Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Яг одоо таны ашиглаж буй 1234.mn вэб сайт хэрхэн бүтээгдсэн бэ? Түүхэн талаас нь сөхвөл 2016 оны эхээр миний бие анхны кодыг PHP хэл ашиглан админ, багш, сурагчийн хэсгийг, Laravel PHP фрэймворкийг ашиглан олон нийтэд харагдах сайтын үндсэн хэсгийг бүтээсэн билээ.
Сайтын бүх мэдээллийг mysql өгөгдлийн санд хадгална. Өөрийн пс дээрээ хөгжүүлж дууссаны дараа үүнийгээ хэрхэн олон нийтэд харуулах вэ? Үүний тулд хэд хэдэн сонголт бий.Эхнийх нь та өндөр үнэтэй сэрвэрүүд, тэдгээрийг байрлуулах төмөр rack буюу хайрцаг, интернет хүлээн авах router, сэрвэрүүд хооронд ачааллыг тэнцүүлэн дамжуулах load balancer, тог баригч, гадаад урсгалын аюулгүй байдлыг шалгагч firewall төхөөрөмж зэргийг худалдан аваад интернет урсгал худалддаг ямар нэг компанид хандан өндөр хурдтай интернетийн урсгал холбуулж олон нийтэд харагдах IP хаяг (public ip) худалдан авч сэрвэрүүддээ өгөх замаар ажиллах сонголт юм. Үүний тулд танд олон арван мянган доллар хэрэг болох бөгөөд танд мөнгө байлаа ч хэрэв гэнэт тог удаан хугацаагаар тасалдвал таны ихэнх боломжийн үнэтэй тог баригч нар хэдхэн цаг л тэсэх чадвартай байдаг бөгөөд удалгүй цэнэг нь дуусч таны сэрвэр унах болно. Тог удаан хугацаанд баригч, тусдаа цахилгаан үүсгэгч хөдөлгүүрүүд, тусдаа цахилгааны эх үүсвэр бүхий шугамуудтай бүтэц үүсгэнэ гэвэл асар өндөр үнэтэй болох юм. Тиймээс энэ сонголт үнэтэй бөгөөд төдий л найдваргүй сонголт болж таарч байна. Ерөнхийдөө өмнөх үеийн компаниуд энэ сонголтоор ажилладаг байжээ.
Хоёрдахь сонголт гэвэл дээрх нарийн төвөгтэй бүх ажлыг таны өмнөөс урьдчилсан шийдсэн мэргэжлийн компаны сэрвэрийг түрээслэн ашиглах сонголт юм. Монголд ийм үйлчилгээ явуулдаг олон байгууллага байдгаас дурдвал Үндэсний Дата Төв (https://datacenter.gov.mn/), iTools компани (https://itools.mn), Bow компани (http://bowsys.mn/), Интеллижент Техноложи Партнер (https://itpartner.mn/) гэх зэрэг олон компани байдаг.
Эдгээр компаниуд дээр дурдсан техник хэрэгслүүд болон дэд бүтцийг өндөр өртгөөр үүсгэн байгуулж хэрэглэгчдэд түрээслүүлэх замаар ажилладаг. Ингэснээр бид өндөр үнэтэй дээр дурдсан төхөөрөмжүүдийг авах шаардлаггүй болж, мөн тогны асуудалгүй болж хийсэн төслөө шууд энэ байгууллагуудын сэрвэр дээр байрлуулаад сар тутамд тодорхой төлбөр төлж асуудлаа шийддэг. Таны хийх зүйл бол эдгээр байгууллагуудаас худалдаж авсан сэрвэртээ өөрийн хүссэн үйлдлийн системийг суулгаж, update хийж, аюулгүйн бүх тохиргоог хийж, өөрөөр хэлбэл маллаж явах ажил хийх ёстой байдаг. Мэдээж үүнийг хийдэг тусгай администратор хүмүүсийг бид хөлсөлж ажиллуулах шаардлагатай. 1234.mn-ий хувьд бид itools компани дээр өөрсдийн сэрвэрүүдийг байрлуулж ажиллах сонголтыг хийсэн байлаа. Энэ бол жижиг болон дунд хэмжээний байгууллагад хангалттай сайн сонголт юм.
