Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Сайн байна уу, намайг Амирлан гэдэг.

Ирээдүйд минь маш том давуу талыг олгоно гэж үзээд би 2018 онд япон хэлийг судлахаар шийдсэн юм. Түүнээс хойш жил хагасын хугацаанд эрчимтэйгээр суралцсаны дүнд гадаад хүний хувьд хамгийн өндөр түвшин болох JLPT-N1 шалгалтыг 2020 онд амжилттай өгч зорилгодоо хүрч чадсан билээ. Англи хэлийг бодвол япон хэл сурах их амархан бөгөөд би танд өөрийн сурч мэдсэн арга барилаар хэрхэн энэ гайхалтай хэлийг сурч болохыг зааж өгөх юм.

Жил ирэх тусам гадаад хэлтэй хүмүүсийн тоо олширч, хэрэгцээ нь нэмэгдэхийн хэрээр гадаад хэл нь нийгэм дэх өөрийн байр суурь, үнэлэмжийг ахиулах хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга болоод байгаа билээ. Боломжийн орчинтой, боломжийн цалинтай ажлын байранд ороход гадаад хэл заавал шаардагдах шаардлагуудын нэг болжээ. Тэр ч бүү хэл, АНУ-д гадаад хэлний багшийн дундаж цалин сард $4963 буюу 13.7 сая төгрөг байдаг гэвэл та итгэх үү? Гэтэл энэхүү ажлыг хийхийн тулд та зөвхөн нэг хэлийг бүрэн төгс эзэмшсэн байхад л хангалттай.

Япон хэлийг сурах нь ямар үр өгөөжтэй вэ?

Хамгийн соёлтой, боловсон оронд ажиллаж, амьдрах боломж нээгдэнэ. Япон улс Азидаа байтугай дэлхийд хөгжлийнхөө түвшнээр тэргүүлдэг гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй биз ээ. Гэмт хэргийн түвшин хамгийн бага, эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангасан орчинтой энэ оронд амьдрахыг хүсч байвал хэлийг нь сурахгүй байж яахин болох билээ.

Дэлхийд чансаагаараа тэргүүлэх Токиогийн их сургууль гэх мэт нэр хүндтэй их сургуулиудад суралцахаар сэтгэл шулуудсан бол Япон хэлийг сурах нь таны зорилгынхоо төлөө хийх эхний алхам. Хэрэв та сурагч эсвэл оюутан бол, мөн та хаана ч гологдохгүй чанартай боловсролыг эзэмшихийг хүсч байгаа бол Японы их дээд сургуулиудыг сонирхоод үзээрэй. "Токиогийн их сургуулийн төгсөгч" гэхэд хаана ч байсан албан байгууллагууд таныг булаацалдаад л авна, танд ажил олдохгүйн бэрхшээл хэзээ ч тохиолдохгүй гэдгийг итгэлтэйгээр хэлж байна.

Зөвхөн нэг л гадаад хэл нэмж сурсан байхад танд тоо томшгүй олон боломжууд нээгдэнэ. Тухайлбал, аялал жуулчлалын салбар, орчуулга, багшлах зэрэг ажлын байрын өргөн сонголттой болно. Мэдээж, таны ажлын CV дээрээ бичих зүйл нэмэгдэж, түүнийг дагаад хүссэн ажилдаа орох боломж тань ч нэмэгдэнэ.

Япон хэл нь Монгол хэлтэй гарал нэг, Алтай язгуурын хэл тул монгол хүн сурахад илүү хялбар байдаг. Өгүүлбэрийн бүтэц, дуудлага, ярианы хэллэгүүд гээд төстэй зүйлс маш олон байдаг тул англи, орос гэх мэт хэлийг сурахад тулгардаг толгой эргэм асуудлууд тулгардаггүй нь сайн хэрэг.

