Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Cartoon Animator: Энэхүү супер сургалтыг график дизайнераар Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, TV2 телевиз болон Жинни Энтертайнмент студи, Жонон студи, Гараг студи зэрэг газруудад нийт 15 жил ажилласан мэргэжлийн дизайнер заасныг та бүхэнд хүргэж байна!

Та өөрийн зөгнөлт ертөнц, хошин шогийн дүрүүдийг амилуулж, уран сэтгэмжээ хязгааргүйгээр илэрхийлэхийг хүсч байна уу? Тэгвэл манай Cartoon Animator онлайн сургалт танд яг тохирно! Юунд хэрэглэх вэ гэж үү?

Cartoon Animator програмыг та бодит амьдралд олон янзын хэрэглээнд ашиглаж болно:

1) Боловсрол: Сургалтын материал, хичээлийн хөтөлбөр болон интерактив хичээлийн контент бүтээхэд ашиглаж болно.

2) Зар сурталчилгаа: Анимэйшн хэлбэрийн зар сурталчилгаа, бүтээгдэхүүний танилцуулга, маркетингийн материал бүтээхэд ашиглагддаг.

3) Тоглоом: 2D тоглоомын дүрүүд, дэвсгэр зураг, хөдөлгөөнт дүрс хийхэд хэрэглэгддэг.

4) Энтертайнмент: Телевизийн шоу, кино, интернет анимэйшн цуврал бүтээхэд ашиглагддаг.

5) Нийгмийн медиа: YouTube, Instagram зэрэг платформд зориулсан богино хэмжээний анимэйшн видеонууд бүтээхэд ашиглаж болно.

6) Бизнес танилцуулга: Компанийн танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээний зааварчилгаа болон дотоод сургалтын материал бүтээхэд тусалдаг.

Гэх мэтчилэн энэхүү програм нь олон төрлийн мэргэжлийн болон хувийн хэрэглээнд зориулан анимэйшн бүтээхэд хялбар, хүчирхэг хэрэгсэл юм.

Сургалтын хамрах хүрээ:
Манай сургалт нь анхан шатнаас эхлээд мэргэжлийн түвшний аниматорууд хүртэл суралцах боломжтойгоор Cartoon Animator програмыг ашиглах талаар дэлгэрэнгүй заана.



Энэ сургалтыг үзсэнээр та:

Эхлэлээс мэргэжлийн түвшинд хүрэх: Энгийн дүр бүтээлээс эхлээд нарийн хөдөлгөөнт дүрслэл хийх хүртэл бүх үе шатыг алхам алхмаар сурна.

Техникүүдийг сурах: Нүүрний хөдөлгөөн, толгойн эргэлт, 3D хөдөлгөөн, Elastic motion гэх мэт төрөл бүрийн техникүүдийг ашиглах аргуудыг эзэмшинэ.

Зураглал ба бүтэц: Зурагийг дүр болгох, Photoshop ашиглах, алслалттай зураг бүтээх аргачлалуудыг нарийн сурч авна.


Хичээлүүдээр судлах сэдвүүдийг жагсаавал

1. Танилцуулга ба Суулгах Заавар:
Хамгийн эхний хичээлээсээ та програмыг хэрхэн зөв суулгаж, тохируулахыг сурна. Интерфэйс болон үндсэн хэрэгслүүдтэй танилцаж, ажлын орчиндоо дасах болно.

2. Анхны Бүтээл:
Энгийн дүр бүтээхээс эхлээд Compose mode ашиглан нарийн дүрслэл хийх хүртэл суралцана. Дүрүүдийн төрөл, морф толгой, нүүрний элементүүдийг зурах, толгойн эргэлт хийх зэрэгт мэргэжлийн түвшний техникүүдийг эзэмшинэ.

3. Bone буюу Яс:
Дүрийн хөдөлгөөнд яс хэрхэн ашиглах, Sprite editor, Bone editor, Mask ашиглан зураг хөдөлгөх аргуудыг сурах боломжтой. Үүнд G3 дүрийн нүүр өөрчлөлт, 360 head буюу толгойн эргэлт хийх аргачлалууд багтана.

4. Хөдөлгөөн хийх:
Хөдөлгөөнт дүрслэл хийхэд шаардлагатай бүх техникийг нарийн сурах боломжтой. Animation Хөдөлгөөн, keyframe animation, 2D Motion key editor, энгийн анимешн, retargeting хөдөлгөөн засах зэрэг техникуудыг суралцана.

5. Нүүрний Хөдөлгөөн:
Нүүрний хөдөлгөөн, амны хөдөлгөөн (Lip sync), Face key editor, Face puppet зэрэг техникүүдийг ашиглаж нүүрний хөдөлгөөнийг илүү амьдруулах боломжтой.

6. 3D Motion ба Elastic Motion:
3D хөдөлгөөн хийх, тохируулах, гар болон биеийн хөдөлгөөнийг нарийн тохируулах аргачлалуудыг сурна. Elastic motion, хөдөлгөөнт хэрэглэлүүд ашиглан дүрсийг илүү амьд, сонирхолтой болгох дасгалуудыг хийнэ.

7. Алслалттай Зураг ба Photoshop:
Z depth буюу алслалттай зураг бүтээх, Photoshop ашиглан зурагийг дүр болгох, рендерлэх аргачлалуудыг сурах боломжтой.

8. Cartoon Animator 5 Шинэ Боломжууд:
Cartoon Animator 4.0 программын шинэ хувилбар болох Cartoon Animator 5-ийн шинэ боломжуудтай танилцаж, FFD өөрчлөлт, Spring хөдөлгөөн зэрэг шинэчлэлүүдийг ашиглаж сурах болно.