Гэвч энэ сонголтонд нэг том асуудал байдаг. Хэрэв 1234.mn сайт олон зуун багштай болж өөр олон чиглэлийн олон сургалтуудтай болсноор маш олон хэрэглэгчтэй болоод ирвэл яах вэ? Тэгвэл эдгээр хэрэглэгчдийн сэрвэрт үзүүлэх ачааллыг нэг сэрвэр дийлэхгүй болж ирэх бөгөөд үүний шийдэл болгож хоёрдахь сэрвэрийг түрээслэхэд хүрнэ. Энэ мэтчилэнгээр хямдралын үеээр 10 сэрвэр ч ачааллаа дийлэхгүй байвал яах вэ? Нэмсээр нийт 50 сэрвэр түрээслэе гэж бодьё. Эдгээрийн сарын түрээс маш өндөр гарч эхэлнэ. Мөн хямдрал дууссаны дараа 3 сэрвэр л ачааллаа хэвийн авч явж чадаж байхад 47 сэрвэрийн түрээсийн төлбөр төлсөөр байх болох нь??
Өндөр хурдтай интернет дэлхий даяар түгснээс хойш дээрх асуудал нь маш том асуудал болон улам тодорч гарч ирсэн билээ. Олон улс дамнан үйл ажиллагаа явуулдаг ebay, netflix, amazon болон бусад мянга мянган бизнесүүдэд үйл ажиллагаагаа тэлэхийн хэрээр энэ асуудал хурцаар тавигдсан байна. Ер нь тэд ч гэлтгүй бизнес хийхийг хүссэн, програм хөгжүүлэхийг хүссэн хүн бүр л олон улсад ажиллах вэб сайт, апп, үйлчилгээ сэрвис ажиллуулдаг стартап бүтээхийг хүсдэг эрин ирсэн, тийм биш гэж үү?
Ингээд гуравдах сонголтонд тавтай морил. Энэ бол cloud hosting буюу бидний ярьдгаар үүлэнд байршуулах арга юм. Гуравдахь сонголт нь хоёрдахь сонголтыг илүү хөгжүүлж та сэрвэрийг сараар нь түрээсэлж мөнгө төлөх биш ашигласан минут секунд доллиор тооцож мөнгө төлөх системийг нэвтрүүлсэн явдал юм. Энэ моделиор бол хэрэв таны апп руу хэн ч хандахгүй байвал та 0₮ төлөх болно. Нөгөө талаас cloud систем нь таны аппын ард буй виртуал сэрвэрүүдийг тоог автоматаар ачаалалд тааруулан өсгөж өгдөг тул ямар ч ачаалал ирсэн таны апп хурдтай ажилласаар байх ба улмаар ачаалал буураад ирэнгүүт мөн ажиллаж буй сэрвэрүүдийн тоог автоматаар бууруулдаг байна. Ингэснээр та яг ачаалалтай үед ажилласан сэрвэрүүдийн цагаар мөнгөө төлөөд л болох нь байна. Гайхалтай биш гэж үү?
Тэгэхээр энэ гуравдагч сонголтыг хаанаас авах вэ? Энэ үйлчилгээг гаргагч гол алдартай компани болон тэдний үйлчилгээг дурдвал Amazon компаны AWS, Google-ийн Google Cloud Platform, Microsoft-ийн Azure, Алибаба-ийн Alibaba Cloud зэрэг юм. Харин эдгээр дундаа үйл ажиллагааны хамрах хүрээ, санал болгох үнэ, үзүүлэх хүчин чадал, ашиглаж буй компаниудын тоо, олж буй орлого зэрэг бүх үзүүлэлтээр Amazon компаны AWS үйлчилгээ тэргүүлж байна.
