Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Яг одоо дэлхийн #1 эрэлттэй, өргөн ашиглагддаг програмчлалын хэлээр Javascript тодроод байна.

Хэрэв та Javascript мэддэг бол АНУ-д танд сарын $9121 буюу ойролцоогоор сарын 24.4 сая төгрөгийн цалин өгөх ажээ. 2019 оны судалгаагаар Javascript нь Stackoverflow болон Github дээрх хамгийн их яригдаж буй сэдвээр тодорсонд гайхах зүйл үгүй.

Яагаад Javascript хэл ийм гайхалтай амжилттанд хүрсэн бэ?

Javascript нь клиент броузер дээр очиж ажиллана, сэрвэр талд супер хурдтай ажиллана, өгөгдлийн сантай ажиллана, гар утас төхөөрөмжүүд дээр ажиллана, програм хангамжийн хөгжүүлэлтийн автоматжуулалт буюу түүл хэрэгсэл скрипт хэлбэрээр ашиглагдана, функциональ програмчлалыг асуудалгүй хийнэ, desktop програмуудыг ч хийнэ. Энэ бүгдийг ганцхан хэлээр л хийнэ гэхэд гайхалтай.

Javascript хэл гайхалтай хялбар энгийн синтакстай. Яг адилхан үйлдэл хийдэг кодыг өөр хэл жишээ нь Java дээр бичихэд олон дахин урт болж ирдэг. Хэлний цаад дизайн нь супер уян хатан, хөрвөн өөрчлөгдөх боломжтой тул та энэ хэлийг ашиглан өөрийг нь ч өөрчлөх боломжтой байдаг тул толгойд орж ирсэн юм болгоныг хийх боломжийг Javascript хэлэнд өгдөг. Та Javascript хэлний стандарт library-ийг ч дуртай газраа өөрчилдөг тул заримдаа энэ Javascript үү эсвэл таны код уу гэдгийг мэдэхэд хэцүү. Цаашилбал IIFE, closure, callback, scope chain, this, prototype удамшил, функц зээлэлт зэрэг ойлголтуудыг ашиглан та бусад хэлний програмистуудын нүдэнд бол илбэ шиг зүйлийг програмчилж чадна.

Дэлхийн #1 аварга том үнэгүй кодын сан! Javascript програмистууд өөрсдийн кодыг дундаа хуваалцдаг газартай (https://www.npmjs.com) бөгөөд аль 2017 онд бусад хэлний сангуудыг хол орхиж сард 18 тэрбум кодын санг хүмүүс татаж ашигласнаар рекорд тогтоон тэргүүлсэн бол 2018 онд сард 32 тэрбум болсон байна. Жишээ болгож хэлэхэд PHP-ийн ийм дундын сан нь https://packagist.org/ бөгөөд 2019 оны байдлаар эндээс сард 600 сая удаа татаж суулгасан байна.

Та React, VueJS, AngularJS, EmberJS, NodeJS, ExpressJS... алдартай фрэймворкүүдийн тухай алхам бүртээ сонсож байгаа байх. Эдгээр бүх фрэймворкүүд Javascript хэлээр бичигдсэн байдаг тул та бараг ямар ч компанид ажилд орж, ямар ч програм бичсэн зайлшгүй Javascript-ийг мэддэг байх ёстой болно. Өө, мэдээж дээр нь та GULP, GRUNT, Webpack, Babel .... түүлинг хэрэгслүүдийг зайлшгүй ашиглах ба эдгээр нь мөн л Javascript ашигладаг.

Тиймээ, та газар дор л байгаагүй бол Javascript ямар чухал хэл болохыг эндээс уншилтгүй мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв та энэхүү хэлийг төгс сурахаар үнэхээр шийдсэн бол та зөв газраа ирсэн байна. Энэхүү сургалт нь ямар нэг өөр тусгай фрэймворк ашиглалгүй програмистуудын шоглон нэрлэснээр Vanilla Javascript буюу энгийн Javascript хэлийг эхнээс нь дуустал нь танд зааж өгч эзэмшүүлэх болно. Ингэснээр та бусад алдартай түүл, фрэймворкуудын цаадах үндсэн зарчмыг ойлгож, бусдыг дуурайлгүй яг л ашгийг нь гарган програмчлах чадвартай болох юм.

Энэ сургалтыг та үзэхийн тулд HTML, CSS-ийн хялбар мэдлэгтэй байхад л хангалттай. Учир нь бид бүгдийг эхнээс нь дуустал нь үзэх болно! Хэрэв та HTML, CSS гэж юу болох талаар гайхаж байвал яг одоо 1234.mn дээр байгаа "HTML5, CSS3 эхнээс нь дуустал!” гэсэн гайхалтай сургалтыг үзээрэй. Дашрамд хэлэхэд энэ сургалтыг би мэргэжлийнхэнд ч зөвлөж байгаа. Учир нь html, css бидний мэддэгээс их өөр, гайхалтай хүчирхэг болсон байхыг үзээд та гайхах нь лавтай!

Мэргэжлийн програмистуудын хувьд та энэ сургалтыг үзсэнээр хэлний зарим чухал элемент, зарчмуудыг огт өөр өнцгөөр олж харах боломжтой гэж би найдаж байна. Би сургалтынхаа явцад аль болох бүх л ойлголтыг тодорхой болгож, бүх хүрээг хамрахыг хичээсэн болно.

Сургалтынхаа явцад бид СОНИРХОЛТОЙ ТОГЛООМ, ХУВИЙН САНХҮҮ, ОНЛАЙН ХООЛНЫ ЖОР гэсэн гурван ч гайхалтай вэб апп-ыг цэвэр Javascript хэл ашиглан MVC зарчмаар эхнээс нь дуустал хийх болно. Гайхалтай нь бид Javascript хэлийг сурах явцдаа програмын хэрхэн бүтээдэг зарчмыг бас сурах юм!

Сургалтын явцад бидний сурах зүйлс :

- VS Code editor суулгах, тохируулах
- Javascript хэлний хувьсагч, өгөгдлийн төрөл, давталт, функц, обьект, массив зэрэг үндсэн элементүүд
- Програмын алдаатай ажиллах, try catch, debugging, chrome Dev Tool ашиглаж сурах
- Javascript хөшигний цаан хэрхэн ажилладаг тухай. Үүнд : execution context, scope chain, this, hoisting болон бусад чухал ойлголтууд
- DOM гэж юу болох, түүнтэй ажиллах
- Javascript нарийн ойлголтууд. Үүнд байгуулагч функц, prototype удамшил, метод зээлэх, closure, callback, call, bind, apply зэрэг функцүүд.
- Кодыг модул ашиглан хэрхэн зохион байгуулах, өгөгдлийн хамгаалалт, кодын дахин ашиглалтыг хэрхэн хэрэгжүүлэх
- Ecmascript стандарт буюу Javascript-ийн хувилбаруудын тухай. Үүнд ES5, ES6, ESNEXT хувилбарууд тэдний боломж
- Асинхрон програмчлал. Үүнд promise, async/await, Event loop, Event queuee
- Javascript 2019 онд хэрхэн програмчилж байна вэ гэдгийг судлана. Үүнд бид npm, webpack, babel болон ES6 кодыг эзэмших болно
- Сурсан зүйлээ баталгаажуулахын тулд гайхалтай өнгө үзэмжтэй гурван вэб аппыг эхнээс нь дуустал нь хийнэ.
- Git, github, gitpage, netlify ашиглан вэбээ хувилбараар хөгжүүлэх, онлайнд кодоо байрлуулах, вэбээ интернэтэд байрлуулах

За ингээд Javascript хэлийг зүгээр нэг сурах биш, харин түүний нууцыг бүрэн тайлж, эзэмших гайхалтай аялалд тавтай морил!

