Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Орчин үеийн ухаалаг утас нь арван жилийн өмнөх компьютерээс ч илүү хүчтэй болсон билээ.

Та утсаа найз нөхөд рүүгээ залгах, яаран мэссэж бичихээс илүүтэйгээр ашиглаж чаддаггүй бол бид танд энэхүү орчин үеийн халаасны компьютерийг бүрэн эзэмшихэд чинь туслан, ажлынхан болоод найзууд дундаа жинхэнэ ухаалаг гар утасны мэргэжилтэн болж харагдах нууцыг зааж өгөх гэж байна!

Энэ сургалт ухаалаг гар утсыг бүр эхнээс нь хэрхэн үр ашигтай хэрэглэх талаар заах тул бүх насны хүн суралцах боломжтой юм. Мөн ирээдүйд гарах шинэ технологиудыг ч тэр даруйд нь сургалтандаа нэмж явах тул гар утасны мэргэжилтэнгүүд ч энэ сургалтаас үр өгөөжтэй мэдээллүүдийг бүрэн авах боломжтой. Уг сургалт нь амьдралын чинь туршид таны өмч болох бөгөөд хичээлүүд нь таныг худалдан авснаас хойш ч байнга нэмэгдэж байх тул та нэг удаа худалдаж аваад л насан туршдаа өндөр технологиос хоцрохгүй байх гайхалтай боломжийг нээж өгч байна.

Хэрэв та гадаадад сурч амьдардаг бөгөөд аав, ээжтэйгээ утсаар хялбархан харилцах хүсэлтэй бол энэ сургалтанд аав ээжийгээ хамруулснаар тив алгасан хоорондоо гайхалтай амархнаар харилцах боломжтой болох юм.

Ухаалаг утас дээд зэргээр хөгжиж, зөвхөн утсаар ярьж мессеж бичээд тогтохгүй, бүх л төрлийн шинэ мэдээ уншихаас өгсүүлээд гэртээ хоол хүнсээ захиалах хүртэл маш олон зүйлсийг гар утсаараа дамжуулан хийдэг онцгой эрин зуунд бид амьдарч байгаа билээ. Энэхүү сургалтыг авснаар та өдөр тутмын амьдралыг автоматжуулж хөнгөвчилж өгсөн, гэрэлтэй гэгээтэй технологиудыг бусдаасаа түрүүлэн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд үүний тулд та өдөрт хэдхэн минутын бичлэг үзэхэд л хангалттай гэдэг нь гайхалтай биш гэж үү?

Ингээд таныг ухаалаг утасны нүдээр хорвоо ертөнцийг харах гайхалтай аялалд урьж байна!
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 1:44
    Оршил
  2. 18:27
    Шинэ гар утас авахад анхаарах зүйлс, утасны үзүүлэлтийг харах
  3. 4:45
    Гар утсандаа апп болон Settings цэснээс хайлт хийх
  4. 7:43
    Гар утасны үзүүлэлт, өгөгдлүүдийг харах, код оруулах замаар
  5. 22:24
    Home дэлгэцүүдийг тохируулах
  6. 11:38
    Утасны дэлгэц (өнгө, гэрэлтэлт, унтрах хугацаа..) тохируулах
  7. 6:55
    Цаг, огноог тохируулах, lock screen дээр цаг гаргах
  8. 8:13
    Утасны дууг солих, чангалах суллах, чимээгүй болгох, чичиргээг тохируулах
  9. 7:26
    Утасны операторуудын интернэтийн тохиргоо
  10. 7:04
    wifi сүлжээнд холбох, интернэтийг шалгах
  11. 4:04
    Гар утсаа монгол хэлтэй болгох
  12. 10:00
    Монгол гарны Gboard драйвер суулгах
  13. 9:38
    Датагаар интернэтэд холбогдох, 4g тохируулах, датаг хянах
  14. 15:04
    Сэрүүлэг, сануулга тавих
  15. 17:04
    Хүмүүсийн дугаартай (contact) ажиллах
  16. 10:09
    SMS бичих, устгах, хайх
  17. 9:34
    Залгасан дуудлагуудыг үзэх, устгах, хариулах
  18. 12:59
    Гар утсаа компьютертэй холбож хооронд нь зураг, дуу бусад өгөгдлүүдийг хуулах
  19. 7:38
    Гар утаснаасаа дуу хөгжим сонсох
  20. 19:08
    Зураг авах, авсан зургуудаа устгах, шэйрлэх
  21. 30:38
    Гар утаснаасаа youtube ээр видео үзэх
  22. 13:01
    Цаг агаарыг дэлгэц дээр гаргах, тохируулах
  23. 38:33
    Броузер ашиглан интернэтээр аялах
  24. 14:41
    Сугалаатай ибаримтаа бүртгэх (ebarimt app)
  25. 11:53
    Автобусны байршлыг үзэх
  26. 18:24
    Гар утсанд татагдсан файлуудтай ажиллах
  27. 11:11
    Утас дүүрсэн эсэхийг шалгах, сул зай гаргах
  28. 15:10
    Security Master app ашиглан Утсыг цэвэрлэх, вирус устгах, вирусээс хамгаалах
  29. 24:05
    Гар утас дээрээ ном унших, adobe reader ашиглах
  30. 34:01
    Фэйсбүүк суулгах, ашиглах
  31. 21:34
    Фэйсбүүк мессенжер суулгах ашиглах, видео дуудлага хийх
  32. 10:40
    Хүссэн апп-аа интернэтээс татаж суулгах
  33. 15:13
    Youtube-ээс хүссэн видеогоо татаж авах
  34. 6:19
    Dual Sim-ний тохиргоо хийх
  35. 14:41
    Календарийг үр дүнтэй ашиглах, Goal, Event, Reminder үүсгэх
  36. 22:56
    Гар утасны батерейг хэмнэх аргууд
  37. 9:15
    Нэгж зээлэх, шилжүүлэх, үлдэгдлээ харах, дуусах хугацааг шалгах
  38. 17:32
    Хот, хөдөө, гадаадад төөрөхгүй замаа олох
  39. 12:01
    Гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулах

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,900₮ болгож хямдруулж аваарай!

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Сургалтыг сонгож хичээл үзэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.
Та бүхэнд баярлалаа. Надтай адил сэтгэгдэл бичиж байгаа олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ингээд нэгэн санал бичие.
Хичээл зааж байгаа утас нь ямар нэртэй юу гэдэг утсыг хэлэх, өөр загварын утсан дээр энэ тохиргоон ийм хэлбэртэй ч гэдэг юм уу харьцуулж үзүүлэх хэрэгтэй байна. Багш маань 2 симтэй утас хэрэглэдэг янз бүрийн тохиргоо хийж байгааг өөрийн утсан дээр үзүүлээд байхийм. Энэ тохиргоо ийм загварын утсан дээр гээд харуулаад хийвэл их л ойлгомжтой болно. За Та бүхний цаашдын ажилт амжилт!!!!
2020-02-29 23:38:45
❤️ маш хэрэгтэй хичээлүүд болсон байнаа.
2020-02-29 22:57:20
❤️ сэтгэгдэл өндөр байна маш хэрэгтэй хичээлүүд байна.
2020-02-10 18:06:59
❤️ Ганзориг багшдаа маш их баярлалаа маш ойлгомжтой товч бөгөөд тодорхой юм аа
2020-01-06 13:16:09
❤️ Маш их таалагдаж байна. Маш олон төрлийн сэдвээс нэн тэргүүн чухал гэсэн хичээлээ сонгоод үзэх боломжтой юм байна. Баярлалаа, ажлын амжилт
2019-11-02 20:10:55