Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Cartoon Animator: Энэхүү супер
сургалтыг график дизайнераар Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, TV2 телевиз болон
Жинни Энтертайнмент студи, Жонон студи, Гараг студи зэрэг газруудад нийт 15 жил
ажилласан мэргэжлийн дизайнер заасныг та бүхэнд хүргэж байна!
Та өөрийн зөгнөлт ертөнц, хошин шогийн дүрүүдийг амилуулж, уран сэтгэмжээ хязгааргүйгээр
илэрхийлэхийг хүсч байна уу? Тэгвэл манай Cartoon Animator онлайн сургалт танд яг
тохирно! Юунд хэрэглэх вэ гэж үү?
Cartoon Animator програмыг та бодит амьдралд олон янзын хэрэглээнд ашиглаж болно:
1) Боловсрол: Сургалтын материал, хичээлийн хөтөлбөр болон интерактив хичээлийн контент
бүтээхэд ашиглаж болно.
2) Зар сурталчилгаа: Анимэйшн хэлбэрийн зар сурталчилгаа, бүтээгдэхүүний танилцуулга,
маркетингийн материал бүтээхэд ашиглагддаг.
3) Тоглоом: 2D тоглоомын дүрүүд, дэвсгэр зураг, хөдөлгөөнт дүрс хийхэд
хэрэглэгддэг.
4) Энтертайнмент: Телевизийн шоу, кино, интернет анимэйшн цуврал бүтээхэд
ашиглагддаг.
5) Нийгмийн медиа: YouTube, Instagram зэрэг платформд зориулсан богино хэмжээний
анимэйшн видеонууд бүтээхэд ашиглаж болно.
6) Бизнес танилцуулга: Компанийн танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээний зааварчилгаа
болон дотоод сургалтын материал бүтээхэд тусалдаг.
Гэх мэтчилэн энэхүү програм нь олон төрлийн мэргэжлийн болон хувийн хэрэглээнд зориулан
анимэйшн бүтээхэд хялбар, хүчирхэг хэрэгсэл юм.
Сургалтын хамрах хүрээ:
Манай сургалт нь анхан шатнаас эхлээд мэргэжлийн түвшний аниматорууд хүртэл суралцах
боломжтойгоор Cartoon Animator програмыг ашиглах талаар дэлгэрэнгүй заана.
Энэ сургалтыг үзсэнээр та:
Эхлэлээс мэргэжлийн түвшинд хүрэх: Энгийн дүр бүтээлээс эхлээд нарийн хөдөлгөөнт дүрслэл хийх хүртэл бүх үе шатыг алхам алхмаар сурна.
Техникүүдийг сурах: Нүүрний хөдөлгөөн, толгойн эргэлт, 3D хөдөлгөөн, Elastic motion гэх мэт төрөл бүрийн техникүүдийг ашиглах аргуудыг эзэмшинэ.
Зураглал ба бүтэц: Зурагийг дүр болгох, Photoshop ашиглах, алслалттай зураг бүтээх аргачлалуудыг нарийн сурч авна.
Хичээлүүдээр судлах сэдвүүдийг жагсаавал
1. Танилцуулга ба Суулгах Заавар:
Хамгийн эхний хичээлээсээ та програмыг хэрхэн зөв суулгаж, тохируулахыг сурна. Интерфэйс болон үндсэн хэрэгслүүдтэй танилцаж, ажлын орчиндоо дасах болно.
2. Анхны Бүтээл:
Энгийн дүр бүтээхээс эхлээд Compose mode ашиглан нарийн дүрслэл хийх хүртэл суралцана. Дүрүүдийн төрөл, морф толгой, нүүрний элементүүдийг зурах, толгойн эргэлт хийх зэрэгт мэргэжлийн түвшний техникүүдийг эзэмшинэ.
3. Bone буюу Яс:
Дүрийн хөдөлгөөнд яс хэрхэн ашиглах, Sprite editor, Bone editor, Mask ашиглан зураг хөдөлгөх аргуудыг сурах боломжтой. Үүнд G3 дүрийн нүүр өөрчлөлт, 360 head буюу толгойн эргэлт хийх аргачлалууд багтана.
4. Хөдөлгөөн хийх:
Хөдөлгөөнт дүрслэл хийхэд шаардлагатай бүх техникийг нарийн сурах боломжтой. Animation Хөдөлгөөн, keyframe animation, 2D Motion key editor, энгийн анимешн, retargeting хөдөлгөөн засах зэрэг техникуудыг суралцана.
5. Нүүрний Хөдөлгөөн:
Нүүрний хөдөлгөөн, амны хөдөлгөөн (Lip sync), Face key editor, Face puppet зэрэг техникүүдийг ашиглаж нүүрний хөдөлгөөнийг илүү амьдруулах боломжтой.
6. 3D Motion ба Elastic Motion:
3D хөдөлгөөн хийх, тохируулах, гар болон биеийн хөдөлгөөнийг нарийн тохируулах аргачлалуудыг сурна. Elastic motion, хөдөлгөөнт хэрэглэлүүд ашиглан дүрсийг илүү амьд, сонирхолтой болгох дасгалуудыг хийнэ.
7. Алслалттай Зураг ба Photoshop:
Z depth буюу алслалттай зураг бүтээх, Photoshop ашиглан зурагийг дүр болгох, рендерлэх аргачлалуудыг сурах боломжтой.
