Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

WordPress яагаад дэлхийн хамгийн шилдэг CMS (Content management system) гэсэн алдрыг хүртсэн бэ?

WordPress нь дэлхийн CMS-ийн зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг байна.

Түүнтэй энэ үзүүлэлтээрээ ойртох систем нэгээхэн ч үгүй. Дэлхийн идэвхитэй ажиллаж байгаа нийт вэб сайтуудын 36 хувь нь WordPress дээр хийгдсэн байдаг. WordPress-ийг хэрэглэгч 75 сая гаруй хүмүүс өдөр бүр 1,4 сая орчим пост, мэдээллүүдийг энэхүү гайхалтай системийг ашиглан үүсгэж байдаг. WordPress нь нээлттэй систем учраас 100% үнэгүй. Дэлхийн эргэн тойронд сая сая хөгжүүлэгчид энэ системийг хөгжүүлж байдаг учраас, шинэчлэл өөрчлөлтүүд цаг тухайдаа хийгддэг. Маш өргөн ашиглагддаг систем тул бараг л бүх сервер, хостууд WordPress-ийг дэмждэг. WordPress нь бүх төрлийн контентийн төрлүүдтэй ажиллах чадвартай. Та хүсвэл өөрийн вэб сайтыг улам хүчирхэг болгох мянга мянган үнэтэй болон үнэгүй plugin, нэмэлтүүдийг хэдхэн минутын дотор татан авч суулгах боломжтой. Үйл ажиллагаа нь гайхалтай уян хатан, засвар өөрчлөлт хийх өндөр боломжуудыг агуулсан. Энэ мэтчилэн WordPress-ийн давуу талуудыг дурдвал маш олон зүйлийг хэлж болно.

Гэхдээ эцэст нь хэлэх хамгийн том давуу тал бол та код бичих ямар ч шаардлагагүйгээр мэргэжлийн хэмжээний вэб сайтыг маш богино хугацаанд бүтээх боломжтой. Тэгвэл манай сайт та бүхэндээ зориулан энэхүү хүчирхэг системийг эхнээс нь авхуулаад дуустал нь заах мастер сургалтыг нээж байгаадаа баяртай байна.

Та энэхүү сургалтыг үзсэнээр жирийн нэг пост үүсгэх зэрэг WordPress-ийн хамгийн энгийн үйлдлүүдээс эхлээд бүхэл бүтэн ecommerce худалдааны вэб сайтыг хийж сурах болно. Сургалтынхаа явцад WordPress-ийн өнцөг булан бүрийг алгасалгүй судлаж, бүгдийг алхам алхмаар сурч авах юм. Сургалтын төгсгөлд та хүссэн вэб сайтаа код бичилгүйгээр хийж чаддаг болохоос гадна сурсан мэдсэнээ ашиглан орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжтой.

Энэ сургалтаар юу сурч авах вэ?

Та уг сургалтаар өөрийн компьютерт Xampp вэб сервер болон WordPress-ийг суулгах, өгөгдлийн бааз үүсгэж тохируулах, WordPress-ийн бүх тохиргооны талаар дэлгэрэнгүй ойлголт авах, вэб сайтын бэлэн загвар theme-ийг сонгож сурах, өөрийн гэсэн template үүсгэх, хувийн вэб сайт, компанийн вэб сайт, блог вэб сайт, онлайн худалдааны вэб сайт, үл хөдлөх хөрөнгийн вэб сайт зэрэг хэд хэдэн бодит төслүүдийг эхнээс нь дуустал хийж гүйцэтгэх юм.

Бидэнд юу хэрэгтэй вэ?

Танд хүчин чадал хамаарахгүй ямар нэг компьютер, вэб броузер, интернэтийн холболт, юм суръя гэсэн чин хүсэл байхад л хангалттай.

Сургалтыг үзэхэд ямар нэг онцгой ур чадвар шаардагдах уу?

Огт үгүй. Та вэб сайт хийх талаар ямар ч мэдлэггүй байсан ч энэхүү сургалтыг үзсэнээр вэб хийх чадвартай болох юм. Харин та WordPress-ийг тодорхой хэмжээнд мэддэг бол ур чадвараа улам ихээр ахиулахын тулд, манай сайт дээр байгаа вэб хөгжүүлэлтийн бусад сургалтуудыг үзэхийг санал болгож байна.

Сургалтанд Wordpress 5.6 хувилбарыг ашиглаж байгаа бөгөөд та яг энэ хувилбарыг Wordpress-ын албан ёсны сайтаас татаж авах боломжтой. Аль нэг хувилбар дээр нь сайн ажиллаад сурчихвал та дараа нь хүссэн хувилбар дээрээ ажиллах чадвартай болно.

