Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Танд нэг удаа ч болов хэнээс ч гуйлгүйгээр өөрөө Wi-Fi router-ийнхээ тохиргоог хийж, сүлжээний асуудлаа шийдэж, компьютерийн сүлжээнд чухам ямар гайхалтай зүйлс өрнөж байдгийг олж мэдэх хүсэл төрж байсан уу?

Тийм бол компьютерийн сүлжээний талаар ямар ч ойлголтгүй хүмүүсээс эхлээд IT-ийн чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүсдэг, олсон мэдлэгээ улам баталгаажуулахаар зорьж буй оюутнууд гээд бүх хүмүүст зориулагдсан энэхүү сургалтыг хүргэж байгаадаа таатай байна.

Энэхүү сургалтыг үзсэнээр та цаашлан орчин үеийн үүлэн тооцоолол (AWS, Microsoft Azure, Google cloud platform, alibaba cloud) технологийг маш хурдан эзэмших боломжтой болох давуу талтай.

Та бидний амьдралын мөч хором бүхэн компьютерийн сүлжээ, интернэттэй холбоотойгоор үргэлжилдэг болсон гэхэд хилсдэхгүй. Сүлжээний хүчээр ажлын байрандаа бол и-мэйл илгээх, өөр өрөөнд байх хувилагч машинаараа бичиг баримт хэвлэх, дарга руугаа тайлангаа явуулах эсвэл хүлээж авах, хамтрагч байгууллага руугаа ямар нэг файл илгээх, гэрт үлдсэн хүүхдүүдээ гар утаснаасаа IP камераар харах зэрэг олон ажлыг амжуулж чаддаг бол гэртээ байхдаа Netflix-ээр кино, Youtube-ээр клип үзэж, сошиал ертөнцөөр зугаалан, алс холд суух дотны хүнтэйгээ харилцах гээд уйдах завгүй суудаг билээ. Тэр битгий хэл тусгай сенсор мэдрэгчүүдийг суурилуулснаар бүх төрлийн гэр ахуйн электрон бараанууд, эмнэлгийн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, хувийн ухаалаг хэрэгслүүд гээд бараг л бүх электроникийн бүтээгдэхүүнүүдийг интернэтэд холбож, байгаа газраасаа, хүссэн цагтаа хянах удирдах боломжтой болсон байна. Энэ бүхнийг бодит болгоход компьютерийн сүлжээ хамгийн чухал байр суурийг эзлэдэг.

Мөн энэхүү сургалтыг үзсэнээр та компаны дотоод сүлжээг хэрхэн удирдах, нууцлал хамгаалалтыг хэрхэн нэмэгдүүлэх болон цагаан малгайт хакер болоход хүртэл маш чухал үндсэн мэдлэгээр хангагдах юм.

Энэхүү сургалтаар:

- Компьютерийн сүлжээ түүний бүтэц зэрэг ерөнхий ойлголтууд
- Сүлжээний төхөөрөмж болон кабелууд, тэдгээрийн тохиргоо, холболт
- LAN болон WAN гэж юу болох
- Subnet, Layer, Model, IP хаяг
- Утасгүй сүлжээ
- TCP/IP протокол
- Сүлжээний төлөвлөлт, суурилуулалт зэрэг олон төрлийн сэдвийг эхнээс нь алхам алхмаар, хамгийн энгийн, ойлгомжтой жишээнүүдийг ашиглан заах болно.

Сургалтын төгсгөлд таны нүд бүрэн нээгдэж, компьютерийн сүлжээ хэрхэн ажилладаг болох, сүлжээг хэрхэн зөв төлөвлөж зохион байгуулах талаар хангалттай мэдлэгтэй болно гэдэгт бат итгэлтэй байна.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

Энэхүү сургалт нь компьютерийн сүлжээний талаар ямар ч ойлголтгүй эхлэн суралцагчаас эхлээд анхан шатны мэдлэгтэй оюутнууд, сонирхогчид, туршлага багатай IT-ийн мэргэжилтнүүд гээд бүх л хүмүүст зориулагдсан.

Сургалтыг үзэхэд юу шаардлагатай вэ?

Компьютерийн талаарх анхан шатны ойлголтууд, шинийг сурах чин хүсэл эрмэлзлэл байхад хангалттай.

