Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

3D дизайн, анимац, тоглоомын модель, интерьер, рекламны визуал, киноны эффект… өнөөдөр эдгээрийг хийх чадвар бол зөвхөн сонирхол биш, бодит орлого болдог ур чадвар болсон байна. ( Энд дарж 2 ш үнэгүй хичээлүүдийг үзэх )

Харин энэ бүхнийг нэг дор хийж чаддаг, дэлхий дээр хамгийн хурдтай өсөж байгаа програм бол Blender бөгөөд энэ супер програмыг сурах сургалтыг толилуулж байгаадаа би баяртай байна.

Blender-ийн хамгийн том давуу тал бол: үнэгүй мөртлөө дээд түвшний боломжтой. 3ds Max, Maya, Cinema 4D, ZBrush гэх мэт программууд жил бүр өндөр лицензийн төлбөр шаарддаг. Харин Blender бол ямар ч төлбөргүйгээр Modeling, Sculpting, Texture, Animation, Simulation, Render гээд бүтэн pipeline-ийг ганцаараа бүрэн хийдэг. Тиймээс ганцаараа ажилладаг дизайнер, контент бүтээгч, студи эхлүүлэх гэж буй хүн бүрт хамгийн оновчтой сонголт болж чаддаг.

Blender програмын энэхүү сургалт нь 3D график, анимейшн, визуал эффект болон моделингийн суурь ойлголт, дадал чадварыг эзэмшүүлэх зорилготой. Сургалтад оролцогчид 3D орчин дахь обьект үүсгэх, материал болон гэрэлтүүлэг тохируулах, камерын байрлал, хөдөлгөөн хийх, анимейшн бүтээх зэрэг чухал ур чадваруудыг шат дараатайгаар суралцана.

Энэ сургалт нь Blender-ийн “хаана юу байдаг” гэдгийг ерөнхийд нь харуулах биш, харин бодитоор хийж сургах бүтэцтэй. Та эхнээс нь зөв суурьтай сурч, дараа нь практик дасгалууд дээр гараа дасгаж, эцэст нь өөрийн бодит бүтээлүүдээ хийж чаддаг болох юм.

Сургалтын эхэнд бид Blender гэж юу вэ, юунд ашиглагддаг, өнөө цагийн 3D зах зээлд ямар давуу талтай вэ гэдгийг маш ойлгомжтой тайлбарлаж эхэлнэ. Дараа нь интерфэйс, 3D орчин доторх удирдлага, камераар харах өнцөг, хөдөлгөөн, тохиргоонуудыг бүрэн ойлгуулснаар та “алдчихвий” гэдэг айдасгүйгээр ажлын орчин дээрээ чөлөөтэй ажилладаг болно.

Үүний дараа хамгийн чухал хэсэг болох Modeling буюу обьект үүсгэх чадварыг эхлүүлнэ. Обьект үүсгэхээс эхлээд Edit Mode дээр ажиллах, багаж бүрийн утга, зөв арга барилыг алхам алхмаар зааж, олон дасгал ажил хийлгэнэ. Та сандал, хашаа байшин, сэрээ, тосны сав, аяга, хагарсан өндөг, савангийн сав, хувиартай үзэг зэрэг бодит зүйлсийг хийж сурна. Эндээс таны гар “3D-гийн мэдрэмжтэй” болж эхэлдэг.

Дараагийн шатанд бид интерьер болон байшин бүтээл рүү орж илүү бодит хэмжээ, харьцаа, дүрслэлд анхаарна. Үүн дээр нэмээд Blender-ийн хүчтэй зэвсэг болох Modifier-уудыг 4 цувралаар бүрэн зааж, биетийг хурдан, цэвэрхэн, мэргэжлийн түвшинд өөрчилж хөгжүүлэх арга барилтай болгоно. Энэ хэсгийг сурсан хүн обьект хийх хурд хэд дахин нэмэгддэг.

Гэхдээ зөвхөн обьект хийхэд 3D дуусахгүй. Бодит харагдуулах гол зүйл бол материал ба текстур. Тиймээс бид Material тохиргоо, Node ашиглалт, UV Editing, Texture Paint буюу материалаа өөрөө будаж зурах, Normal болон Bump ашиглан барзгар гадаргуу гаргах зэрэг бодит дүрслэлийн бүх үндсийг сургана. Энэ бол SketchUp-тай харьцуулахад Blender-ийн давуу тал маш хүчтэй мэдрэгддэг хэсэг. SketchUp дээр хурдан загвар гаргаж болно, гэхдээ бодит материал, гэрэл, эффект дээр Blender илүү өндөр түвшний үр дүн гаргана.

Мөн Blender-ийг бусдаас ялгадаг нэг онцлог бол Grease Pencil – 3D орчин дээр 2D зурах боломж. Та энэ функцээр motion graphics, storyboard, тайлбар дүрслэл, cartoon төрлийн бүтээл хийх ч боломжтой.

Дараа нь бид Lighting ба Camera-г бүрэн эзэмшүүлнэ. Зөв гэрэл тавихгүй бол хамгийн гоё модель ч “хиймэл” харагддаг. Харин зөв гэрэл, зөв камерын хөдөлгөөнтэй бол таны бүтээл шууд мэргэжлийн түвшинд харагдана.