Юмсыг харах өнцөг тань тэлнэ. Гадаад хэлийг сурах үед хүн тухайн хэлтэй холбогдох үндэстний соёл, сэтгэхүйн онцлогийг ч бас таньж мэдэж байдаг. Иймээс олон хэлтэй хүмүүс бусдыг ойлгох, болон хайрцагнаас гадуур шинийг сэдэхдээ илүү сайн болсон байдаг. Мөн харьцах хүмүүсийн хүрээ тань ч тэлснээр илүү нийгэмшиж, хүмүүстэй харилцах чадвар сайжирдаг. Хүлээн авах мэдээллийн хэмжээ ч нэмэгдэх нь мэдээж.


За ингээд сургалтан дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 07:41
    Танилцуулга хичээл
  2. 12:56
    Хирагана
  3. 12:22
    Катакана
  4. 14:59
    Дуудлага, авиа зүй
  5. 10:17
    Өдөр тутамд түгээмэл хэрэглэгддэг хэллэгүүд
  6. 11:13
    Зөвлөгөө: Миний зүгээс санал болгож буй хамгийн үр дүнтэй сурах бичиг, вэбсайтууд
  7. 12:33
    Бүтээвэр: Хүн ба юмсыг тодорхойлох нь
  8. 11:37
    Өөрийгөө танилцуулж сурцгаая! ( じこしょうかい )
  9. 02:26
    Заах төлөөний үгс 1 :  これ、それ、あれ
  10. 08:13
    Заах төлөөний үгс 2 :  この、その、あの болон の бүтээвэр
  11. 03:42
    Заах төлөөний үгс 3 :  こんな、そんな、あんな
  12. 05:47
    Заах төлөөний үгс 3 : Байршил заах төлөөний үгс
  13. 08:19
    Ханз үсэг, түүний төрөл, фүригана болон окүригана, радикалийн талаар
  14. 06:19
    Jisho.org толь бичгийг ашиглан ханзны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах нь
  15. 26:51
    Рэндакү: Яагаад хитохито биш хитобито гэж уншдаг вэ?
  16. 14:06
    Тоо: 0-ээс квадриллион хүртэлх тоонууд ба утасны дугаар хэлж сурах нь
  17. 15:06
    Үгийн сан : Асуух үгс
  18. 12:04
    Харилцаа : Заавал мэдэх ёстой асуултууд
  19. 19:47
    Тооллогын нэгж
  20. 15:00
    Бүтээвэр: Цаг хэлэх нь,  から болон まで бүтээвэр
  21. 25:49
    Он сар өдөр хэлэх
  22. 13:50
    Үгийн сан : 7 хоногийн гарагууд
  23. 21:24
    Үгийн сан : Гэр бүлийн нэрс
  24. 04:11
    Хүндэтгэлийн хэл : Хүний нэрний араас залгадаг дагаврууд
  25. 08:38
    Тэмдэг нэр: Нэр үгийг тодотгох нь
  26. 03:19
    Үйл үг: Үйл үгийн 3 төрөл
  27. 05:43
    Үйл үг : ~ます хэлбэр, түүний үгүйсгэх хэлбэр болон өнгөрсөн цаг
  28. 10:53
    Бүтээвэр : が бүтээврийн талаар болон 2 янзаар хүслээ зоригоо илэрхийлэх нь
  29. 04:46
    Үйл үг : ~ない хэлбэр
  30. 07:36
    Үйл үг : Өнгөрсөн цаг заах ~た хэлбэр, тодотгол гишүүнт угсарсан нийлмэл өгүүлбэр
  31. 03:22
    Бүтээвэр : Шууд тусагдахууныг заах を
  32. 06:23
    Үйл үг : ~て хэлбэр, эелдэг захиран тушаах хэлбэр, үйл үгийн үргэлжилсэн цаг, төгс цаг
  33. 09:23
    Үгийн сан : Өдөр тутмын зуршлууд
  34. 11:05
    Үйл үг : Уриалах хэлбэр болон зарим хэрэгтэй дүрмүүд
  35. 09:24
    Харилцаа : Ресторанд хэрэг болох хэллэгүүд
  36. 05:13
    ~て хэлбэрийг ашиглан зөвшөөрөл авах болон өгөх
  37. 02:39
    Бүтээвэр : も бүтээврийг хэрэглэх нь
  38. 08:19
    Бүтээвэр : でも болон зарим эсрэгцүүлэх холбоосууд
  39. 05:44
    Асуух үгсийг нэр үгийн журмаар хэрэглэх нь
  40. 01:39
    Зөвхөн, дөнгөж гэсэн утга заах үг だけ
  41. 03:15
    Өгүүлбэрийн төгсгөл でしょう、だろう
  42. 08:11
    Үгийн сан : Байршил заах нь
  43. 05:13
    Бүтээвэр: に бүтээврийг ашиглан чиглэл заах болон үйлийн зорилгыг илэрхийлэх, へ бүтээвэр
  44. 06:00
    Бүтээвэр : で бүтээвэр
  45. 02:37
    Төлөвлөгөө, бодол заах つもり
  46. 05:41
    Бүтээвэр : Олон зүйлийг тоочих нь, と болон や бүтээвэр
  47. 04:38
    Дайвар үг : Үйл үгийг тодотгох нь
  48. 07:21
    Үгийн сан : なる ба する
  49. 12:06
    Өгүүлбэрийн өнгө аясыг өөрчлөх даган чимэх үгс
  50. 09:56
    Харьцуулсан ба давуу зэрэг
  51. 06:05
    Өгүүлбэр : ~たり、~たり бүтэц
  52. 03:57
    のです、んです өгүүлбэрийн төгсгөл
  53. 05:01
    Үйл үг: Нөхцөл шалгах хэлбэр
  54. 04:10
    Тусах ба эс тусах үйл үг
  55. 03:57
    Үйл үг: Захиран тушаах хэлбэр
  56. 09:40
    Дадлага тест : дүрэм
  57. 15:34
    Дадлага тест : ханз, үгийн сан
  58. 09:54
    Дадлага тест : сонсгол
  59. 12:19
    Дадлага тест : уншлага
  60. 23:09
    JLPT N5 дадлага тест
  61. 00:39
    Төгсгөл