Сургалт маань анх удаа нээгдэж байгаа тул өдөрт нэг видео хичээл нэмэгдэх байдлаар явах болно. Магадгүй зарим өдрүүдэд илүү олон сургалтууд нэмэгдэх боломжтой. Хэрэв танд өдөрт нэг видео хангалттай гэж үзэж байвал яг одоо сургалтандаа бүртгүүлээрэй.
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 11:18
    Энэ сургалтаар бид юу сурч эзэмших вэ!
  2. 32:08
    Javascript хэл үүссэн түүх, хөгжлийн явц, броузерийн дайн, Ecmascript стандарт
  3. 32:12
    Javascript хэл юугаараа бусдаас өөр вэ? Яагаад ийм алдартай байна?
  4. 30:18
    VS Code editor суулгах, тохируулах
  5. 15:13
    VS Code Extension суулгах
  6. 38:37
    Өгөгдлийн төрөл, хувьсагч, консолтой танилцах
  7. 33:27
    Үндсэн операторууд, утга олголт арифметик үйлдэл, typeof
  8. 30:48
    Coercion буюу автомат төрөл хувиргалт, операторуудын ажиллах дараалал
  9. 34:47
    Нөхцөл шалгалт, prompt ашиглан хэрэглэгчээс утга авах
  10. 29:09
    Бүүлийн логик, AND, OR
  11. 13:43
    Гурвалсан оператор, ? :
  12. 16:49
    switch оператор ашиглах
  13. 18:09
    Програмыг debug хийх буюу алхам алхмаар ажиллуулж шалгах
  14. 28:04
    Функцтэй танилцацгаая
  15. 29:21
    Функцийн Statement болон Expression бичиглэл
  16. 21:00
    Обьект гэж юу вэ, түүний өгөгдөлд хандах тухай
  17. 32:55
    Обьектийн функцтэй ажиллах
  18. 21:32
    Массивтай танилц, pop, push, shift, unshift, length функцүүд
  19. 32:58
    Массивийн slice, splice функц, график гаргах жишээ
  20. 29:37
    For давталт, давхар давталт ашиглах
  21. 24:03
    while, do while давталт
  22. 15:35
    Давталтыг break, continue операторуудаар удирдах
  23. 25:37
    Утган хандалт болон заагч хандалтын тухай - value VS reference
  24. 10:35
    Хувьсагчийн төрлийг шалгах, typeof
  25. 19:23
    Алдааг боловсруулах буюу try catch ашиглах
  26. 31:32
    Javascript хэл дээр жишээ алгоритмын бодлогууд бодоцгооё
  27. 39:05
    Javascript дээр массивт санамсаргүй утга дүүргэж хоёр элементийн байрыг солих
  28. 24:37
    Javascript хөшигний цаана - Javascript engine, Глобаль объектийн тухай
  29. 23:27
    Функц доторх функц, хувьсагч функцийн үзэгдэх орчин буюу scope
  30. 18:40
    Кодын ажиллах Execution context болон Execution Stack-ийг ойлгох
  31. 18:13
    хувьсагчийн undefined утга ямар учиртай вэ?
  32. 34:25
    Ажиллах орчны үүсгэлтийн болон ажиллах шатууд, creation, execution, hoisting
  33. 13:55
    Hoisting анхаарах зүйл, arguments функцийн тусгай хувьсагчийн тухай
  34. 12:26
    Өгөгдлийн хандагдах хязгаар буюу scope chaining
  35. 16:04
    this түлхүүр үг ямар учиртай вэ?
  36. 10:09
    Вэб апп #1 - Сонирхолтой тоглоом апп
  37. 30:55
    git гэж юу вэ? gitbash суулгах
  38. 29:13
    git үндсэн командууд, git init, status, add, commit, checkout, push, pull командууд
  39. 26:43
    HTML, CSS гэж юу вэ? Ямар учиртай вэ?
  40. 29:17
    HTML CSS бичиж үзэцгээе!
  41. 39:45
    DOM руу хандаж үзэцгээе!
  42. 38:50
    Эвент гэж юу вэ, callback ба anonymous функцүүд
  43. 32:38
    Оноог өөрчилж, тоглогчийн ээлжийг солих
  44. 33:15
    Оноог цуглуулах, DRY зарчим буюу нэг кодоо дахин дахин бичихээс зайлсхийх нь
  45. 26:14
    Тоглоомыг шинээр эхлүүлэх функцийг бичих
  46. 13:32
    Тоглоомын төлөвийг хэрхэн програмчлах вэ?
  47. 18:41
    git тохиргоо шалгах, github account үүсгэх
  48. 18:02
    Кодоо Github дээр байрлуулах, вэб сайтаа интернэтэд байрлуулах
  49. 19:48
    Github дээрээс кодоо татаж авах, open source төслүүдээс татаж ашиглах
  50. 21:38
    git branch үүсгэх, төслийн хувилбарыг үүсгэн ажиллах нь
  51. 35:10
    Функц болон Объект хандалтат архитектур Удамшлын давуу тал
  52. 35:23
    Object.create ашиглан объект үүсгэх, Prototype удамшил
  53. 26:16
    Байгуулагч функц ашиглан объект үүсгэх, Функцийн prototype
  54. 25:40
    Функцийн this заагчийг өөрчлөх, bind , call, apply функцүүд, функц зээлэлт
  55. 34:09
    Байгуулагч функцийг ашиглан удамшил хэрэгжүүлэх
  56. 33:46
    Math обьектийн тухай, функцийг функцийн аргументээр дамжуулах нь, first class функц
  57. 10:37
    Функцээс функцийн КОДЫГ буцаах нь
  58. 22:29
    IIFE буюу нэн даруй ажиллагч функцүүд гэж юу вэ? Тэдний гайхамшигт давуу тал
  59. 32:46
    За одоо Closure -ийг үзэх цаг ирлээ!
  60. 24:50
    Closure-ийг илүү төвөгтэй жишээн дээр харах
  61. 19:01
    Вэб апп #2 - Өрхийн санхүү апп, модулар архитектурын тухай, decoupling ойлголт
  62. 46:01
    Модулиудыг үүсгэж турших, git рүү байрлуулах, gitpage дээр байрлуулах, буцааж татах
  63. 26:44
    Евент листенерээ тохируулъя, гарны эвенттэй ажиллах
