Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Танд бизнес санаа төрсөн мөртлөө хэрхэн санаагаа бодит компани болгон ажиллах талаар мэдлэг туршлага дутагдаж байна уу? Хөрөнгө оруулалт хэрхэн авах, хувьцаа, IPO хийх болон амжилттай болсон компаниа хэрхэн үнэлж, зарж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар ойлголт дутагдаж байна уу? Танд дэлхийн хэмжээний стартап байгуулах амбицлаг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд олон улсын хэмжээний стартапыг хэрхэн байгуулах тухай туршлага дутагдаж байна уу?

Тэгвэл та энэ бүгдэд тань туслах гайхалтай сургалтыг яг одоо харж байна.

Стартап бизнесийн энэхүү сургалт нь бизнес эрхлэгчдэд болон бизнес эрхлэхийг хүсч буй хүмүүст бизнесийн аяллаа эхлэхийн өмнөх шатаас эхлэн IPO хийх хүртэл урт аяллын туршид туулах, мэдэх сэдвүүдийг тайлбарласан гайхалтай цогц хичээл юм.

Уг сургалтаар стартапын тухай анхан шатны ойлголтоос эхлэн үүсгэн байгуулагчдын тухай, хөрөнгө оруулалт хэрхэн татах, Venture capital хөрөнгө оруулагчдын тухай, бизнесээс хүлээдэг тэдний хүлээлт, хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцах, компанийг хэрхэн үнэлэх, зарах тухай, цаашлаад бизнесийн замд тохиолдож болох хүндрэл бэрхшээлүүдээс үүдэн гарч болох сэтгэлзүйн хүндрэлүүдийг хүртэл даван туулах аргачлалыг хөгжилтэй, сонирхолтой байдлаар тайлбарласан. Уг сургалтыг үзээд та энтрепренерүүд юуг туулж ирсэн ба бизнесийн өдөр тутмын амьдралдаа юу хийж явааг сайтар ойлгож авах болно. Сургалтыг үзэж байхдаа та тэдний амьдралаар амьдрах юм.

Бид бизнесийн бидэнд авчирдаг боломж болон бэрхшээлийн талаар бодитой ойлголттой болох нь чухал. Учир нь дан ганц сайн техник мэдлэг эсвэл бизнесийн санаа нь бизнесийг амжилттай явна гэх баталгаа болж чаддаггүй билээ. Бизнесийг амжилтад хүргэхийн тулд олон тооны хатуу (техник мэдлэг) болон зөөлөн (хувь хүний ур чадвар) ур чадварууд танаас шаардагддаг бөгөөд энэ сургалтын олон хэсэгт эдгээрийн тухай ярих юм.

Хичээл онолоос аль болох зайлсхийж ойлгомжтой, бодит амьдрал дээрх жишээнүүдэд суурилж хийгдсэн тул таныг уйдаахгүй гэдэгт итгэж болно.

• Сургалтыг хэнд зориулсан бэ?
o Энтрепренерүүд;
o Зөвхөн стартап гэлтгүй бизнес эрхлэхийг хүсч буй хүмүүс;
o Бизнесээ эхлүүлээд явж байгаа хүмүүс;
o Үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт төсөл хэрэгжүүлж байгаа ба одоо өөрийн бизнесээ бие даан эхлүүлэх талаар нухацтай бодож буй хүмүүс;
o Технологийн салбарт хамтрагчтайгаа нийлж бие даан хүч үзэхээр төлөвлөж буй мэргэжилтнүүд;
• Хичээлийн хэл: Монгол хэл
• Сургалтын тоо: 100+
• Хичээлийг дүүргэсний дараа онлайн сертификат олгоно.



Сургалт 3 багц хэсгээс бүрдэнэ.

