Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Typescript нь өндөр чанартай, алдаагүй javascript кодыг хурдан хөгжүүлэхэд зориулагдсан Microsoft компаниас гаргасан Javascript хэлний өргөтгөсөн хувилбар билээ.

Энгийн Javascript хэл маань өөрөө өгөгдлийн төрөлгүй тул функц болон хувьсагчаар төрөл бүрийн төрлийн өгөгдөл дамжиж энэ нь мөн төрөл бүрийн алдааг ажиллаж буй програмд үүсгэх боломжийг өргөнөөр үүсгэж байдаг.

Typescript нь Java, C#, C зэрэг хэлүүд шиг өөрийн гэсэн string, number, boolean, object, array, tubles ... өгөгдлийн төрлүүд болон эдгээрийг төрөл бүрээр хослуулах замаар хөгжүүлэгч өөрийн customized төрөл үүсгэх мөн Generic өгөгдлийн төрлийг дотроо ашигладаг ба програмыг ажиллуулахаас өмнө, бичиж байх явцад алдааг хурдтай илрүүлж өгөх, өндөр чанартай кодыг бага бичиглэл ашиглан бичих (Generic ашиглан) зэрэг маш хүчтэй боломжуудыг хөгжүүлэгчид нээж өгсөн байна.

Typescript нь дотроо Interface, Type, Enum, Class, Decorator зэрэг олон гайхалтай зүйлсүүдийг ашиглан маш уян хатан, объект хандалтат кодыг бичих боломжийг дээд зэргээр хангасан байдаг. Typescript кодыг эцэст нь Javascript рүү хөрвүүлэн төсөлдөө холбож ашигладаг боловч чанартай код бичихийн тулд Javascript хэлэнд байхгүй маш олон ойлголтуудыг оруулж Javascript хэлийг илүү хүчирхэг болгож өгсөн байна.

Typescript хэлийг яагаад сурах ёстой вэ?
Юуны өмнө таны Javascript дээр бичсэн код хамаагүй алдаа багатай найдвартай болох үндсийг програмыг ажиллуулахаас ч өмнө Typescript хэл бидэнд олгож байдаг. Мөн та бидний өдөр тутам ашигладаг React.js, Next.js зэрэг технологиуд Typescript хэл дээр бичиж болдог бөгөөд та ямар нэг компанид ажилд ороход уг хэл дээр бичигдсэн төсөлтэй тулгарах нь баталгаатай юм. Google компаниас гаргасан Angular технологи дээр ажиллахад та Typescript хэлийг мэддэг байх шаардлагатай. Эцэст нь та чанарыг эрхэмлэсэн томоохон компаниуд, стартапд ажилд ороход тэд ажлын CV дээр юуны өмнө Typescript байгаа эсэхийг хардаг. Үүнээс гадна та turing.com зэрэг сайтаар дамжуулан АНУ-ын стартапд монголоосоо зайнаас ажиллахад тэдний тавьдаг топ 10 технологиудын нэгэнд Typescript зүй ёсоор багтдаг байна.

Гайхалтай!

Тэгэхээр бид юу сурах вэ? Сургалт маань хоёр хэсгээс бүтнэ.

- Эхний хэсэгт бид typescript хэлийг өөрийг нь сурна.
- Хоёрдахь хэсэгт бид энэхүү гайхалтай хэлээр бодит төслийг Express.js backend болон React frontend-ийн хамтаар эхнээс нь дуустал бүтээх болно!

За ингээд энэхүү супер сургалтаар та бүхэнтэйгээ удахгүй уулзацгаая!


Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 22:19
    Typescript гэж юу вэ? Ямар давуу талыг бидэнд өгдөг вэ?
  2. 06:44
    [бэлтгэл] Typescript суулгах, анхны typescript кодоо бичиж ажиллуулах нь
  3. 06:17
    [бэлтгэл] Typescript үндсэн тохиргоог хийж watch горимтой танилцая!
