Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Та шатрыг жинхэнэ утгаар нь мэргэжлийн хүнээр нь заалгуулах юмсан гэж хэзээ нэг цагт бодож байсан уу? Тэгвэл энэхүү сургалтыг танд олон улсын их мастер Б.Мөнгөнтуул албан ёсоор танд хүргэж байгааг дуулгахад таатай байна!

Б.Мөнгөнтуул нь 5 наснаасаа эхлэн шатар тоглож эхэлсэн бөгөөд ердөө 12 насандаа олон улсын мастер (WIM), улмаар 15 насандаа олон улсын Их мастер (WGM) хэмээх дээд цолыг авсан юм.

Сонирхуулахад домогт Фишер мөн 15 насандаа олон улсын их мастер цолыг авч байсан түүхтэй.

Шатар тоглож сурснаар зөвхөн оюун ухаан хөгжихөөс гадна, асуудал бүрээс шийдэл олж сурдаг, хүнд нөхцөл байдалд орсон ч биеэ барьж ухаалаг тэмцэх чадвар, олон нөхцөл байдлын цаадах бүрхэг нөхцөл байдлыг сэтгэлдээ дүрслэн харж сурах, өрсөлдөгчөө хүндэтгэн эрсдлийг бодитоор үнэлж сурах, тогтвортой сууж удаан хугацаагаар анхаарлаа алдалгүй төвлөрүүлж сурах гэх мэтээр бодит амьдралд ямар ч чиглэлээр амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай амин чухал чанаруудыг давхар эзэмшүүлдгээрээ гайхамшигт спорт билээ.

Энэхүү сургалтаар та шатрын хөлөгтэйгөө танилцахаас эхлээд бүрэн тоглож сурч төрөл бүрийн тактикууд, шатрын бичиглэл, дэлхийн аваргуудын тоглолтыг тайлбарлах, хэрхэн шатраар амжилтанд хүрэх тухай Мөнгөнтуул мастерын өөрийн бодит туршлага дээр суурилсан давтагдашгүй аргаар заагдсан видео хичээлүүдийг үзэж мастерын заасан замаар шатрыг сурах боломжтой болж байгаа билээ.

