Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Фэйсбүүк зар сурталчилгаа алхам алхмаар алгоритмын дагуу иж бүрэн дасгалжуулах онлайн сургалтад тавтай морилно уу. Намайг Нэмэхбаатарын Лайхан гэдэг. Хүн болгонд фэйсбүүкийг ашиглах өөр өөр зорилго, хүсэлтэй байдаг. Магадгүй зарим нь онлайн худалдаа хийж нэмэлт орлоготой болохыг хүсч байж болно. Эсвэл яг одоо эрхэлж буй хувийн болон албаны фэйсбүүк хуудсыг маркетингийн агентлагуудаас дутахгүй түвшинд алгоритмын дагуу хөгжүүлж сурахыг хүсч болно.
Цаашлаад бүүст буюу фб сурталчилгааг хэрхэн оновчтой хийж сурах, фэйсбүүкийн ажиллагааны алгоритмын нууцаас сурах, фэйсбүүк маркетингийн боломжуудыг бүрэн ойлгох нь бүр ч чухал. Видео болон фото бэлтгэхэд хэрэгтэй апп-уудыг ашиглаж сурах, фэйсбүүк хуудастай холбоотой дүрэм, хориг, нууц онилгоонуудыг сурах, бүүстийн зардлаа хэрхэн бууруулах, хаагдсан хаягаа нээх талаар гэх мэт олон асуудлыг сурах, мэдэх хүсэл байгаа бол энэхүү хичээлүүд нь танд туслах болно.
Бид энэхүү хичээлээр фэйсбүүк маркетингтай холбоотой бүхий л агуулгыг хамрах болно. Та бүхэн фэйсбүүк аккаунтаас эхлээд хэрхэн мэргэжлийн түвшинд зар сурталчилгааг үүсгэх, түүнтэй холбоотой бүхий л чухал стратеги тактикуудыг иж бүхэн ашиглаж сурах болно.
Жишээ нь яагаад фэйсбүүк хаягийг хамгаалах ёстой гэж? Хувийн хаяг (аккаунт, профайл) нь админы хувьд хамгийн чухал хэрэгсэл юм. Бид сошиал орчинд мэдээлэл нийтлэх, мэдээлэл хүлээн авах, бизнес хуудас дээр сурталчилгаа явуулах, эсвэл зүгээр идэвхгүй хэрэглэгч маягаар нэвтрэх зэрэг бүх үйлдлүүд Facebook AI хиймэл оюун ухаантай бот алгоритмын хатуу хяналтад байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн фэйсбүүк хаягийг маш цэгцтэй хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр шинээр үүсгэсэн фэйсбүүк хаяг нь хэдэн жилийн өмнө үүсгэсэн хаягтай харьцуулахад маш эмзэг устгагдах болоод хаагдах нь хялбар болсон. Гэхдээ шинэ хаяг ашиглан сурталчилгаа үүсгэж болохгүй гэсэн үг биш харин илүү хянамгай хандах хэрэгтэй юм.
Анх фэйсбүүк зах зээлд нэвтэрч байх үед фэйсбүүк хаягийг дурын нэг дугаар юм уу, и-мэйлээр нээж болдог байсан. Мөн өмнө нь холбоо тогтоогоогүй танихгүй хүний фэйсбүүк хаяг руу найзын хүсэлтийг хязгааргүй явуулаад хэдхэн өдөрт 5000 найз, түүнээс илүү дагагчтай болох боломжтой сул программчлалтай байсан. Харин одоо маш их өөрчлөгдөж илүү олон хоригтой хатуу хяналттай болж байна. Фэйсбүүкээс хуурамч хаягийг устгах үйл явц маш идэвхтэй явагдаж байгаа. 2018/4 сард CEO Mark Zuckerberg АНУ-ын конгрессод фэйсбүүк олон нийтийн сүлжээг дээд зэргээр ил тод байлгахаар амласан байна.
Миний хувийн туршлагаас харахад фэйсбүүк дээр хүмүүс зохиогчийн эрхгүй контентуудыг ашиглах нь хамгийн том асуудлын нэг юм. Миний хувьд хэрэглэгчдийн фэйсбүүк хуудсыг хөгжүүлэхийн тулд маш олон контентуудыг дахин ашигладаг байсан. Үүнээс болж хамгийн анх нээсэн фэйсбүүк хаягаа олон дагагчидтай групп, фэйсбүүк хуудаснуудын хамт бүгдийг нэгэн зэрэг устгуулж байсан гашуун туршлагатай. Дахин миний хувийн компьютерын IP address, и-мэйл, утасны дугаар, цаашлаад нэрийг ашиглан фэйсбүүк хаяг шинээр нээх боломжгүйгээр хар жагсаалтад орсон ба шинээр хаяг нээсэн ч төд удалгүй хаагддаг. Иймд та контентыг заавал өөрөө бүтээж байх хэрэгтэй. Энэ асуудлыг давтан гаргах юм бол таны хуудасны чанарын үнэлгээ буурч, цаашлаад админ хаягууд хаагдах, бизнес хуудас тань устгагдах аюултай. Эхний удаад тухайн постыг устгах ёстойг анхааруулдаг бол дараагийн удаад таны фэйсбүүкийг тодорхойгүй хугацаагаар хаадаг.