Ингээд компьютерийн сүлжээг танин мэдэх сонирхолтой аялалд хамтдаа гарцгаая!

Сургалт дээрээ уулзацгаая!

Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 23:31
    Компьютерийн сүлжээ хэрхэн бий болсон бэ?
  2. 12:53
    [Сүлжээний бүтэц] Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
  3. 6:42
    [Сүлжээний бүтэц] Peer-to-Peer болон Client-Server архитектур гэж юу вэ?
  4. 4:02
    [Сүлжээний бүтэц] Компьютерийн сүлжээний топологи. Physical болон Logical топологийн ялгаа
  5. 10:53
    [Сүлжээний бүтэц] Physical топологийн төрлүүд
  6. 11:57
    [Сүлжээний бүтэц] Cisco Packet Tracer сүлжээний симулятор програмыг суулгах
  7. 23:25
    [Сүлжээний бүтэц] Cisco Packet Tracer програм дээр анхныхаа сүлжээг үүсгэж үзэцгээе
  8. 12:24
    [Сүлжээний бүтэц] Компьютерийн сүлжээг хэмжээгээр нь хэрхэн ангилдаг вэ?
  9. 15:21
    [Сүлжээний бүтэц] Wireless топологи
  10. 12:35
    [Сүлжээний бүтэц] Cisco Packet Tracer дээр Hybrid топологи үүсгэх туршилт
  11. 13:45
    [Сүлжээний төхөөрөмж] Сүлжээний карт - NIC
  12. 6:50
    [Сүлжээний төхөөрөмж] Hub
  13. 9:20
    [Сүлжээний төхөөрөмж] Switch
  14. 5:58
    [Сүлжээний төхөөрөмж] Modem
  15. 10:37
    [Сүлжээний төхөөрөмж] Wireless Access Point
  16. 9:06
    [Сүлжээний төхөөрөмж] Wireless Range Extender
  17. 9:03
    [Сүлжээний төхөөрөмж] Router
  18. 7:18
    [Сүлжээний төхөөрөмж] SOHO төхөөрөмж, SOHO сүлжээ
  19. 3:47
    [Сүлжээний төхөөрөмж] Media Converter
  20. 9:33
    [Сүлжээний төхөөрөмж] IP утас
  21. 7:56
    [Сүлжээний төхөөрөмж] NAS - Network attached storage
  22. 13:28
    [Сүлжээний төхөөрөмж] Firewall
  23. 16:18
    [Сүлжээний кабель] Кабелийн төрлүүд болон Ethernet-ийн стандартууд
  24. 12:11
    [Сүлжээний кабель] Coaxial кабель
  25. 14:22
    [Сүлжээний кабель] Bandwidth гэж юу вэ? Baseband болон Broadband-ын ялгаа
  26. 12:12
    [Сүлжээний кабель] Twisted pair кабель. Энэ кабелийн утсуудыг яагаад хос хосоор нь мушгидаг вэ?
  27. 15:47
    [Сүлжээний кабель] Twisted pair кабель хавчихад баримталдаг өнгөний стандартууд
  28. 17:43
    [Сүлжээний кабель] Сүлжээний twisted pair кабелийг хэрхэн сонгох вэ? Монголд борлуулагдаж байгаа зарим кабелуудын жишээ
  29. 17:45
    [Сүлжээний кабель] UTP кабельд RJ45 connector-ыг холбох
  30. 13:07
    [Сүлжээний кабель] STP кабельд RJ45 connector-ыг холбох
  31. 16:44
    [Сүлжээний кабель] Шилэн кабель
  32. 11:37
    [Сүлжээний кабель] Сүлжээ татахад хамгийн түгээмэл ашиглагддаг багаж, хэрэгслүүдийн тухай
  33. 14:34
    [Сүлжээний кабель] Cisco packet tracer програм дээр өөр өөр кабелаар холболт хийх дадлага
  34. 24:34
    [OSI Model] OSI Model гэж юу вэ? Энэ модель яагаад олон layer-тэй байдаг вэ?
