Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Сайн байна уу, намайг Амирлан гэдэг.
Ирээдүйд минь маш том давуу талыг олгоно гэж үзээд би 2018 онд япон хэлийг судлахаар шийдсэн юм. Түүнээс хойш жил хагасын хугацаанд эрчимтэйгээр суралцсаны дүнд гадаад хүний хувьд хамгийн өндөр түвшин болох JLPT-N1 шалгалтыг 2020 онд амжилттай өгч зорилгодоо хүрч чадсан билээ. Англи хэлийг бодвол япон хэл сурах их амархан бөгөөд би танд өөрийн сурч мэдсэн арга барилаар хэрхэн энэ гайхалтай хэлийг сурч болохыг зааж өгөх юм.Жил ирэх тусам гадаад хэлтэй хүмүүсийн тоо олширч, хэрэгцээ нь нэмэгдэхийн хэрээр гадаад хэл нь нийгэм дэх өөрийн байр суурь, үнэлэмжийг ахиулах хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга болоод байгаа билээ. Боломжийн орчинтой, боломжийн цалинтай ажлын байранд ороход гадаад хэл заавал шаардагдах шаардлагуудын нэг болжээ. Тэр ч бүү хэл, АНУ-д гадаад хэлний багшийн дундаж цалин сард $4963 буюу 13.7 сая төгрөг байдаг гэвэл та итгэх үү? Гэтэл энэхүү ажлыг хийхийн тулд та зөвхөн нэг хэлийг бүрэн төгс эзэмшсэн байхад л хангалттай.
Япон хэлийг сурах нь ямар үр өгөөжтэй вэ?
Хамгийн соёлтой, боловсон оронд ажиллаж, амьдрах боломж нээгдэнэ. Япон улс Азидаа байтугай дэлхийд хөгжлийнхөө түвшнээр тэргүүлдэг гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй биз ээ. Гэмт хэргийн түвшин хамгийн бага, эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангасан орчинтой энэ оронд амьдрахыг хүсч байвал хэлийг нь сурахгүй байж яахин болох билээ.
Дэлхийд чансаагаараа тэргүүлэх Токиогийн их сургууль гэх мэт нэр хүндтэй их сургуулиудад суралцахаар сэтгэл шулуудсан бол Япон хэлийг сурах нь таны зорилгынхоо төлөө хийх эхний алхам. Хэрэв та сурагч эсвэл оюутан бол, мөн та хаана ч гологдохгүй чанартай боловсролыг эзэмшихийг хүсч байгаа бол Японы их дээд сургуулиудыг сонирхоод үзээрэй. "Токиогийн их сургуулийн төгсөгч" гэхэд хаана ч байсан албан байгууллагууд таныг булаацалдаад л авна, танд ажил олдохгүйн бэрхшээл хэзээ ч тохиолдохгүй гэдгийг итгэлтэйгээр хэлж байна.
Зөвхөн нэг л гадаад хэл нэмж сурсан байхад танд тоо томшгүй олон боломжууд нээгдэнэ. Тухайлбал, аялал жуулчлалын салбар, орчуулга, багшлах зэрэг ажлын байрын өргөн сонголттой болно. Мэдээж, таны ажлын CV дээрээ бичих зүйл нэмэгдэж, түүнийг дагаад хүссэн ажилдаа орох боломж тань ч нэмэгдэнэ.
Япон хэл нь Монгол хэлтэй гарал нэг, Алтай язгуурын хэл тул монгол хүн сурахад илүү хялбар байдаг. Өгүүлбэрийн бүтэц, дуудлага, ярианы хэллэгүүд гээд төстэй зүйлс маш олон байдаг тул англи, орос гэх мэт хэлийг сурахад тулгардаг толгой эргэм асуудлууд тулгардаггүй нь сайн хэрэг.
Юмсыг харах өнцөг тань тэлнэ. Гадаад хэлийг сурах үед хүн тухайн хэлтэй холбогдох үндэстний соёл, сэтгэхүйн онцлогийг ч бас таньж мэдэж байдаг. Иймээс олон хэлтэй хүмүүс бусдыг ойлгох, болон хайрцагнаас гадуур шинийг сэдэхдээ илүү сайн болсон байдаг. Мөн харьцах хүмүүсийн хүрээ тань ч тэлснээр илүү нийгэмшиж, хүмүүстэй харилцах чадвар сайжирдаг. Хүлээн авах мэдээллийн хэмжээ ч нэмэгдэх нь мэдээж.
За ингээд сургалтан дээрээ уулзацгаая!
Хичээлүүд :
-
07:41Танилцуулга хичээл
-
12:56Хирагана
-
12:22Катакана
-
14:59Дуудлага, авиа зүй
-
10:17Өдөр тутамд түгээмэл хэрэглэгддэг хэллэгүүд
-
11:13Зөвлөгөө: Миний зүгээс санал болгож буй хамгийн үр дүнтэй сурах бичиг, вэбсайтууд
-
12:33Бүтээвэр: Хүн ба юмсыг тодорхойлох нь
-
11:37Өөрийгөө танилцуулж сурцгаая! ( じこしょうかい )
-
02:26Заах төлөөний үгс 1 : これ、それ、あれ
-
08:13Заах төлөөний үгс 2 : この、その、あの болон の бүтээвэр
-
03:42Заах төлөөний үгс 3 : こんな、そんな、あんな
-
05:47Заах төлөөний үгс 3 : Байршил заах төлөөний үгс
-
08:19Ханз үсэг, түүний төрөл, фүригана болон окүригана, радикалийн талаар
-
06:19Jisho.org толь бичгийг ашиглан ханзны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах нь
-
26:51Рэндакү: Яагаад хитохито биш хитобито гэж уншдаг вэ?
