашиглацгаая!
  142. 12:37
    Open source React Native төслүүдийг хайж олж судлан мэдлэг чадвараа дээшлүүлэх тухай
  143. 23:14
    Bare болон React native cli төслийг андройд дээр build хийх, тоон гарын үсгээр баталгаажуулсан bundle файлыг нь гаргаж авах нь
  144. 04:45
    Apple developer account буюу хөгжүүлэгчийн 99$ үнэтэй эрхийг хэрхэн худалдаж авах вэ?
  145. 03:26
    ios төслийг app store руу оруулахаар build хийх үед төлбөртэй аккаунт шаардагддагийг харцгаая!
  146. 13:10
    Apple хөгжүүлэгчийн эрх нээгдлээ! Expo managed төслийг ios дээр build хийж ipa файлыг гаргаж авцгаая!
  147. 21:38
    App Store дээр ios аппаа байрлуулцгаая!
  148. 20:22
    Bare болон React native cli төслийг хэрхэн Xcode дээр ios хувилбараар build хийж App Store руу байрлуулах нь
  149. 31:26
    Flutter ба React Native ямар ялгаатай вэ? Алийг нь сонгох вэ?

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000 болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ: 49,000
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3000 | Үнэ: 49,000
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1734 | Үнэ: 49,000
NodeJS ExpressJS REST API Backend эхнээс нь дуустал! (REACT вэб аппын хамт)
Хугацаа: 33 цаг 24 мин | Сурагчид: 1280 | Үнэ: 49,000
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Flutter - Ухаалаг утасны апп хөгжүүлэлт (анхан шат)
Хугацаа: 28 цаг 42 мин | Сурагчид: 934 | Үнэ: 49,000
Next.js блог вэб сайт эхнээс нь - орчин үеийн вэб сайт хөгжүүлэлтийн шинэ давалгаа
Хугацаа: 19 цаг 46 мин | Сурагчид: 740 | Үнэ: 49,000

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Mash vr dvntei surgalt bna
2023-06-13 16:00:11
❤️ good job
2023-04-11 17:12:44
❤️ Window-өөс яаж App store руу File-aa upload хийх вэ
2022-08-19 17:13:45
❤️ Bayarlalaa , uneheer oilgomjtoi , heregtei surgalt bn.
2022-06-30 20:48:08
❤️ Сэдэв тус бүрээр тус тусад нь бичлэг болгосон нь ойлгомжтой байна.
2022-05-09 10:58:32
❤️ Expo suulgaj chaddaggviee tuslaltsaa ogooch /windows 10/
2022-05-05 09:28:36
❤️ ehleed orhod zowhon loginscreen baigaad newtereed oroh ved ene drawer-navigate-uudaa busad screen-ee gargamaar bna yaaj hiih we surgaltaar bvh screen drawer-teigaa hamt ywaad bna navigate
2022-04-22 18:39:34
❤️ programaa ajiluulah gesen chn ingej garch ireed baih ymaa yaah ve "Unable to find expo in this project - have you run yarn / npm install yet?"
2022-03-02 14:23:13
❤️ Маш гоё сургалт байлаа багшдаа баярлалаа
2022-02-24 11:39:57
❤️ ene 10 dugaar hicheel deer delgets hoorond userdeg hicheel zaagaagui bj daraagiin hicheelee zaagaad bhin
2022-02-09 19:22:47
❤️ Сайн давтах хэрэгтэй юм байна, их ойлголт заалаа шүү.
2022-01-21 23:33:40
❤️ Сургалтууд ер нь бүгдээрээ маш их таалагдаж байгаа. Баярлалаа
2021-12-26 23:11:30
❤️ Сургалтууд ер нь бүгдээрээ маш их таалагдаж байгаа. Баярлалаа
2021-12-26 23:11:16
❤️ Goy hicheel bailaa
2021-12-02 17:14:10
❤️ хавсаргасан файл нь хаана байдын
2021-11-27 22:08:07
❤️ Nice
2021-09-09 13:40:54
❤️ Сайн сургалт
2021-09-01 19:14:49
❤️ mash oilgomjtoi goy surgalt bn
2021-07-21 21:01:30
❤️ thanks
2021-07-19 22:12:51
❤️ Энэ сургалтыг үзэх бол React эхнээс нь дуустал сургалтыг сайн үзээд судалвал маш үр дүнтэй. Багшийн заасныг дагаж хийхээс гадна өөрөө нэмэлтээр тухайн сэдэвтэй холбоотой юм хийвэл илүү үр дүнтэй санагдсан.
Энэ сургалтаар жижиг аппликейшнийг бүрэн хийж анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд монгол хэл дээр бүх хичээлээ заадаг учир ойлгохгүй гэх асуудал байддаггүй. Мөн Амараа багш маш ойлгомжтой заадаг учир гар утасны аппликейшнийг өөрийн хэл дээр эхнээс нь зөв цэгцтэй ойлголттой болж цаашид монгол аппликейшнийг дэлхийн тавцанд гаргахаар сайн программист болохын тулд сайн суралцаарай ????
2021-07-19 15:04:47
❤️ Uneheer gaihaltai surgalt, mundag bagsh !
Mash ih taalagdsan.
Hudaldaj awch uzsendee bayrtai bna.
Bayrlalaa
2021-04-07 21:56:37
❤️ Goyo surgalt bnaa, bayarlalaa 1234 iin hamt olond :)
2021-04-02 10:33:36
❤️ Үр өгөөжтэй сургалт байж чадсаан. Энэ сургалтанд хөрөнгө оруулсандаа харамсахгүй байна. Хайж байгаа зүйлээ олж илүү ихийг мэдэж авсан. Дахиад илүү ихийг хийгээрэй. KEEP GOING FORWARD ;)
2021-02-22 09:45:08
❤️ Баярлалаа.
2021-02-15 18:13:43
❤️ Сургалт маш сайн үр дүнтэй бйана
2021-01-25 10:07:22
❤️ mash sain tailbartai oilgomjtoi bgaa.
2021-01-19 09:11:16
❤️ Сургалт маш их таалагдлаа.

expo ашиглахгүй Amazon шиг нэг хичээл байвал бас зүгээр санагдлаа. Ямар асуудлууд үүсч байгаа, хэрхэн шийдэж байгаа гэх мэт.