  64. 22:48
    Хэрэглэгчийн оруулсан утгыг авах
  65. 06:32
    Бүх үйл ажиллагааг шинээр эхлүүлэх функцийг бэлтгэх
  66. 13:38
    Орлого, зарлагыг хадгалах объектийг үүсгэх
  67. 29:20
    Санхүүгийн модуль руу орлого зарлагыг хадгалах
  68. 34:39
    Орлого зарлагыг нэмэхэд дэлгэцэнд гаргаж ирэх
  69. 20:38
    Утга оруулах талбаруудыг цэвэрлэх
  70. 07:55
    Тэмдэгтийг тоо руу хөрвүүлэх, орлого зарлагыг хоосон эсэхийг шалгах
  71. 22:47
    Өрхийн төсвийг орлого зарлагын дагуу өөрчлөх
  72. 18:39
    Төсвийн мэдээллийг дэлгэц дээр харуулах
  73. 11:19
    Event bubbling буюу эвент дамжуулах
  74. 28:08
    Массиваас элемент splice ашиглан устгах, санхүүгийн модуль дотор устгах сэрвис нэмж өгөх
  75. 30:32
    Устгах эвент листенерүүдийг холбох split ашиглан тэмдэгт мөрийг хуваах
  76. 08:43
    Элементүүдийг дэлгэцээс устгах removeChild функц
  77. 07:07
    Устгасны дараа үлдэгдлийг дэлгэцэнд харуулах
  78. 23:35
    Зарлагуудын эзлэх хувийг тооцоолох
  79. 15:00
    Зарлагын хувиудыг дэлгэцэнд гаргах
  80. 29:22
    Он сарыг үзүүлэх, мөнгийг таслалаар форматлах
  81. 21:25
    Орлого зарлага оруулахад өнгөөр ялгаж үзүүлэх Change эвенттэй ажиллах
  82. 11:44
    Орчин үеийн Javascript хэл буюу ES6 нэмэлтүүд
  83. 15:09
    let, const ашиглан хувьсагч зарлах
  84. 06:59
    Блок хандалт болон IIFE кодын хамгаалалт
  85. 12:10
    ES6 тэмдэгт мөртэй ажиллах
  86. 11:42
    Суман функц буюу Arrow function
  87. 21:20
    Суман функц ба this түлхүүрийн тухай
  88. 14:07
    Обьектийг задлах арга
  89. 35:30
    ES6 хувилбарын массивтай ажиллах нэмэлт функцүүд
  90. 10:32
    Spread оператортой танилцая
  91. 12:18
    Rest параметер ашиглах
  92. 08:05
    Параметрийн анхны утгыг зааж өгөх
  93. 22:25
    Map өгөгдлийн бүтэц ашиглах
  94. 17:27
    ES6 класс болон статик функц
  95. 22:05
    Массивын reduce, filter функцүүдийг ашиглах
  96. 34:00
    Класс болон дэд класс, удамшил
  97. 11:41
    Асинхрон код гэж юу вэ?
  98. 12:03
    Event Loop ойлголттой танилц
  99. 17:02
    Өмнө нь бид Callback ашиглан асинхрон кодыг бичдэг байсан тухай
  100. 16:41
    Multithreaded VS Single threaded програмчлалын хэл
  101. 28:40
    Promise -тэй танилц!
  102. 27:07
    Promise chaining гэж юу вэ?
  103. 18:42
    Promise дээр Async/Await ашиглан хялбарчлах нь
  104. 23:38
    Fetch api ашиглан цаг агаарын өгөгдөл татаж үзүүлэх
  105. 05:11
    Fetch болон async/await ашиглан сайжруулах
  106. 38:07
    Орчин үеийн Javascript хөгжүүлэлтийн технологитой танилц!
  107. 30:29
    Webpack ашиглаж сурцгаая!
  108. 25:59
    Webpack ашиглаж сурцгаая -2 (css, зураг, фонт ачаалах)
  109. 33:06
    Webpack ашиглаж сурцгаая - 3 (webpack dev server)
  110. 22:43
    Webpack ашиглаж сурцгаая - 4 (Оптимизаци хийх, код хуваах, кэш ашиглах)
  111. 35:15
    Шинэ вэб сайтын webpack, babel тохиргоог гүйцэтгэж шалгах
  112. 10:11
    MVC буюу Model, View, Controller архитектуртай танилц
  113. 26:26
    ES6 Модултай танилц!
  114. 19:37
    Axios ашиглан интернэт сэрвисээс жорын өгөгдөл татах
  115. 21:04
    Хайлтын моделийг бичих, төслөө gitpage дээр байрлуулах
  116. 17:25
    Хайлтын контроллерийг бичих, вэб аппын state буюу төлөв
  117. 28:43
    searchView програмчлах, хайлтын үр дүнг гаргах
  118. 17:02
    Хайлт хийх зуур түр хүлээнэ үү гэсэн эргэлдэх сумыг хийх
  119. 40:45
    Хайлтын үр дүнг хуудаслан үзүүлэх, хуудас хооронд шилжих
  120. 15:54
    Хоолны жорын моделийг бичих
  121. 16:55
    Жорын контроллерийг програмчлах, hashchange эвенттэй ажиллах
  122. 23:56
    Хоолны жорын View хэсгийг бичих, жорыг дэлгэц дээр гаргаж ирэх
  123. 11:34
    Идэвхтэй байгаа жорыг хайлтнаас тэмдэглэж харуулах
  124. 31:38
    Сагсны програмчлалыг гүйцэтгэх, модел контроллер view
  125. 29:04
    Сагснаас орцуудыг устгах, uniqid давхардахгүй ID өгөх library ашиглах
  126. 23:56
    Лайк модел болон контроллерийг програмчлах
  127. 39:18
    Лайкын товч, цэсийг програмчлах
  128. 24:41
    Лайкуудаа browser-ийн storage рүү хадгалах
  129. 26:44
    Frontend, backend технологи, вэбийн уламжлалт болон орчин үеийн архитектур
  130. 23:30
    Frontend, backend фрэймворкууд үүссэн шалтгаан, тэдгээрийн эзлэх байр суурь
  131. 44:55
    Орчин үеийн вэб хөгжүүлэх архитектурын дүр зураг, ашиглах фрэймворкууд
  132. 30:07
    Mobile app development MEAN, MERN, FULL STACK
  133. 21:53
    Орчин үеийн технологиудын Stackoverflow дээрх 2019 оны статистик үзүүлэлт
  134. 18:07
    1234.mn сайт дээрх сургалтуудыг эхэлж буй хүн ямар дарааллаар үзвэл дээр вэ?

