Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

WordPress яагаад дэлхийн хамгийн шилдэг CMS (Content management system) гэсэн алдрыг хүртсэн бэ?

WordPress нь дэлхийн CMS-ийн зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг байна. Түүнтэй энэ үзүүлэлтээрээ ойртох систем нэгээхэн ч үгүй. Дэлхийн идэвхитэй ажиллаж байгаа нийт вэб сайтуудын 36 хувь нь WordPress дээр хийгдсэн байдаг. WordPress-ийг хэрэглэгч 75 сая гаруй хүмүүс өдөр бүр 1,4 сая орчим пост, мэдээллүүдийг энэхүү гайхалтай системийг ашиглан үүсгэж байдаг. WordPress нь нээлттэй систем учраас 100% үнэгүй. Дэлхийн эргэн тойронд сая сая хөгжүүлэгчид энэ системийг хөгжүүлж байдаг учраас, шинэчлэл өөрчлөлтүүд цаг тухайдаа хийгддэг. Маш өргөн ашиглагддаг систем тул бараг л бүх сервер, хостууд WordPress-ийг дэмждэг. WordPress нь бүх төрлийн контентийн төрлүүдтэй ажиллах чадвартай. Та хүсвэл өөрийн вэб сайтыг улам хүчирхэг болгох мянга мянган үнэтэй болон үнэгүй plugin, нэмэлтүүдийг хэдхэн минутын дотор татан авч суулгах боломжтой. Үйл ажиллагаа нь гайхалтай уян хатан, засвар өөрчлөлт хийх өндөр боломжуудыг агуулсан. Энэ мэтчилэн WordPress-ийн давуу талуудыг дурдвал маш олон зүйлийг хэлж болно.

Гэхдээ эцэст нь хэлэх хамгийн том давуу тал бол та код бичих ямар ч шаардлагагүйгээр мэргэжлийн хэмжээний вэб сайтыг маш богино хугацаанд бүтээх боломжтой. Тэгвэл манай сайт та бүхэндээ зориулан энэхүү хүчирхэг системийг эхнээс нь авхуулаад дуустал нь заах мастер сургалтыг нээж байгаадаа баяртай байна.

Та энэхүү сургалтыг үзсэнээр жирийн нэг пост үүсгэх зэрэг WordPress-ийн хамгийн энгийн үйлдлүүдээс эхлээд бүхэл бүтэн ecommerce худалдааны вэб сайтыг хийж сурах болно. Сургалтынхаа явцад WordPress-ийн өнцөг булан бүрийг алгасалгүй судлаж, бүгдийг алхам алхмаар сурч авах юм. Сургалтын төгсгөлд та хүссэн вэб сайтаа код бичилгүйгээр хийж чаддаг болохоос гадна сурсан мэдсэнээ ашиглан орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжтой.

Энэ сургалтаар юу сурч авах вэ?

Та уг сургалтаар өөрийн компьютерт Xampp вэб сервер болон WordPress-ийг суулгах, өгөгдлийн бааз үүсгэж тохируулах, WordPress-ийн бүх тохиргооны талаар дэлгэрэнгүй ойлголт авах, вэб сайтын бэлэн загвар theme-ийг сонгож сурах, өөрийн гэсэн template үүсгэх, хувийн вэб сайт, компанийн вэб сайт, блог вэб сайт, онлайн худалдааны вэб сайт, үл хөдлөх хөрөнгийн вэб сайт зэрэг хэд хэдэн бодит төслүүдийг эхнээс нь дуустал хийж гүйцэтгэх юм.

Бидэнд юу хэрэгтэй вэ?

Танд хүчин чадал хамаарахгүй ямар нэг компьютер, вэб броузер, интернэтийн холболт, юм суръя гэсэн чин хүсэл байхад л хангалттай.

Сургалтыг үзэхэд ямар нэг онцгой ур чадвар шаардагдах уу?

Огт үгүй. Та вэб сайт хийх талаар ямар ч мэдлэггүй байсан ч энэхүү сургалтыг үзсэнээр вэб хийх чадвартай болох юм. Харин та WordPress-ийг тодорхой хэмжээнд мэддэг бол ур чадвараа улам ихээр ахиулахын тулд, манай сайт дээр байгаа вэб хөгжүүлэлтийн бусад сургалтуудыг үзэхийг санал болгож байна.