  35. 4:17
    [OSI Model] Application layer
  36. 5:16
    [OSI Model] Presentation layer
  37. 6:00
    [OSI Model] Session layer
  38. 14:20
    [OSI Model] Transport layer
  39. 8:31
    [OSI Model] Network layer
  40. 12:54
    [OSI Model] Data Link layer
  41. 6:18
    [OSI Model] Physical layer
  42. 7:42
    [TCP/IP Model] TCP/IP гэж юу вэ? OSI моделоос юугаараа ялгаатай вэ?
  43. 8:24
    [TCP/IP Model] ARP буюу Address Resolution Protocol
  44. 8:30
    [TCP/IP Model] arp коммандыг туршиж үзэцгээе
  45. 12:07
    [TCP/IP Model] ICMP - Internet Control Message Protocol
  46. 19:17
    [TCP/IP Model] Ping комманд хэрхэн ажилладаг вэ?
  47. 8:45
    [TCP/IP Model - Time Out] ARP болон ICMP мессежүүд хэрхэн дамждагийг алхам алхмаар ажиллуулж үзэцгээе
  48. 18:25
    [TCP/IP Model] IP протокол
  49. 14:12
    [TCP/IP Model] TCP протокол
  50. 7:18
    [TCP/IP Model] UDP протокол
  51. 23:18
    [TCP/IP Model] HTTP протокол. Вэб хэрхэн ажилладаг вэ?
  52. 21:21
    [TCP/IP Model] HTTPS протокол
  53. 12:35
    [TCP/IP Model] FTP протокол, түүний төрлүүд
  54. 19:34
    [TCP/IP Model - Time Out] Хамгийн алдартай FTP client програмыг ашиглан FTP server-үүд рүү хандаж, туршилт хийцгээе
  55. 13:11
    [TCP/IP Model - Time Out] Windows үйлдлийн систем дээр FTP сервер суулгаж, тохиргоо хийх
  56. 9:54
    [TCP/IP Model] И-мэйл илгээгч SMTP протокол
  57. 16:42
    [TCP/IP Model] POP болон IMAP протокол. Тэдгээрийн ялгаа
  58. 16:07
    [TCP/IP Model] Microsoft Outlook програм дээр POP3 протоколын тохиргоог Yahoo mail ашиглан хийж үзэцгээе
  59. 16:23
    [TCP/IP Model] Microsoft Outlook програм дээр IMAP протоколын тохиргоог Gmail ашиглан хийж үзье
  60. 11:06
    [TCP/IP Model] Domain Name System (DNS)-ийн талаар
  61. 15:44
    [TCP/IP Model] DHCP - Dynamic Host Configuration Protocol
  62. 18:58
    [TCP/IP Model] DHCP-ээс IP хаягаа зөв авсан эсэхийг хэрхэн шалгах вэ? ipconfig комманд
  63. 19:26
    [TCP/IP Model] SNMP протокол
  64. 19:27
    [TCP/IP Model] SNMP протоколын үйл ажиллагааг Cisco Packet Tracer дээр туршиж үзэцгээе
  65. 14:32
    [TCP/IP Model] NTP протокол
  66. 9:39
    [TCP/IP Model] LDAP, LDAPS, SMB протоколууд
  67. 17:18
    [TCP/IP Model] Telnet vs SSH
  68. 17:40
    [TCP/IP Model] RDP протокол, Windows систем дээр Remote Desktop Connection-ийг хэрхэн ажиллуулах вэ?
  69. 17:42
    [IP Address] IP хаяг гэж юу вэ? IPv4 хаягийн бүтэц
  70. 25:13
    [IP Address] IP хаягийн классууд
  71. 14:13
    [IP Address] Public болон Private IP хаяг
  72. 18:01
    [IP Address] Хоёртын болон аравтын тооллыг хооронд нь хөрвүүлж сурцгаая
  73. 13:34
    [IP Address] Windows үйлдлийн системүүд дээр Control Panel ашиглан IP хаягийг тохируулах
