warning
1234.mn :: Онлайн сургалт - програмчлалын сургалт
   
 

Багш : Цэрэндагва Одгэрэл

Мэргэжил : Багш
Заах чиглэл : Англи хэл, Хувь хүний хөгжил
Элссэн огноо : 2022-02-22

Танилцуулга :
Намайг Цэрэндагвын Одгэрэл гэдэг. МУБИС-ыг багш мэргэжлээр төгссөн. Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин Монголд болон гадаадын оюутнуудад зааж ирсний зэрэгцээ, томоохон ОУ байгууллагуудад 20-иод жил ажилласан туршлагатай.
Анхан шатнаас Ахисан түвшний сургалтууддаа бага насны хүүхдүүдээс авахуулаад, ЭЕШ өгөх төгсөх ангийн сурагчид, анхан шатнаас нь сурах хүсэлтэй бүх насныхан, ажил бизнесийн орчин дахь мэргэжлийн Англи хэлээ ахиулах зорилготой гээд олон мянган хүмүүст зааж, тэднээсээ өндөр сэтгэгдэл, үр дүн гаргаж ирсэндээ талархаж явдаг.

Англи хэлийг сурч, ашиглаж, заагаад 20-иод жил болж байна. Энэ хэлийг чармайн сурсан маань надад их дээд сургуульд багшлах, Засгийн газрын тэтгэлгээр Магистрт суралцахаас авахуулаад, Ази, Европын олон улсуудад тухайлбал Сингапур, Тайланд, Герман, Англид мэргэжил дээшлүүлэх, Монгол дахь томоохон олон улсын байгууллагуудад орчуулагчаас авахуулаад удирдах түвшинд ажиллах гээд олон сайхан боломжуудыг нээж өгсөн юм.

Таныг ч бас дэлхийн хэл болоод байгаа энэ гоё хэлийг сурч боловсрол, бизнес, карьераа өргөжүүлэх хязгааргүй олон боломжийг хүртээсэй хэмээн сургалтандаа урьж байна.

Боловсрол :
• МУБИС - Багш, Баклавр
• Энэтхэг - Багш, Магистр / Master degree in teaching
• СЭЗИС - Бизнесийн удирдлагын Магистр /MBA
• Хятад - Эдийн засаг Докторантур /PhD in Applied economics
• Англи - Мэргэжлийн боловсролын Академи - Хувь хүний хөгжлийн сургагч багш
• Сингапур - Көүч Мастерс Академи - Мэргэшсэн көүч

Ажлын туршлага :
• German Development Cooperation, Biodiv II program
• USAID funded Agricultural program, CHF International in Mongolia
• Mongolian Wool Tsagaan Alt
• Norwegian Lutheran Mission in Mongolia
• UNDP program
• Otgontenger university
• Erdmiin Undraa Public secondary school
• Govi-Altai aimag, Erdene soum secondary school

Цэрэндагва Одгэрэл багштай холбогдох