  4. 03:57
    [бэлтгэл] Liveserver ашиглан html, ts файл дээрх өөрчлөлтийг hot-reload хийх нь
  5. 05:56
    [төрөл] Typescript өгөгдлийн төрөл гэж юу вэ? Number өгөгдлийн төрөл ашиглан програмын алдааг илрүүлэх
  6. 12:15
    [төрөл] Type inference болон static type checker гэж юу вэ? strict mode болон strictNullChecks тохиргооны тухай
  7. 06:52
    [төрөл] Typescript union өгөгдлийн төрөл гэж юу вэ? Хөгжүүлэгч өөрийн гэсэн төрөл үүсгэх аргатай танилцацгаая!
  8. 04:08
    [төрөл] Type alias ашиглан өөрийн өгөгдлийн төрлийг хадгалж ашиглах
  9. 14:12
    [төрөл] Typescript object төрөл болон түүний optional property-тэй танилцацгаая!
  10. 05:53
    [төрөл] Typescript array төрөлтэй ажиллаж сурцгаая!
  11. 10:13
    [төрөл] Tuple төрөл гэж юу вэ, түүнийг хэзээ ашиглах вэ? Nested object төрлийг мөн хэрхэн ашиглах вэ?
  12. 12:07
    [төрөл] Enum төрөл гэж юу вэ? Бидэнд enum төрөл нь ямар давуу талыг авчирдаг вэ?
  13. 06:23
    [төрөл] Any төрөл ямар учиртай вэ? Түүнийг хөгжүүлэгчид хэрхэн ашигладаг вэ?
  14. 08:00
    [төрөл] Unknown төрөл ямар учиртай вэ? Any төрлөөс ямар ялгаатай вэ?
  15. 08:06
    [төрөл] Void төрөл гэж юу вэ? Функцийн төрлийг зарлаж ашиглах тухай ойлгоцгооё!
  16. 13:15
    [төрөл] Never төрөл ямар учиртай вэ? Void төрлөөс ямар ялгаатай вэ?
  17. 04:57
    [төрөл] Функцийн параметерийг destructure хийж хүлээж авах, суман болон энгийн функц дээр never утга буцаалт өөр байдаг тухай
  18. 04:52
    [төрөл] Any төрлийн утгыг кодоосоо илрүүлэн дандаа тодорхой заасан төрлөөр тодруулж өгч байх ёстой тухай
  19. 05:51
    [төрөл] Төрлүүдийн Intersection-тэй танилцацгаая!
  20. 02:25
    [төрөл] Readonly төрөлтэй танилцацгаая!
  21. 04:54
    [класс] Класс үүсгэх, классаас обьект үүсгэх, байгуулагч функц болон гишүүн өгөгдөл
  22. 06:50
    [класс] Класс үүсгэх, классаас обьект үүсгэх, байгуулагч функц болон гишүүн өгөгдөл
  23. 08:59
    [класс] Public, private, protected хандалтын тодорхойлогчидтой танилцацгаая!
  24. 03:59
    [класс] Typescript дээр this параметрийн төрлийг тавьж өгөх боломжийн тухай
  25. 06:53
    [класс] Классын гишүүн өгөгдлүүдийг үүсгэх typescript товч бичиглэлтэй танилц!
  26. 08:34
    [класс] Классын get, set функцүүдийг ашиглах, private функцэд public функцээр хандалт өгдгийг давуу тал
  27. 12:26
    [класс] Static өгөгдөл болон функц, абстракт класс тухай ойлгоцгооё
  28. 15:57
    [класс] Interface гэж юу вэ? Type-аас юугаараа ялгаатай вэ?
  29. 11:07
    [класс] Interface-ийн удамшил болон readonly, optional property хэрэглэх нь
  30. 09:57
    [класс] Полиморфизм гэж юу вэ? Typescript дээр interface ашиглан полиморфизм бүхий код бичиж туршицгаая!