  74. 15:17
    [IP Address] Command prompt (netsh command) ашиглан IP хаягийг static болон dynamic байдлаар тохируулах
  75. 15:09
    [IP Address] Linux үйлдлийн систем дээр GUI ашиглан IP хаяг тохируулах
  76. 14:40
    [IP Address] Linux үйлдлийн систем дээр Terminal ашиглан IP хаяг тохируулах
  77. 9:44
    [IP Address] Loopback IP хаяг гэж юу вэ?
  78. 8:54
    [Subnet] Subnetting гэж юу вэ? Subnet-ын давуу тал
  79. 20:54
    [Subnet] Classless addressing гэж юу вэ? Classless болон Classful addressing-ийн ялгаа
  80. 14:45
    [Subnet] CIDR ашиглан үүсгэж болох боломжит subnet-ийн хүснэгт
  81. 8:08
    [Subnet] CIDR утгаас Network ID, Broadcast ID, Host IP хаягуудыг хэрхэн олж мэдэх вэ?
  82. 19:43
    [Subnet] Дурын CIDR notation-оос Network ID, Broadcast ID, Host IP хаягуудыг олж мэдэх өөр нэгэн арга
  83. 13:17
    [Subnet] Ижил хэмжээтэй subnet үүсгэх туршилтыг Cisco packet tracer дээр хийж үзье
  84. 17:24
    [Subnet] Ялгаатай хэмжээ бүхий subnet-үүдийг үүсгэх туршилт
  85. 10:30
    [DNS] Domain name system-ийн тухай. DNS-ийн шатлал
  86. 15:40
    [DNS] Зарим чухал DNS бичилтийн төрлүүд
  87. 11:25
    [DNS] NSLookup коммандын талаар
  88. 14:27
    [DNS] Time Out - Cisco packet tracer програм дээр виртуаль DHCP серверийн тохиргоо хийж үзье
  89. 5:52
    [DNS] Time Out - Cisco packet tracer програм дээр виртуаль DNS болон Вэб серверийн тохиргоо хийж үзэцгээе
  90. 16:30
    [Network commands] Netstat
  91. 1:29
    [Network commands] Hostname
  92. 12:56
    [Network commands] Tracert
  93. 10:04
    [Network commands] Path ping
  94. 11:10
    [Network commands] Route
  95. 13:33
    [Port] Port number гэж юу вэ?
  96. 12:18
    [Port] Well-known-ports гэж юу вэ?
  97. 11:33
    [Port] Windows үйлдлийн системийн Firewall ашиглан тодорхой портыг нээж, хаах
  98. 15:45
    [Network Segmentation] NAT гэж юу вэ?
  99. 08:16
    [Network Segmentation] Port Forwarding
  100. 08:27
    [Network Segmentation] DMZ - Demilitarized Zone гэж юу вэ?
  101. 13:57
    [Network Segmentation] ACLs - Access Control Lists
  102. 07:57
    [Network Segmentation] Proxy Server-ийн тухай
  103. 12:07
    [Network Segmentation] VPN
  104. 12:43
    [Wireless Network] Утасгүй сүлжээний талаарх ерөнхий ойлголт
  105. 13:07
    [Wireless Network] SSID гэж юу вэ?
  106. 13:03
    [Wireless Network] Wireless router-ийн WAN, LAN тохиргоо
  107. 17:17
    [Wireless Network] Wireless router-ийн DHCP тохиргоо
  108. 18:32
    [Wireless Network] WiFi password security
  109. 11:49
    [Wireless Network] WiFi router emulator гэж юу вэ?
  110. 26:34
    Сүлжээг төлөвлөхөд анхаарах зүйлс. Төгсгөл