Сургалтыг дуусгаад таны эзэмших чадваруудыг дурдвал:

Дүр бүтээх болон хөдөлгөөн хийх: Өөрийн дүрийг эхнээс нь бүтээж, хөдөлгөөнд оруулах боломжтой болно.
Морф Толгой, Үс Засах: Морф толгой, нүүрний элементүүдийг нарийн засварлаж сурах болно.

Нүүрний Хөдөлгөөн, Амны Хөдөлгөөн: Нүүрний хөдөлгөөн, амны хөдөлгөөнийг мэргэжлийн түвшинд хийх аргуудыг сурна.

3D Хөдөлгөөн, Elastic Motion: 3D хөдөлгөөн, Elastic motion ашиглаж дүрсийг илүү амьд, сонирхолтой болгох аргачлалуудыг эзэмшинэ.

Алслалттай Зураг Бүтээх: Алслалттай зураг бүтээх, Photoshop ашиглан дүрийг амилуулах аргачлалуудыг сурах болно.

Энэхүү програм нь хүүхэлдэйн кино анимешн бүтээхэд зориулагдсан мэргэжлийн түвшний програм юм. Програмд жишээ дүрүүд болон жижиг хэрэглэлүүд, мөн гүйх, алхах, суух зэрэг үндсэн хөдөлгөөнүүд багтсан тул энгийн бүтээл гаргахад хялбархан. Нэмэлт агууллагуудыг програмын маркетаас худалдан авч бүтээлдээ ашиглах боломжтой.

Cartoon Animator нь мэргэжлийн түвшний учир хүссэн дүрээ үүсгэх боломжийг бүрэн хангана. Photoshop програмыг ашиглан дүрийг өөрийн хүссэнээр бүтээхээс гадна Illustrator программаар вектор суурьтай дүрийг үүсгэх боломжтой. Энэ нь зураглалын чанарт шууд нөлөөлж, өндөр чанартай дүрүүд бүтээх боломжийг олгоно.

Үүсгэсэн дүрүүдийг хөдөлгөөнд оруулахдаа үндсэн програмд багтсан хөдөлгөөнийг ашиглах болон маркетаас татан авах боломжтой. Програм нь анимаци хийх keyframe-ийг timeline буюу ажлын хэсэгтээ багтааснаар хэрэглэгч өөрийн хүссэн хөдөлгөөнийг бүрэн үүсгэх боломжийг олгоно.

Дүр бүтээхээс эхлээд хөдөлгөөн, орчин гээд анимешн бүтээлд шаардлагатай бүхий л зүйлсийг бүтээж чадах Cartoon Animator программыг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Одоо танд зохиол байвал анимешн бүтээх бүхий л боломж байна. Таны зөгнөлт ертөнцийг амилуулах, уран сэтгэмжийг тань хязгааргүйгээр илэрхийлэхэд тань туслах энэхүү сургалтыг захиалаарай!

Ингээд та бүхэндээ асар их амжилтыг хүсье!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 02:39
    Богино танилцуулга
  2. 23:38
    Cartoon animator 4 танилцуулга , Суулгах заавар
  3. 24:31
    Програмын ашиглах танилцуулга
  4. 25:46
    Анхны бүтээл
  5. 25:46
    Дүр бүтээх Compose mode
  6. 16:07
    Дүрүүдийн төрөл
  7. 18:45
    Морф толгой
  8. 09:44
    Bone буюу яс
  9. 19:01
    Зураг хөдөлгөх Sprite editor, Bone editor, Mask
  10. 11:47
    G3 дүрийн нүүр өөрчлөлт
  11. 13:13
    Нүүрний элемент зурах
  12. 21:43
    360 head буюу толгойн эргэлт 1
  13. 14:40
    360 head буюу толгойн эргэлт 2
  14. 18:09
    360 head буюу толгойн эргэлт 3
  15. 20:50
    Үс оруулах
  16. 08:03
    Маскатай үс
  17. 17:21
    Нүүр бүтээх
  18. 16:29
    Animation Хөдөлгөөн
  19. 12:13
    Нүүрний хөдөлгөөн
  20. 13:36
    Keyframe animation
  21. 10:23
    2d motion key editor
  22. 09:45
    Энгийн анимешн
  23. 08:31
    Хөдөлгөөн
  24. 11:33
    Retargeting хөдөлгөөн засах
  25. 13:58
    Face key editor Нүүрний хөдөлгөөн
  26. 05:17
    Face puppet Нүүрний хөдөлгөөн
  27. 16:00
    Lip sync Амны хөдөлгөөн
  28. 14:29
    Bone hand Гарны яс
  29. 19:31
    3d motion
  30. 13:35
    3d motion Хөдөлгөөн гаргаж авах
  31. 12:36
    3d motion Гар бие тохиргоо
  32. 10:41
    3d motion Хөдөлгөөн засах
  33. 16:08
    Elastic motion
  34. 21:50
    Elastic motion Дасгал
  35. 13:39
    Prop Хөдөлгөөнт хэрэглэлүүд
  36. 08:59
    Z depth буюу Алслалттай зураг
  37. 21:40
    Зурагийг дүр болгох Photoshop
  38. 17:16
    Render , Reference , Project setting
  39. 08:31
    Cartoon Animator 5 танилцуулга
  40. 10:22
    Cartoon Animator 5 FFD өөрчлөлт
  41. 12:43
    Cartoon Animator 5 Spring хөдөлгөөн
  42. 08:04
    CTA 5 Motion Live Камераар нүүрний хөдөлгөөн

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 37,000₮ болгож хямдруулж аваарай!