Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Хятад хэлээр яг одоо ойролцоогоор 1.2 тэрбум хүн буюу дэлхийн 100 хүн тутмын 14 нь ярьж байна.

Хятад улсын эдийн засаг, олон улсын худалдаа хөгжихийн хэрээр тус улсын хэлийг сонирхон суралцагчдын тоо нэмэгдсээр.

Дорнын соёлтой энэ ард түмэн ч төрөлх хэлээр нь ярьдаг гадаад хүмүүст хүндэтгэлтэй ханддаг.

Хятад хэл нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас харвал харилцан адилгүй хувиар хоорондоо ойлголцдог хэдэн янз хэлийг багтаасан хэлний бүлэг юм. Дотроо 850 сая орчим хүн ярьдаг мандарин, 90 сая хүний хэрэглэдэг ву, 70 сая хүн ярьдаг кантон зэрэг 7-13 бүлэг хэлийг агуулна.

БНХАУ, Тайвань, Сингапурт мандарин хэлийг, ХонгКонг, Макаод кантон хэлийг албан ёсны хэлээр зарлажээ. Түүнчлэн хятад хэл нь НҮБ-ын албан ёсны зургаан хэлийн нэг юм.

Хятад хэл сурах нь БНХАУ-ын баялаг түүх, соёлыг ойлгоход хэрэгтэйгээс гадна хувь хүний болон бизнесийн өсөлтөнд чухал нөлөөтэй. Зөвхөн 2010 онд гэхэд 750 мянган хүн Хятад хэлний HSK шалгалтыг өгсөн байдаг.

Дэлхий нийт яагаад хятад хэлийг ихээр сурч байна вэ?

1. Дэлхийн хаана ч хятад хүнтэй танилцах боломжтой

Өндөр хөгжилтэй орнуудаас эхлээд Африк хүртэл хятад хүний хөл хүрээгүй газар гэж үгүй. Их Британид суралцагч гадаад оюутнуудын 19.8 хувийг хятадууд эзэлдэг байна.

2. Хятад соёлыг суралцах гол түлхүүр

Хэдийгээр Хятадын том хотуудад англиар ярьдаг хүн олон ч жинхэнэ хятад ахуй, соёл, түүхтэй танилцахыг хүсвэл хэлийг нь сурсан байх шаардлагатай. Үгүй бол орчуулагчид мөнгө төлөх хэрэгтэй болно.

3. Дэлхийн бизнесийн хэл болж байна

Дэлхийн хэмжээний маш олон брэнд Хятадад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд зогсохгүй, тус зах зээл рүү чиглэсэн маркетинг хийх болжээ. Сүүлийн үеийн Холливуудын кинонд ядаж нэг хятад дүр байхаас гадна "Victoria Secret" зэрэг алдартай брэндүүд хятад хэв маягийг хувцсандаа шингээх болсон.

Өмнөд Хятадын санхүүгийн төв хот Шензен худалдаа хийх, харилцаа тогтоох гэсэн бизнесмэнүүдийн хөлд дарагдаад удаж байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Марк Зукерберг хятад эхнэртэй, хятад хэлийг хоёр дахь хэлээ болгон суралцаж байна. "Фэйсбүүк"-ээ Хятадад нэвтрүүлэхийг хүсдэг тэрбээр Цинхуа их сургуульд зочлох үедээ төрөлх хэлээр нь 30 минутын турш илтгэл тавьж, оюутнуудын асуултад хариулжээ.

Түүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Трампын зээ охин Арабелла хятад хэлээр ярьдаг нь Трампын зөөлөн бодлогын нэг хэрэгсэл болсон гэдэг.

4. Аялал жуулчлалын салбарын гол хэл болж байна

Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд хятад жуулчдын эзлэх хувь жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс аялал жуулчлалын компаниуд тэднийг татахын тулд хятад хэлтэй орчуулагч, хөтөч бэлтгэх шаардлагатай болжээ.

Түүнээс гадна Буддын сүм хийд, Чинь Ши Хуан хааны бунхан, Цагаан хэрэм, Бээжингийн хоолны захыг сонирхохоор жил бүр хэдэн сая хүн Хятадыг зорьдог. Тэд хүссэн газраа очих, дуртай хоолоо захиалах, жинхэнэ хятад ахуйтай танилцахын тулд хэлийг нь бага ч атугай суралцсан байвал их нэмэртэй.

5. Хятад хэл сурахыг Хятадын засгийн газраас дэмждэг

Дэлхий нийт хятад хэлийг ихээр сонирхох болсон нь тус улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой. Нөгөө талаас, БНХАУ хятад хэлийг дэлгэрүүлэх зорилгоор дэлхий дахинд албан ёсны 330 институт, Күнзийн 480 институт байгуулжээ. Күнзийн институт манай оронд ч үйл ажиллагаа явуулдаг.

