Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
Танд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе! Та бүхэндээ 1234.mn сайтаар дамжуулан Герман улсаас Герман хэлийг нь заах болж байгаадаа туйлын их баяртай байна.
Энэхүү герман хэлний анхан шатны суурь мэдлэг олгох А1 сургалтанд маань нийт 58 хичээлүүд багтаж байгаа билээ. Эдгээр хичээлүүд нь герман хэл анх сурч байгаа болон анхан шатны мэдлэгээ бататгахыг хүсэж байгаа хүмүүст зориулагдсан юм.Ихэнх залуусын адилаар би гадаад хөгжилтэй улсыг үзэж, амьдарч суралцах хүсэлдээ хөтлөгдөн 2005 онд Герман улсыг зорьсоноос хойш 18 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд би гадаад улсад амьдарч юм үзэж нүд тайллаа, сургууль соёлд нь суралцлаа, ажил хийлээ, хамт олонтой боллоо, ханьтайгаа учирч 2 хүүхдийн ээж болон Герман улсад амьдарч байгаа билээ.
Ингээд би миний адилаар Герман улсыг зорьж сурч ажиллаж, амжилтанд хүрэхийг хүсч буй залуустаа зориулан энэхүү 18 жилийн турш олж мэдсэн, сурсан бүхнээ хуваалцахаар 1234.mn сайтад сургалт бүтээж эхэлсэн билээ.Та бүхэнд сургалтууд маань зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй, бодит практик зөвлөгөө, туршлага дүүрэн гайхалтай аялал болох болно гэж найдаж байна.
Энэхүү сургалт маань герман хэлийг гүнзгийрүүлэн заах цуврал 4 сургалтын эхнийх нь юм. Үргэлжлэн гарах сургалтууд нь: "Герман улсад амьдрах", "Герман улсад суралцах", "Герман улсад ажиллах" сэдвээр чухал мэдээллийг өгөхийн хамтаар уг мэдээллээ ашиглан танд герман хэлийг гүнзгийрүүлэн заах юм. Та эдгээр сургалтуудыг үзэж дууссаны дараа Герман улсад ажиллаж, сурч, амьдрахад хэрэгтэй бүх мэдээллийг олж авч, шаардлагатай хэлний мэдлэгийг өндөр түвшинд эзэмших болно гэдэгт би итгэлтэй байна.
Мэдээж та юуны өмнө эхлээд герман хэлийг анхан шатнаас нь эхлэн суралцах хэрэгтэй. Бусад герман хэлний сургалтаас ялгаатай нь би өөрийн Герман улсад амьдарч буй амьдрал дээрээ тулгуурлан сургалтуудаа бүтээж буй тул танд газар дээрх хүнээс нь илүү хэрэгтэй чухал мэдээлэл очиж, илүү практик чухал хэлийг нь сурах боломжтой болж байгаагаараа онцлог юмаа.
Энэхүү сургалтын маань материал нь видео болон текст хэлбэрээр байгаа нь та бүхнийг тухайн өдрийн текст хичээлээ хэвлэж аваад видео хичээлтэйгээ тулган, бичиж тэмдэглэх зүйлсээ цаг тухайд нь бичиж тэмдэглэх боломжийг олгож өгч байгаа болно.
Эдгээр хичээлүүд нь цагаан толгойн 26 үсгүүд болон тэдгээрийн дуудлагууд, өөрийгөө болон бусдыг танилцуулах, өдөр тутамд хэрэг болох өргөн хэрэглээний үгс болон одоо болон өнгөрсөн цаг, эдгээр цаг дахь үйл үгийн хувиргалууд, өгүүлбэрийн бүтэц, тийн ялгал, артикл буюу нэр үгний хүйс заасан үгнүүд, герман хэлний нэр үгний хүйсийг хэрхэн таних, тоонууд, хэрхэн анкет асуулга бөглөх талаар болон өөр бусад олон төрлийн сэдвийг агуулж байгаа болно.
Хичээлээ ойлгомжтой болгох болон урт нүсэр текст оруулахаас зайлхсийх үүднээс хичээлээ зурагчлан оруулсан нь ойлгоход хялбар дөхөмтэй болсон гэдэгт итгэлтэй байна.
