Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
After Effects: Хамгийн Хүчирхэг
Видео Засварын Программын сургалтыг график дизайнераар Монголын Үндэсний Олон нийтийн
телевиз, TV2 телевиз болон Жинни Энтертайнмент студи, Жонон студи, Гараг студи зэрэг
газруудад нийт 15 жил ажилласан мэргэжлийн дизайнер заасныг та бүхэнд хүргэж
байна!
After Effects нь 25 жилийн түүхтэй, видео чимэглэл, визуал эффект, анимаци, пост
продакшн хийхэд зориулагдсан хамгийн хүчирхэг программ юм.
Энэ программыг кино, реклам, телевиз, веб видео хөгжүүлэлтэд өргөнөөр ашигладаг бөгөөд
энэ салбарын хамгийн гол тоглогчдын нэг юм.After Effects нь ямар ч дүрсэнд бүхий л боломжит эффект үйлдлүүдийг хийхээс гадна кодчилох боломжийг олгож, үйлдлийг илүү хялбарчлах боломжоор тоноглогдсон. Энэ программ нь Adobe Premiere болон Adobe Photoshop програмуудын нэгдэл мэт ажилладаг тул дүрсэн дээр болон хэд хэдэн дүрсэн дээр хүссэн үйлдлийг өөрийн хүссэнээр хийх боломжийг олгодог.
Программын Үндсэн Боломжууд:
2D Вектор Анимаци: Хялбар 2D дүрслэлүүдийг амилуулах.
3D Анимаци: Гурван хэмжээст орон зайд дүрс бүтээх.
Kinetic Typography: Хөдөлгөөнт текст анимаци хийх.
UI/UX Анимаци: Хэрэглэгчийн интерфейсийн элементүүдийг анимейшн болгох.
Visual Effects: Кино болон дүрслэлд утаа, гал, дэлбэрэлт, дүрс мөрдөх, масклах, фон солих, объект устгах, ногоон фоноос цоолох зэрэг олон арван технологийг ашиглан пост продакшн хийх.
Хичээлийн Агуулга:
Бидний хичээлд After Effects программын үндсэн хэрэглүүрүүдийг тодорхой тайлбарлаж, дасгалуудаар бататган оруулсан болно. Та хичээлээ хүссэн үедээ, хүссэн хугацаагаар үзэн суралцах боломжтой бөгөөд сурсан мэдсэнээ дахин давтан амжилттай суралцах боломжтой.
After Effects програмыг дараах зүйлсэд ашигладаг:
Видео Эффектүүд: Кино, клип, реклам болон бусад видео бичлэгт төрөл бүрийн эффект нэмэхэд ашигладаг. Энэ нь дэлбэрэлт, утаа, гэрлийн цацраг гэх мэт тусгай эффектүүд байж болно.
Хөдөлгөөнт График: Лого, текст, дүрс, дүрс бичлэгүүдийг хөдөлгөөнт байдлаар дүрслэхэд хэрэглэгддэг. Телевизийн шоу нэвтрүүлэг, реклам, киноны эхлэл, төгсгөл зэрэгт ихэвчлэн ашиглагддаг.
Композиц: Янз бүрийн эх үүсвэрүүдээс (зураг, видео, 3D элементүүд) авсан мэдээллийг нэгтгэн, нэгэн цогц дүрс үүсгэхэд хэрэглэгддэг. Энэ нь ногоон дэлгэцийн ард байгаа объектыг өөр фонын зурагтай нэгтгэх гэх мэт ажилбаруудыг хамарна.
Текст Анимашн: Текстийг олон янзын арга барилаар хөдөлгөөнт болгоход ашигладаг. Энэ нь киноны титрүүд, рекламын текстүүд, интро видео гэх мэт төрөл бүрийн зүйлд хэрэглэгддэг.
2D болон 3D Анимаци: 2D болон 3D дүрсийг хөдөлгөөнт болгож, олон төрлийн хөдөлгөөнт график бүтээх боломжийг олгодог.
Маск, Матт: Зураг, видеоны тодорхой хэсгийг нуух, үзүүлэх, өөрчлөхөд хэрэглэдэг маск болон матт техникийг ашиглах боломжтой.
Видео Засвар: Видео бичлэгийг засварлах, өнгөний тохиргоо хийх, шилжилт, холболт хийх зэрэгт ашигладаг.
After Effects програм нь бүтээлч байдлыг өргөжүүлж, өндөр чанартай хөдөлгөөнт график, видео эффектүүдийг бүтээх боломжийг олгодог хүчирхэг хэрэгсэл юм.
Энэхүү хичээлээр дамжуулан та After Effects программын бүх боломжуудыг ашиглаж, бүтээлч чадвараа хөгжүүлэн, өндөр түвшний видео засвар, визуал эффект бүтээх чадвартай болох болно. Амжилт хүсье!
Хичээлүүд :
-
14:30After effects Interface Хэрэглэгчийн дэлгэц
-
10:31Composition panel Хяналтын Дэлгэц
-
20:43Timeline Panel Ажлын дэлгэц
-
14:55Composition Ажлын файл
-
16:05Shape layer танилцуулга
-
05:32Полигон, од, бөөрөнхий, дөрвөлжин дүрсүүдийг оруулах
-
16:21Text tool
-
08:57Solid layer
-
09:41Keyframe Хөдөлгөөний цэг
-
10:00Keyframe Graph editor
-
19:05Lower third Дасгал
-
18:01Дасгал Instagram demo
-
14:53Track matte
-
13:10Mask
-
13:46Camera
-
12:11Pen tool
-
10:54Gradient
-
26:45Effects and preset
-
08:34Track matte Дасгал
-
14:34Null object болон Parent link холбох
-
11:26Adjustment Layer буюу Өнгөний өөрчлөлт
-
09:06Content aware fill Обьект устгах
-
07:49Photoshop программтай хамтран ажиллах
-
09:36Illustrator программтай хамтран ажиллах
-
12:42After effects Script
-
13:09Цаг хийх Дасгал
-
13:24Trim Path
-
14:22Merge Paths
-
20:08Path буюу Зам
-
11:49Parent Link Робот гар хийх
-
12:513D орчин болон гэрэлтүүлэг
-
21:20Rotoscope
-
10:36Motion track Дүрс мөрдөх
-
07:39Дүрс тогтворжуулах
-
04:21Нүүр дагаж мөрдөх
-
10:483D camera track
-
08:04Ногоон фонноос цоолох
-
10:49Export Alpha video, Зурган цуваа гаргах
-
10:15Animation Pin tool
-
29:08Intro Дасгал
== Сурагчдын сэтгэгдлүүд ==