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000 болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Amazon Web Service буюу AWS клауд технологийг эхнээс нь!
Хугацаа: 25 цаг 47 мин | Сурагчид: 497 | Үнэ: 49,000

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ sn bnu bagshaa bi kyber ayulgui baidlaar surdag ymaa sonirholtoi ym hiij uzeh geed 20 computertei pc togloomiin gazar neelee gej bodii hha ymar2 network device heregtei boloh ve tand zovloh zowolgoo bval ogj boloh uu
2024-03-23 01:01:31
❤️ Ойлгомжтой сайн хичээл байна баярлалаа
2024-01-27 20:17:24
❤️ Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст тун хэрэгтэй сургалт байна. Цаашид сүлжээний аюулгүй байдал, байгууллагын камерын хяналтын талаар сургалт авмаар байна. 95095436
2023-11-15 15:16:05
❤️ дотоод сүлжээгээр компьютерууд нэгэн зэрэг форматлах боломжтой юу
2023-09-10 16:08:45
❤️ боломжийн
2023-09-07 12:25:33
❤️ Маш сайн сургалт
2023-08-27 20:04:59
❤️ surgalt dajgui shu, gexdee utasgui suljeenii antenna, nanstation, tenda, ubiquiti gex met xol, oiriin zainii 2.4GHz, 5GHz antena, 3G 4G 5G, radio dawtamj gd ilvv orgon tsar xvreetei bxar bailaa
2023-08-18 23:16:38
❤️ Nice course
2023-07-07 20:49:24
❤️ Ойлгомжтой сайн сургалт байна
2023-07-07 20:11:53
❤️ энэ хүртэлх хичээлийг бүгдийг сурсан одоо холбоо талдаа техникч хийх түвшиний болсон гэж өөрийгөө үзэж болох уу
2023-04-21 09:48:12
❤️ Сүлжээний талаарх маш олон сайхан мэдлэгийг олж авлаа, багшдаа баярлалаа.
2023-03-07 09:14:32
❤️ vneheer chanartai hvnd oilgomjtoi medlegiig ogch baigaad bayrlalaa 1234.mn hamt olond ajiliin amjilt hvsii
2023-02-09 02:42:24
❤️ Сургалт маш их таалагдсан
2023-02-08 17:24:25
❤️ mash ih heregtei surgalt baina. Bayrlalaa
2023-01-23 16:03:04
❤️ cool
2022-12-31 21:13:31
❤️ cool
2022-12-31 21:13:30
❤️ Sain surgalt boljee, Port, Subnet , Default gateway iin talaar olj chadsangui ene hicheeluudiig nemej ogobol ih zuger surgalt bolje
2022-10-05 17:56:58
❤️ ynztai
2022-09-22 21:06:07
❤️ Сургалт дээр VPN талаар мэдмээр байна.
2022-09-15 11:52:52
❤️ Taalagdlaa bayrlalaa, suljeenii hicheeliin talaar ushuu iluu zuiluud medmeer bn. oruulj ogoorei guys
AMJILT!
2022-08-16 12:37:59
❤️ cisco managed switchnii tokhirgoo orj bolokhuu
2022-08-16 06:51:54
❤️ firewall tokhirgoo orno gsn haana bga ve
2022-08-10 19:42:35
❤️ cisco packet tracer д бүргүүлсэнч болохгүй байна эсвэл буруу хийгээд байна уу шалгаад заагаад өгч болох уу
2022-08-05 15:19:25
❤️ Сайн байна уу? Өмнө LINUX сургалтыг авч үзсэн бөгөөд LINUX сургалт сайн болсон байсан маш их зүйл мэдэж авсан.
Энэ удаа сүлжээний сургалтыг үзэж байгаа. Маш энгийн тайлбарласан эхнээс нь хэрэгтэй зүйлүүдийг оруулсан болохоор маш хэрэгтэй сургалт болж байна гэж үзэж байна. Цаашид илүү практик талаас нь ийм ийм зүйл тулгарвал яах вэ? сүлжээний сайн туршлага, зөв шийдлүүдийг ярьвал гоё байна
2022-08-05 10:33:34
❤️ Unekheer goy bga shu, Bayrlalaa bagshaa
2022-06-15 17:47:47
❤️ Би ПХ-аар сурдаг аа, сүлжээ талдаа илүү цэгцтэй, нэмэлт мэдээллүүдийг энэ сургалтаас их олж байгаадаа баяртай байна. Дараагийн хичээлүүдийг тэсэн ядан хүлээж байгаа.
2022-06-13 18:36:21
❤️ Сайн байна уу
VPN сүлжээ зохион байгуулах талаар орох уу
2022-04-06 16:42:37
❤️ Харин тэгээд байна. Cisco-ийн netacad.com-д бүргүүлчихээд Login хийхээр ер орохгүй юм. Багшаас асууя гэж бодож байлаа.
2022-03-19 09:42:35
❤️ Би хичээлийн дагуу татаж авч чадсангүй бусад хүмүүст надтай адил асуудал тулгарсан байж магадгүй гэж бодоод өөрийнхөө суулгасан линкийг орууллаа.
https://skillsforall.com/resources/lab-downloads
Татаж авахад заавал логин хийж орж байна.
2022-03-18 18:37:51