Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

After Effects: Хамгийн Хүчирхэг Видео Засварын Программын сургалтыг график дизайнераар Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, TV2 телевиз болон Жинни Энтертайнмент студи, Жонон студи, Гараг студи зэрэг газруудад нийт 15 жил ажилласан мэргэжлийн дизайнер заасныг та бүхэнд хүргэж байна!

After Effects нь 25 жилийн түүхтэй, видео чимэглэл, визуал эффект, анимаци, пост продакшн хийхэд зориулагдсан хамгийн хүчирхэг программ юм.

Энэ программыг кино, реклам, телевиз, веб видео хөгжүүлэлтэд өргөнөөр ашигладаг бөгөөд энэ салбарын хамгийн гол тоглогчдын нэг юм.

After Effects нь ямар ч дүрсэнд бүхий л боломжит эффект үйлдлүүдийг хийхээс гадна кодчилох боломжийг олгож, үйлдлийг илүү хялбарчлах боломжоор тоноглогдсон. Энэ программ нь Adobe Premiere болон Adobe Photoshop програмуудын нэгдэл мэт ажилладаг тул дүрсэн дээр болон хэд хэдэн дүрсэн дээр хүссэн үйлдлийг өөрийн хүссэнээр хийх боломжийг олгодог.

Программын Үндсэн Боломжууд:
2D Вектор Анимаци: Хялбар 2D дүрслэлүүдийг амилуулах.
3D Анимаци: Гурван хэмжээст орон зайд дүрс бүтээх.
Kinetic Typography: Хөдөлгөөнт текст анимаци хийх.
UI/UX Анимаци: Хэрэглэгчийн интерфейсийн элементүүдийг анимейшн болгох.

Visual Effects: Кино болон дүрслэлд утаа, гал, дэлбэрэлт, дүрс мөрдөх, масклах, фон солих, объект устгах, ногоон фоноос цоолох зэрэг олон арван технологийг ашиглан пост продакшн хийх.

Хичээлийн Агуулга:
Бидний хичээлд After Effects программын үндсэн хэрэглүүрүүдийг тодорхой тайлбарлаж, дасгалуудаар бататган оруулсан болно. Та хичээлээ хүссэн үедээ, хүссэн хугацаагаар үзэн суралцах боломжтой бөгөөд сурсан мэдсэнээ дахин давтан амжилттай суралцах боломжтой.

After Effects програмыг дараах зүйлсэд ашигладаг:

Видео Эффектүүд: Кино, клип, реклам болон бусад видео бичлэгт төрөл бүрийн эффект нэмэхэд ашигладаг. Энэ нь дэлбэрэлт, утаа, гэрлийн цацраг гэх мэт тусгай эффектүүд байж болно.

Хөдөлгөөнт График: Лого, текст, дүрс, дүрс бичлэгүүдийг хөдөлгөөнт байдлаар дүрслэхэд хэрэглэгддэг. Телевизийн шоу нэвтрүүлэг, реклам, киноны эхлэл, төгсгөл зэрэгт ихэвчлэн ашиглагддаг.

Композиц: Янз бүрийн эх үүсвэрүүдээс (зураг, видео, 3D элементүүд) авсан мэдээллийг нэгтгэн, нэгэн цогц дүрс үүсгэхэд хэрэглэгддэг. Энэ нь ногоон дэлгэцийн ард байгаа объектыг өөр фонын зурагтай нэгтгэх гэх мэт ажилбаруудыг хамарна.

Текст Анимашн: Текстийг олон янзын арга барилаар хөдөлгөөнт болгоход ашигладаг. Энэ нь киноны титрүүд, рекламын текстүүд, интро видео гэх мэт төрөл бүрийн зүйлд хэрэглэгддэг.

2D болон 3D Анимаци: 2D болон 3D дүрсийг хөдөлгөөнт болгож, олон төрлийн хөдөлгөөнт график бүтээх боломжийг олгодог.