За ингээд вэб хөгжүүлэлтийн ертөнцөд орж ирэхээр эхний алхмаа хийсэн танд баяр хүргэе. Сургалтаараа эргэн уулзацгаая.
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 7:56
    Сургалтын тухай товчхон
  2. 6:14
    Сургалтыг үзэхэд бидэнд юу хэрэгтэй вэ?
  3. 10:25
    Бидэнд вэб сервер яагаад хэрэгтэй вэ?
  4. 13:14
    Өөрийн компьютерийг вэб сервер болгох. Xampp
  5. 4:12
    Sublime Text Editor суулгах
  6. 3:51
    Apache серверийн портыг өөрчлөх
  7. 13:26
    WordPress-ийг суулгах
  8. 13:48
    Үнэгүй болон Premium theme-үүдийн ялгаа. Алиныг нь ашиглах ёстой вэ?
  9. 7:26
    WordPress-тэй танилцацгаая
  10. 15:34
    WordPress-ийн Pages цэсийг ашиглан вэб хуудас үүсгэх
  11. 17:09
    WordPress Theme-ийг customize хийж өөрчлөх
  12. 9:53
    Top bar-ын дизайныг хийх
  13. 11:38
    Вэб сайтын Header-ийн дизайныг хийх
  14. 12:47
    Вэб сайтын Footer-ын дизайныг хийх
  15. 22:45
    Page Builder гэж юу вэ? Хамгийн алдартай page builder-тэй танилцъя
  16. 8:08
    Төсөл 1: Хувийн вэб сайт. Ажлын орчноо бэлдэцгээе
  17. 17:19
    Hero section-ийг хийх
  18. 8:44
    WordPress-ийн Plugin-ийг zip файлаас суулгах
  19. 15:33
    Үндсэн цэс хийх
  20. 9:29
    Миний тухай section-ийг хийх. Нэгдүгээр хэсэг
  21. 16:32
    Миний тухай section-ийг хийх. Хоёрдугаар хэсэг
  22. 21:44
    Portfolio section-ийг хийх
  23. 11:58
    Blog section-ийг хийх
  24. 10:23
    Social section-ийг хийх
  25. 8:33
    Call to Action section-ийг хийх
  26. 18:28
    Popup цонх нэмэх
  27. 13:58
    Contact Form нэмэх
  28. 16:37
    Footer-ийг хийх
  29. 7:44
    Mobile дэлгэцэнд тохируулах
  30. 6:25
    Төсөл 2. Wordpress-ийн Premium theme-ийг хэрхэн ашиглах вэ? Үл хөдлөх хөрөнгийн худалдааны вэб сайт. Бааз үүсгэх, Wordpress суулгах
  31. 21:04
    Heaven11 Premium theme болон шаардлагатай plugin-уудыг суулгах, жишээ контентуудыг импорт хийх
  32. 18:14
    Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтын нүүр хуудсыг засварлах. Нэгдүгээр хэсэг
  33. 9:33
    Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтын нүүр хуудсыг засварлах. Хоёрдугаар хэсэг
  34. 18:08
    Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтын лого, header, footer-ийг засварлах
  35. 7:10
    Төсөл 3. Компанийн вэб сайт. Ажлын орчноо бэлдэх
  36. 16:06
    Top bar болон Header-ийг хийх
  37. 18:07
    Hero section-ийг хийх
  38. 21:49
    Хөрөнгө оруулалт section-ийг хийх
  39. 21:29
    Тоолуур section-ийг хийх
  40. 10:35
    Харилцагчдын сэтгэгдэл section-ийг хийх
  41. 17:19
    Галерей section-ийг хийх
  42. 28:03
    Footer-ийг хийх
  43. 18:03
    Бидний тухай хуудас. Нэгдүгээр хэсэг
  44. 24:54
    Бидний тухай хуудас. Хоёрдугаар хэсэг
  45. 21:13
    Бидний тухай хуудас. Гуравдугаар хэсэг
  46. 12:10
    Үйлчилгээ хуудас
  47. 13:15
    Үйл ажиллагаа хуудас
