Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Та шатрыг жинхэнэ утгаар нь мэргэжлийн хүнээр нь заалгуулах юмсан гэж хэзээ нэг цагт бодож байсан уу? Тэгвэл энэхүү сургалтыг танд олон улсын их мастер Б.Мөнгөнтуул албан ёсоор танд хүргэж байгааг дуулгахад таатай байна!

Б.Мөнгөнтуул нь 5 наснаасаа эхлэн шатар тоглож эхэлсэн бөгөөд ердөө 12 насандаа олон улсын мастер (WIM), улмаар 15 насандаа олон улсын Их мастер (WGM) хэмээх дээд цолыг авсан юм.

Сонирхуулахад домогт Фишер мөн 15 насандаа олон улсын их мастер цолыг авч байсан түүхтэй.

Шатар тоглож сурснаар зөвхөн оюун ухаан хөгжихөөс гадна, асуудал бүрээс шийдэл олж сурдаг, хүнд нөхцөл байдалд орсон ч биеэ барьж ухаалаг тэмцэх чадвар, олон нөхцөл байдлын цаадах бүрхэг нөхцөл байдлыг сэтгэлдээ дүрслэн харж сурах, өрсөлдөгчөө хүндэтгэн эрсдлийг бодитоор үнэлж сурах, тогтвортой сууж удаан хугацаагаар анхаарлаа алдалгүй төвлөрүүлж сурах гэх мэтээр бодит амьдралд ямар ч чиглэлээр амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай амин чухал чанаруудыг давхар эзэмшүүлдгээрээ гайхамшигт спорт билээ.

Энэхүү сургалтаар та шатрын хөлөгтэйгөө танилцахаас эхлээд бүрэн тоглож сурч төрөл бүрийн тактикууд, шатрын бичиглэл, дэлхийн аваргуудын тоглолтыг тайлбарлах, хэрхэн шатраар амжилтанд хүрэх тухай Мөнгөнтуул мастерын өөрийн бодит туршлага дээр суурилсан давтагдашгүй аргаар заагдсан видео хичээлүүдийг үзэж мастерын заасан замаар шатрыг сурах боломжтой болж байгаа билээ.

Та коронагийн хүнд үед тус тусынхаа гар утаснаасаа хөндийрөн, үр хүүхдүүдтэйгээ энэхүү спортын хаан гайхамшигт тоглоомыг эзэмшин тоглож оюун ухаан, ур чадвараа хурцлахад бэлэн үү?
Доорхи видеог тоглуулж эхний видео хичээлийг үзнэ үү

   Хичээлүүд :   

  1. 4:16
    Шатрын их мастер Б.Мөнгөнтуулын шатрын сургалтанд тавтай морил!
  2. 3:06
    Танилцуулга
  3. 6:32
    Шатрын хөлөг
  4. 3:56
    Тэргээр наадацгаая
  5. 3:55
    Тэмээний нүүдэл
  6. 4:25
    Бэрсний давуу тал
  7. 7:25
    Морины уран нүүдэл
  8. 4:41
    Уулгүй талын цусгүй тулааны жанжин
  9. 5:18
    Хүүгээр бэрс гарах нь
  10. 4:14
    Нүүдэл болон идэлтийг давтах дасгалууд
  11. 5:01
    Бодны үнэ цэнэ
  12. 6:15
    Дэлхийн шатрын хаад
  13. 5:48
    Заналхийлэлээс зайлсхийж сурцгаая
  14. 3:49
    Шаг, дуг, цод
  15. 3:48
    Давхар шалаа гэж юу вэ?
  16. 5:24
    Мад
  17. 7:58
    Жид бол хожигдолоос аврагдах сүүлчийн боломж
  18. 5:29
    Тэнцээ болох тохиолдолууд
  19. 7:56
    Дэлхийн шатрын хатад
  20. 6:14
    Сэлгээ
  21. 4:39
    Шатрын тэмдэглэгээ
  22. 6:55
    Гарааны үндсэн зарчмууд
  23. 6:48
    Пионер мад
  24. 5:53
    Гамбитын талаар
  25. 4:43
    ФИДЕ-гийн талаар
  26. 3:39
    Амаргүй давааг давсан ИХ МАСТЕР-ууд
  27. 7:15
    Шалдан ноёнг хүнд бодоор мадлах арга
  28. 6:03
    Шалдан ноёнг хөнгөн бодоор мадлах арга
  29. 6:55
    Хөнгөн бод + хүүтэй үед хэрхэн яаж хожих вэ
  30. 8:22
    Нэг нүүдлийн мад олоход анхаарах зүйлс
  31. 10:29
    Нээж шалахыг ашиглан мадлаж сурцгаая
  32. 5:29
    Цагийн хяналт ба тэмцээний төрлүүд
  33. 6:59
    Дараас гэж юу вэ
  34. 11:39
    Дараасыг ашиглан мадлаж сурцгаая
  35. 5:31
    Алдарт Легалийн мад болон дараасаас гарах арга
  36. 3:18
    Монголчууд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд...
  37. 4:40
    Ац буюу давхар цохилт
  38. 5:55
    Давхар цохилт хийцгээе
  39. 10:02
    Эсрэг тоглогчийн хамгаалж буй бодыг устгах болон зайлуулах арга
  40. 10:43
    Зайлуулах аргыг хэрэгжүүлэх нь
  41. 8:34
    Эсрэг тоглогчийн бодыг татан оруулж давуу байдал үүсгэх нь
  42. 7:33
    Өөрийн бодыг холдуулж мадлах арга
  43. 2:47
    Зэрэг тоглолт, цээжээр тоглох, шатар-960
  44. 8:13
    Түгээмэл тохиолддог мадны санаанууд
  45. 6:27
    Хоёр нүүдлийн мад хийх дасгалууд
  46. 3:25
    Хоёр нүүдлийн мад хийх дасгалууд part.2
  47. 6:38
    Нүүргүй хүү болон квадратын талаарх ойлголт
  48. 14:06
    Стейниц - Барделебен.Тайлбартай өрөг
  49. 6:57
    Дэлхийн аврага цол хүртсэн Монголчууд
  50. 2:42
    Миний зүгээ суралцагчиддаа өгөх зөвлөгөө

Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49,000₮ болгож хямдруулж аваарай!
 
Энэ сургалтын дараа үргэлжлүүлэн үздэг сургалтууд
Photoshop ашиглаж сурцгаая !
Хугацаа: 7 цаг 42 мин | Сурагчид: 602 | Үнэ: 49,000₮
Microsoft Excel - Мастер Сургалт
Хугацаа: 11 цаг 25 мин | Сурагчид: 590 | Үнэ: 49,000₮
Япон хэлийг хялбархан сурцгаая!
Хугацаа: 9 цаг 21 мин | Сурагчид: 258 | Үнэ: 49,000₮
Фэйсбүүк 2021 оны маркетингийн нууцыг эхнээс нь дуустал эзэмшицгээе!
Хугацаа: 19 цаг 6 мин | Сурагчид: 371 | Үнэ: 49,000₮
Adobe Premiere Pro - Видео засварлах нууцыг эхнээс нь
Хугацаа: 8 цаг 31 мин | Сурагчид: 295 | Үнэ: 49,000₮

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ surah zuil ihtei surgalt bailaa gehdee shatriin garaa, dund uy togsgol uyiin tuhai hicheel nemj oroh uu?
2023-08-07 13:46:03
❤️ Goyo
2023-01-21 20:44:05
❤️ Маш сонирхолтой сургалт байлаа. Баярлалаа.
2022-08-21 23:38:51
❤️ Баярлалаа. Маш хэрэгтэй сургалт байна
2022-04-22 06:26:14
❤️ Bayrlalaa
2022-04-07 17:59:38
❤️ би хичнээн шатар жаахан тоголдогч сургалтаар мэдэхгүй зүйл их олж авлаа. сайн тал нь мэдэхгүй зүйл мэдэхийг хүссэн зүйл их байлаа муу тал нь хичээл хэтэрхий богино байлаа бас нүдлэх арга барил эхлэл төгсгөл таалагдсанч яаж гэх аргыг заасангүй
2021-11-11 12:53:31
❤️ За юуны өмнө Их мастер Мөнгөнтуул багшдаа баярлаж талархсанаа илэрхийлье. Хүмүүс бид хааяаа нэг сонирхолын журмаар цөөн танилын хүрээнд тоглоод байхад хөгждөггүй нэг хэмжээндээ эргэлдээд ахидаггүй байснаа сайн ойлгож авлаа. Мөн хайрцаглагдсан ойлголтуудыг минь шинэ түвшинд аваачиж их зүйл ойлгуулсан сургалт байлаа. Тиймээ шатар бол оюуны спортын хаан нь юм шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн энэ спортод амжилт гаргасан нь их таалагдаж байна. Өөр бас олон зүйлийг танин мэдлээ. Урд өмнө сонсож хараагүй өвөрмөц өрөлттэй өрөг сонирхол их татлаа. Миний Монголоос шатрын насанд хүрэгчдийн дэлхийн аварга төрөх болтугай гэж ерөөж байна. Уухай Уухай Уухай баярлалаа!!!
2021-04-25 23:44:42
❤️ ikh oilgomjtoi olon zuil medej avsan surgalt bailaa
2021-03-13 14:46:02
❤️ Маш хэрэгтэй чухал сургалт байна. Хүүхдүүдтэйгээ хамт үзэж байна. Баярлалаа.
2021-02-27 12:16:47