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
HTML5, CSS3 эхнээс нь дуустал! (Sass-ын хамт)
Хугацаа: 29 цаг 40 мин | Сурагчид: 2698 | Үнэ: 49,000₮
Алгоритм ба Си хэл
Хугацаа: 18 цаг 19 мин | Сурагчид: 1752 | Үнэ: 49,000₮
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 1
Хугацаа: 8 цаг 8 мин | Сурагчид: 210 | Үнэ: 49,000₮
VueJs орчин үеийн Javascript фрэймворк мастерын сэлэм - 2
Хугацаа: 20 цаг 18 мин | Сурагчид: 179 | Үнэ: 49,000₮
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1734 | Үнэ: 49,000₮
NodeJS ExpressJS REST API Backend эхнээс нь дуустал! (REACT вэб аппын хамт)
Хугацаа: 33 цаг 24 мин | Сурагчид: 1280 | Үнэ: 49,000₮
React Native - Ухаалаг утасны програмчлал (iOS, Android) эхнээс нь дуустал !
Хугацаа: 45 цаг 45 мин | Сурагчид: 1181 | Үнэ: 49,000₮
Next.js блог вэб сайт эхнээс нь - орчин үеийн вэб сайт хөгжүүлэлтийн шинэ давалгаа
Хугацаа: 19 цаг 46 мин | Сурагчид: 740 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ сайн байна уу? 116 хичээлийн сүүлийн хэсэгт гацаатай rec хийгэдсэн байна дахиад оруулаад өгөөрэй баярлалаа
2024-04-02 12:34:19
❤️ сайн байна уу? 116 хичээлийн сүүлийн хэсэгт гацаатай rec хийгэдсэн байна дахиад оруулаад өгөөрэй баярлалаа
2024-04-02 12:33:54
❤️ 109 хичээлийг шалгаад өгөөрэй ерөөсөө уншихгүй байна баярлалаа
2024-03-26 17:27:01
❤️ 109 ХИЧЭЭЛ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ БАЙНА ШҮҮ ШАЛГААД ӨГӨӨРЭЙ БАЯРЛАЛАА
2024-03-26 17:22:08
❤️ Хичээлээ дахин дахин үзээрэй ихэнх нь их ойлгомжтой зүйлийг асууусан байна. багш бол арга барилыг л заана үлдсэн эрэн хайх сайжруулахыг бид хийх ёстой болохоос асуудал болгонд хэлж өгөөд байна гэж байхгүй. Үнэхээр болохгүй бол нэтээс хай сургалтаа дахиж үз арга нь олддог энэ хандлагаар оролдож байж чадварлаг боломсон хүчин болж гарна шүү залуусаа амжилт. Санал бодлоо хэлсэн сурагч байна
2024-03-10 21:03:42
❤️ 1234.mn хамт олон болон нийт багш нарт баярлалаа ийм хямдхан хэрнээ чанартай сургалтаар хангаж байгаад үнэхээр юм мэддэг үнэлдэг бол танай хамт олонд тэр медаль өргөмжлөл нтр ийг нь өгмөөр санагдаж байна эрдэм мэдлэг бол бидний аврал шүү дахин дахин баярлалаа амжилт хүсье
2024-03-10 21:00:43
❤️ Монгол байгаа номер нэг заах аргатай багш гэж бодож байна ийм мундаг багш байгаад баярлалаа
2024-03-10 20:57:53
❤️ О.мэнд багшаа boilerplate хэрхэн суулгах вэ? нетээс хайгаад татах хэлбэрээр гарч ирэхгүй юм. js main нтр нь олдохгүй болохгүй бх юм. яах уу манайхаан туслаач. би ч тэбо юмаа жхн юм болхоор л гацчихаар сэтгэлээр унаад бх юм
2024-03-08 20:51:56
❤️ ᠎Ийм чадварлаг багш байгаад баярлалаа өшөө олон хичээл оруулаарай эрүүл энх байж олон хүнд мэдлэг боловсролоосоо хуваалцаарай багшаа
2024-03-07 11:55:46
❤️ Мундаг багш шүү
2024-03-07 11:54:44
❤️ Мундаг багш шүү
2024-03-07 11:54:26
❤️ Bagshaa, Yaagaad Array-g massive geed bgaam bol? buur gaihlaa sh dee :D Array-gaaraa yawsan ni deer sanagdaw.
2024-03-07 08:53:03
❤️ Mash ih bayrlalaa !
2024-02-24 08:44:43
❤️ Хавсралт file болохгүй байна шалгаж өгнө үү
2024-02-22 12:45:04
❤️ ih zuil surj awlaa <3
2024-02-06 07:05:07
❤️ 42-р хичээл хийсэн шоо шидэх код ажиллахгүй байх юм . Бүгдыг хичээлийн дагуу бичсэн болно.
2024-01-25 11:00:46
❤️ Fire2 mash olon zuilsig surlaa GL xD
2024-01-19 17:45:32
❤️ Must watch
2024-01-15 17:56:14
❤️ Гоё сургалт байна.
2023-12-01 13:32:31
❤️ odoo next js daraagiin surgaltuud oroh bolwuu unheer heregtei surgalt bailaa
2023-10-30 13:07:52
❤️ mash ih setgel gargaj zaalaa bagsh min. ahij guilgej uzej buren oilgonoo. bayarlalaa bagshdaa.
2023-10-28 04:58:52
❤️ Маш сайн сургалт байна. Баярлалаа
2023-10-24 17:33:28
❤️ Үнэхээр сайхан хичээл байна.Таалагдлаа.Бас ойлгомжтой байлаа.Мөн та бүхэнд өндөр амжилт хүсье. Дараа хамгийн түрүүнд танай сайтаас Linux,Git Github хичээлийг үзнэ гэж бодож байна.Баярлалаа.
2023-09-30 17:12:43
❤️ Дөнгөж л сурж байна даа. Сургалт гоё байна өө
2023-09-29 13:42:52
❤️ truu truu ma freend fire2
2023-09-09 22:53:35
❤️ mash ikh bayarlalaa.
2023-08-18 05:59:19
❤️ Сайнуу, би анхлан сурагч бнаа. Html5 boilerplate татагддаггүйээ туслаач
2023-08-10 17:17:08
❤️ маш сайн хамгийн гол нь ойлгомжтой цэгцтэй тайлбарлажээ
2023-08-08 19:59:07
❤️ Амжилт хүсье. Багшдаа
2023-07-30 17:39:39
❤️ mash ih byrlav
2023-07-23 14:42:05
❤️ good
2023-06-09 15:19:12
❤️ good
2023-05-28 22:41:23
❤️ ямар нэг фрэймворк ашиглахгүйгээр вэбийн фронтэндийг хөгжүүлэх бүхий л мэдлэгийг олгосон багшдаа баярлалаа.
энэ сургалтыг авсандаа 200 хувь сэтгэл ханамжтай байгаа
2023-05-18 18:21:00
❤️ Javascript - н үнээхээр гайхалтай сургалт байлаа.
2023-04-24 00:13:43
❤️ энэ сургалт анхан шатнаас нь сурч байгаа хүнд үнхээр ойлгомжтой маш их үр дүнтэй сургалт байна. та бүхэнд ажлын амжилт хүсэе Баяраллаа
2023-04-20 22:41:12
❤️ Bayarlalaa ta hamgiin sain mundag n shvv ushuu olon hicheel oruulaad bidend ih zuil zaaj surgaarai
2023-04-11 23:34:53
❤️ Mash ih bayrlalaa
2023-04-06 15:44:19
❤️ gud
2023-03-08 09:51:51
❤️ good
2023-03-01 22:39:02
❤️ good
2023-02-18 11:37:16
❤️ debugaa yaj ajiluulaad bgm bol
2023-02-14 20:49:57
❤️ nice баярлалаа
2023-02-02 18:36:06
❤️ hi goy
2023-01-31 01:27:52
❤️ чанартай сургалт байна
2023-01-19 23:46:07
❤️ маш их зүйл сурч байна, баярлалаа, дараагийн видео автоматаар гарч ирдэг бол зүгээр байна.
2023-01-18 22:17:11
❤️ Цаашдын ирээдүйн мэдлэгт маань маш их үнэ цэнийг өгсөн Үнэхээр гайхалтай сургалт байлаа. 50мянган төгрөгийн сургалт гэхээсээ илүү 5сая төгрөгний үнэтэй сургалт байхаар тийм л гайхалтай сургалт байна. Амарбат багшдаа маш их баярлалаа