Хичээл болгоны төгсгөлд тухайн өдрийн үзсэн хичээлээ бататгаж богино цээж бичиг оруулсан байгаагаас гадна мэдлэг мэдээллийн буланд герман орны талаарх бяцхан танин мэдэх мэдээллүүдийг тухайн өдрийн хичээлтэй холбогдуулж нэг өгүүлбэрт багтаан оруулсан байгаа билээ. Энэ нь та бүхэнд хэл сурангаа тухайн орныг бага ч болов танин мэдэхэд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Хичээлүүд :
-
10:52Willkommen in Deutschland- Герман улсад тавтай морил
-
14:34Deutschkurs für Anfänger A1- Герман хэлний анхан шатны мэдлэг олгох А1 курс
-
17:04Das Alphabet- Цагаан толгой
-
11:192. Die Aussprache der bestimmten Buchstabenkombinationen - Үсэгний нийлэмжүүдийн дуудлага
-
17:06Stellen Sie sich und andere vor - Өөрийгөө болон бусдыг танилцуулах
-
16:09Sich begrüßen und von jemandem verabschieden - Мэндчилэх болон салах ёс гүйцэтгэх
-
16:43Das Geschlecht und Artikelwörter- Үгийн хүйс болон артикл үгнүүд
-
08:51Woher kommst du? Чи хаанаас ирсэн бэ?
-
09:54Welche Sprachen sprechen Sie? Та хаанахаар (ямар хэлээр) ярьдаг вэ?
-
06:49Zahlen bis 20- 20 хүртэлх тоонууд
-
09:23Zahlen bis 100 - 100 хүртэлх тоонууд
-
22:52Personalpronomen und Konjugation - Биеийн төлөөний үгнүүд болон үйл үгийн хувиргалт
-
11:52Die Konjugation in Gegenwart- Одоо цаг дахь үйл үгийн хувиргалт
-
29:06Konjugation in Gegenwart Teil 2- Одоо цаг дахь үйл үгийн хувиргалт Хэсэг 2
-
13:32Konjugation in Gegenwart Teil 3 - Одоо цаг дахь үйл үгийн хувиргалт Хэсэг 3
-
22:54Wiederholungsdiktat - Давтах цээж бичиг
-
22:12Das besitzanzeigende Fürwort- Хамаатуулах төлөөний үг
-
22:08Die Familie - Гэр бүл
-
15:48Nähere Information zur Person- Хувь хүний талаарх мэдээлэл
-
35:22Die Lebensmittel kaufen- Хүнс худалдаж авах
-
18:44Preis- Wie viel kostet das? - Үнэ - Энэ ямар үнэтэй вэ?
-
14:43Die Frage - Асуулт
-
18:42Die Uhrzeiten und die Wochentage- Цаг болон долоо хоногийн өдрүүд
-
20:50Der Tagesablauf- Өдрийн рутин
-
29:35Die Wohnung- Байр орон сууц
-
34:16Die Wohnungssuche und die Wohnungsanzeige - Байр хайх болон байрны зар
-
28:53Die Einrichtung und die Möbel - Байрны тохижуулалт болон тавилгууд
-
25:05Plural - Олон тоо
-
25:24Das Geschlechswort - Хүйс заасан үг
-
21:59Länderinformation - Улс орнуудын талаарх мэдээлэл
-
25:25Die Verneinung mit "Nicht und Kein" - Үгүйсгэх хэлбэр "Nicht und Kein"
-
22:59Die trennbare und unrennbare Verben - Салдаг болон үл салдаг үйл үгнүүд
-
14:24Die Farben - Өнгөнүүд
-
21:29Das Wetter - Цаг агаар
-
18:38Das Hobby - Хобби
-
32:49Lasst uns kochen - Хоол хийцгээе
-
26:06Das Wiederholungsdiktat - Давтах цээж бичиг
-
25:30Wiederholungstest Teil 1 - Давтах дасгал ажил. Хэсэг1
-
33:25Wiederholungstest Teil 2 - Давтах дасгал ажил. Хэсэг2
-
27:45Der Satzbau - Өгүүлбэрийн бүтэц
-
28:30Die Einführung in die Fälle - Тийн ялгал
-
25:00Das Perfekt - Өнгөрсөн цаг
-
19:31Das Partizip2- Партицип 2
-
19:31Übungen zur Partizip2 - Дасгал ажил партицип2
-
30:40Berufe und Arbeitsumfeld - Мэргэжил болон ажлын талбар
-
41:56Eine Stellenanzeige verstehen - Ажлын байрны зарыг яаж ойлгох вэ?
-
23:32Die Präposition - Угтвар үгс
-
13:24Auf Reise - Аялалд
-
19:00Ein Formular ausfüllen - Анкет асуулга бөглөх
-
13:43Die Körperteile - Биеийн хэсгүүд, эд эрхтнүүд
-
09:18Die Gesundheit und die Krankheit - Эрүүл мэнд болон өвчин
-
23:55Beim Arzt - Эмчид үзүүлэх
-
14:13Der Komperativ - Харьцуулсан хэлбэр
-
16:00Der Superlativ - Тэмдэг нэрийн Давуу хэлбэр
-
25:03Was ist eine gesunde Ernährung- Эрүүл хооллолт гэж юу вэ?
-
09:41In einer Stadt sein - Хотод байх
-
12:56Lokale Präpositionen - Байршил заасан угтвар үгнүүд
-
05:55Ende Төгсгөл