Маск, Матт: Зураг, видеоны тодорхой хэсгийг нуух, үзүүлэх, өөрчлөхөд хэрэглэдэг маск болон матт техникийг ашиглах боломжтой.

Видео Засвар: Видео бичлэгийг засварлах, өнгөний тохиргоо хийх, шилжилт, холболт хийх зэрэгт ашигладаг.

After Effects програм нь бүтээлч байдлыг өргөжүүлж, өндөр чанартай хөдөлгөөнт график, видео эффектүүдийг бүтээх боломжийг олгодог хүчирхэг хэрэгсэл юм.

Энэхүү хичээлээр дамжуулан та After Effects программын бүх боломжуудыг ашиглаж, бүтээлч чадвараа хөгжүүлэн, өндөр түвшний видео засвар, визуал эффект бүтээх чадвартай болох болно. Амжилт хүсье!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 14:30
    After effects Interface Хэрэглэгчийн дэлгэц
  2. 10:31
    Composition panel Хяналтын Дэлгэц
  3. 20:43
    Timeline Panel Ажлын дэлгэц
  4. 14:55
    Composition Ажлын файл
  5. 16:05
    Shape layer танилцуулга
  6. 05:32
    Полигон, од, бөөрөнхий, дөрвөлжин дүрсүүдийг оруулах
  7. 16:21
    Text tool
  8. 08:57
    Solid layer
  9. 09:41
    Keyframe Хөдөлгөөний цэг
  10. 10:00
    Keyframe Graph editor
  11. 19:05
    Lower third Дасгал
  12. 18:01
    Дасгал Instagram demo
  13. 14:53
    Track matte
  14. 13:10
    Mask
  15. 13:46
    Camera
  16. 12:11
    Pen tool
  17. 10:54
    Gradient
  18. 26:45
    Effects and preset
  19. 08:34
    Track matte Дасгал
  20. 14:34
    Null object болон Parent link холбох
  21. 11:26
    Adjustment Layer буюу Өнгөний өөрчлөлт
  22. 09:06
    Content aware fill Обьект устгах
  23. 07:49
    Photoshop программтай хамтран ажиллах
  24. 09:36
    Illustrator программтай хамтран ажиллах
  25. 12:42
    After effects Script
  26. 13:09
    Цаг хийх Дасгал
  27. 13:24
    Trim Path
  28. 14:22
    Merge Paths
  29. 20:08
    Path буюу Зам
  30. 11:49
    Parent Link Робот гар хийх
  31. 12:51
    3D орчин болон гэрэлтүүлэг
  32. 21:20
    Rotoscope
  33. 10:36
    Motion track Дүрс мөрдөх
  34. 07:39
    Дүрс тогтворжуулах
  35. 04:21
    Нүүр дагаж мөрдөх
  36. 10:48
    3D camera track
  37. 08:04
    Ногоон фонноос цоолох
  38. 10:49
    Export Alpha video, Зурган цуваа гаргах
  39. 10:15
    Animation Pin tool
  40. 29:08
    Intro Дасгал

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Сургалт үнхээр их таалагдлаа баярлаа. Үнхээр эмх цэгцтэй сайхан хичээл болжээ ихч юм ойлгож сурж авлаа. гэхдээ багш маань хичээлээ заа байхдаа жаахан залхуурсануу яаасын хичээл орж байхдаа photoshop ai animator premier pro дээр үзсэн болхоор гээд үйлдлүүдээ орхиж байгаан их стрэсдүүллээ би чинь уул нь after efect ийн хичээлээл ойлгох гээд байгаа шинэ хүн шүү дээ надад бусад нь хамаагүйэ. энэ тал дээр анхаарч өгнө үү. хичээл үнхээр супер болсон байна баярлаа дахин баярлалаа.
2024-08-27 20:49:27
❤️ Nice
2024-08-07 01:48:38
❤️ Nice
2024-08-07 01:48:38