2023-01-15 00:26:52
❤️ bayarlalaa
2023-01-06 11:30:22
❤️ Good :)
2023-01-02 13:19:21
❤️ ойлгомжтой, товч тодорхой
2022-12-29 03:50:36
❤️ Баярлалаа сайн сургалт байна. Файл татаж авах боломж байхгүй юу?
2022-12-14 11:29:27
❤️ 12 say tugrugnii tulburtei surgaltand suudag. Tsag ni davchuudaa ch tegdeg yumuu erunhii oilgoltuudiig ni tailbarlaad l ungurdug. Zunduu ih zuil orhigduulj sursnaa medlee. Bayarlalaa.
2022-12-10 13:16:27
❤️ thank you
2022-11-10 16:00:45
❤️ Good and very informative course for Beginners
2022-10-04 17:51:29
❤️ nice
2022-09-16 13:37:57
❤️ Онолын мэдлэгийг бодит болгож чадсан сайхан сургалт байлаа. Баярлалаа
2022-08-26 15:19:00
❤️ Гал2
2022-08-06 14:58:51
❤️ Ynztai
2022-07-30 00:06:02
❤️ Баярлалаа гоё дэлгэрэнгүй бас ойлгомжтой тайлбарладаг шүү ийм гоё сургалт авж байгаадаа баяртай байна Баярлалаа
2022-07-27 15:05:38
❤️ neg zuil helhed yu ni ter ehlel amjilt tsaashaa bnshtee firefire.
2022-07-25 22:55:39
❤️ Надад бол 49900 төгрөгний сургалт биш 10 саяын үнэтэй сургалттай тэнцэх хэмжээний сургалт байлаа
2022-06-23 15:33:32
❤️ Сайн сургалт байна
2022-06-11 22:38:37
❤️ Маш сайн
2022-06-11 12:21:35
❤️ good
2022-05-02 20:22:05
❤️ nice
2022-04-15 19:07:04
❤️ hoisting бол тасархай байнаа, Javascript-ийн хөшигний цаана гэдэг ойлголт бол тасархай, хэлэх ч үг олдохгүй байна.
2022-04-12 12:33:39
❤️ Сургалт маш их таалагдлаа. маш их сэтгэл хөдөлмөр зориулсан бүтээл байлаа
2022-03-30 13:59:50
❤️ 30 r hicheeliin suuliin hesegt mash ih tasraad uzej chadsangui.
2022-03-10 09:51:04
❤️ Хамгийн сайн сургалт байлаа
2022-02-23 18:13:52
❤️ vnheer gaihaltai mash ih bayrllaa
2022-02-16 23:20:54
❤️ Маш сайхан тайлбартай, дэлгэрэнгүй гоё хичээл болсон байна. Зөвхөн Javascript гэлтгүй өөр нэмэлт мэдээлэл, сургалт агуулсан чанартай видео хичээл байлаа.
2022-02-10 09:05:14
❤️ nice
2022-02-04 23:07:41
❤️ 4.75 star
2022-01-31 21:42:56
❤️ Thank you
2022-01-31 11:29:38
❤️ Үнэхээр гайхалтай шүү, мэдлэгээ цэгцэлж авлаа.
2022-01-20 01:38:59
❤️ Файлуудыг хаанас татах вэ
2022-01-07 17:59:16
❤️ Сайн сургалт байлаа. Хичээлээс их зүйлийг сурч авлаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
2021-12-29 17:08:40
❤️ Маш үр дүнтэй сургалт байлаа. хичээлүүдээ эргээд үзэж болж байгаа нь үнэхээр том давуу тал болж байна шүү.
2021-12-15 16:28:16
❤️ сайн байна уу багшаа таны хичээлүүдийг эхнээс нь үзээд явж байна. Асуух шаардлагатай зүйл гарвал comment-оор асуугаад яваад байж болох уу
2021-12-14 13:44:18
❤️ Үнэхээр гоё сургалт байлаа, маш их зүйлийг ойлгож авлаа.
2021-11-18 15:14:24
❤️ Баярлалаа
2021-11-10 09:41:39
❤️ i love you three thousand <3
2021-09-10 13:38:28
❤️ Үнэхээр сайн сургалт байна. JS Цаана ажиллаж байгаа процессыг тайлбарласан нь мэргэжлийн хүмүүст илүү их мэдээлэл өгч байна
2021-08-31 13:41:52
❤️ bayrlalaa
2021-08-26 23:42:55
❤️ good
2021-08-22 07:04:11
❤️ Mash oilgomjtoi, sonirholtoi zaasan Amarbat bagshdaa bayarlalaa. Minii hyvid ih yr duntei syrgalt bailaa.
2021-08-21 19:55:02
❤️ nice
2021-08-19 16:29:14
❤️ vnher taalagdala mash heregtei surgalt bolje
2021-08-15 17:24:25
❤️ nice
2021-08-12 22:16:38
❤️ Buh zuild bayarlalaa oyutan baihad mini ingej zaadag baisan bol bi mundag hun baih bailaa. <3
2021-08-02 15:43:04
❤️ Very Nice
2021-07-30 17:15:30
❤️ Very Nice
2021-07-30 17:14:58
❤️ Сургалт ойлгомжтой. Сэтгэгдэл өндөр байгаа... Энэ сургалтыг сайн ойлгосон гэж бодож байгаа.
2021-07-30 17:14:33
❤️ chanartai sain surgalt baij chadsan. bayrlalaa
2021-07-28 08:10:54
❤️ uneheer sain surgalt boljeeee bayrlalaa
2021-07-26 01:30:54
❤️ Goy surgalt
2021-07-24 17:00:50
❤️ Маш сайн дэлгэрэнгүй заасан. Үндсэн ойлголт, логикуудыг ойлгуулах гэж хичээсэн байна лээ. Заасан бүгдгийг нь бүрэн ойлгоод, дээр нь туршлагатай болчихвол сайн программист болно байх.
2021-07-24 12:34:35
❤️ aadsadsadsad
2021-07-22 13:17:32
❤️ nICE
2021-07-22 10:49:01
❤️ mash ih yum zaaj baigaad bayrlaa :))
2021-07-20 02:16:46
❤️ bayrlalaa
2021-07-19 13:27:33
❤️ Функцыг хэд хэдэн төрлийн аргаар бичиж үзүүлж тайлбарласан нь хичээлийг их ойлгомжтой болгож бн. Ялангуяа ES5 дээр, ES6 дээр гээд харьцуулж кодыг бичиж тайлбарлаж байгаа нь үнэхээр бест бн.
2021-07-17 09:15:18
❤️ Маш ойлгомжтой байдлаар заасан сайн сургалт байлаа
2021-07-01 20:13:13
❤️ Чанартай сургалт ! <3
2021-06-14 15:54:09
❤️ хамгийн хямдаар хамгийн сайн чанартай, оилгомжтой сургалт. Энэ 49000 сургалтанд сууснаар бүхэл бүтэн ажилын байранда тогтвортой ажиллах эрхтэй болсон ерөнхийдөө үндсэн ажилтан болж чадсан та бүхэнд маш их баярллаа
2021-06-13 20:42:41
❤️ Бүх агуулагыг нуршиасан биш ойлгомжтой тайлбарладаг баяраладаг
2021-06-13 00:51:44
❤️ Bayrlalaa
2021-05-30 14:20:35
❤️ Сургалт дажгүй ойлгомжтой. Гэхдээ энгийн зүйлийг хэт нуршсан. Яг маш их логиктой зүйлс дээр гялс гялс өнгөрсөн зүйлс нилээн байлаа. Бусдаар дажгүйээ.
2021-05-11 18:07:36
❤️ Tiimee ene hicheel nadad uneheer ih heregtei hicheel bsn, mash oilgomjtoi zaaj ugsun Amarbat bagshdaa bayrlalaa.
2021-05-10 15:58:24
❤️ Byrlalaa mash goy sonirholtoi surgalt bn, programmclaliin eh, suuria ene surgaltaar canartai tawij cadlaa.
2021-04-30 10:15:44
❤️ Mash sain zaaj ugj bna bas mash ih bayrlalaa
2021-04-21 23:20:03
❤️ maash ih uguujtei surgalt. Hamgiin anh ene class-g avsan bolood ch teruu daraan dahiad 4n class avsan. Tsaashid dahiad zunduug avna.