За ингээд вэб хөгжүүлэлтийн ертөнцөд орж ирэхээр эхний алхмаа хийсэн танд баяр хүргэе. Сургалтаараа эргэн уулзацгаая.
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 7:56
    Сургалтын тухай товчхон
  2. 6:14
    Сургалтыг үзэхэд бидэнд юу хэрэгтэй вэ?
  3. 10:25
    Бидэнд вэб сервер яагаад хэрэгтэй вэ?
  4. 13:14
    Өөрийн компьютерийг вэб сервер болгох. Xampp
  5. 4:12
    Sublime Text Editor суулгах
  6. 3:51
    Apache серверийн портыг өөрчлөх
  7. 13:26
    WordPress-ийг суулгах
  8. 13:48
    Үнэгүй болон Premium theme-үүдийн ялгаа. Алиныг нь ашиглах ёстой вэ?
  9. 7:26
    WordPress-тэй танилцацгаая
  10. 15:34
    WordPress-ийн Pages цэсийг ашиглан вэб хуудас үүсгэх
  11. 17:09
    WordPress Theme-ийг customize хийж өөрчлөх
  12. 9:53
    Top bar-ын дизайныг хийх
  13. 11:38
    Вэб сайтын Header-ийн дизайныг хийх
  14. 12:47
    Вэб сайтын Footer-ын дизайныг хийх
  15. 22:45
    Page Builder гэж юу вэ? Хамгийн алдартай page builder-тэй танилцъя
  16. 8:08
    Төсөл 1: Хувийн вэб сайт. Ажлын орчноо бэлдэцгээе
  17. 17:19
    Hero section-ийг хийх
  18. 8:44
    WordPress-ийн Plugin-ийг zip файлаас суулгах
  19. 15:33
    Үндсэн цэс хийх
  20. 9:29
    Миний тухай section-ийг хийх. Нэгдүгээр хэсэг
  21. 16:32
    Миний тухай section-ийг хийх. Хоёрдугаар хэсэг
  22. 21:44
    Portfolio section-ийг хийх
  23. 11:58
    Blog section-ийг хийх
  24. 10:23
    Social section-ийг хийх
  25. 8:33
    Call to Action section-ийг хийх
  26. 18:28
    Popup цонх нэмэх
  27. 13:58
    Contact Form нэмэх
  28. 16:37
    Footer-ийг хийх
  29. 7:44
    Mobile дэлгэцэнд тохируулах
  30. 6:25
    Төсөл 2. Wordpress-ийн Premium theme-ийг хэрхэн ашиглах вэ? Үл хөдлөх хөрөнгийн худалдааны вэб сайт. Бааз үүсгэх, Wordpress суулгах
  31. 21:04
    Heaven11 Premium theme болон шаардлагатай plugin-уудыг суулгах, жишээ контентуудыг импорт хийх
  32. 18:14
    Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтын нүүр хуудсыг засварлах. Нэгдүгээр хэсэг
  33. 9:33
    Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтын нүүр хуудсыг засварлах. Хоёрдугаар хэсэг
  34. 18:08
    Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтын лого, header, footer-ийг засварлах
  35. 7:10
    Төсөл 3. Компанийн вэб сайт. Ажлын орчноо бэлдэх
  36. 16:06
    Top bar болон Header-ийг хийх
  37. 18:07
    Hero section-ийг хийх
  38. 21:49
    Хөрөнгө оруулалт section-ийг хийх
  39. 21:29
    Тоолуур section-ийг хийх
  40. 10:35
    Харилцагчдын сэтгэгдэл section-ийг хийх
  41. 17:19
    Галерей section-ийг хийх
  42. 28:03
    Footer-ийг хийх
  43. 18:03
    Бидний тухай хуудас. Нэгдүгээр хэсэг
  44. 24:54
    Бидний тухай хуудас. Хоёрдугаар хэсэг
  45. 21:13
    Бидний тухай хуудас. Гуравдугаар хэсэг
  46. 12:10
    Үйлчилгээ хуудас
  47. 13:15
    Үйл ажиллагаа хуудас
  48. 28:28
    Холбоо барих хуудас
  49. 20:15
    Нүүр хуудасны мобайл хувилбар
  50. 11:10
    Бидний тухай хуудасны мобайл хувилбар
  51. 13:04
    Холбоо барих хуудасны мобайл хувилбар
  52. 6:33
