Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Энэхүү сургалтаар та бүхний сурах вектор зургийн алдарт Adobe Illustrator програм нь 2021 оны Pc mag сэтгүүлийн хамгийн шилдэг вектор график дүрслэл үүсгэгч программаар шалгарсан нь түүнийг амжилтын оргилд гарсныг нь дэлхийд нийтэд баталсан үйл явдал болсон билээ.

Анхны хувилбараа 1985 онд Apple Macintosh-т зориулан Adobe фирм гаргаж байснаас өнөөгийн 2023 хувилбар гарах хүртэл нийт 27 удаа шинэчилж байжээ. Adobe Illustrator нь Photoshop программын дагалдах хувилбар байдлаар гарч байсан бөгөөд Photoshop нь дижитал зургийн хувиргалт, зурах болон дүрслэх дээр үндсэн үүрэгтэй байсан бол Illustrator нь үсэг өрөх болон лого болон дүрслэлийг зурах үүргийг хариуцдаг байв.

Illustrator –ийн 7 дахь хувилбар нь өмнөх төвөгтэй байсан хэрэглэгчийн дэлгэцийг өөрчлөн Photoshop той илүү ойролцоо төрхтэй болж өөрийгөө өргөтгөх боломж буюу plug-in –аар хангах боломжтой болжээ. Харин windows үйлдлийн систем рүү шилжээд удаагүй байсан энэ программ маань тухайн зах зээлд аль хэдийн нэр хүндийг олоод байсан Corel Draw программаас дутуу зүйлс олон байв. Харин 2003 оноос эхлэн гарсан illustrator CS загвар гарч эхэлснээс хойш шат дараатайгаар олон олон чадвар нэмэлтүүдийг нэмснээр улам хүчирхэг болон хөгжжээ.

Үүний зарим нэгийг дурдвал:
- Macromedia программыг бүхэлд нь эзэмшсэнээр Freehand гэх технологийг программдаа оруулж ирэв.
- 3 хэмжээст дүрслэлийг оруулж ирэв.
- Live trace Live paint , pallete гэх технологийг нэмэв.
- Битмап дүрслэл вектор дүрслэлийн хооронд хөрвүүлэгч оруулж ирэв.
- 2011 оноос гар утсанд зориулсан вектор төрлийн зургийн программыг үнэгүй татаж авахаар гаргав.

Зах зээл дээр буй вектор төрлийн зургийн программуудаас :
- Illustrator
- CorelDRAW
- Sketch
- Affinity Designer
- Inkscape
- Adobe Capture
- DesignEvo
- Vecteezy Editor

гэх мэт байдгаас хамгийн түгээмэл байдаг мөн өөрийн гэр бүл болох Adobe фирмийн бусад программуудтай хоршин ажиллах чадвартай Illustrator нь одоо цагийн хамгийн тренд нь болжээ.

Illustrator программын үндсэн технологи нь вектор юм. Цэг нь математик томьёо агуулсан хувьсагч үүсгэнэ. Цэг нь тасралтгүй цуваа үүсгэж шулуун үүсгэнэ. Шулуунууд янз бүрийн налуу чиглэлтэйгээр нийлж нэгдсэнээр curve буюу муруйг үүсгэнэ. Муруйг өөрчилж болох өнцгийн цэгээр дүрсийг үүсгэнэ.

Photoshop программ нь растер буюу матриц дээр өнгийг өөрчлөх зарчимтай юм. Энэ нь хэрэв бид 20х20 матриц буюу хэмжээтэй растер график үүсгэвэл хөндлөнгөөр 20 цэгтэй, босоогоор 20 цэгтэй талбайд хүссэн цэгийн өнгийг өөрчлөн байрлуулж үүсгэх юм. Яг энэ зарчмаар зургийн файлыг хадгалах ба үүнийг нь растер зургийн файл гэнэ. Растер зургийн чанарыг сайжруулахын тулд матрицын хэмжээг ихэсгэх бөгөөд энэ нь файлын хэмжээг ихэсгэнэ. Растер зургийг томруулахад тодорхой алхам ахиулсны дараа заавал цэгэн дүрслэл гарна гэсэн үг. Харин үүнийг бодвол вектор зураг нь үндсэн агуулгадаа математик томьёо агуулдаг бол растер зураг нь цэгэн дүрслэл агуулагдана. Эндээс хамгийн гол чанарын ялгаа нь гарна.

Энэ ялгаанаас аль чиглэлд аль технологи тохиромжтойг хэрэглэнэ. Фото зураг зарим төрлийн хэвлэл , видео дүрслэл, дэлгэцийн дүрслэл нь растер дүрслэлтэй. Зарим төрлийн нарийн хэвлэл, томоор хадгалах дижитал бүтээл, анимаци хүүхэлдэйн киноны дүр дүрслэлүүд хэдий видео дүрслэлд орох байсан ч вектор дүрслэлээр зурагддаг. Энэ нь тухайн жижиг дүрслэлүүдээр тоглолт хийн томруулах хөдөлгөх үед тухайн үйлдэл хийгдэх хүртэл вектороороо дүрслэгдэж чанартай харагдах боломжоор хангагдана.