heleh saijruulah um er nbaihgui tugs l gej heliida
2021-04-21 22:35:54
❤️ Маш сайн ойлгомжтой байнав
2021-04-01 14:41:02
❤️ Сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Сайн ч багш юм. Юу ч мэдэхгүй хүнд ч их ойлгомжтой зааж байна. Үнэхээр их баярлалаа.
2021-03-22 18:28:26
❤️ Би анхлан суралцагч байна. Javasript хэлний талаар ямах ч ойлголтгүй энэ хичээлээ эхэлсэн одоо харин маш олон зүйлийг сурч авсан байна. Багш маань хичээлээ үнэхээр ойлгомжтой заадаг хаяа авдаг жишээ энэ тэр нь үнэн хөгжилтэй та инээж байгаад шинэ зүйлүүдийг ойлгож авах болно. ямар нэгэн алдаа гараад чадахгүй зүйл байхад асуухад шууд хариулаад өгдөг нь маш их таалагдсан. та өөрөө сууж л чадвал маш их зүйл сурч чадна гэж итгэлтэй хэлмээр байна. Амжилт залуусаа.
2021-03-07 20:48:26
❤️ Үр өгөөжтэй, сайхан сургалт байлаа. Их зүйл сурч авлаа
2021-02-26 16:17:12
❤️ Маш их зүйл сурч байна. Өшөө олон төсөл хийхийг хүсч байна.
2021-02-15 17:23:34
❤️ Баярлалаа. Сайн сургалт байна.
2021-02-07 20:54:41
❤️ unheer goy, oilgomjtoi sain zaaj bna.
2021-02-05 02:05:39
❤️ caйн
2021-02-02 15:24:09
❤️ oilgohod hyalbaraar tailbarlasand bayarlalaa
2021-01-31 21:50:20
❤️ uneheeer bllaa l ghes oor hlh ug algadaa. Blla :)
2021-01-28 23:22:30
❤️ dajgui shuu
2021-01-19 10:41:07
❤️ Баярлалаа
2020-12-21 10:39:05
❤️ Nice!
2020-12-06 20:00:50
❤️ Маш сайхан сургалт маш олон зүйлийг сурлаа
2020-11-24 21:01:33
❤️ Баярлалаа
2020-11-14 14:55:46
❤️ Javascript хэлийг үнэхээр сайн тайлбарлаж, нарийн ойлголтуудыг тусгаж өгсөнд баялалаа. Уг хичээлийг сонгож үзэж байгаадаа 100% сэтгэл хангалуун байна.
2020-10-14 16:31:50
❤️ Маш хэрэгтэй хичээл байна. Ойлгомжтой гоё тайлбарлаж байгаа багшдаа баярлалаа.
2020-09-20 23:45:17
❤️ nice
2020-09-20 20:57:20
❤️ good
2020-09-08 18:43:28
❤️ Одооноос судалж эхлэх гэж байна. гишүүд маань туслана гэдэгт итгэлтэй байна.
2020-08-26 21:19:26
❤️ Ойлгоход амархан сайн сургалт
2020-08-21 01:46:11
❤️ unheer yanztai
2020-08-17 16:54:17
❤️ nice shvv ene surgalt
2020-08-14 13:00:28
❤️ mash goy surgalt boljee
2020-08-01 02:09:45
❤️ Хичээл бүхэн маш ойлгомжтой, тодорхой байгаад маш их баярлаж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн хүний болон миний сурах эрмэлзэлд маш хүчтэй нөлөөлсөн тул та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, дараа дараагийн Монголын программистууд улам хөгжүүлэх танай хамт олонд үнэхээр их талархаж байна аа!
2020-07-30 13:44:39
❤️ Сургалт маш тодорхой олон сэдэв хамарсан өгөөжтэй байгаа. Би эхний 30аад сургалтыг одоогоор үзсэн байгаа бөгөөд, програмын хэл мэддэг хэдий ч цаад мөн чанарыг нь ойлгодоггүй байсан ойлголтуудаа арай өөрөөр хардаг болсон шүү.
2020-06-18 07:35:42
❤️ tsegtstei delgerengui sain tailbartai khicheel avsandaa bayartai baina
2020-06-17 10:21:59
❤️ bi surgaltiig avahaasaa omno neeh hudlaa baih gej bodoj baisan odoo bol erthen avahgui yasiin boloo gej haramsaj suunadaa , odoo er ni tegeed buh surgaltiig uzne gesen bodoltoi bainadaa
2020-06-11 21:56:47
❤️ Үнэхээр гоё сургалт байна маш их зүйлийг сурлаа баярлала
2020-05-16 22:16:03
❤️ Вэб програмчилалаар явахаар шийдсэн хүмүүст энэхүү сургалт нь маш их хүртээмжтэй, ойлгомжтой, асуудлыг маш сайн харсан сургалт болсон байна.
2020-05-16 17:51:58
❤️ Unheer uruguujtei uzheer noir hurheergu sonirholtoi bayrllaa
2020-04-23 12:38:04
❤️ Hymd unetei iim oilgomjtoi surgalt haij bailaa bayrlalaa
2020-04-10 18:03:39
❤️ good
2020-04-03 18:24:27
❤️ uunees iluu surah arga gej yu bhavdee guys.
2020-03-18 15:36:06
❤️ Би 18 жилийн өмнө анх програмчлалын хичээл заалгуулж байсан. Сайн сурч чадаагүй, огт хэрэглэж чаддаггүй.
Энэ хичээл нь бие дааж сурахад илүү хялбар болжээ. Өндөр төлбөр төлөөд, цаг хугацаа алдаад танхимаар сурснаас дуртай хичээлээ давтан үзээд, хаанаас ч сурч болох боломжийг өгсөн байна.
Их таалагдаж байна.
2020-03-15 09:04:15
❤️ Excellent!
2020-03-06 11:07:40
❤️ Энэ хүү сургалтанд үзэх сэдвүүдийг хараад маш их таалагдлаа. Би 2016 онд сургуулиа төгсөөд 3 жил ажил хийж байгаад одоо гэртээ өөрийгөө улам сайжруулахаар хичээл үзэж байгаа юм. Өмнө нь Udemy гээс хичээл үздэг байхад нарийн зүйлсийг сайн ойлгодоггүй ихэвчлэн код дагах маягтай суралцаж ирсээн. Монгол хэл дээрээ сургалт үзхэд эрс өөр илүү ойлгомжтой дэс дараатай ойлгогдож байна та бүхэнд цаашдын ажилд нь амжилт хүсье
