Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!
***********************
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энэхүү сургалт нь урьдчилсан захиалгаар нээгдэж буй бөгөөд хичээлүүд нь 12 сарын 15-аас эхлэн өдөр тутамд нэмэгдэн 2025 оны 1 сарыг дуустал нийтдээ 100+ видео хичээлээс бүрдэх төлөвлөгөөтэй байна.
Урьдчилсан захиалга гэж юу вэ? Энэ нь ямар нэг сургалтыг бүтээгдэж байхад нь хямд үнээр худалдаж аваад хамт үзэж судлаж явах боломжийг хэлдэг. 1234.mn сайтын олон мэргэжлийн сургалтууд эхлээд урьдчилсан захиалга байдлаар нээгдэж байсан билээ. Танд энэхүү гайхалтай сургалт таалагдана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.***********************
За ингээд та бүхэнтэйгээ бас нэгэн гайхамшигтай бөгөөд хамгийн эрэлттэй технологийн сургалтаар уулзах болсондоо би маш их баяртай байна. Тэгэхээр одооо бүгдээрээ энэ сургалтын гол сэдэв болох Docker гэдэг нь яг юу болох, бид яагаад сурах хэрэгтэй болоод байгаа талаар товч ойлголт авцгаая!
Орчин үеийн бизнесийн амжилт нь технологиос улам бүр хамааралтай болсоор байна. Ялангуяа өндөр амжилтанд хүрсэн бизнесүүд нь богино хугацаанд зах зээл дээр гарч зөв маркетингаар олон зуун мянга, заримдаа сая сая хэрэглэгчдийг сайт болон апп руугаа урин оруулж гайхалтай бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулдаг. Гэвч энд нэг асуудал байдаг...
Жишээ болгоод та найзуудын хамтаар гайхалтай бизнес санаагаа сайт/апп болгон нээлтээ хийхэд бэлэн болжээ гэж бодоцгооё. Та өндөр үнэтэй сурталчилгааны агентлаг хөлслөн гайхалтай viral болохоор сурталчилгаа ч бэлтгэж. Улмаар нээлтээ хийж сурталчилгаа эхлэмэгц эхний хэдэн цагийн турш бүх зүйл санасны дагуу гайхалтай сайхан явж байлаа, олон зуун хэрэглэгчид бүртгүүлцгээв. Гэтэл удалгүй сурталчилгаа маань viral болохын хэрээр хэдэн арван мянган хүн зэрэг зэрэг сайт руу холбогдож эхлэв. Сайт аажмаар удааширсаар эцэст нь таг болж сэрвэр ч унажээ. Бүртгүүлсэн хүмүүс ч сайтыг харж чадахгүй болов. Бүгд энэ бизнест 0 үнэлгээ тавиад мөр мөрөө хөөцгөөсөн байна. Асуудлыг засахын тулд өдөр шөнөгүй ажиллацгааж хэсэг хугацааны дараа дахин гаргасан ч нэгэнт үнэлгээгээ тавьсан зах зээл хүлээж авсангүй ээ...
Энэ нь бодитой байнга тулгардаг асуудал бөгөөд монголын томоохон мэдээний нэг сайт ч мөн энэ алдаагаар гараагаа эхэлсэн байдаг. Гол асуудал нь сайтаа ганц сэрвэр дээр (apache/nginx/node гэх мэт) бүтээж ажиллуулж үзчихээд түүнийг ачаалал даах тест хийлгүйгээр (хийвэл мэдээж унана) зах зээлд танилцуулсанд байна. Мэдээж ганц сэрвэр тэр олон хүсэлтэд хариулах гэвэл түүний хүчин чадлаас нь хэтрэх цаг ирэх л болно шүү дээ.
Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яах ёстой вэ? Мэдээж хэрэг уг сайтын ард олон сэрвэр тавих хэрэгтэй юм. Гэвч олон физик сэрвэр ажиллуулах нь зардал өндөртэй. Дээр нь ачаалал бага үед нэг л сэрвэр хангалттай, бас амжилт олох үгүй нь тодорхойгүй сайтад өндөр үнэтэй олон физик сэрвэр авч тавих хэцүү.
Хоёрдугаар арга нь олон виртуаль сэрвэр ашиглах. Гэвч эдгээр виртуаль сэрвэрүүд нь бүгд тусдаа үйлдлийн системтэй байдаг бөгөөд тэднийг асаахад нэлээд хэдэн минут ордог тул гэнэт ачаалал нэмэгдэхэд тэд тэр даруй хариулж чадахгүй. Тэгэхээр байнгын олон арван виртуаль сэрвэр урьдчилан бэлэн асаалттай байлгаж байх хэрэгтэй болно. Улмаар ачаалал улам нэмэгдэхийн хэрээр таны бэлтгэсэн сэрвэрүүд чадахаа болихын цагт эдгээрийг нэмж асаах, (шөнө нэмэгдвэл та яах билээ шөнө манаж байх уу) аль нэгэнд нь алдаа гарвал орж янзлахаас өгсүүлээд, дээр нь эдгээр нь том хэмжээтэй тул хангалттай олныг үүсгэхэд сэрвэрүүдийн хүчин чадал хүрэхгүй байх, дээр нь нууцлал хамгаалалтыг бүгд дээр нь зэрэг авч явах зэрэг асуудлууд нь цаашдаа толгойн том өвчин болж хувирдаг байна.