Та бидний кино үзэх дуртай Netflix платформ ч гэсэн AWS дээр байрладаг. Netflix шиг аварга компани өөрсдийн дата төвтэй болчиход асуудалгүй баймаар гэж бодогддог. Гэвч тив дамнасан дата төвүүдийг байгуулж тэдгээрийн үйл ажиллагааг доголдолгүй авч явах гэснээс бэлэн AWS үүлэн дээр шууд л суучихсан нь дээр гэж компани үзсэн байна. Энэ нь уг компаны хувьд ач тусаа өгч анхаарлаа илүү контент бүтээхдээ хандуулах боломжтой болгож өгсөн байна. Хэрэв Netflix ингэж үзэж байгаа бол та бид ч өөрсдийн сэрвэр бүхий өрөө үүсгэж байснаас үүлэн систем сонгосон нь дээр гэдэг нь харагдаж байна. Монгол улсын хувьд iTools компани энэ чиглэлээр эхний клауд үйлчилгээг үзүүлж эхэлсэн байгаа билээ.
AWS үйлчилгээ нь дотроо 200+ төрлийн үйлчилгээг нэгтгэсэн байдаг. Үүн дунд виртуал сэрвэр түрээслэх үйлчилгээг нь EC2 үйлчилгээ гэж нэрлэх ба энэ нь дээрх 200+ үйлчилгээнүүдийн зөвхөн нэг нь л гээд бодож үзээрэй. Цаашаа S3 обьект хадгалах үйлчилгээ, RDS өгөгдлийн сангийн төрөл бүрийн үйлчилгээ, load balancer үйлчилгээ, DDOS болон SQL Injection хамгаалах үйлчилгээ, нүүр царай таних, зурагт буй зүйлсийг таних, текстийг унших, яриаг текст болгох гэх мэт төрөл бүрийн хиймэл оюуны үйлчилгээнүүд, мэссэж дамжуулах үйлчилгээ, ачааллыг зохицуулагч үйлчилгээ гэх мэтээр энэ 200+ үйлчилгээг зөвхөн дурдахад л дуусашгүй их болжээ. Жил бүр олноороо нэмэгдсээр л байна.
Та заавал олон улсын апп вэб гэлтгүй дотооддоо өндөр ачаалал авах вэб сайт хийж байгаа бол дээрх үйлчилгээнүүдийг ашиглах нь зүйтэй байдаг. Жишээ нь shoppy.mn цаанаа aws үйлчилгээг ашигладаг гэх мэтээр үндэсний олон нийтийн хэрэглэдэг олон апп болон сайтууд цаанаа aws үйлчилгээг ашигладаг байна.
Тэгвэл ер нь cloud систем гэж юуг хэлдэг вэ? Амазон яаж энэ бүхнийг хийсэн бэ, цаана нь ямар бүтэц архитектур байдаг вэ? Дэлхий даяар хэдэн бүс сегмент болон сэрвэрүүд ашигладаг юм бол, хар шуурга, газар хөдлөлт болсон ч бүхэл бүтэн улсаараа интернет тасарсан ч тухайн улсын AWS экосистем дээр таны байршуулсан үйлчилгээ тасалдалгүй ажилласаар байдгийн шалтгаан юу вэ? Цаашлан Амазон яг ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ, эдгээр нь ямар зориулалттай ямар учиртай бөгөөд ямар үнэ ханштай вэ? зэрэг асуултын хариуг энэхүү сургалт тодорхой болгож өгөх болно.
Сургалтаараа бид :
- Клаудыг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг (subnet, virtualization, docker, load balance, fault tolerance, elaciticy, scaling ...) ойлгоно
- Cloud технологид хэрэглэдэг төрөл бүрийн архитектурыг олж мэднэ
- AWS дээр мэдээлэл хадгалах аргууд
- AWS management console той танилцах
- AWS permission, role, policy, security group, хэрэглэгч болон групп зэрэгтэй танилцах
- AWS virtual private network буюу VPC тэй танилцах
- AWS ec2 сэрвисийг ашиглах
- AWS ebs, isv болон S3 сэрвисийг ашиглах
- AWS RDS өгөгдлийн сангийн сэрвисийг ашиглах
- AWS Dynomodb өгөгдлийн сангийн сэрвисийг ашиглах
- AWS template script ашиглан автоматжуулалт хийх
- AWS Elastic Beanstalk ашиглан CI/CD хөгжүүлэлтийг хийх
- AWS Route 53 сэрвис ашиглан домэйн нэр оруулах
- AWS CloudFront сэрвис ашиглан CDN дээр контентоо түгээх
- AWS Fargate сэрвис дээр docker контэйнер ашиглах нь
- AWS Lambda буюу сэрвэргүй технологийг ашиглах нь
- AWS SQS сэрвисийг ашиглах нь
болон бусад дурдагдаагүй олон гайхалтай зүйлсийг олж хийж үзэх болно!