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000 болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Photoshop ашиглаж сурцгаая !
Хугацаа: 7 цаг 42 мин | Сурагчид: 602 | Үнэ: 49,000
Microsoft Excel - Мастер Сургалт
Хугацаа: 11 цаг 25 мин | Сурагчид: 590 | Үнэ: 49,000
Manychat чатбот - Маркетингийн Мангас цуврал
Хугацаа: 15 цаг 41 мин | Сурагчид: 322 | Үнэ: 49,000
Фэйсбүүк 2021 оны маркетингийн нууцыг эхнээс нь дуустал эзэмшицгээе!
Хугацаа: 19 цаг 6 мин | Сурагчид: 371 | Үнэ: 49,000
Б.Мөнгөнтуул их мастерын шатрын сургалт
Хугацаа: 5 цаг 10 мин | Сурагчид: 306 | Үнэ: 49,000
Adobe Premiere Pro - Видео засварлах нууцыг эхнээс нь
Хугацаа: 8 цаг 31 мин | Сурагчид: 295 | Үнэ: 49,000

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ udahgui shalgalt uguh gej bui humuust bol heregtei shuu :)
2022-06-28 20:20:19
❤️ goe surgalt bna
2021-01-05 21:45:40
❤️ Goy hicheel zaaj bga
2020-09-30 10:46:21
❤️ Тун дажгүй ойлгомжтой байна. Баярлалаа
2020-06-12 16:36:19
❤️ яг эхлээгүй л байна. Хямдралтай гэхээр нь худалдаад авчлаа. Монгол хүн сурахад хурдан байдаг гэсэн болохоор сурлаа. Өшөө англи хэлний ахисан түвшний хичээл гэх мэт гоё гоё хичээлүүд их оруулаарай. Танайхаас одоогоор 4н сургалт худалдаж авсан фен суралцагч байнаа. Амжилт амьдай минь :-))
2020-06-04 21:18:21