Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Өндөр нууцлал, найдвартай ажиллагаа, маш сайн тусламж үйлчилгээ, ашиглахад хялбар байдал, бүх төрлийн төхөөрөмжүүд дээр ажиллах боломж, супер командууд, 100% үнэгүй, хамгийн гол нь бүрэн нээлттэй...
Танил сонсогдож байна уу, тиймээ, энэ бол мэдээллийн технологи сонирхдог бүх хүмүүсийн, тэр дундаа програмистуудын хамгийн ихээр хүсдэг алдарт Linux үйлдлийн системийн тодорхойлолт. Өмнө нь Linux системийг ихэвчлэн серверүүд дээр л ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд хийгдсэн асар хурдацтай хөгжүүлэлтийн ачаар одоо уламжлалт Windows системийг бүрэн орлохуйц болж өөрчлөгдсөн бөгөөд энэхүү гайхалтай системийг хүн бүр ашиглах боломжтой болжээ.
Хэрэв та өөрийн энгийн жижиг файлуудаас эхлээд томоохон өгөгдлүүд, тэр битгий хэл бүхэл бүтэн бизнесээ илүү найдвартай гарт даатгахыг хүсвэл таны сонголт Linux л байх ёстой. Та Linux-ыг хэрэглэснээр өөрийн компьютер, серверийг элдэв төрлийн вирус, гадны халдлагаас хялбархан хамгаалах боломжтой юм. Энэ бүхний цаад учир шалтгаан нь нээлттэй систем гэдэгт оршиж байна.
Мөн орчин үе нь IoT (internet of things) -ийн эрин гэдгийг бүгд мэднэ. Сүлжээнд холбогдсон хязгааргүй олон төрлийн төхөөрөмжүүдийн эрин билээ. Эдгээр төхөөрөмжүүдийн ихэнх нь цаанаа мөн л линакс ашигласан байдаг байна. Цаашилбал андройд гар утас, машин, нисдэг дрон, роботууд, ухаалаг тоос соруулагч хүртэл линакстай. Тиймээс та тэдгээрийг програмчлахын тулд линаксыг мэддэг байхаас өөр аргагүй. Хятадаас ухаалаг пос машин оруулж ирлээ, өөрчлөлт засвар хийе гэхээр линакстай байх жишээтэй...
Linux системийг найдвартай, онцгой болгодог нэг шинж чанар бол түүний тусламж үйлчилгээ. Дэлхийн эргэн тойронд байгаа сая сая програмистууд уг системийг улам бүр хөгжүүлж, таны асуусан асуулт бүрт хэдхэн минутын дотор хариулахад бэлэн сууцгааж байдаг.
Энэ мэт олон гайхалтай шинж чанарууд болон програмчлалын олон төрлийн хэлийг дэмждэг байдлаараа Linux систем нь туршлагатай, туршлагагүй бүх л програмистуудын сурахыг, ашиглахыг хамгийн ихээр хүсдэг систем болсон юм. Тиймээс энэхүү супер системийг 10 хуруу шигээ мэдэж, өөрийнхөө төлөө төгс ажиллуулан, компьютерынхаа хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах чадварыг эзэмшүүлэхээр “Linux үйлдлийн системийг эхнээс нь” сургалтаа нээж байна.
Програмист танд хамгийн энгийн вэб серверүүд дээр ажиллахаас эхлээд firewall, switch, router зэрэг сүлжээний хэрэгслүүд болон янз бүрийн ухаалаг embedded төхөөрөмжүүдийг удирдах, байгууллагынхаа компьютерийн системийн сул талыг олж илрүүлэх, сайжруулах, халдлагаас хамгаалах гээд Linux системтэй нүүр тулах шаардлага олон удаа гарах болно. Яг тийм үед бэлэн байхын тулд зайлшгүй энэхүү үйлдлийн системийг сайн мэддэг байх ёстой.
Мөн орчин үед жижиг вэб гэж байхаа больсон билээ. Бүх вэб болон аппууд өндөр хэмжээний ачаалал авахад бэлэн байх ёстой байдаг. Үүний ард үүлэн технологи (cloud) оршдог бөгөөд уг үүлэн технологийг голчлон Ubuntu линакс үйлдлийн систем дээр тулгуурлан бүтээдэг болохыг та мэдэх үү? Чухам ийм л учраас бид танд энэхүү сургалтыг зориулж байгаа юм.
Тиймээс сургалтынхаа явцад бид Ubuntu үйлдлийн системийг суулган эзэмших болно. Ер нь линакс хувилбарууд дундаас Red Hat хувилбар нь илүү банк санхүү, нисэх онгоцны хяналтын систем зэрэг том системүүдэд хэрэглэгддэг бол Ubuntu линакс нь илүү стартапуудын ашиглах дуртай, үүлэн технологийг бүтээхэд хэрэглэдэг гол зэвсэг нь юмаа.