1. Стартап бизнесийг эхлүүлэхээс өмнөх шатанд бизнесийн тухай ойлгож мэдэх, бодож тунгаах, судлах зүйлс;
2. Шийдвэр гаргасны дараа бизнесээ үүсгэн байгуулах шат, бичиг баримтын бүрдүүлэлт, эрх бүхий байгууллагуудтай харилцах харилцааны тухай. Энэ үе шатанд бид мөн бизнесийг дампууруулдаг аюулуудыг эртнээс мэдэж тэдгээрээс зайлсхийх арга замуудыг үзэх болно;
3. Бизнесээ үүсгэн байгуулсны дараа seed үе шатнаас IPO хийх хүртэл үе шатуудыг тайлбарлана. Энэ шатанд бид дараалсан хөрөнгө оруулалтуудыг татаж үзэх ба үүсгэн байгуулагч хэрхэн бизнесээсээ шахагддаг болохыг харах болно.

Та юу сурах вэ?

• Хэрхэн компани байгуулах;
• Хэрхэн хөрөнгө босгох, хөрөнгө оруулагчид биднээс юу хүсдэг вэ?
• Хэрхэн санхүүгийн үзүүлэлтүүдийг хялбархан унших
• Хэрхэн мундаг энтрепренер, борлуулагч болохыг
• Бид дэлхийн алдартай бизнесменүүдээс суралцана
• Бид амжилттай энтрепренеруудыг үзнэ
• Воллстрийтийн санхүүгийн шинжээчдийг авчирна
• Босгосон компаниа эрсдэлээс хамгаалах тухай
• Venture capital
• Хөрөнгө оруулалтын банк
• Нэмэлт санхүүжилт татах, IPO
• Бизнест нийтлэг тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийг даван туулсан сайн туршлагуудын тухай
• Бусад олон сэдвүүд


Энэхүү хичээл нь 1234.mn дээр нээгдэж буй бизнесийн хичээлүүдийн эхний хичээл юм. Уг хичээлийг судалснаар та бизнесийн амьдралын аяллын талаар цогц ойлголттой болох болно.

Оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт олон дахин үржиж буцаж орж ирдэг. Энэ сургалт таны амьдралдаа хийсэн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд таны стартап бизнесийн аялалд амжилт хүсье!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 01:17
    Стартап бизнесийг эхнээс нь: Seed шатнаас IPO хүртэл сургалтанд тавтай морил!
  2. 10:28
    Хичээлийн танилцуулга
  3. 06:48
    Хичээлийн бүтэц буюу газрын зураг
  4. 33:29
    Би бизнес эрхэлж чадах болов уу? Бизнесийн санааны эх үүсвэрүүд, Minimum Viable Product, Wishful Thinking болон бусад анхаарах зүйлс
  5. 21:42
    Зах зээлийн судалгаа, ямар хэмжээтэй зах зээл рүү орвол зохих, бизнес төлөвлөгөө хэрхэн бичих болон unicorn-ий тухай
  6. 16:15
    Стартап гэж юу вэ, энтрепренер гэж хэн бэ?
  7. 15:11
    Бизнесийн замд таныг юу хүлээж байгаа вэ? Сэтгэлзүйн бэлтгэл
  8. 09:56
    Бизнесийн оператор ба бизнесийн өмчлөгчийн чухал ялгаа буюу оператор болохоос зайлсхийх нь
  9. 17:24
    Үүсгэн байгуулагч, хамтран үүсгэн байгуулагчийн тухай. Үүсгэн байгуулагчдад тавьдаг хөрөнгө оруулагчийн шаардлага
  10. 18:21
    Хөрөнгө оруулагч юу хүсдэг вэ? Хөрөнгө оруулагчаа сонгох нь буюу ямар хөрөнгө оруулагчаас зайлсхийх вэ?
  11. 25:48
    Оюуны өмч, хуулийн этгээдийн төрөл
  12. 21:40
    Бичиг баримтууд бүрдүүлэх, компанид нэр өгөх, лого зохиох нь
  13. 22:01
    Төртэй харилцах нь, НДШ, Татвар, Stakeholder
  14. 18:55
    Компанийг дампууралд хүргэдэг зүйлсийг эртхэн мэдье
  15. 11:20
    Quincy Apparel стартапын татан буугдсан кэйс
  16. 09:01
    Triangulate стартапын татан буугдсан кэйс
  17. 10:52
    Theranos стартапын татан буугдсан кэйс
  18. 20:43
    Бизнесээ эрсдэлээс хамгаалах нь, даатгалын ач холбогдол
  19. 23:26
    Хөрөнгө оруулагчдад зориулсан presentation хийх, илтгэх болон бэлтгэлийн ач холбогдлын тухай
  20. 17:17
    Venture Capital яаж орлого олдог вэ, стартапаас ямар өгөөж хүсдэг вэ?
  21. 05:59
    Инноваци, Энтрепренер, Venture Capital-ийн үүсэл
  22. 17:05
    Venture Capital-ийн түүх, Due diligence, Хөрөнгө оруулагчаа сонгох
  23. 14:59
    Миний компанийн үнэлгээ хэд вэ? Компаниа хэдээр зарж болох вэ?
  24. 19:54
    Анхны VC хөрөнгө оруулалт (A Round) татах, үүсгэн байгуулагчийн хувь эзэмшил буурах нь
  25. 08:35
    Хөрөнгө оруулалтын үе шатуудад зайлшгүй анхаарах зүйл
  26. 10:14
    Стартапын санхүүгийн тайланг хялбархан ойлгоцгооё!
  27. 12:35
    Санхүүгийн бусад тайлангуудтай танилцацгаая
  28. 10:52
    Компанийн чанарыг хэрхэн мэдэх вэ, санхүүгийн харьцааны тухай
  29. 08:55
    Мөнгөн урсгал ба санхүүгийн загварын суурь
  30. 09:21
    Ёс зүйн ач холбогдол, санхүүгийн капитал
  31. 12:31
    Санхүүгийн тайланг таамаглах нь (Борлуулалтын орлогыг хэрхэн таамаглах вэ?)
  32. 14:11
    Зардлын таамаглал, growth investing, value investing ялгаа, тогтвортой өсөлт гэж юу вэ?
  33. 10:15
    Due diligence & Мэдээллийн эх үүсвэрүүд
  34. 09:35
    Санхүүгийн тайлангийн загварчлал ба үнэлгээ, investor relations
  35. 09:07
    Санхүүгийн тайлангийн загварчлал ба үнэлгээ 2-р хэсэг
  36. 17:20
    Компанийн хувьцааны ирээдүйн үнийг (target price) тооцох нь
  37. 11:17
    Борлуулалтын орлогогүй бизнесийг худалдсан түүх, бид IPO хийлээ!
  38. 08:57
    Зөвлөх үйлчилгээний ач холбогдол
  39. 09:27
    Boston Consulting Group матриц, SWOT шинжилгээ, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба инноваци
  40. 10:13
    Санхүүжилтын бусад арга хэлбэрүүд, Venture банкны санхүүжилтийн боломжийн тухай
  41. 07:13