  31. 05:18
    [typescript] Төрөл хувиргах болон шалгах аргууд
  32. 06:00
    [typescript] Төрөл хувиргах болон төрөл шалгах аргууд - Discriminating unions аргын тухай
  33. 07:54
    [typescript] Discriminating unions аргыг type ашиглан хэрэгжүүлэхэд ямар давуу талтайг харцгаая
  34. 02:53
    [typescript] Keyof түлхүүр үгийг ашиглан шинэ төрөл үүсгэж ашиглах
  35. 08:03
    [typescript] Index signiture гэж юу вэ, түүнийг жишээн дээр ойлгоцгооё
  36. 10:17
    [typescript] index access type гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэрэглэх вэ?
  37. 13:10
    [typescript] Функцийг overload хийх буюу ижил нэртэй өөр параметертэй функцийн тухай
  38. 06:50
    [generics] Generics гэж юу вэ? Ямар учраас Generics хэрэг болдог вэ?
  39. 13:56
    [generics] Функц дээр хэрхэн Generics ашигладаг вэ?
  40. 15:01
    [generics] Класс дээр Generics-ийг ашиглан бичих жишээ ажиллацгаая!
  41. 09:52
    [generics] filter функцийг хэт ачаалалтай бичих, компайлдах үед index.js файл буруу газар үүсэх алдааг ойлгох нь
  42. 09:14
    [generics] Filter функцийг generics ашиглан бичицгээе! Type дотор generics ашиглах нь
  43. 10:46
    [generics] @ts-ignore болон generics өөр өөр бичиглэлийн хэлбэрүүд
  44. 07:24
    [generics] Функц дээр 2 буюу түүнээс дээш тооны generic type хувьсагч ашиглах нь
  45. 09:31
    [generics] Generic Interface-ийг type хэлбэрээр ашиглах нь
  46. 06:04
    [generics] Generic interface ашиглан классд илүү чанд стандартыг хэрхэн тулгах вэ?
  47. 06:06
    [generics] Классын удамшлын үед хүү классаас эцэг классд generic type дамжуулах нь
  48. 08:25
    [generics] Constraints ашиглан generic төрлийг илүү нарийн тодорхойлох нь
  49. 07:49
    [generics] Keyof ашиглан generic type дээр constraint хэрэглэцгээе!
  50. 09:45
    [generics] new оператор ашиглан байгуулагч функцийн төрлийг зарлаж ашиглах
  51. 07:08
    [generics] Generic factory функцийг generic constraint-ээр сайжруулан жишээ бичицгээе!
  52. 08:37
    [generics] Generic factory функцэд байгуулагч функц рүү параметер дамжуулан ашиглах
  53. 08:53
    [generics] Generic constraints дээр extents ашиглах үед дэлгэрүүлэн ярилцая
  54. 05:39
    [generics] Нөхцөлт төрөл - Conditional type буюу ternary бичиглэл ашиглан хэрхэн илүү динамик төрөл үүсгэх вэ?
  55. 13:11
    [generics] Generic conditional төрөл ашигласнаар ямар давуу тал үүсдгийг харцгаая!
  56. 12:42
    [generics] Generic conditional type дээр constraints хэрэглэн хязгаарлах тухай (MessageType жишээ)
  57. 13:16
    [generics] Infer түлхүүр үгийг хэрэглэн contraints доторх төрлийг олж ашиглах нь
  58. 09:03
    [generics] Infer түлхүүр үгийг хэрэглэх дараачийн жишээг хийж үзэцгээе (InferredBaseType)!
  59. 07:39
    [generics] [T] extends [any] бичиглэл ямар учиртай вэ буюу distributed conditional type
  60. 09:24
    [generics] Union type дээр never ашиглан филтердэх, null утга авдаггүй Safe төрлийг бичих
  61. 12:42
    [mapped type] In түлхүүр үгийг ашиглах, Pick болон Readonly utility төрлүүдийг бичицгээе!