Гуравдугаар арга нь контайнер ашиглах юм. Контайнер нь үйлдлийн системийн нэг процесс бөгөөд дотроо таны аппыг бүрэн агуулж таны аппын үйлчилгээг үзүүлэх чадвартай нэг жижиг сэрвэр процесс гэж хэлж болох юм. Эдгээр контайнерууд нь өөрийнхөө ажиллаж буй үйлдлийн системийг дундаа хуваан эзэмшицгээдэг. Тийм учраас (дотроо үйлдлийн системгүй тул) контайнерууд нь хэмжээ жижиг, өндөр хурдтайгаар ажиллахад бэлэн болдог онцлогтой. Эдгээр контайнерууд нь таны сайт руу орж ирэх урсгалыг дундаа тэнцүүхэн хуваан авч хариулах үүрэгтэй. Тэгэхээр одоо бид нэг сэрвэрийн оронд олон контайнер сэрвэрүүдийг ажиллуулах боломжтой болно. Ачаалал бага үед бид эхэндээ нэг юмуу хэдхэн ийм контайнерийг ашиглан сайтаа ажиллуулах ба хар баасан гариг ч юмуу, viral сурталчилгаагаар ачаалал өсөхөд хэдэн арав, хэдэн зуун ийм контайнерүүдийг нэг болон хэд хэдэн физик сэрвэр дээр хуваан ажиллуулснаар хэт ачаалалтай үед ямар ч асуудалгүйгээр сайт/апп маань өндөр хурдтай ажилласан хэвээр байх болно.
Эдгээр контайнерууд нь ердөө л үйлдлийн системийн процесс тул огцом гэнэтийн ачаалалд ямар ч асуудалгүйгээр тэдгээрийг олноор нь хэдхэн секундэд үүсгэн дайчлах боломжтой байдаг байна. Улмаар ачаалал буураад ирэхэд нь тэднийг автоматаар ажлаас нь буулган зохих хэмжээнд хүртэл тоог нь цөөлөх болно. Бүр гайхалтай нь та өөрөө эдгээр контайнеруудыг үүсгэх, унтраах ажлыг хийхгүй бөгөөд таны урдчилан тохируулсан систем (swarm/kubernetes г.м) процессорын ачааллын хэмжээ зэрэг олон бусад үзүүлэлтүүдэд үндэслэн автоматаар өдөр шөнөгүй зохицуулга хийж байх юм. Хэрэв аль нэгэн контайнерт алдаа гарч хэвийн бус болбол мөн л бидний систем автоматаар илрүүлж түүнийг унтраан өөр шинэ контайнерээр солих болно.
Баяр хүргэе! Одоо таны сайт ямар ч өндөр ачаалалд супер хурдтай хэвээр байж та шөнөдөө тайван амгалан унтаж, тэр бүү хэл гадаадад аялан зугаалан явж чадахаар боллоо. Бизнес тань ч амжилтанд хүрэх нь технологийн талаасаа баталгаатай боллоо!
Тэгвэл одоо хэрхэн эдгээр контайнерүүийг бүтээж ажилдаа ашиглах вэ? Мэдээж хэрэг энэ ажлыг бид Docker ашиглан хийх бөгөөд Docker нь эдгээр контайнерүүдийг бүтээх, ажиллуулах, хадгалах, зохицуулах дэлхийн хамгийн алдартай систем юм. Docker нь мөн орчин үеийн CI/CD хөгжүүлэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл та одоо кодоо бичиж байгаад git ашиглан кодоо сэрвэр рүү commit хийнгүүт түүнийг автоматаар build/test/deploy хийж бэлэн болгох зэрэг стак нь цаанаа эдгээр контайнеруудыг идэвхтэй ашиглаж байдаг. Тиймээс орчин үеийн CI/CD технологийн стакийг эзэмшихэд ч энэхүү хичээлийн агуулга танд хамгаас том давуу талыг өгөх нь гарцаагүй юм.
Энэхүү хичээлийн зорилго нь бид энэхүү гайхалтай Docker хэмээх технологийг эхнээс нь дуустал бүрэн эзэмшиж ажил болон бизнестээ бүрэн нэвтрүүлэхэд оршиж байгаа билээ!
Ингээд та бүхэнтэйгээ сургалтан дээрээ уулзаж технологийн бас нэгэн гайхалтай ертөнцөөр хамтдаа үргэлжлүүлэн аялцгаая!
Хичээлүүд :
-
08:34Урьдчилсан захиалгаар нээгдэж буй сургалтын танилцуулга