Онлайн дэлгүүр, бизнес байгууллага, хувийн брэндинг зэрэг аль ч категорийн фэйсбүүк бизнес хуудас хөгжүүлэхэд админ та хамгийн түрүүнд стандарт тохиргоогоо зөв тохируулах хэрэгтэй. Түүний дараа фэйсбүүк дахь зах зээлийн багтаамжийг таамаглах, өрсөлдөөний орчныг судлах, өөрийн бизнес хуудас дээр ирсэн мэдээллүүдийг дүгнэх, уншилт хийж маркетинг шийдвэр гаргах, цаашид контентоо системтэй хөгжүүлэх, төлөвлөлт гаргах зэрэг маш хэрэгтэй мэдээллүүдийг энэ сургалтаар баталгаажуулж аваарай.
Ямар нэгэн танхимын сургалтад суухгүйгээр хүссэн үедээ онлайн хичээлээ давтан үзэж дижитал маркетинг фэйсбүүкийн иж бүрэн мэдлэгийг сураарай. Таны яг одоогийн дижитал маркетингийн мэдлэг ямар байхаас үл хамаарч цаашид фэйсбүүкийн энгийн хэрэглэгч биш, ашиг орлогоо нэмэгдүүлэгч мэргэжлийн админ болно гэдэгт итгэлтэй байна. Одоо та хичээлээ таалан үзэж, өөртөө дахин нэг #update хийх л үлдлээ.
Ингээд амжилттай дижитал маркетер болох хүсэлтэй хүн бүрийг сургалтандаа урьж байна!
Хичээлүүд :
-
05:46Фэйсбүүк маркетинг хичээлээр бид юу сурах вэ?
-
06:42Шинээр фэйсбүүк хаяг хэрхэн үүсгэх вэ? Анхаарах зүйлс
-
08:01Хаяг хамгаалалт тохиргоо хөгжүүлэлт, зайлшгүй мэдэх шаардлагатай дүрэм
-
06:55Фэйсбүүк хаягны хамгаалалт холбоотой тохиргоонууд
-
08:50Фэйсбүүк групп хэрхэн үүсгэх вэ? хөгжүүлэлт хийх аргууд
-
07:01Фэйсбүүкийн ХААГДСАН хаяг нээх өргөдөл явуулах арга “Facebook appeal-1”
-
02:25Фэйсбүүк өргөдөл хэрхэн илгээх вэ? “Facebook appeal-2”
-
05:01Фэйсбүүк хуудас дахь “Ad center” сурталчилгааны төв дэлгэрэнгүй тайлбар
-
05:36Фэйсбүүк дээр бүүст пост сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
09:12Фэйсбүүк дээр “Boost post” сурталчилгаа үүсгэх ЭНГИЙН ОНИЛГОО
-
11:39Фэйсбүүк дээр түгээлт, видео парти ашиглах Facebook Group / share
-
15:45Фэйсбүүк групп, бусад анхаарах зүйлс
-
08:42Фэйсбүүк хуудас үүсгэх, бусад анхаарах зүйлс
-
07:23Фэйсбүүк хуудасны тохиргоо хөгжүүлэлтийг хэрхэн хийх вэ?
-
06:32Фэйсбүүк хуудас үйлдэл товч тохиргоо хэрхэн хийх вэ? ACTION BUTTON
-
09:24Фэйсбүүк хуудасны тохиргоо, хөгжүүлэлт, бусад анхаарах зүйлс
-
15:03Фэйсбүүк хуудасны цэс, загвар, тохиргоо хэрхэн хийх вэ?
-
07:22Фэйсбүүк хуудасны дизайн, уншилт, ХӨГЖҮҮЛЭЛТ ТАКТИК-ийг хэрхэн хийх вэ?
-
05:38Фэйсбүүк хуудасны чат тохиргоо, бусад анхаарах зүйлс
-
08:20Фэйсбүүк хуудас дээр үр дүн хэмжилт, тактик хэрхэн хийх вэ?
-
07:43Фэйсбүүк хуудас дээр үр дүн хэмжилт, тактик хэрхэн хийх вэ? Практик зөвлөгөө -2
-
07:47Фэйсбүүк хуудас дээр үр дүн хэмжилт, тактик хэрхэн хийх вэ? -3
-
36:02Фэйсбүүк дээр видео зурган контент хэрхэн оруулах вэ?