  62. 07:49
    [mapped type] Mapped type дээр +, - ашиглан readonly болон ? -уудыг төрлөөс нэмж хасцгаая!
  63. 04:52
    [mapped type] Intersection ашиглан шинээр үүсгэж буй төрлийг өргөтгөх, өөрчлөх нь
  64. 07:03
    [mapped type] as түлхүүр үгийг ашиглан map хийж буй төрлийн атрибутуудын нэрийг өөрчлөх
  65. 09:53
    [mapped type] Mapped type үүсгэх үед үед зарим атрибутуудыг хэрхэн хасах вэ?
  66. 11:03
    [mapped type] GenerateEventListeners жишээ mapped generic төрлийг үүсгэх дасгал хийцгээе!
  67. 07:15
    [mapped type] ExtractSecretFields жишээ mapped generic төрлийг үүсгэх дасгал хийцгээе!
  68. 11:23
    [template type] Template literal төрөл гэж юу вэ? Хэд хэдэн жишээн дээр ойлгоцгооё!
  69. 07:02
    [template type] Template төрөл дээр keyof болон infer ашиглах. Тэмдэгт мөр literal төрлөөс сүүлийг u үсгийг хасах
  70. 04:29
    [template type] Рекурсив төрөл дуудалтыг ашиглах, Infer ашиглан TrimRight функцийг бичицгээе!
  71. 01:56
    [generics] Generic type дээр default утга ашиглах тухай
  72. 05:48
    [generics] Generic функц дээр type predicate гэдэг ойлголттой танилцацгаая!
  73. 05:37
    [generics] infer механизм ямар хүчтэй болохыг дахин нэг жишээгээр харцгаая!
  74. 10:12
    [generics] Github дээрх type challenge төсөлтэй танилцацгаая! Time to excersize!!
  75. 09:02
    [module] Модуль гэж юу вэ? Script код дотор глобаль scope асуудал ба түүнийг модуль ашиглан шийдэх нь
  76. 17:48
    [module] Typescript дээр модуль бүхий код ажиллуулж сурцгаая!
  77. 03:26
    [module] Модуль байдлаар бичигдсэн кодыг терминалаас ажиллуулах нь
  78. 07:52
    [module] Typescript namespace ямар учиртай вэ? Namespace ашигласан код бичицгээе!
  79. 05:53
    [module] Declare түлхүүр үг ямар учиртай вэ? Жишээгээр танилцацгаая!
  80. 07:46
    [module] Declaration файл гэж юу вэ? Typescript-ийн өөрийн declaration файлтай танилцая!
  81. 05:45
    [module] Өөрсдийн declaration файлд namespace зарлан глобаль объектийг ашиглая!
  82. 07:16
    [webpack] Lodash модулийг typescript кодонд оруулж ирэх, definitely typed санг ашиглах нь
  83. 10:24
    [webpack] Webpack тохируулж lodash болон index.js файлуудыг нийлүүлэн bundle.js болгож ашиглая!
  84. 12:23
    [webpack] Typescript төсөл дээр webpack dev server суулгаж ашиглах нь
  85. 04:57
    [webpack] Production болон development хувилбараар төслийг компайлдах нь
  86. 05:50
    [webpack] Webpack dev server дээр вэбээ dev/prod горимоор ажиллуулах
  87. 09:12
    [webpack] Html-Webpack-Plugin ашиглан production html автоматаар үүсгэх нь
  88. 03:16
    [webpack] Clean-webpack-plugin ашиглан dist хавтсаа build хийх бүртээ цэвэрлэцгээе
  89. 08:39
    [webpack] Typescript кодыг вэб броузер дээр debug хийх, source-map ашиглах нь
  90. 06:16
    [webpack] VS Code дээр typescript кодыг debug хийцгээе!
  91. 13:32
    [decorator] Decorator гэж юу вэ, жишээ Angular project дээрээс decorator-ийн ажиллагаатай танилцацгаая!