Та энэхүү сургалтыг үзсэнээр та терминал дээр супер командын хослолуудыг бичихээс эхлээд линаксын кодыг засварлаж компайлдаж ажиллуулах хүртэл өндөр түвшинд ашигладаг хүн болж хувирах болно гэдэгт би итгэлтэй байна!
Ингээд компьютерийн ертөнцийг жинхэнээсээ байлдан дагуулах үйлсэд чинь амжилт хүсье. Сургалтаараа эргэн уулзацгаая!
Хичээлүүд :
-
31:41Оршил. Сургалтын тухай.
-
6:43Бүлэг 1. Linux-ын тухай ерөнхий ойлголт. Virtual Box суулгах
-
10:06Virtual Machine-аа үүсгэж, тохируулах
-
14:28Linux системийг virtual machine дээрээ суулгах
-
7:39Virtual Box дахь Linux-ын дэлгэцийг fullscreen болгох
-
21:25Linux систем рүү холбогдох аргууд
-
18:25Linux-ын график интерфэйстэй товчхон танилцацгаая
-
7:57Terminal-ыг хэрхэн нээж, хаах вэ?
-
14:01Linux-ын үндсэн коммандууд
-
12:42Command, Shell, Terminal гэж юу вэ?
-
17:38Коммандуудын бүтцийг ойлгох нь
-
6:30Linux-ын Manual-ийг ашиглах - Manual-ын бүтэц
-
9:03Linux-ын Manual-ийг ашиглах - Manual-ыг хэрхэн унших вэ?
-
16:05Linux-ын Manual-ийг ашиглах - Дадлага
-
16:24Input, Output болон Redirection
-
9:35Redirection - Standard Output
-
17:51Redirection - Standard Input болон Standard Error
-
10:27Piping - Piping-ийн тухай дэлгэрэнгүй ярилцая
-
11:40Piping - Туршилт
-
10:26Piping - Tee комманд
-
13:04Piping - Xargs комманд
-
12:00Бүлэг 2. Linux-ын файлын систем. Файлын системийн бүтэц.
-
16:05Linux-ын файлын системээр аялах. pwd, ls коммандууд
-
11:51Linux-ын файлын системээр аялах. cd комманд
-
7:31Linux-ын файлын системээр аялах. Tab Completion гэж юу вэ?
-
10:29Shell Prompt-ыг хүссэнээрээ өөрчлье
-
15:11Файлыг нэрлэх, file комманд, файлын төрөл болон өргөтгөл
-
24:52Linux үйлдлийн системийн файл болон директорын permission-үүд, тэдгээрийг өөрчлөх
-
14:21Файлын Hard болон Soft линк гэж юу вэ?
-
15:50Wildcards гэж юу вэ? Хамгийн түгээмэл ашиглагддаг Wildcard-ууд
-
8:30Touch болон mkdir коммандуудыг ашиглан файл, директор үүсгэх
-
9:46Brace Expansion ашиглан олон тооны файл, директорыг ганцхан коммандаар, нэгэн зэрэг үүсгэх
-
10:23rm коммандаар файлуудыг устгах
-
13:30rm, rmdir коммандуудаар директорыг устгах
-
8:48сp коммандаар файл болон директорыг хуулах
-
7:07mv коммандаар файл болон директорыг зөөх, нэрийг өөрчлөх
-
21:31Nano text editor-ыг хэрхэн ашиглах вэ?
-
23:39Хамгийн хүчирхэг text editor Vi
-
11:16Emacs text editor-той танилцъя
-
7:41Файлуудыг харьцуулах
-
14:03Хайлт хийх Locate комманд
-
11:05Хайлт хийх Find комманд - Нэгдүгээр хэсэг
-
10:58Хайлт хийх Find комманд - Хоёрдугаар хэсэг
-
16:23Хайлт хийх Find комманд - Гуравдугаар хэсэг
-
13:11Файлын агуулгыг харах түгээмэл ашиглагддаг коммандууд
-
14:39Sort коммандаар файл доторх өгөгдлүүдийг төрөл бүрээр эрэмбэлэх
-
6:10Sort коммандыг pipe-аар холбох зарим жишээ
-
7:01Файлуудыг архивлах
-
9:31Tar архив файлыг gzip, bzip2 алгоритмуудаар шахах
-
7:30Linux систем дээр хэрхэн монголоор бичих вэ? Хэлэх солих товчлуурыг өөрийнхөөрөө өөрчлөх
-
10:23Linux дээр өөрийн хүссэн фонтоо хэрхэн суулгах вэ?
-
7:22grep коммандаар файл дотроос заасан нөхцлөөр хайлт хийх
-
6:45grep коммандаар standard output-ын үр дүнд шүүлтүүр тавих
-
15:07Бүлэг 3. Автоматжуулалт. Alias гэж юу вэ?
-
8:46Shell script гэж юу вэ?
-
8:30Анхны shell script-үүдээ үүсгэж үзэцгээе
-
11:54Shell script-ийг ажилладаг комманд болгох
-
10:45Environment Variable гэж юу вэ?