Ингээд энэхүү AWS-ийн гайхалтай ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна!
Сургалт дээрээ уулзацгаая!
Хичээлүүд :
-
26:23Энэ сургалтаар бид юу сурах вэ? AWS сертификатуудтай танилц!
-
18:35[Суурь мэдлэг] Клаудын төлбөрийн үндэс буюу түүнд хамаарах компьютер архитектурын тухай
-
13:08[Суурь мэдлэг] Сэрвэр, desktop, laptop - Сэрвэрийн компонентуудын тухай, хэрхэн сайн сэрвэртэй болох зөвлөмж
-
18:00[Суурь мэдлэг] Клиент сэрвэр архитектур, порт болон протоколын тухай
-
06:55[Суурь мэдлэг] HDD болон SSD тэдгээрийн AWS дэх үүрэг
-
11:45[Суурь мэдлэг] AWS-ийн блок, файл, объект төрлийн мэдээлэл хадгалах storage системүүдийг ойлгоцгооё
-
22:00[Суурь мэдлэг] DNS болон Gateway юу хийдэг вэ?
-
23:17[Суурь мэдлэг] IP хаяглалт болон Subnet mask мөн сүлжээний болон хостын хаягны тухай
-
08:49[Суурь мэдлэг] Switch болон Router үүрэгтэй танилцая
-
10:43[Суурь мэдлэг] Firewall гэж юу вэ, түүний үүрэг, firewall policy rule set тухай
-
16:05[Суурь мэдлэг] Server virtualization буюу сэрвэр виртуалчлах технологи, виртуал машины тухай
-
10:27[Суурь мэдлэг] Контэйнер технологи - Docker контэйнер гэж юу вэ, ямар давуу тал өгдөг вэ
-
09:18[Суурь мэдлэг] API гэж юу вэ, түүний зориулалт болон хэрэглээг ойлгоцгооё
-
11:36[Суурь мэдлэг] Уламжлалт буюу Legacy IT моделийн тухай
-
14:45[Суурь мэдлэг] Үүлэн тооцоолол буюу Cloud computing гэж юу вэ? Түүний түлхүүр онцлогуудын тухай
-
10:12[Суурь мэдлэг] Уламжлалт болон Cloud deployment процессийн ялгааг ойлгоцгооё
-
03:37[Суурь мэдлэг] AWS сэрвисүүдтэй ажиллах арга замууд
-
11:47[Суурь мэдлэг] Компаны клауд ба IaaS, PaaS, SaaS моделиудтай танилцацгаая!
-
14:43[Суурь мэдлэг] Cloud computing deployment моделиудтай танилцацгаая!
-
02:43[Cloud архитектур] Энэ бүлгээр бид юу үзэх вэ?
-
09:54[Cloud архитектур] Төлөв хадгалдаг болон төлөв хадгалдаггүй моделтой (stateless, stateful) танилцая
-
06:37[Cloud архитектур] Scale up болон scale out хийж ачаалалтай ажиллахын ялгаа (horizontal VS vertical scaling)
-
04:56[Cloud архитектур] Load balancer буюу ачаалал хуваарилагч гэж юу вэ?
-
12:05[Cloud архитектур] Эвдрэлд тэсвэртэй байдал - Fault tolerance, өндөр хэмжээний үйлчлэх чадвар - high avaibility гэж юу вэ?