  92. 09:38
    [decorator] Классын байгуулагч функц болон Javascript байгуулагч функц хоёрын ялгаа
  93. 10:54
    [decorator] Класс Decorator гэж юу вэ? Decorator яг хэзээ ажилладаг вэ?
  94. 10:37
    [decorator] Decorator-ийг параметертэйгээр дуудах буюу Decorator Factory ашиглах нь
  95. 10:32
    [decorator] Олон decorator-ийг нэг класс дээр ашиглах, дуудагдах дараалал, хэрэглэх хэрэглээ
  96. 11:17
    [decorator] Decorator ашиглан классын байгуулагч функцийн ажиллагааг өргөтгөх нь
  97. 06:28
    [decorator] PropertyDescriptor гэж юу вэ?
  98. 08:13
    [decorator] Классын функц дээр Decorator ашиглах нь
  99. 03:56
    [decorator] Функцийн Decorator-ийн PropertyDescriptor ашиглан функцийг өөрчлөгдөхгүй болгох
  100. 12:44
    [decorator] Функцийн Enumerable Decorator бичиж турших, функцийн decorator хэзээ ашиглах вэ?
  101. 14:55
    [decorator] Параметер decorator-той танилцацгаая, хэзээ хэрэглэдэг вэ?
  102. 09:05
    [decorator] Классын property decorator, статик өгөгдөл функцийн decorator-той танилцацгаая!
  103. 11:12
    [express.js + typescript] Parcel ашиглан typescript хөгжүүлэлт хийх тухай
  104. 06:33
    [express.js + typescript] Express болон typescript ашиглан back end сэрвэр бэлтгэх, rest api server гэж юу вэ
  105. 04:26
    [express.js + typescript] Шинээр typescript express project үүсгэн тохируулах
  106. 14:38
    [express.js + typescript] Project-доо node, express type мэдээллийг оруулж concurrently, nodemon ашиглан ажиллуулцгаая!
  107. 10:11
    [express.js + typescript] Хялбар Router бичин express сэрвэртэйгээ холбож Postman ашиглан ажиллуулах
  108. 04:25
    [express.js + typescript] Хялбар Exception баригч middleware-ийг express back-end сэрвэртэйгээ холбох
  109. 07:05
    [express.js + typescript] item-controller контроллер, Item модел бичиж төсөлдөө холбоцгооё!
  110. 10:22
    [express.js + typescript] Шинээр Item нэмдэг createItem контроллерийг бичиж post router-тэй холбоцгооё
  111. 10:18
    [express.js + typescript] Item-delete, item-update контроллеруудыг бичиж төслөө дуусгацгаая!
  112. 07:28
    [react + typescript] React болон typescript ашиглан хялбар front-end вэб хөгжүүлэх бүлэгт тавтай морил!
  113. 07:39
    [react + typescript] Create-react-app ашиглан react + typescript project үүсгэн ажиллуулцгаая!
  114. 08:16
    [react + typescript] Хялбар компонент бичиж турших, typescript react documentation харах
  115. 05:47
    [react + typescript] Эцэг компонентоос хүү компонент руу өгөгдөл дамжуулах нь
  116. 03:47
    [react + typescript] Бидний хийх аппын компонентуудын бүтэц
  117. 08:48
    [react + typescript] ShoppingList компонентийг бичиж туршицгаая!
  118. 04:56
    [react + typescript] Шинэ Item нэмэх AddNewItem компонентийг бичицгээе!
  119. 07:59
    [react + typescript] AddNewItem компонент дотор барааны нэр, тоог useState ашиглан хадгалах нь
  120. 09:17
    [react + typescript] App компонентоос шинэ Item нэмдэг функцийг AddNewItem комп руу дамжуулах
  121. 07:02
    [react + typescript] Аpp компонент дотор useState хэрэглэн item-уудыг дэлгэцэнд гардаг болгоцгооё!