-
16:33Завсарлага. Linux үйлдлийн системийн процессуудыг command line-аас удирдах
-
12:41Цагийн хуваарь бүхий автоматжуулалтыг Cron tool-ын тусламжтайгаар хийх
-
12:08Cron tool-ыг оновчтой ашиглах бусад аргуудаас
-
18:23User account-ын тухай онолын мэдлэг
-
12:03User account үүсгэх, засварлах, устгах туршилт
-
10:56Групп үүсгэх, хэрэглэгчдийг группт нэмэх
-
19:47Бүлэг 4. Open source software. Source (эх файл) файлаас нь програм суулгах
-
11:06Linux-ын Software repository гэж юу вэ?
-
11:41apt-cache гэж юу вэ? Өөрт хэрэгтэй програмын packege-уудыг хайж олох
-
7:25apt-cache болон системд суусан бүх програмуудыг update хийх
-
9:52Command line болон график интерфэйсээр шинэ програм суулгах
-
6:14Програмуудын source кодыг татаж авах
-
7:57Програмуудыг uninstall хийх, татаж авсан package-уудын архив файлуудыг устгаж цэвэрлэх
-
10:54Бүлэг 5. Хард дисктэй ажиллах. Partition, MBR, GPT, Mount point гэж юу вэ?
-
7:03Virtual Machine-даа шинэ хард диск нэмэх
-
10:01fdisk коммандаар MBR partition table үүсгэх
-
5:06fdisk коммандаар GPT partition table үүсгэх
-
8:47Файлын систем үүсгэх коммандуудын тухай
-
17:40Файлын систем үүсгэх туршилт
-
7:41Swap space-ийг ажилд бэлэн болгох, файлын системд label тавьж өгөх
-
16:26Бүлэг 6. Сүлжээний тохиргоо. Netplan utility ашиглан сүлжээний тохиргоо хийх
-
4:52ifconfig коммандаар сүлжээний тохиргоо хийх
-
11:28ip коммандаар сүлжээний тохиргоо хийх
-
8:07Бүлэг 7. Extras. Terminal-ыг Terminator-оор орлуулах нь
-
7:47Олон коммандыг нэг мөрөөр ажиллуулах
-
16:55CD коммандыг оновчтой ашиглах зарим өвөрмөц аргууд
-
10:08Linux Shell-ийн зарим нэг түгээмэл ашиглагддаг үр дүнтэй аргууд
-
6:22Gnome Online Accounts гэж юу вэ? Жишээ: Google Drive-ыг online accounts-д нэмэх, системд mount хийх
-
12:06Хамгийн түгээмэл ашиглагддаг Thunderbird и-мэйлийн удирдлагын аппыг суулгах, тохируулах
-
13:37Rambox апп юунд зориулагдсан бэ? Rambox-ыг суулгах, тохируулах
-
5:37GUI болон Terminal-аас компьютерт байгаа төхөөрөмжүүдийн драйверыг суулгах
-
10:01Текст файл болон гараас бичиж өгсөн текстүүд, мөн select-лэгдсэн текстүүдийг олон янзын хэлээр уншуулах
-
6:36Текстийг аудио файл болгон хадгалж авах
-
11:27Бүх хайлтыг нэг дороос хийж ажиллуулах Ulauncher апп
-
7:17Системийн сервисийг хариуцах Stacer апп
-
10:41Linux системийн System Restore болох Timeshift
-
18:11Linux-аа Windows шиг харагддаг болгох - Нэгдүгээр хэсэг
-
10:04Linux-аа Windows шиг харагддаг болгох - Хоёрдугаар хэсэг
-
14:50Linux үйлдлийн систем тоглоом тоглоход сайн уу? Linux дээр Steam суулгах
-
11:50Linux үйлдлийн системд вирусны програм хэрэгтэй юу?
-
11:25Хамгийн өргөн ашиглагддаг, зураг засах програмыг суулгах
-
19:57Шинэ хэрэглэгчид Linux-ын ямар хувилбарыг ашиглавал зохих вэ? Дараагийн цуврал сургалтаар юу үзэх тухай.
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1796 | Үнэ:
29,900₮
|
|
NodeJS ExpressJS REST API Backend эхнээс нь
дуустал! (REACT вэб аппын хамт)
Хугацаа: 33 цаг 24 мин | Сурагчид: 1336 | Үнэ:
29,900₮
|
|
Git, Github эхнээс нь дуустал!
Хугацаа: 16 цаг 25 мин | Сурагчид: 806 | Үнэ:
29,900₮
|
|
Next.js блог вэб сайт эхнээс нь - орчин үеийн
вэб сайт хөгжүүлэлтийн шинэ давалгаа
Хугацаа: 19 цаг 46 мин | Сурагчид: 795 | Үнэ:
29,900₮
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==
dund tuweshnii surgalt n udahq garj irne gej naidjinVA