-
08:49[Cloud архитектур] Loosely coupled буюу уян холбоостой систем, түүний ач холбогдол
-
18:17[Cloud архитектур] Монолитик болон микросэрвис архитектуртай танилцая
-
06:06[Cloud архитектур] Эвентэд үндэслэсэн архитектур
-
34:48[aws эхлэл] Jeff Bezos гэж хэн бэ, түүний гайхалтай амжилтын түүх!
-
38:16[aws эхлэл] AWS-ийн түүхийн нэгдүгээр хэсэг, Amazon ямар хэмжээтэй компани вэ? AWS гэж юу вэ?
-
29:37[aws эхлэл] AWS-ийн түүхийн хоёрдугаар хэсэг, AWS гарч ирэх болсон цаад шалтгааныг судлацгаая!
-
27:55[aws эхлэл] AWS-ийн түүхийн хоёрдугаар хэсгийн үргэлжлэл, вэб сэрвис технологийг ашиглан монолитийг задалсан нь
-
53:36[aws эхлэл] AWS-ийн түүхийн гуравдахь хэсэг - AWS хөгжил 2004 - 2022 он хүртэл
-
23:29[aws эхлэл] AWS global infrastructure - Region, Avaibility Zone, Local Zone, Wavelength Zone тухай ойлгоцгооё!
-
18:31[aws эхлэл] AWS global infrastructure - Edge Location, Edge Cache, Direct Connect тухай ойлгоцгооё!
-
17:58[aws эхлэл] AWS сэрвисүүдийн төлбөр тооцоог хэрхэн олж мэдэх вэ?
-
15:15[AWS эхлэл] AWS-д бүртгүүлж аккаунт үүсгэцгээе! AWS нэг жил үнэгүй ашиглах боломжийн тухай
-
11:02[AWS эхлэл] AWS сарын төлбөр 5$-с давах үед танд имэйлээр сануулга илгээх тохиргоог хийцгээе!
-
08:15[AWS эхлэл] IAM сэрвис гэж юу вэ, policy, user, group, role талаар ойлгоцгооё
-
10:44[aws эхлэл] IAM сэрвис ашиглан админ хэрэглэгч үүсгээд түүгээрээ логин хийж, өөр хэрэглэгч устгаж үзье!
-
18:14[aws эхлэл] VPC буюу Virtual Private Cloud сэрвис гэж юу вэ, ямар үүрэгтэй вэ?
-
25:35[aws эхлэл] Динамик болон статик IP, private IP, public IP, elastic IP хаяг болон CIDR гэж юу вэ?
-
21:46[aws эхлэл] Public ба private subnet гэж юу вэ? VPC Router ба Routing Table гэж юу вэ, түүний үүрэг, ашиглах хувилбарууд
-
18:37[aws эхлэл] Практик: VPC, subnet, route table, CIDR block, IGW, Elastic IP, NAT Gateway-тэй танилцаж, wizard ашиглаж VPC үүсгэе!
-
13:15[aws эхлэл] Практик: Wizard-аар үүсгэсэн VPC, NAT Gateway, Elastic IP, Route table, subnet-үүдтэй танилцаж, тохируулж, эцэст нь устгая!
-
30:41[aws эхлэл] NACL болон Security groups гэж юу вэ? NACL сэрвистэй дэлгэрэнгүй танилцая!
-
12:41[aws эхлэл] Сэрвэрүүдийн түвшинд хамгаалах Security groups ямар онцлогтой вэ, дэлгэрэнгүй танилцая
-
27:11[aws эхлэл] NACL болон SG ашиглан ping, вэб пакетуудыг сүлжээндээ, мөн сэрвэрүүддээ нээж өгч туршицгаая!
-
03:23[aws эхлэл] AWS cli-г windows дээр суулгах
-
02:54[aws эхлэл] AWS cli-г mac дээр суулгах
-
06:33[aws EC2] Энэ бүлгээр бид юу үзэж сурах вэ?
-
26:10[aws EC2] EC2 гэж юу вэ? Nitro технологийн тухай, instance family, AMI, ашигласнаараа төлөх хувилбар
-
20:43[aws EC2] Виртуаль сэрвэрийн төлбөрийн хямдралтай план, spot план, физик сэрвэр түрээслэх хямдрал, public болон private сэрвис
-
13:09[aws EC2] AWS Linux виртуаль сэрвэрийг management консол дээрээсээ үүсгэж туршицгаая!