    Төсөл 4. Блог вэб сайт. Блог гэж юу вэ?
  53. 12:18
    WordPress-ийн Category, Post, Comment гэж юу вэ?
  54. 9:32
    Категориуд үүсгэх
  55. 9:41
    Үндсэн цэс болон sidebar-ийг хийх
  56. 11:32
    Сайтад ашиглах өнгөө сонгох, Header хийх
  57. 13:09
    Өөр Theme-үүдийг туршиж үзье
  58. 8:21
    Хэрхэн Template үүсгэх вэ?
  59. 19:45
    Hero section-ийн стайлыг хийх
  60. 15:35
    Нүүр хуудасны постууд болон Sidebar
  61. 14:06
    Single Post Template үүсгэх. Нэгдүгээр хэсэг
  62. 11:35
    Single Post Template үүсгэх. Хоёрдугаар хэсэг
  63. 6:41
    Бусад Archive хуудасны Template-ийг үүсгэх
  64. 4:47
    Tag-ууд
  65. 16:07
    Мобайл дэлгэцний тохиргоо
  66. 8:31
    Төсөл 5. Онлайн дэлгүүрийн вэб сайт. Ажлын орчноо бэлдэх
  67. 7:26
    Үндсэн хуудсуудыг үүсгэх
  68. 13:04
    Шинэ бүтээгдэхүүн нэмэх
  69. 14:43
    Ерөнхий болон бүтээгдэхүүний тохиргоо
  70. 9:17
    Татварын тохиргоо
  71. 10:56
    Хүргэлтийн тохиргоо
  72. 5:31
    Төлбөрийн хэрэгслийн тохиргоо
  73. 5:48
    Хэрэглэгч болон нууцлал хамгааллын тохиргоо
  74. 5:00
    И-мэйлийн тохиргоо
  75. 9:13
    Integrations болон бусад тохиргоо
  76. 4:12
    Бүтээгдэхүүний категориуд
  77. 12:37
    Simple Product гэж юу вэ?
  78. 12:09
    Variable Product гэж юу вэ?
  79. 7:53
    Grouped Product гэж юу вэ?
  80. 6:14
    Affiliate product буюу түншлэгчийн бүтээгдэхүүн
  81. 13:43
    Virtual болон Downloadable product
  82. 8:17
    Бусад категориудаа үүсгэх, үндсэн цэсээ хийх
  83. 7:09
    Нэмэлт цэс болон Sidebar
  84. 16:08
    Theme-ээ customize хийх
  85. 4:33
    Онцлох бүтээгдэхүүнүүдийг тохируулах
  86. 24:57
    Shortcode гэж юу вэ?
  87. 18:38
    Өөр Theme-үүдийг турших
  88. 13:22
    OceanWP-гийн загварыг өөрчлөх
  89. 22:04
    Дэлгүүрийн үндсэн цэсийг хийх
  90. 14:43
    Нүүр хуудасны Hero section-ийг хийх
  91. 17:39
    Вэб сайтыг орчуулах
  92. 19:16
    Нүүр хуудасны үлдсэн хэсгүүдийг хийх
  93. 27:24
    Сайтын лого болон Footer
  94. 8:46
    Дэлгүүр хуудсыг өөрсдөө шинээр хийх
  95. 12:38
    Сүүлд нэмэгдсэн бүтээгдэхүүнүүдийн slider хийх
  96. 12:59
    Wishlist-тэй холбох
  97. 6:22
    Wishlist болон Миний бүртгэл цэсийг хийх
  98. 23:48
    Миний бүртгэл хуудасны загварыг өөрчлөх
  99. 6:32
    Archive хуудаснуудын загварыг хийх
  100. 18:06
    Single Product хуудасны загварыг шинээр хийх. Нэгдүгээр хэсэг
  101. 13:14
    Single Product хуудасны загварыг шинээр хийх. Хоёрдугаар хэсэг
  102. 19:53
    Single Product хуудсанд Variation Swatcher нэмэх, Swatcher-ийн төрлүүд
  103. 14:53
    namecheap.com дээр хямд domain нэр хэрхэн худалдаж авах вэ?
  104. 13:22
    easywp.com дээр wordpress hosting худалдаж авах
  105. 8:37
    easywp-тэй танилцацгаая
  106. 10:07
    easywp host руугаа FTP client програм ашиглан холбогдох
  107. 15:06
    Localhost дээрх wordpress сайтыг онлайн вэб host руу экспорт хийх
  108. 8:53
    Contact Form 7-ийн өгөгдлийг plugin ашиглан хадгалж авах
  109. 33:01
    Elementor Pro plugin-ийн формын өгөгдлийг MySQL бааз руу хадгалж авах