2020-03-02 13:31:48
❤️ Programchlaliin helnii medlegegui humuus surahad tohiromjtoi ih oilgomjtoi sain tailbarlasan bna. Iim goe surgaltuud beldej ogch bga ta buhendee mash ih bayrlalaa. Ajliin amjilt husie
2020-02-29 22:11:06
❤️ Mash goy baina
2020-02-29 21:33:25
❤️ Surgaltiin huvid mash oilgomjtoi, ur duntei sanagdsan.
2020-02-29 18:34:59
❤️ үнэхээр дажгүй сургалт болсон байна.үзэж байгаадаа сэтгэл хангалуун байна баярлалаа
2020-02-29 15:17:35
❤️ Эх хэлээрээ сурах болон хавсралт файл байгаа нь сурахад илүү дөхөм байлаа
2020-02-28 22:01:47
❤️ гоё
2020-02-28 20:18:30
❤️ saihan bn aa
2020-02-28 18:46:53
❤️ Шат дараалалтай, цэгцтэй сайн сургалт болжээ.
2020-02-28 18:30:02
❤️ Тун дажгүй. Практик дээр шууд мэдсэн сурсан зүйлсээ ашиглах боломжтойгоор заагаад явж байгаа нь үнэхээр талархууштай.
2020-02-28 14:53:36
❤️ Javascript хэлийг эхнээс нь дуустал! - Энэхүү сургалт нь маш сайн сургалт болжээ.
Програмчлалын хэл заадаг уламжлалт арга буюу үзсэн онолоо өөр хоорондоо уялдаагүй хэрэгтэй хэрэггүй олон янзын жижиг бодлогууд дээр туршиж явдаг аргыг халж, тодорхой хэд хэдэн томоохон прожектыг сонгон авч бүрэн програмчлахдаа алхам бүрийг нарийвчлан тайлбарлах байдлаар явсан нь тухайн хэлийг сурах сонирхолтой хүмүүст өвөрмөц арга барил болж, суралцах хүслийг улам нэмэгдүүлж байна.
Javascript хэлийг сурах гэж байгаа, суралцаж байгаа оюутан залуус, хэн бүхэн энэхүү хичээлийг худалдан авч судлаасай гэж хүсэж байна.
Мөн програмчлалын хэл эзэмшсэн хэн бүхэн энэ хичээлйг үзэж, Javascript ES-ын шинэчлэгдсэн боломжуудын талаар мэдээлэл авахын зэрэгцээ програмчлах арга барилаа өөрчлөх боломж байгааг харлаа.
Та бүхэнд хаанаас ч олдохгүй, эх хэл дээрээ үзэж болох хямд үнэтэй, маш сайн сургалт энд байна шүү гэдгийг дуулгахдаа таатай байна.
Ийм олон цагийн хичээлийг нөр их хөдөлмөр, цаг заваа гарган заасан Амарбат багшдаа баярласан талархсанаа илэрхийлье.
Багшийнхаа цаашдын ажил хөдөлмөрт улам өндөр амжилтыг хүсэн ерөөе ...
2020-02-26 14:45:11
❤️ Маш ойлгомжтой тайлбарлаж байна. Илүү олон хичээл оруулаарай :)
2020-02-25 17:53:42
❤️ маш сайн сургалт байна, баярлалаа
2020-02-22 01:07:14
❤️ баярлалаа хичээлүүд маш ойлгомжтой байгаа, таалагдаж байна.
2020-02-21 23:35:44
❤️ Taalagdaj bn. Amjilt
2020-02-21 20:08:23
❤️ Баярлалаа маш их таалагдаж байна
2020-02-21 15:58:54
❤️ Uzhed unher oilgomjtoi sain surgalt bolsn bailee odooch uzej duusagul baiga tsaashid bvr goy surgaltuud oruuularai
2020-02-20 21:44:47
❤️ Bayrlalaa sonirholtoi uguujtei hicheeluud bn
2020-02-19 09:49:03
❤️ үнэхээр цаг хэмнэсэн бас их ойлгомжтой сургалтууд байна амжилт хүсье
2020-02-16 15:04:21
❤️ Эртхэн шиг сургалтаа аваад үзэж байхгүй яав даа гэж бодоход хүргэсэн шүү. Үнэхээр үр дүнтэй сургалт байлаа. Багшийн маань заах арга барил хөгжилтэй, ойлгомжтой учраас ямар ч асуудал гараагүй ээ. ReactJS хичээлээ авчихсан байгаа. Дараа дараагийн цуврал хичээлд нь амжилт хүсье багшаа. Эрт унтаж байгаарай. Дандаа л 12AM-с хойш хичээлээ хийдэг юм байна лээ ххэ. React Native-г нь тэсэн ядан хүлээж байя. Амжилт >_<
2020-02-11 23:34:25
❤️ Сэтгэл маш хангалуун байна аа, Заримдаа арай хурдан тайлбарлаад амжиж ойлгохгүй байгааг эс тооцвол сайхан байна. Би мэрэгжилийн хүн биш анхан суралцагч болхоор тэгэж байгаа байхаа. Баярлалаа багш нартаа.
2020-02-11 17:40:36
❤️ сургалт таалагдаж байна. Баярлалаа
2020-02-11 11:05:24
❤️ Энэ сургалт маш сайн болсон. Шинэ мэдлэг олж авах, хуучин мэдлэгээ сэргээж авсандаа баяртай байна. Багшид маш их баярлалаа хэрэгтэй зүйлүүдийг маш нарийн ойлгомжтой тайлбарлаж чин сэтгэлээ заасанд.
2020-02-11 11:00:27
❤️ Гоё ээнөөө
2020-02-08 17:52:27
❤️ Баярлалаа, маш сайн сургалт болжээ.
2020-02-06 13:33:40
❤️ Маш их баярлалаа.
2020-02-05 23:35:55
❤️ Vzej ehelj bn daa. Yg minii haij bsan surgalt bsan. Bolomjin vnetei haanaas ch hezee ch mergejliin bagshin zaasan hicheel vzne gedeg bol Altan bolomj. Tiim uchraas sonirhson zvilee aldahiig hvssengui :) . Bvgded n Amjilt
2020-02-04 15:42:37
❤️ Oilgomjtoi zaadag
2020-02-01 21:15:34
❤️ Өргөн агуулгатай үнэхээр сайн сургалт
2020-02-01 17:40:54
❤️ good!!
2020-01-31 20:42:58
❤️ Маш сайн хичээл байна багшаа. Маш их таалагдаж байгаа. Олон мэдэхгүй, сайн ойлгоогүй, буруу ойлгосон сэдвүүдийг сурч мэдэж авч байна.
Хичээлийн лекцүүд сайн бэлтгэгдсэн байна.