8. Cartoon Animator 5 Шинэ Боломжууд:
Cartoon Animator 4.0 программын шинэ хувилбар болох Cartoon Animator 5-ийн шинэ боломжуудтай танилцаж, FFD өөрчлөлт, Spring хөдөлгөөн зэрэг шинэчлэлүүдийг ашиглаж сурах болно.
Сургалтыг дуусгаад таны эзэмших чадваруудыг дурдвал:
Дүр бүтээх болон хөдөлгөөн хийх: Өөрийн дүрийг эхнээс нь бүтээж, хөдөлгөөнд оруулах боломжтой болно.
Морф Толгой, Үс Засах: Морф толгой, нүүрний элементүүдийг нарийн засварлаж сурах болно.
Нүүрний Хөдөлгөөн, Амны Хөдөлгөөн: Нүүрний хөдөлгөөн, амны хөдөлгөөнийг мэргэжлийн түвшинд хийх аргуудыг сурна.
3D Хөдөлгөөн, Elastic Motion: 3D хөдөлгөөн, Elastic motion ашиглаж дүрсийг илүү амьд, сонирхолтой болгох аргачлалуудыг эзэмшинэ.
Алслалттай Зураг Бүтээх: Алслалттай зураг бүтээх, Photoshop ашиглан дүрийг амилуулах аргачлалуудыг сурах болно.
Энэхүү програм нь хүүхэлдэйн кино анимешн бүтээхэд зориулагдсан мэргэжлийн түвшний програм юм. Програмд жишээ дүрүүд болон жижиг хэрэглэлүүд, мөн гүйх, алхах, суух зэрэг үндсэн хөдөлгөөнүүд багтсан тул энгийн бүтээл гаргахад хялбархан. Нэмэлт агууллагуудыг програмын маркетаас худалдан авч бүтээлдээ ашиглах боломжтой.
Cartoon Animator нь мэргэжлийн түвшний учир хүссэн дүрээ үүсгэх боломжийг бүрэн хангана. Photoshop програмыг ашиглан дүрийг өөрийн хүссэнээр бүтээхээс гадна Illustrator программаар вектор суурьтай дүрийг үүсгэх боломжтой. Энэ нь зураглалын чанарт шууд нөлөөлж, өндөр чанартай дүрүүд бүтээх боломжийг олгоно.
Үүсгэсэн дүрүүдийг хөдөлгөөнд оруулахдаа үндсэн програмд багтсан хөдөлгөөнийг ашиглах болон маркетаас татан авах боломжтой. Програм нь анимаци хийх keyframe-ийг timeline буюу ажлын хэсэгтээ багтааснаар хэрэглэгч өөрийн хүссэн хөдөлгөөнийг бүрэн үүсгэх боломжийг олгоно.
Дүр бүтээхээс эхлээд хөдөлгөөн, орчин гээд анимешн бүтээлд шаардлагатай бүхий л зүйлсийг бүтээж чадах Cartoon Animator программыг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Одоо танд зохиол байвал анимешн бүтээх бүхий л боломж байна. Таны зөгнөлт ертөнцийг амилуулах, уран сэтгэмжийг тань хязгааргүйгээр илэрхийлэхэд тань туслах энэхүү сургалтыг захиалаарай!
Ингээд та бүхэндээ асар их амжилтыг хүсье!
Хичээлүүд :
-
02:39Богино танилцуулга
-
23:38Cartoon animator 4 танилцуулга , Суулгах заавар
-
24:31Програмын ашиглах танилцуулга
-
25:46Анхны бүтээл
-
25:46Дүр бүтээх Compose mode
-
16:07Дүрүүдийн төрөл
-
18:45Морф толгой
-
09:44Bone буюу яс
-
19:01Зураг хөдөлгөх Sprite editor, Bone editor, Mask
-
11:47G3 дүрийн нүүр өөрчлөлт
-
13:13Нүүрний элемент зурах
-
21:43360 head буюу толгойн эргэлт 1
-
14:40360 head буюу толгойн эргэлт 2
-
18:09360 head буюу толгойн эргэлт 3
-
20:50Үс оруулах
-
08:03Маскатай үс
-
17:21Нүүр бүтээх
-
16:29Animation Хөдөлгөөн
-
12:13Нүүрний хөдөлгөөн
-
13:36Keyframe animation
-
10:232d motion key editor
-
09:45Энгийн анимешн
-
08:31Хөдөлгөөн
-
11:33Retargeting хөдөлгөөн засах
-
13:58Face key editor Нүүрний хөдөлгөөн
-
05:17Face puppet Нүүрний хөдөлгөөн
-
16:00Lip sync Амны хөдөлгөөн
-
14:29Bone hand Гарны яс
-
19:313d motion
-
13:353d motion Хөдөлгөөн гаргаж авах
-
12:363d motion Гар бие тохиргоо
-
10:413d motion Хөдөлгөөн засах
-
16:08Elastic motion
-
21:50Elastic motion Дасгал
-
13:39Prop Хөдөлгөөнт хэрэглэлүүд
-
08:59Z depth буюу Алслалттай зураг
-
21:40Зурагийг дүр болгох Photoshop
-
17:16Render , Reference , Project setting
-
08:31Cartoon Animator 5 танилцуулга
-
10:22Cartoon Animator 5 FFD өөрчлөлт
-
12:43Cartoon Animator 5 Spring хөдөлгөөн
-
08:04CTA 5 Motion Live Камераар нүүрний хөдөлгөөн