    Хөрөнгө оруулалтын ургацаа хураах арга замууд, гарах стратеги
  42. 02:50
    Танд тулгарсан асуудалд өөр гарц байж болох уу? (Асуудлыг бүтээлчээр бодоцгооё)
  43. 02:35
    Гомдоллогч, хохирогчийн сэтгэлгээ бидний ирээдүйд яагаад хор учруулдаг вэ?
  44. 04:23
    Ямар бизнес санаанууд Монгол улсыг хөгжүүлэх вэ? Бид улс орны хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ?
  45. 03:09
    "Сэтгэл ханамжгүй амжилт бол хамгийн том бүтэлгүйтэл". Сэтгэл ханамжтай, аз жаргалтайгаар бизнес эрхлэе!
  46. 02:05
    Ажлыг хойш тавиад байх үед өөрөөсөө энэ асуултыг асуугаарай
  47. 04:32
    Бид ажлыг хойш тавьдаг 3 том шалтгаан ба тэдгээрийг даван туулах аргуудыг хуваалцая
  48. 03:07
    Сэтгэлзүйн уналт хувь хүнд, бизнест ямар өртөгтэй тусдаг вэ? Асуудалтай ажиллах зарим аргууд
  49. 01:30
    Бизнест хоёр сонголтын дунд гацсан бол алийг нь сонгох вэ? Амазоны туршлагаас
  50. 02:53
    Утга учиргүй, үр дүнгүй "бодлого" бодохоос зайлсхийж энергиэ чөлөөлөх нь
  51. 01:06
    Эргэлзээгээ хадгалах буюу "Би яагаад ийм азтай байна?" гэсэн асуулт тавь
  52. 01:21
    Энтрепренерүүд өдөр тутмын ажлаас түр хөндийрч холын зорилгоо харахын ач холбогдол
  53. 02:29
    Айдсыг даван туулах хамгийн сайн аргыг хуваалцая
  54. 01:44
    Хэрхэн бүтээмжтэй ажиллах тухай Элон Маскын зөвлөгөөг хуваалцая
  55. 01:16
    Таны шийдвэр гаргах хугацаа бизнест хэрхэн нөлөөлдөг вэ?
  56. 01;25
    Асуудлыг өөрөө шийдэх үү эсвэл ажилтнаараа шийдүүлэх үү?
  57. 01:43
    Бизнес и-мэйл бичихдээ ямар аюулаас сэргийлэх хэрэгтэй вэ?
  58. 02:15
    Тархины дасгалжуулалт буюу асуудлыг харах өөр өнцгүүдийг бодож олцгооё
  59. 02:46
    Зээл танд хэрэгтэй юу? Зээлийг ямар тохиолдолд авах нь ухаалаг сонголт байх вэ?
  60. 01:54
    Бүх бизнес хямралын үед унадаггүй. Ямар бизнесүүд хямралын үед өсдөг вэ?
  61. 01:49
    Ажлын этикийн тухай буюу бизнес босгоход хэр их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг вэ?
  62. 01:48
    Компани байгуулсан мөчөөсөө хойш таны хүлээн зөвшөөрөх ёстой зүйл юу вэ?
  63. 03:23
    Үүсгэн байгуулагч, энтрепренерүүд эрч хүчээ хэрхэн дээшлүүлэх вэ?
  64. 02:57
    Санаа чухал уу эсвэл гүйцэтгэл чухал уу?
  65. 01:32
    Борлуулалтын тактик буюу борлуулалтын яриаг ямар хэмжээнд хийх нь зохистой вэ?
  66. 01:53
    Бизнест тулгарч байгаа хүндрэлүүдийг субьектив хүлээж авахаа болъё
  67. 03:01
    Стартапууд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ хөрөнгө оруулагчийн өнцгөөс хандах нь
  68. 03:10
    Цаасанд нэг удаа л хүр
  69. 03:18
    Бизнесийн шийдвэр гаргахад романтик санаа бодлоо орхих нь
  70. 02:11
    Ажилтныг ажилд удаан авч, хурдан хал
  71. 02:28
    Стартапын дампуурал эдийн засагт ямар нөлөөтэй вэ буюу бодлого боловсруулагчдад захих зүйл

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Microsoft Excel - Мастер Сургалт
Хугацаа: 11 цаг 25 мин | Сурагчид: 590 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Сүүлийн сэтгэлзүйн зөвлөгөөнүүд бол маш хэрэгтэй зөвлөгөөнүүд байна. Эхэн дунд үеийн хичээлүүд бол хэрэгтэй хүндээ бол хэрэгтэй л байх.
2024-03-11 00:45:23
❤️ Баярлалаа багшаа та бизнес моделийн хичээл зааж болох уу?
2023-11-12 18:15:12
❤️ та эдийн засгийн хичээл бас зааж болох уу
2023-02-05 17:59:58
❤️ та өөр бизнесийн сургалт байгаа юу
2023-01-13 16:01:22
❤️ яасан ч айхтар дээд боловсролтой хүн бэ
2023-01-08 20:12:31
❤️ Thanksssss Budmaa bagshaa. Uneheer sonirholtoi bailaa neg medehed l hicheeluudee uzeed duustsan bn. Dahiad hicheel nemj oruulhu?. Mongol businessuudiin tatan buugdsn case medmeer l bailaa hehe
2022-11-26 17:53:26