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 29,900₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2824 | Үнэ: 29,900₮
Ахисан төвшний HTML CSS, FRONT-END мастерын нууц
Хугацаа: 30 цаг 49 мин | Сурагчид: 1389 | Үнэ: 29,900₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3094 | Үнэ: 29,900₮
PHP мастер сургалт - Хувийн санхүү хөтлөх систем бүтээцгээе
Хугацаа: 22 цаг 4 мин | Сурагчид: 462 | Үнэ: 29,900₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Сургалт маш ойлгомжтой гоё болсон байна. Маш хэрэгтэй мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж авсан маш хэрэгтэй сургалт болсон байна маш их баярллаа <3
2024-08-22 23:52:52
❤️ Сургалт маш ойлгомжтой гоё болсон байна. Маш хэрэгтэй мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж авсан маш хэрэгтэй сургалт болсон байна маш их баярллаа <3
2024-08-22 23:52:41
❤️ Error establishing a database connection iim aldaa zaagad boldguee. eniig yaah ve?
2024-06-25 20:33:52
❤️ Баярлалаа маш сайхан хичээл болжээ.
2024-05-07 09:21:19
❤️ Yamar uyd Edit with Elementor, yamar uyd Edit page darhiig helj ogoh heregtein bna shu.
2024-02-04 05:12:05
❤️ Sain bna uu bagshaa My account heseg buur garch irehgui bgaad bna nogoo woocommers shortcodes l haragdaad bna teriig yaaj yanzlah ve
2023-11-08 20:10:50
❤️ mash saihan hicheel bna
2023-08-03 23:19:19
❤️ Error establishing a database connection iim aldaa zaagad boldguee eniig yax ve mdx hun bnu ?
2023-07-04 12:09:28
❤️ wordpress 6.2 дээр тохирхгүй байна
2023-04-11 13:41:49
❤️ Сургалт сайхан байна
2023-03-10 00:55:32
❤️ маш сайн сургалт болсон байна баярлалаа Та бүхэнд том АМЖИЛТ хүсэе.
2023-02-09 07:07:48
❤️ Vneheer ih yum medej awlaa bayrlalaa
2023-02-09 04:17:23
❤️ маш сайн сургалт болсон байна баярлалаа
2023-01-12 17:58:56
❤️ Та бүхэндээ баярлалаа. Сайхан сургалт байна. Насан туршийн сургалт болхоор дахин шинэ нэмэлт хичээлүүд оруулж байвал маш их баярлах болно. Бид бүхэн Elementor, OceanWP ашиглаж өөрийн хэмжээндээ вэб сайт хийж сурсан дараа дараагийн дахин өөр илүү гоё, нэмэлт сайжруулалтын талаар нэмэлт хичээлүүд үргэжилэээд орж байвал их баярлана. Та бүхэнд том АМЖИЛТ хүсэе.
2022-11-23 09:55:36
❤️ маш их хэрэг болсон сургалт байлаа баярлалаа
2022-04-19 07:21:58
❤️ The uploaded file exceeds the upload_max_filesize directive in php.ini. болон The link you followed has expired. гэсэн мэдэгдэл гараад install хийж болдоггүй ээ яах уу
2022-02-19 18:55:13
❤️ Bagshdaa bayrlla domain ner awah hisen saytaa interneted bayrshuulah tuhai delgerengui neg hichel oruulad ogosh busdan bol sain hivhel bolson bn
2022-02-08 14:04:32
❤️ хэрэгтэй сургалт байлаа
2022-01-30 20:46:40
❤️ Энэ сургалтанд суусандаа маш их баяртай байна.Их зүйлийг сурж авлаа . Багшдаа баярлалаа .
2022-01-12 21:02:40
❤️ Их сайн сургалт байлаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
2022-01-07 17:43:29
❤️ sain bnu bagshaa elementor huvilbariig shinchleh bolomj bnu ene boldguie
2021-12-15 19:45:01
❤️ Мэдэхгүй байсан plung-уудаа мэдэж авч байгаад баяртай байна
2021-11-04 15:28:17
❤️ Домэйн нэрээ яаж авах вордпрэсс дээр хийсэн сайтаа яаж интэрнэтийн орчинд болгох талаар нэмэлт хичээл оруулвал зүгээр санагдаж байна
бусдаар бол ойлголжтой сайхан болжээ.
2021-07-05 17:19:26
❤️ Mash sain
2021-06-25 15:35:29
❤️ mash sain surgalt
2021-05-24 16:22:46