6. Хятад хэл сурах таны төсөөлж байгаагаас амархан

Хятад хэлэнд үйл үг, олон тоо, цагийн нөхцөл, холболт гэж байхгүй. Ойролцоогоор 80 мянга орчим ханзтай ч 3,500 орчмыг нь сурахад л өдөр тутамд бусадтай харилцаж, сонин уншиж чадна.

Хэрэв та суралцахаар шийдсэн миний бэлдсэн онлайнаар хятад хэл сурцгаая гэсэн энэхүү хичээлээр дамжуулан анхан шатны хятад хэлийг эхнээс нь суралцаарай.

7. Хятад хэл тархинд дасгал болдог

Англи хэл сурахад зүүн тархиа ажиллуулахад хангалттай бол хятад хэл сурахад хоёуланг нь ашиглана.

Ханз бичихэд төсөөлөн бодох чадвар сайжирдаг. Олон хэлтэй хүн нэг хэлээр л ярьдаг хүнийг бодвол эрэмбэ тогтоох, нэг дор олон асуудалд төвлөрөх чадвар илүү байдаг аж. Тиймээс ч хятад хүүхдүүд бусдыг бодвол математикийг илүү хурдан ойлгодог.

Түүнээс гадна хоёр ханз нийлж нэг утгыг илэрхийлэх нь гайхалтай. Хятад бичгийн энэхүү сонирхолтой байдлыг мэдрэхийн тулд хятад хэл сурдаг ч хүн байдаг аж. Нэг ханзыг 100 удаа хуулан бичих нь залхуутай санагдах ч түүний нууцлаг увдисыг мэдэрч чадвал улам гүнзгийрэн судлахыг хүснэ.
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 05:50
    Анхан шат 1 танилцуулга
  2. 06:29
    Анхан шат Зурлага
  3. 05:18
    Анхан шат Зурлага
  4. 07:35
    Анхан шат Зурлага
  5. 05:24
    Анхан шат Зурлага
  6. 04:49
    Анхан шат Түлхүүр ханз
  7. 06:23
    Анхан шат Түлхүүр ханз
  8. 06:06
    Анхан шат Тоо
  9. 04:48
    Анхан шат Зурлага Тоо
  10. 07:45
    Анхан шат Гариг
  11. 07:01
    Анхан шат Жил
  12. 04:20
    Анхан шат Асуух үг, өгүүлбэр
  13. 03:53
    Анхан шат Асуух 2
  14. 04:57
    Анхан шат Танилцах
  15. 04:21
    Анхан шат Танилцах 2
  16. 09:37
    Анхан шат Гэр бүл
  17. 06:12
    Анхан шат улс
  18. 05:16
    Анхан шат Хэл
  19. 05:54
    Анхан шат Төрсөн өдөр, газар
  20. 04:51
    Анхан шат Давтах хичээл
  21. 03:28
    Анхан шат Тэр эрэгтэй, эмэгтэй
  22. 06:58
    Анхан шат Утасны дугаар
  23. 05:11
    Анхан шат Гэр бүл, хэн?
  24. 08:51
    Анхан шат Өөрийгөө танилцуулах
  25. 06:01
    Анхан шат Мэргэжил
  26. 05:10
    Анхан шат Мэргэжил 2
  27. 08:06
    Анхан шат Өдөр тутам
  28. 06:41
    Анхан шат Өдөр тутам Цаг 2
  29. 07:26
    Анхан шат Өдөр тутам Цаг 3
  30. 05:56
    Анхан шат Авто тээвэр
  31. 09:35
    Анхан шат Авто тээвэр 2
  32. 06:17
    Анхан шат Өнгө
  33. 04:46
    Анхан шат Өмсөх
  34. 05:08
    Анхан шат Хүний эд эрхтэн
  35. 04:30
    Анхан шат Өмсөх 2
  36. 04:00
    Анхан шат Хүний эд эрхтэн 2
  37. 05:40
    Давтах хичээл
  38. 04:30
    Анхан шат Улс, Хэл
  39. 05:11
    Анхан шат Хичээл
  40. 06:43
    Анхан шат Цаг агаар

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Photoshop ашиглаж сурцгаая !
Хугацаа: 7 цаг 42 мин | Сурагчид: 602 | Үнэ: 49,000₮
Microsoft Excel - Мастер Сургалт
Хугацаа: 11 цаг 25 мин | Сурагчид: 590 | Үнэ: 49,000₮
Manychat чатбот - Маркетингийн Мангас цуврал
Хугацаа: 15 цаг 41 мин | Сурагчид: 322 | Үнэ: 49,000₮
Япон хэлийг хялбархан сурцгаая!
Хугацаа: 9 цаг 21 мин | Сурагчид: 258 | Үнэ: 49,000₮
Фэйсбүүк 2021 оны маркетингийн нууцыг эхнээс нь дуустал эзэмшицгээе!
Хугацаа: 19 цаг 6 мин | Сурагчид: 371 | Үнэ: 49,000₮
Adobe Premiere Pro - Видео засварлах нууцыг эхнээс нь
Хугацаа: 8 цаг 31 мин | Сурагчид: 295 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ баярлалаа дажгүй шүү
2023-04-26 19:16:22