-
07:29[aws EC2] Үүсгэсэн виртуаль сэрвэр рүүгээ ssh ашиглан windows, mac үйлдлийн системээс холбогдоцгооё!
-
09:11[aws EC2] Windows ec2 сэрвэр рүү холбогдох, putty ашиглан Linux сэрвэр рүү холбогдох
-
04:56[aws EC2] EC2 сэрвэр дээр user data ашиглан хялбар вэб үүсгэж ажиллуулж турших нь
-
20:38[aws EC2] IAM role ашиглан EC2 сэрвэрээс S3 bucket руу файл upload, download хийж үзье!
-
20:14[aws EC2] Auto Scaling Group ашиглан автоматаар scale хийж илүү тэсвэртэй орших систем бүтээе!
-
16:28[aws EC2] Auto scaling group ашиглан СЭРВЭРҮҮДИЙН АЧААЛАЛ ӨСӨХӨД автоматаар scale хийх систем бүтээе!
-
36:41[aws EC2] Elastic Load Balancer болон ASG, S3, Launch template, Target group ашиглан нэг вэбийг олон EC2 сэрвэрээр үйлчлэх систем хийцгээе!
-
29:04[aws storage] Instance storage гэж юу вэ? Windows 2019 үйлдлийн системийг c3.large сэрвэр дээр суулгаж instance storage ашиглацгаая!
-
18:39[aws storage] Elastic Block Store буюу EBS гэж юу вэ? EBS диск үүсгэн EC2 виртуаль сэрвэрт холбож туршицгаая!
-
11:49[aws storage] EBS дискийг snapshot ашиглан backup хийх, уг backup-аас өөр AZ рүү EBS диск үүсгэн EC2 той холбох нь
-
06:58[aws storage] EBS-ээс Image үүсгэж, тэндээсээ уг image-ийг ашигласан EC2 сэрвэр үүсгэцгээе!
-
15:40[aws storage] EFS гэж юу вэ? EFS сүлжээний шэйрлэгдсэн диск үүсгэн хоёр өөр EC2 linux сэрвэрээс хандацгаая!
-
21:05[aws storage] S3 bucket үүсгэн түүнд public хандалтыг нээцгээе!
-
21:14[aws storage] AWS CLI ашиглан s3 дээр статик вэб сайт байрлуулж туршицгаая!
-
20:39[aws database] RDS болон Nosql өгөгдлийн сан гэж юу вэ? AWS өгөгдлийн сангуудтай танилцая!
-
13:55[aws database] RDS өгөгдлийн сангийн Multi AZ replication болон read replica сэрвэр гэж юу вэ?
-
18:37[aws database] RDS mysql сэрвэрийг AWS дээр үүсгэцгээе!
-
02:37[aws database] AWS free tier дээр mysql standby multi-AZ тохиргооноос төлбөр гарахаас сэргийлэх
-
12:03[aws database] RDS mysql сэрвэрийн security group тохируулж standby replication сэрвэрийг үүсгэцгээе!
-
10:30[aws database] RDS mysql read replica сэрвэр үүсгэх, автомат backup-аас өгөгдлийн санг хэрхэн сэргээх тухай
-
18:44[aws database] AWS клауд дээр EC2 виртуаль сэрвэр үүсгэн дээр нь Wordpress сайт суулган ажиллуулах нь
-
15:09[aws database] Төлбөрийн баримтаа харах, төлбөр гарсан бол асуудлыг шийдэх
-
14:12[aws database] DynamoDB гэж юу вэ? Түүний гайхалтай давуу талууд болон table, item, attribute тухай
-
16:18[aws database] DynamoDB table partition гэж юу вэ? Primary key, partition key, sort key-тэй танилцацгаая!
-
16:55[aws database] DynamoDB eventually consistent бичилт болон уншилт, strongly consistent уншилт гэж юу вэ?