  48. 28:28
    Холбоо барих хуудас
  49. 20:15
    Нүүр хуудасны мобайл хувилбар
  50. 11:10
    Бидний тухай хуудасны мобайл хувилбар
  51. 13:04
    Холбоо барих хуудасны мобайл хувилбар
  52. 6:33
    Төсөл 4. Блог вэб сайт. Блог гэж юу вэ?
  53. 12:18
    WordPress-ийн Category, Post, Comment гэж юу вэ?
  54. 9:32
    Категориуд үүсгэх
  55. 9:41
    Үндсэн цэс болон sidebar-ийг хийх
  56. 11:32
    Сайтад ашиглах өнгөө сонгох, Header хийх
  57. 13:09
    Өөр Theme-үүдийг туршиж үзье
  58. 8:21
    Хэрхэн Template үүсгэх вэ?
  59. 19:45
    Hero section-ийн стайлыг хийх
  60. 15:35
    Нүүр хуудасны постууд болон Sidebar
  61. 14:06
    Single Post Template үүсгэх. Нэгдүгээр хэсэг
  62. 11:35
    Single Post Template үүсгэх. Хоёрдугаар хэсэг
  63. 6:41
    Бусад Archive хуудасны Template-ийг үүсгэх
  64. 4:47
    Tag-ууд
  65. 16:07
    Мобайл дэлгэцний тохиргоо
  66. 8:31
    Төсөл 5. Онлайн дэлгүүрийн вэб сайт. Ажлын орчноо бэлдэх
  67. 13:04
    Шинэ бүтээгдэхүүн нэмэх
  68. 7:26
    Үндсэн хуудсуудыг үүсгэх
  69. 14:43
    Ерөнхий болон бүтээгдэхүүний тохиргоо
  70. 9:17
    Татварын тохиргоо
  71. 10:56
    Хүргэлтийн тохиргоо
  72. 5:31
    Төлбөрийн хэрэгслийн тохиргоо
  73. 5:48
    Хэрэглэгч болон нууцлал хамгааллын тохиргоо
  74. 5:00
    И-мэйлийн тохиргоо
  75. 9:13
    Integrations болон бусад тохиргоо
  76. 4:12
    Бүтээгдэхүүний категориуд
  77. 12:37
    Simple Product гэж юу вэ?
  78. 12:09
    Variable Product гэж юу вэ?
  79. 7:53
    Grouped Product гэж юу вэ?
  80. 6:14
    Affiliate product буюу түншлэгчийн бүтээгдэхүүн
  81. 13:43
    Virtual болон Downloadable product
  82. 8:17
    Бусад категориудаа үүсгэх, үндсэн цэсээ хийх
  83. 7:09
    Нэмэлт цэс болон Sidebar
  84. 16:08
    Theme-ээ customize хийх
  85. 4:33
    Онцлох бүтээгдэхүүнүүдийг тохируулах
  86. 24:57
    Shortcode гэж юу вэ?
  87. 18:38
    Өөр Theme-үүдийг турших
  88. 13:22
    OceanWP-гийн загварыг өөрчлөх
  89. 22:04
    Дэлгүүрийн үндсэн цэсийг хийх
  90. 14:43
    Нүүр хуудасны Hero section-ийг хийх
  91. 17:39
    Вэб сайтыг орчуулах
  92. 19:16
    Нүүр хуудасны үлдсэн хэсгүүдийг хийх
  93. 27:24
    Сайтын лого болон Footer
  94. 8:46
    Дэлгүүр хуудсыг өөрсдөө шинээр хийх
  95. 12:38
    Сүүлд нэмэгдсэн бүтээгдэхүүнүүдийн slider хийх
  96. 12:59
    Wishlist-тэй холбох
  97. 6:22
    Wishlist болон Миний бүртгэл цэсийг хийх
  98. 23:48
    Миний бүртгэл хуудасны загварыг өөрчлөх
  99. 6:32
    Archive хуудаснуудын загварыг хийх
  100. 18:06
    Single Product хуудасны загварыг шинээр хийх. Нэгдүгээр хэсэг
  101. 13:14
    Single Product хуудасны загварыг шинээр хийх. Хоёрдугаар хэсэг
  102. 19:53
    Single Product хуудсанд Variation Swatcher нэмэх, Swatcher-ийн төрлүүд
199,000    49,000

Худалдаж авах

== Сурагчдын сэтгэгдлүүд ==