Illustrator программыг үндсэн чадварууд нь вектор график ашиглан лого дизайн, типограф, калиграф, хэвлэлийн бэлдэц, зураг чимэглэл юм. Эдгээр нарийн чанартай гардаг боломжуудыг ашиглаад зураг, газрын зураг, техникийн зураг зүй, диаграм зэрэгт түлхүү ашигладаг.

Программ нь муруй болон дүрсүүдийг үүсгэн тэдний холимгоор хэрэгцээт багажаар хүссэн үр дүнд хүрнэ. Энэ багажуудад зурах, бичих, будах, хэлбэр өөрчлөх, зүсэх болон тастах гэх мэт олон багажуудын боломж чадварыг мэдэж авснаар хүссэн үр дүнд хүрнэ. Ямар ч мужаан өөрийн багажийн онцлогийг мэдэж чадварлаг ашиглан бүтээл гаргадагтай ижил юм.

Та бүхэн illustrator программыг getintopc.com хаягаас татаж авах боломжтой. Тухайн сайтын хайх хэсэгт illustrator 2023 гэж бичиж гарч ирсэн илэрцээс сонгоход программын суулгах заавар болон татаж авах холбоосыг харуулна. Мөн программыг архивласан байх ба архивын нууц түлхүүрийг хавсаргасан байдаг. Хэрэв та MAC үйлдлийн системд суулгах бол illustrator for mac гэх мэт хайх түлхүүр үгийг оруулаарай. Харин хайх илэрцэд 2023 гэх мэт сүүлийн хувилбарууд гарч ирэх магадлал бага. Сайтын суулгах зааврыг сайтар үзэн программыг суулгаарай.

Танд амжилт хүсье. Та график дизайнер болоход бэлэн бол сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 08:39
    Illustrator Эхлэл Танилцуулга
  2. 10:17
    Adobe Illustrator Татах болон суулгах заавар
  3. 16:56
    Pen tool Үзэг багажын боломжууд
  4. 06:13
    Pen tool Үзэг багаж ашиглан зурах
  5. 05:56
    Pencil tool Харандаагаар зурах
  6. 20:04
    PaintBrush tool бийр ашиглах
  7. 03:47
    Shaper tool Дүрс үүсгэгч багаж
  8. 06:14
    Дүрсний багажууд болон хайч хутга багаж
  9. 12:38
    Дүрсэнд өөрчлөлт хийх багажууд
  10. 09:43
    Shape Builder tool Хүссэн дүрсээ үүсгэх
  11. 06:54
    Prespective tool Алслалт оруулах
  12. 14:27
    Blend tool Дүрс холих багаж
  13. 12:27
    Өнгө, Өнгөний сонголт, Дахин өнгө солих аргууд
  14. 19:35
    Текст ажиллагаа
  15. 07:20
    Appearance буюу харагдах байдал
  16. 10:51
    Зурагтай ажиллах
  17. 08:33
    Envelope Distort Өөрчлөлт
  18. 08:45
    Envelope Distort Тууз хийх
  19. 15:32
    Blend Дасгал Загас зурах
  20. 11:21
    3d Extrude 3 хэмжээст орчинд биежүүлэх
  21. 05:17
    3d Биет үүсгэж материал өгөх
  22. 05:40
    3d inflate 3 хэмжээст орчинд хийлэх. Товч үүсгэх
  23. 12:54
    Тэгш хэмт талбайд Лого үүсгэх
  24. 11:57
    Ундааны лааз зурах 1-р хэсэг
  25. 09:54
    Ундааны лааз зурах 2-р хэсэг
  26. 16:43
    Хэмжээсээр Сансар огторгуй зурах
  27. 21:30
    Isometric building буюу Тэгш хэмт барилга үүсгэх
  28. 17:44
    Арын Фонд зориулж Байгаль зурах Хувилбар 1
  29. 09:49
    Арын Фонд зориулж Байгаль зурах Хувилбар 2
  30. 18:50
    City ponaroma Хотын алслалт дүрслэл
  31. 20:20
    Цэцэрлэгт хүрээлэн орчин зурах
  32. 17:07
    Монгол гэрийн гаднахыг зурцгаая : 1-р хэсэг
  33. 26:07
    Монгол гэрийн гаднахыг зурцгаая : 2-р хэсэг
  34. 23:09
    Өрөөний дотор тал зурцгаая.
  35. 19:44
    Монгол гэрийн дотор талыг зурцгаая.
  36. 23:53
    Хүүхэлдэйн дүр бүтээх Character Animator- т зориулав.

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000 болгож хямдруулж аваарай!