-
14:06Тоо: 0-ээс квадриллион хүртэлх тоонууд ба утасны дугаар хэлж сурах нь
-
15:06Үгийн сан : Асуух үгс
-
12:04Харилцаа : Заавал мэдэх ёстой асуултууд
-
19:47Тооллогын нэгж
-
15:00Бүтээвэр: Цаг хэлэх нь, から болон まで бүтээвэр
-
25:49Он сар өдөр хэлэх
-
13:50Үгийн сан : 7 хоногийн гарагууд
-
21:24Үгийн сан : Гэр бүлийн нэрс
-
04:11Хүндэтгэлийн хэл : Хүний нэрний араас залгадаг дагаврууд
-
08:38Тэмдэг нэр: Нэр үгийг тодотгох нь
-
03:19Үйл үг: Үйл үгийн 3 төрөл
-
05:43Үйл үг : ~ます хэлбэр, түүний үгүйсгэх хэлбэр болон өнгөрсөн цаг
-
10:53Бүтээвэр : が бүтээврийн талаар болон 2 янзаар хүслээ зоригоо илэрхийлэх нь
-
04:46Үйл үг : ~ない хэлбэр
-
07:36Үйл үг : Өнгөрсөн цаг заах ~た хэлбэр, тодотгол гишүүнт угсарсан нийлмэл өгүүлбэр
-
03:22Бүтээвэр : Шууд тусагдахууныг заах を
-
06:23Үйл үг : ~て хэлбэр, эелдэг захиран тушаах хэлбэр, үйл үгийн үргэлжилсэн цаг, төгс цаг
-
09:23Үгийн сан : Өдөр тутмын зуршлууд
-
11:05Үйл үг : Уриалах хэлбэр болон зарим хэрэгтэй дүрмүүд
-
09:24Харилцаа : Ресторанд хэрэг болох хэллэгүүд
-
05:13~て хэлбэрийг ашиглан зөвшөөрөл авах болон өгөх
-
02:39Бүтээвэр : も бүтээврийг хэрэглэх нь
-
08:19Бүтээвэр : でも болон зарим эсрэгцүүлэх холбоосууд
-
05:44Асуух үгсийг нэр үгийн журмаар хэрэглэх нь
-
01:39Зөвхөн, дөнгөж гэсэн утга заах үг だけ
-
03:15Өгүүлбэрийн төгсгөл でしょう、だろう
-
08:11Үгийн сан : Байршил заах нь
-
05:13Бүтээвэр: に бүтээврийг ашиглан чиглэл заах болон үйлийн зорилгыг илэрхийлэх, へ бүтээвэр
-
06:00Бүтээвэр : で бүтээвэр
-
02:37Төлөвлөгөө, бодол заах つもり
-
05:41Бүтээвэр : Олон зүйлийг тоочих нь, と болон や бүтээвэр
-
04:38Дайвар үг : Үйл үгийг тодотгох нь
-
07:21Үгийн сан : なる ба する
-
12:06Өгүүлбэрийн өнгө аясыг өөрчлөх даган чимэх үгс
-
09:56Харьцуулсан ба давуу зэрэг
-
06:05Өгүүлбэр : ~たり、~たり бүтэц
-
03:57のです、んです өгүүлбэрийн төгсгөл
-
05:01Үйл үг: Нөхцөл шалгах хэлбэр
-
04:10Тусах ба эс тусах үйл үг
-
03:57Үйл үг: Захиран тушаах хэлбэр
-
09:40Дадлага тест : дүрэм
-
15:34Дадлага тест : ханз, үгийн сан
-
09:54Дадлага тест : сонсгол
-
12:19Дадлага тест : уншлага
-
23:09JLPT N5 дадлага тест
-
00:39Төгсгөл
Photoshop ашиглаж сурцгаая !
Хугацаа: 7 цаг 42 мин | Сурагчид: 602 | Үнэ:
49,000
|
|
Microsoft Excel - Мастер Сургалт
Хугацаа: 11 цаг 25 мин | Сурагчид: 590 | Үнэ:
49,000
|
|
Manychat чатбот - Маркетингийн Мангас
цуврал
Хугацаа: 15 цаг 41 мин | Сурагчид: 322 | Үнэ:
49,000
|
|
Фэйсбүүк 2021 оны маркетингийн нууцыг эхнээс нь
дуустал эзэмшицгээе!
Хугацаа: 19 цаг 6 мин | Сурагчид: 371 | Үнэ:
49,000
|
|
Б.Мөнгөнтуул их мастерын шатрын сургалт
Хугацаа: 5 цаг 10 мин | Сурагчид: 306 | Үнэ:
49,000
|
|
Adobe Premiere Pro - Видео засварлах нууцыг
эхнээс нь
Хугацаа: 8 цаг 31 мин | Сурагчид: 295 | Үнэ:
49,000
|
|
== Сурагчдын сэтгэгдлүүд ==