Та коронагийн хүнд үед тус тусынхаа гар утаснаасаа хөндийрөн, үр хүүхдүүдтэйгээ энэхүү спортын хаан гайхамшигт тоглоомыг эзэмшин тоглож оюун ухаан, ур чадвараа хурцлахад бэлэн үү?
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 3:56
    Тэргээр наадацгаая
  2. 7:25
    Морины уран нүүдэл
  3. 4:25
    Бэрсний давуу тал
  4. 5:18
    Хүүгээр бэрс гарах нь
  5. 6:15
    Дэлхийн шатрын хаад
  6. 7:56
    Дэлхийн шатрын хатад
  7. 3:39
    Амаргүй давааг давсан ИХ МАСТЕР-ууд
  8. 4:41
    Уулгүй талын цусгүй тулааны жанжин
  9. 5:01
    Бодны үнэ цэнэ
  10. 5:29
    Тэнцээ болох тохиолдолууд
  11. 3:55
    Тэмээний нүүдэл
  12. 3:48
    Давхар шалаа гэж юу вэ?
  13. 4:14
    Нүүдэл болон идэлтийг давтах дасгалууд
  14. 5:48
    Заналхийлэлээс зайлсхийж сурцгаая
  15. 3:49
    Шаг, дуг, цод
  16. 6:14
    Сэлгээ
  17. 3:18
    Монголчууд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд...
  18. 5:24
    Мад
  19. 7:58
    Жид бол хожигдолоос аврагдах сүүлчийн боломж
  20. 7:15
    Шалдан ноёнг хүнд бодоор мадлах арга
  21. 6:03
    Шалдан ноёнг хөнгөн бодоор мадлах арга
  22. 6:55
    Хөнгөн бод + хүүтэй үед хэрхэн яаж хожих вэ
  23. 8:22
    Нэг нүүдлийн мад олоход анхаарах зүйлс
  24. 10:29
    Нээж шалахыг ашиглан мадлаж сурцгаая
  25. 11:39
    Дараасыг ашиглан мадлаж сурцгаая
  26. 6:59
    Дараас гэж юу вэ
  27. 5:31
    Алдарт Легалийн мад болон дараасаас гарах арга
  28. 4:39
    Шатрын тэмдэглэгээ
  29. 6:48
    Пионер мад
  30. 4:40
    Ац буюу давхар цохилт
  31. 5:55
    Давхар цохилт хийцгээе
  32. 10:02
    Эсрэг тоглогчийн хамгаалж буй бодыг устгах болон зайлуулах арга
  33. 10:43
    Зайлуулах аргыг хэрэгжүүлэх нь
  34. 7:33
    Өөрийн бодыг холдуулж мадлах арга
  35. 6:32
    Шатрын хөлөг
  36. 8:34
    Эсрэг тоглогчийн бодыг татан оруулж давуу байдал үүсгэх нь
  37. 8:13
    Түгээмэл тохиолддог мадны санаанууд
  38. 6:27
    Хоёр нүүдлийн мад хийх дасгалууд
  39. 6:57
    Дэлхийн аврага цол хүртсэн Монголчууд
  40. 6:55
    Гарааны үндсэн зарчмууд
  41. 6:38
    Нүүргүй хүү болон квадратын талаарх ойлголт
  42. 4:43
    ФИДЕ-гийн талаар
  43. 5:53
    Гамбитын талаар
  44. 3:25
    Хоёр нүүдлийн мад хийх дасгалууд part.2
  45. 2:42
    Миний зүгээ суралцагчиддаа өгөх зөвлөгөө
  46. 5:29
    Цагийн хяналт ба тэмцээний төрлүүд
  47. 2:47
    Зэрэг тоглолт, цээжээр тоглох, шатар-960
  48. 4:16
    Шатрын их мастер Б.Мөнгөнтуулын шатрын сургалтанд тавтай морил!
  49. 3:06
    Танилцуулга
  50. 14:06
    Стейниц - Барделебен.Тайлбартай өрөг

Сагсанд хийх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

ym bolgoniig boddog bolson shuu
2021-08-21 16:46:09
Таны сургалт маш их таалагдлаа танд их баярлалаа ажлын амжилт хүсье
2021-06-28 19:51:46
Энэ сургалтанд хамрагдах гэж байгаадаа туйлын их баяртай бна би анхан шатнаас нь үзнээ
2021-05-15 20:15:29
За юуны өмнө Их мастер Мөнгөнтуул багшдаа баярлаж талархсанаа илэрхийлье. Хүмүүс бид хааяаа нэг сонирхолын журмаар цөөн танилын хүрээнд тоглоод байхад хөгждөггүй нэг хэмжээндээ эргэлдээд ахидаггүй байснаа сайн ойлгож авлаа. Мөн хайрцаглагдсан ойлголтуудыг минь шинэ түвшинд аваачиж их зүйл ойлгуулсан сургалт байлаа. Тиймээ шатар бол оюуны спортын хаан нь юм шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн энэ спортод амжилт гаргасан нь их таалагдаж байна. Өөр бас олон зүйлийг танин мэдлээ. Урд өмнө сонсож хараагүй өвөрмөц өрөлттэй өрөг сонирхол их татлаа. Миний Монголоос шатрын насанд хүрэгчдийн дэлхийн аварга төрөх болтугай гэж ерөөж байна. Уухай Уухай Уухай баярлалаа!!!
2021-04-25 23:44:42
Илүү цаашлахын тулд ямар сургалтад хамрагдах шаардлагатай вэ
2021-04-20 22:27:27
ikh oilgomjtoi olon zuil medej avsan surgalt bailaa
2021-03-13 14:46:02
Маш хэрэгтэй чухал сургалт байна. Хүүхдүүдтэйгээ хамт үзэж байна. Баярлалаа.
2021-02-27 12:16:47