Анх удаа сурч байгаа, ямарч анхан шатны мэдлэггүй хүүхдүүдэд ойлгомжтай байх үүднээс Сургалтанд ашиглаж байгаа компьютерыг огт юм суулгаагүй байхад нь видеогоо бичээд хэрхэн суулгаж байгааг харуулвал бас зүгээр санагдлаа. Би өмнө нь суулгачихсан гэхгүйгээр.

Баярлалаа.
2021-01-14 12:22:59
❤️ Гар утасны програмчлалын ойлгомжтой сайхан хичээл бэлтгэж өгсөнд баярлалаа. Хичээл маш сайхан ойлгомжтой, дэлгэрэнгүй, тодорхой байлаа. Монголын програм зохиогчдыг дэлхийн түвшинд хүргэх маш чухал үүрэгтэй хичээлүүд болжээ. Ажлын өндөр амжилт хүсье.
Linux үйлдлийн системтэй компьютер дээр React Native , Expo CLI суулгах талаар хичээл бэлтгэж оруулбал сайн байна. Android Studio Emulator суулгаж ашиглах нь удаан, төвөгтэй, хатуу дискийн багтаамж шаарддаг зэрэг хүндрэлтэй байлаа. Тиймээс Genymotion Emulator г хэрхэн суулгаж ашиглах талаар хичээл хийж өгвөл их талархах байна.
2021-01-04 23:53:32
❤️ Best
2020-12-28 15:55:00
❤️ Маш гоё сургалт болсон
2020-12-26 01:28:17
❤️ Сайн сургалт болсон байна. NEXT.JS сургалт хурдан бэлдээд оруулж өгөөрэй багшаа
2020-11-28 11:58:45
❤️ Гайхамшигтай. Амарбат багшийн сургалт бол төгсөрчихсөн сургалт шүү. Хамгийн гоё үг нь сайн ойлгохгүй байгаа бол битгий санаа зовоорой гэдэг үг. Дараа ойлгочихно гэдэг энэ үг сурагч хүмүүсд улам цааш үзэх хүсэл төрүүлэх бөгөөд "Одоо ойлгохгүй ч дараа ойлгоно " гэдэг бат итгэлтэйгээр суралцаж эхэлдэг.

Үнэхээр ч дараа нь урд нь ойлгоогүй зүйлээ "Өө ийм юм байсан байна шүү дээ" гэж ойлгочихсон явж байдаг. Монголын програмистууд 1000 түм болох болтугай.
2020-11-23 23:46:03
❤️ Сургалт маш гоё байна
2020-11-19 19:25:59
❤️ Маш ойлгомжтой ямарч хүн үзээд ойлгохоор сайхан тайлбарласан сайхан сургалт болжээ Амарбат багшдаа баярллаа.
2020-11-19 00:06:45
❤️ Маш гайхалтай сайхан сургалт байна.Ийм дэлгэрэнгүй өргөн хүрээний цогц сургалтыг эхнээс нь дуустал амтархан үзлээ бас туршиж үзлээ маш их юм сурлаа. Хайж байсан зүйлээ олсондоо маш их баяртай байна. Та бүхэнд илүү их сонирхолтой хичээлүүд оруулахыг тэсэн ядан хүлээж байя.Ажжилт хүсэе.
2020-11-17 23:06:54
❤️ Тиймээ. Энэхүү сургалтыг үзэж байгаадаа үнэхээр баяртай байна.
2020-11-17 19:52:50
❤️ Энэ сургалтыг үзэж анхны мобайл апп-аа хийсэндээ баяртай байна.
2020-11-12 13:16:13
❤️ IT-н мэдлэг мэдээллийг ихэвчлэн интернетээс авч суралцдаг. Гэсэн хэдий ч гадаад хэлний чадвараас шалтгаалж хүн бүр бүрэн дүүрэн мэдээлэл мэдлэг авч чаддаггүй. Энэ сургалтын хувьд төрөлх хэлээр минь зааж байгаа учраас мэдээллийг 100% авч чадаж байна. Мөн сэдвийн хүрээнээс гадна хэрхэн код бичих, кодын стандарт гэх мэт цаг хугацаа туршлагаас олж авах мэдээллийг өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцаж зөвлөж байгаа нь хайр татам байдаг. Цаашдаа олон сургалтыг хийж олон хүний хүртээл болгохыг хүсэж байна.
2020-11-09 09:45:05
❤️ Үнэхээр гоё сонирхолтой сургалт байна. Монгол хэлээр зааж байгаа болохоор сургалтаа илүү сайн ойлгож байна. Та бүхэнд маш их баярлалаа
2020-11-08 01:31:36
❤️ good
2020-11-03 00:01:01
❤️ Гайхалтай сургалт байна. Баярлалаа
2020-10-30 09:56:13