Санал: Одоогоор хичээлийг бүрэн үзэж дуусгаагүй байна. Цаашид гарч ирэх эсэхийг мэдэхгүй болохоор энэхүү саналыг бичлээ.

Сэдвүүдийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрийн төгсгөлд нэг видеонд бяцхан даалгавар өгч, дараагийн нэг видео дээр хэрхэн шийдэхийг зааж өгсөн (Solution) видео байвал сонирхол нэмж татахаар санагдлаа.
Энэ зүгээр санал шүү багш аа
2020-01-28 15:32:17
❤️ Сайн
2020-01-27 21:17:56
❤️ Баярлалаа
2020-01-27 18:04:50
❤️ Анхлан суралцагчид маш ойлгомжтой сургалтууд байна. Баярлалаа
Зарим үед камерын фокус алдагдсан эс тооцвол болж байна.
2020-01-26 18:08:35
❤️ Iim surgalt hiisend mash ih bayarlalaa
2020-01-25 21:56:06
❤️ Үнэхээр гайхалтай сургалт
Би IT чиглэлээр суралцдаг 2-р дамжааны оюутан. javascript бол №1 програмчлалын хэл. Аливаа програмчлалын хэлийг тулгардаг бэрхшээл нь ихэнх мэдээлэл сургалт нь гадаад хэл дээр байдгаас гадна асуудал гарахад асуух хүн олддоггүй. Харин Амарбат багш энэ сургалтаараа нарийн зүйлийг ч маш сайн зааснаас гадна бүх хичээлээ маш сонирхолтой заадаг. Их сургуульд уг програмчлалын хэлыг заадагч гэлээ бүх зүйлыг нарийн сонирхолтой заадаггүйгээс сайн мэдлэг төдийлөн олж авч чаддаггүй. Би энэ сургалтыг авсандаа их баяртай байгаа. Энэ сургалтыг авах гэж байгаа хүмүүст хэлэхэд та маш азтай байна. Эргэлзэж байгаа хүмүүст хэлэхэд та ийм чанартай сургалт хаанаас ч олохогүй
2020-01-25 13:22:20
❤️ Үнэхээр сайн сургалт байна. Мангар хүн ч ойлгохоор. 3 өдөрт бүгдийг нь үзээд ойлгохгүй байсан хэдэн юмаа ойлгож авлаа. React js ийг firebase дээр хийхийг хүлээж байна.
2020-01-25 07:38:20
❤️ Сайн сургалт байна.
2020-01-22 13:13:44
❤️ Эхнээс эхлээд дуустал маш ойлгомжтой зааж байна. Баярлалаа.
2020-01-20 19:58:22
❤️ Javascript хэлийг анхлан сурч байна. Видео хичээлүүдээ үзээд маш ойлгомжтой санагдаж байна. Сурах тусам илүү ихийг сурч мэдхийг хүсэж байна. Сургалтыг хөгжүүлж зааж байгаа 1234.мн багш хамт олонд баярлалаа.
2020-01-18 17:02:11
❤️ Миний хувьд энэ сургалтыг авч үзсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Багш маань маш ойлгомжтой хөгжилтэй байдлаар зааж чаддаг. Энэ сургалтыг та хэдэн ч төгрөгөөр худалдаж авсан бай та сэтгэл гаргаад үзэж чадвал тэр мөнгө чинь таны сурсан мэдлэгийн чинь хажууд юу ч биш гэдгийг ойлгох болно.
2020-01-14 14:41:33
❤️ Маш гайхалтай боломжийг хүүхэд залуусд нээж өгсөн. Ийм сургалтын платформ саяханыг хүртэл тийм ч их байгаагүй бөгөөд гэрээсээ ажлаасаа хаана ч байсан энэ талын мэдлэгийг авахыг хүссэн хүслийг биелүүлж өгсөн танай хамт олонд талархалаа илэрхийлье одоогийн байдлаар 4 төрлийн сургалт авсан байгаа бөгөөд эдгээр хичээлүүдээ үзэж дуусгаад дахин шинэ сургалтууд авахаар төлөвлөсөн байгаа амжилт хүсье баярлалаа.
2020-01-13 08:57:03
❤️ Best of Best
2020-01-12 22:24:46
❤️ Oilgomjtoi nariin
2020-01-12 01:17:02
❤️ Маш их баярлала. цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье
2020-01-11 21:00:37
❤️ Видео контент, хичээлийн агуулга мөн бодит ойрын жишээн дээр тайлбарлаж байгаа нь маш сонирхолтой байгаа.
2020-01-10 08:54:36
❤️ Маш ойлгомжтой болжээ баярлалаа
2020-01-09 10:41:44
❤️ Баярлалаа.Амжилт хүсье
2020-01-07 09:30:20
❤️ good
2020-01-06 13:35:49
❤️ Сургалт таалагдсан, их сурч байгаа. Та бүхэнд амжилт хүсье
2020-01-06 02:56:59
❤️ JS таалагдаж байна. Эхлэл жоохон төвөгтэй санагдсан ч дагаад хийгээд ирэхээр дажгүй шүү.
2020-01-05 17:30:20
❤️ Uneheer goy surgalt baina bayrlalaa.
2020-01-04 23:21:00
❤️ vnher setgel hangalun bn
2020-01-04 18:08:46
❤️ Таалагдаж байгаа. Ойлгомжтой сайн зааж байгаа.
2020-01-01 11:52:51
❤️ Үнэхээр өгөөжтэй хичээл байна
2020-01-01 00:59:30
❤️ Маш гоё сургалт байна.
2019-12-31 15:18:09
❤️ Хичээлүүд их ойлгомжой болсоор л байгаа баяртай байгаа удах тусам бүр орчихоод байгаа шүү хэхэ
2019-12-31 14:58:37
❤️ Маш чанартай сайн сургалт болжээ. Монгол хэл дээр маш чанартай онлайн хичээл гарсанд баяртай бна.
2019-12-31 14:33:24
❤️ sain
2019-12-30 09:10:26
❤️ taalagdaj bn
2019-12-29 21:27:18
❤️ Uneheer taalagdla neg burchlen tailbarlaj bgn ih zgr bn mon delgerengv medeelel ogch bgad ni bayrlala
2019-12-29 17:24:41
❤️ Ийм л сургалт хэрэгтэй байлаа. Сэтгэгдэл маш өндөр байна
2019-12-29 17:24:37
❤️ Thnks
2019-12-27 22:50:55
❤️ website deer php bolon mysql iig holboj bga hicheel heregtei bna
2019-12-27 12:54:54
❤️ taalagdaj bna
2019-12-27 11:02:46
❤️ uneher oke nice bna
2019-12-26 20:14:08
❤️ Тасархай байна аа
2019-12-26 19:06:02
❤️ эх хэл дээрээ сургалт авах сайхан юмаа
2019-12-25 20:00:00
❤️ Amazing
2019-12-25 13:33:40
❤️ Их таалаглаж бна
2019-12-24 20:47:47
❤️ Энэ сургалт Жаваскрипт анхлан сурч байгаа болон мэдлэгээ сэргээж байгаа хүмүүст маш сайн тохирсон. Мөн програмчлалын ойлголтуудыг монголоор тайлбарласан нь маш их өгөөжтэй байна. Маш их баярлалаа.
2019-12-24 17:07:41
❤️ Маш сайн сургалт болжээ
2019-12-24 12:58:01
❤️ сайн сургалт болсон байна.
2019-12-24 02:50:50
❤️ маш сайн чанартай ойлгомжтой сургалт байна.Програмчлалд дөнгөж хөл тавьж байгаа анхан шатны хүн байна аа.Баярлалаа
2019-12-23 23:30:25
❤️ Дэлгэрэнгүй тайлбарласан , маш сайн сургалт.
2019-12-23 16:10:42
❤️ cool
2019-12-23 12:32:28
❤️ mash ih bayrtai baina . bayrlalaa
2019-12-23 08:26:11
❤️ Хичээлээ үзэж эхэлсэн
2019-12-22 17:50:00
❤️ Сургалт маш их таалагдаж байгаа. Цаг хугацаанд баригдахгүй өөрийн тааваар, мэддэг хэсгээ алгасаад, сурахыг хүсч байгаа хэсгээ шууд үзэж болдог нь давуу тал юм.
2019-12-19 15:38:31
❤️ Маш сайн чанартай сургалт шүү
2019-12-19 13:03:06
❤️ Үзээд дууслаа гэж байтал өөр түвшийний хичээл эхэллээ суман функц ,, гээд
2019-12-19 12:24:57
❤️ Ийм гоё хичээлийг түгээж байгаад талархаж байна.
2019-12-19 07:48:13
❤️ Маш чанартай хичээл байна. Баярлалаа
2019-12-18 20:43:18
❤️ Чухал нарийн ойлголтуудыг жишээгээр сайхан тайлбарлаж байгаад баяртай байна.
2019-12-17 23:11:05
❤️ Сургалт таалагдаж байна. Баярлалаа
2019-12-17 16:05:56
❤️ Гайхалтай сургалт байна. Ийм сайхан сургалтыг эх хэл дээрээ үзээд сууж байна чинээ санасангүй явлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
2019-12-16 19:02:02
❤️ Сургалт үнэхээр сайн бас ойлгомжтой тайлбарлаж нэмэлт мэдээллүүдийг маш их өгч байна. Баярлалаа та бүгдэд амжилт хүсэе!
2019-12-15 00:23:05
❤️ Oilgomjtoi sain bga
2019-12-10 07:36:29
❤️ Жаваскриптийг эхнээс нь сургалт нь чанартай сайн сургалт байна. Анхан шатнаас авхуулаад мэдлэг бататгах гэж буй хүмүүст маш чухал сургалт болж чадаж байна гэж би бодож байна.
Сургалтыг явуулж буй багшдаа маш их баярлалаа.
2019-12-03 18:37:57
❤️ dajgui shuu
2019-12-02 13:25:10
❤️ таалагдлаа үнэхээр хэрэгтэй сургалт болжээ
2019-12-01 11:19:58
❤️ Uneheer heregtei zuiluud baina
2019-12-01 04:10:09
❤️ Үнэхээр гайхалтай хичээл байнаа. Авсандаа сэтгэл маш хангалуун байгаа. Дахиад өөрт хэрэгтэй байгаа хичээлүүдээ авахад ч их сэтгэл өндөр байгаа. Ялангуяа заах арга барилын хувьд үнэн тасархай нэгч жижиг эргэлзээ үлдээхгүй нарийн лаг тайлбарлаж өгдөг. Баярлалааа
2019-11-30 23:20:48
❤️ гоё байна аа
2019-11-30 23:17:05
❤️ Нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа нь их таалагдлаа. Javascript ийм чухал байсныг одоо л мэдэж байна. Илүү сайн сурж их зүйлийг хийх хүсэл сонирхол төрүүлж өгсөнд баяраллаа.
2019-11-30 22:09:37
❤️ үнэхээр чанартай маш сайн бэлтгэсэн сургалт байна
2019-11-30 20:55:23
❤️ Маш сайн сургалт байна
2019-11-29 12:48:40
❤️ Анх JAVA хэлийг сурах гээд хайж байхад дандаа англи гадаад хэл дээр байсан нь сурах хүслийг маань унтрааж байсан юм. Энэ сургалтын эхний 5 хичээл үзэхэд маш ойлгомжтой цэгц байгаа шүү.
2019-11-28 17:31:09
❤️ Маш их таалагдаж байна
2019-11-27 13:47:11
❤️ Сургалт маш ойлгомжтой, дэлгэрэнгүй, хэн ч үзээд бүгдийг нь ойлгохоор сайн бэлтгэгдсэн байна.
2019-11-26 06:33:33
❤️ Таалагдлаа баярлалаа
2019-11-23 00:16:54
❤️ Одоо л судалж үзэх гэж байна даа Чанартай байгаа байх гэж найдаж байна Мөн үнийн дүнгийн хувьд үнэхээр боломжын санагдлаа
2019-11-12 18:19:09
❤️ 1234.mn -ээс сургалт явуулж байгаад маш их баярладаг шүү. Их дээд сургууль тэр бүр заагаад байдаггүй зарим зүйлсийг оруулж заадаг нь таалагддаг.
2019-11-05 13:18:38
❤️ Uneheer surahiig husej baisan zuils bna. bayaralalaa
2019-11-05 00:19:58
❤️ Маш сайн сургалт болсон байна маш их баярлалаа
2019-11-02 11:21:23