-
07:47“Audience” хэрэглэгчдийн онилгоо Багтаамж таамаглах арга
-
11:17Фэйсбүүк сурталчилгааны удирдлага “Ads manager” дээр хэрхэн ажиллах вэ?
-
06:42Фэйсбүүк дээр сурталчилгааны удирдлага “Ads manager” дээр хэрхэн ажиллах вэ?-2
-
07:19Фэйсбүүк дээр олон байршил нэмэх “Ads manager”
-
07:51Фэйсбүүк контент төлөвлөлт “Ads manager” дээр хэрхэн оруулах вэ?
-
06:16Фэйсбүүк дээр сурталчилгааны төв “Ads manager” -тэй хэрхэн ажиллах вэ?
-
12:54Фэйсбүүкийн хэрэглэгчийн онилгоо “Lookalike Audience”
-
12:16Фэйсбүүкийн хэрэглэгчийн онилгоо “Pixel code”
-
06:18Фэйсбүүкийн хэрэглэгчийн онилгоо
-
11:24Фэйсбүүк дээр “Brand awareness Campaign” Брэнд анхаарал татах нь
-
09:05Фэйсбүүк дээр “Reach” хүртээмж өсгөх сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
12:47Фэйсбүүк дээр “Traffic Campaign” урстгал татах сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
05:39Фэйсбүүк дээр “Offer” Хямдрал үүсгэх “Engagement” Наалдац сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
05:08Фэйсбүүк дээр “App Installs” апп суулгах сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
04:50Фэйсбүүк дээр “Video view“ видео үзүүлэх сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
03:43Фэйсбүүк дээр “Lead” мэдээлэл цуглуулах сурталчилгаа хийх нь
-
06:53Фэйсбүүк дээр “Messages Campaign” хэрхэн хийх вэ?
-
11:33Фэйсбүүк дээр “Conversions” хөрвүүлэх сурталчилгаа хэрхэн хийх вэ?
-
08:17Фэйсбүүк дээр “Catalog Sales” дэлгүүрээр дамжуулах
-
09:20Фэйсбүүк дээр Store Traffic” дэлгүүр рүү БОДИТ урсгал татахыг хэрхэн хийх вэ?
-
18:35Фэйсбүүк маркетингаа зөв хийхэд зайлшгүй мэдэх ёстой зөвлөмжүүд
-
12:53Бид хэрхэн фэйсбүүк хуудас, админ аккаунтаа алддаг вэ? Трэнд болж буй заль, fishing аргуудаас
-
08:06Fanpage Karma буюу сүүлийн үеийн трэнд болсон fishing сайт #2
-
06:50Facebook developer платформ ба request permission гэж юу вэ? хэрхэн ажилладаг вэ?
-
12:01Facebook Business Manager -ээр дамжуулан хүссэн хуудас руу удирдах хүсэлт хэрхэн явуулах вэ?
-
15:34Аяллын фэйсбүүк хуудас хөгжүүлэлт практик дадлага -1
-
10:59Аяллын фэйсбүүк хуудас хөгжүүлэлт практик дадлага -2
-
09:08Аяллын фэйсбүүк хуудас хөгжүүлэлт практик дадлага -3
-
07:01Аяллын фэйсбүүк хуудас хөгжүүлэлт практик дадлага -4
-
05:10Facebook Updates Фэйсбүүкийн шинэчлэл шинэ хичээлийн агуулга
-
06:09Ad account disabled фэйсбүүк сурталчилгааны хаяг хаагдсан үед өргөдөл явуулах #1
-
05:35Ad account disabled фэйсбүүк сурталчилгааны хаяг хаагдсан үед өргөдөл явуулах #2
-
06:02Ad account disabled фэйсбүүк сурталчилгааны хаяг хаагдсан үед өргөдөл явуулах #3
-
10:03Ad account disabled фэйсбүүк сурталчилгааны хаяг хаагдсан үед өргөдөл явуулах #4
-
09:56Ad account disabled фэйсбүүк сурталчилгааны хаяг хаагдсан үед өргөдөл явуулах #5
-
10:56Facebook Story товчлуур компьютероос нэмэх аргачлал
-
09:16Facebook marketplace - Shop management #1
-
13:01Facebook marketplace - Shop management #2
-
07:23WhatsApp Товчлуур ач холбогдол, нэмэх
-
05:54Луйварчдын онлайн сургалтын вебсайт таних зөвлөмж SCAM #1
-
05:36Луйварчдын онлайн сургалтын вебсайт таних зөвлөмж SCAM #2
-
05:51Facebook хуудас дээрх видео файлуудыг хамгаалалт хийх ?
-
04:15Facebook page role үйлдлүүдийг хянах зааварчилгаа
-
02:11Фэйсбүүк шинэчлэл - шэйр хийх
-
08:53Фейсбүүк хуудасныхаа мессенжерийг өөрийн вэб сайттайгаа шууд холбох
== Сурагчдын сэтгэгдлүүд ==