Сургалтын дараагийн хүчтэй хэсэг бол Sculpting буюу баримал. ZBrush бол sculpting дээр хүчтэй ч тусдаа програм. Харин Blender-т sculpting + материал + анимац бүгд нэг дор байгаа нь асар том давуу тал. Та хүний толгой sculpt хийх дасгал, будах материал өгөх, бие хийх зэрэг бодит дадлагаар энэ чадварыг авна.

Үүнээс цааш бид Rig (яс), ясыг биетэй холбох, анхны хөдөлгөөн, бэлэн хөдөлгөөн оруулах зэрэг анимацын суурийг маш ойлгомжтой заана. Энэ хэсгээс хойш таны бүтээл “амь ордог”.

Эцэст нь хамгийн сонирхолтой хэсэг болох физик симуляци дээр ажиллана: Cloth (хувцас), Rigid Body (хатуу биет мөргөлдөөн), Fire (гал), Liquid (шингэн), Soft body (зөөлөн бие), Particle/Үс, мөн Render ба зургийн боловсруулалт. Энэ чадварууд бол кино, реклам, тоглоомын салбарт шууд хэрэгтэй “үнэтэй ур чадвар” юм.

Хэрвээ та 3D-г эхнээс нь зөв сурч, ганц Blender дээр Modeling-оос Render хүртэл бүгдийг хийдэг чадвартай болохыг хүсвэл энэ сургалт бол таны хамгийн зөв сонголт. Зөвхөн үзээд өнгөрөх биш, хийж сурдаг бодит сургалт учраас та курс дуусах үедээ “би Blender сурсан” гэж хэлэхээс гадна бүтээлтэй, чадвартай үлдэх юм.

Ингээд сургалт дээрээ уулзацгаая!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 37:59
    Тавтай морил! Blender гэж юу вэ?
  2. 33:08
    Танилцуулга. Интерфэйсийн тайлбар
  3. 25:31
    3d орчины удирдлага танилцуулга
  4. 28:58
    Обьект үүсгэх
  5. 16:24
    Дасгал ажил. Сандал
  6. 65:18
    Дасгал ажил. Хашаа байшин
  7. 21:54
    Edit mode буюу Обьектийн өөрчлөлт
  8. 37:21
    Edit mode буюу Обьектийн өөрчлөлт үргэлжлэл Багажуудын танилцуулга
  9. 15:10
    Дасгал ажил. Обьект өөрчилж сэрээ хийх
  10. 13:14
    Дасгал ажил. Обьект өөрчилж тосны сав хийх
  11. 11:24
    Дасгал ажил. Обьект өөрчилж аяга хийх
  12. 04:35
    Дасгал ажил. Обьект өөрчилж хагарсан өндөг хийх
  13. 26:27
    Дасгал ажил. Обьект өөрчилж Савангийн сав хийх
  14. 12:25
    Дасгал ажил. Хувиартайгаар үзэг хийх
  15. 09:24
    Дасгал ажил. Хээ үүсгэж биет болгох
  16. 21:17
    Байшин бүтээх
  17. 15:18
    Бодит дүрслэлт Интериер
  18. 13:13
    Modifier буюу биетэд үйлчлэж өөрчлөх функцууд 1
  19. 14:14
    Modifier буюу биетэд үйлчлэж өөрчлөх функцууд үргэлжлэл 2
  20. 10:39
    Modifier буюу биетэд үйлчлэж өөрчлөх функцууд үргэлжлэл 3
  21. 11:46
    Modifier буюу биетэд үйлчлэж өөрчлөх функцууд үргэлжлэл 4
  22. 20:15
    Биетийн Материал 1
  23. 19:01
    Биетийн Материал 2
  24. 13:44
    Биетийн Материал 3 node
  25. 28:22
    UV editing буюу Материалын координат
  26. 14:39
    Texture paint материал зурах
  27. 14:39
    Texture paint – ын тexture буюу зурган материалаар будах
  28. 15:00
    Normal буюу биетийн гадаргууны чиглэл
  29. 09:32
    Texture paint Bump буюу барзгар гадаргуут материал
  30. 13:36
    Grease pencil буюу тосон харандаа
  31. 34:00
    Lighting буюу Гэрэл
  32. 21:47
    Camera тохиргоо удирдлага
  33. 15:57
    Camera удирдлага хөдөлгөөн
  34. 23:57
    Sculpting буюу баримал
  35. 28:18
    Дасгал ажил. Sculpting Хүний толгой
  36. 11:58
    Дасгал ажил. Материал өгөх, будах
  37. 18:41
    Дасгал ажил. Бие хийх
  38. 18:19
    Rig буюу Яс
  39. 12:52
    Rig буюу Яс үргэлжлэл
  40. 12:45
    Ясыг биетэй холбох
  41. 30:09
    Анхны хөдөлгөөн
  42. 21:55
    Бэлэн хөдөлгөөн оруулах
  43. 27:46
    Cloth хувцас
  44. 19:41
    Rigid body буюу хатуу биетийн физик хөдөлгөөн
  45. 20:42
    Fire гал хийх
  46. 09:37
    Liquid шингэн биет бүтээх болон Soft body буюу зөөлөн биет
  47. 27:52
    Particle буюу хязгааргүй биет, Үс
  48. 19:47
    Render Зургийн боловсруулалт

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 59,900₮ болгож хямдруулж аваарай!