-
12:14[aws database] DynamoDB table үүсгэх – Table standard class болон standard-IA класс гэж юу вэ?
-
16:29[aws database] DynamoDB table үүсгэх – Capacity mode гэж юу вэ? On demand болон provisioned capacity горимуудын тухай
-
21:51[aws database] DynamoDB table үүсгэх –RRU/WRU болон WCU/RCU гэж юу вэ?
-
23:36[aws database] DynamoDB table үүсгэх - Local secondary index болон global secondary index гэж юу вэ?
-
20:05[aws database] DynamoDB - Дэлхийн хэмжээний аппыг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэх глобаль table гэж юу вэ?
-
11:35[aws database] DynamoDB рүү терминал ашиглан өгөгдөл импортлох, query, scan хийж туршицгаая!
-
06:42[aws automation] AWS infrastructure deployment-ийг автоматжуулагч CloudFormation сэрвис гэж юу вэ?
-
15:59[aws automation] CloudFormation ашиглан хялбар статик вэб сайт deploy хийцгээе!
-
13:55[aws automation] CloudFormation ашиглан LoadBalancer, AutoScale бүхий вэб сайт deploy хийцгээе!
-
10:27[aws automation] Elastic Beanstalk хэрэглэн NodeJS апп deploy хийцгээе!
-
06:38[aws devops] CI/CD буюу Continuous Integration болон Continuous Delivery гэж юу вэ?
-
16:02[aws devops] CodePipeline болон Elastic Beanstalk, git ашиглан NodeJS CI/CD хөгжүүлэлт хийцгээе!
-
13:43CodeStar, CodeCommit, CodeBuild, CodeDeploy, CodePipeline, CloudFormation ашиглан NodeJS апп deploy хийцгээе![aws devops]
-
10:50[aws cloud] Docker app-ийг AWS дээр ажиллуулах боломжууд Kubernetes vs ECS vs EKS vs Fargate тухай
-
14:00[aws cloud] ECS болон Fargate ашиглан Docker вэб аппыг ажиллуулцгаая!
-
14:57[aws cloud] Lambda гэж юу вэ? Lambda функц ашиглан CloudWatch руу лог бичиж туршицгаая!
-
10:28[aws cloud] API Gateway гэж юу вэ? API Gateway ба lambda ашиглан хялбар REST API туршицгаая!
-
09:46[aws cloud] API Gateway REST API-аа dynamoDB тэй холбож шинэ сургалтын мэдээллийг хадгалах - Хэсэг 1
-
11:01[aws cloud] API Gateway REST API-аа dynamoDB тэй холбож шинэ сургалтын мэдээллийг хадгалах - Хэсэг 2
-
10:09[aws cloud] AWS SNS болон SQS сэрвисүүдийг ашиглан decoupling архитектур үүсгэх нь ямар ач холбогдолтой вэ?
-
06:05[aws cloud] SQS болон Lambda ашиглан эвент үүсэхэд CloudWatch лог руу бичдэг serverless функц туршицгаая!
-
05:02[aws cloud] SNS, SQS болон Lambda ашиглан мэссэжийг боловсруулцгаая!
-
02:20Төгсгөл - AWS эхнээс нь сургалт маань амжилттай явагдаж дууслаа! Амжилт, амжилт!
Компьютерийн сүлжээг эхнээс нь дуустал !
Хугацаа: 24 цаг 18 мин | Сурагчид: 881 | Үнэ:
29,900₮
|
|
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1796 | Үнэ:
29,900₮
|
|
NodeJS ExpressJS REST API Backend эхнээс нь
дуустал! (REACT вэб аппын хамт)
Хугацаа: 33 цаг 24 мин | Сурагчид: 1336 | Үнэ:
29,900₮
|
|
Next.js блог вэб сайт эхнээс нь - орчин үеийн
вэб сайт хөгжүүлэлтийн шинэ давалгаа
Хугацаа: 19 цаг 46 мин | Сурагчид: 795 | Үнэ:
29,900₮
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
энэ сургалтыг үзэж байгаадаа баяртай байна.
Ажмжилт хүсье