  122. 09:53
    [react + typescript] Front-end вэб аппаасаа Back-end express апп руугаа холбогдох, CORS гэж юу вэ?
  123. 05:02
    [react + typescript] Express сэрвэр дээрээ CORS тохиргоо хийж front-end, back-end холбон ажиллуулах
  124. 07:22
    [react + typescript] React апп дээрээсээ post rest api дуудан express back-end рүүгээ item нэмцгээе!
  125. 02:35
    Дүгнэлт төгсгөлийн хичээл

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын өмнө үзсэн байвал зохих сургалтууд
Javascript хэлийг эхнээс нь дуустал!
Хугацаа: 52 цаг 21 мин | Сурагчид: 3000 | Үнэ: 49,000₮
React эхнээс нь дуустал!
Хугацаа: 42 цаг 2 мин | Сурагчид: 1734 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ uneheer oilgomjtoi bailaa bayrlalaa
2024-03-04 13:48:12
❤️ uneheer oilgomjtoi bailaa bayrlalaa
2024-03-04 13:48:12
❤️ Яагаад ийм аймаар сэтгэлтэй заадаг юм бээ. Үнэхээр их баяртай байна. Таны заасан бүх хичээлүүдээс 5ийг авч үзлээ
2024-02-06 19:47:55
❤️ Mash saihan surgalz bolson baina, bayrlalaa. Neg asuult baina: react app-n button deerh onClick iin buttonHandler function ni MouseEvent butsaah ystoi, void butsaaj bolohgui gj aldaa zaagad bain.
2024-01-12 19:00:56
❤️ Баярлалаа багшаа, Ойлгомжтой сургалт байна.
2023-12-21 22:48:43
❤️ Видео болгоны доор сэтгэгдэл үлдээдэг, мөн сурагчдын сэтгэгдэл доор коммент бичиж болдог амар санагдлаа.
2023-11-16 22:24:46
❤️ Hi, багшаа
Видео тоглуулагчдаа дараагийн видеоруу short key ашиглаад шилждэг болгох, 1.75 хурдаар үзэхийг нэмж өгөөч.
2023-07-25 17:21:17
❤️ <Typescript generics & typescript with simple Express Backend -Cors- Frontend React development>();
Console.log("- - орсон, их мэдээлэл өгсөн сургалт байлаа. - - ");
2023-07-06 14:16:40
❤️ Byrlaa bagshaa GraphQL surgalt oruulaarai bagshaa <3
2023-05-15 17:16:38
❤️ GraphQL - ийн сургалтыг хүлээж байгаа шүү Амарбат багшаа
2023-05-06 18:32:23
❤️ Маш сайн чанартай сургалт болсон байнаа
2023-05-06 18:17:54
❤️ Баярлалаа. ???????? Амжилт багшаа.
Маш олон гоё, супер технологиудыг зааж байгаад туйлын их баяртай байдаг шүү. ????
2023-05-06 14:24:46
❤️ Зааж байгаа хичээлээ үргэлж чанартай, судалгаатай ордог Амарбат багшид баярладаг шүү, сайн сургалт болсон байна.
2023-05-02 18:14:55
❤️ Next mongoDbiin surgalt huleej bga shu
2023-04-17 14:02:56
❤️ Utility Types talaar oruulj ogoorei bagshaa <3
2023-04-10 17:01:45
❤️ Маш хэрэгтэй сургалт байна
2023-02-28 20:17:21
❤️ Сайн сургалт, typescript боломж ихтэй гайхалтай хэл юм байна.
2023-01-17 22:23:55
❤️ mash oilgomjtoi surgalt bna. Durem talruga olon zuil medej awlaa
2023-01-10 16:47:00
❤️ nice
2022-12-20 12:28:17
❤️ nice
2022-12-15 15:22:06
❤️ Nice
2022-12-13 22:36:41
❤️ thank you
2022-12-13 15:16:16